Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2014 оны онцлох 24 хүн

2014-12-18
0
ЖИРГЭХ
Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийн шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2014 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.
    Тоостой, баяртай алаг хорвоогийн нэгэн оны та бид хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтах гэж байна. Улиран өнгөрөгч 2014 он баяр жаргал, уйтгар гуниг, сайн муугийн ахин давтагдашгүй мөрөө үлдээж хүн төрөлхтөний түүхийг урагшуулж байна. Мэдээ мэдээллийн 24 цаг.мн веб сайт улс орондоо болон дэлхий дахинд болж өрнөсөн үйл явдлуудыг уншигч танд цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Тэгвэл 2014 оны онцлох үйл явдлуудыг цувралаар тоймлон танд дахин хүргэж байгаадаа баяртай байна. Цувралын эхэнд 2014 оны онцлох 24 Монгол хүнийг танд танилцуулья. Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийн шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2014 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.
   
 Хакухо М.Даваажаргал

1_S.Enh-amgalan
Сумогийн ертөнцийн ноён оргил. 32 түрүүлсэн дэд амжилтаар домогт их аварга Тайхотой зэрэгцэж ирсэн тэрээр сумогийн ертөнцийн хамгийн их түрүүлсэн аугаа их аварга болох нь цаг хугацааны л асуудал.

 Хакүрюү Б.Ананд

ананд
Мэргэжлийн сумогийн 71-дэхь их аварга Хакүрюү Б.Ананд бол 2014 онд биднийг баярлуулсан хүмүүсийн нэг. Сумогийн ертөнцийг донсолгож байгаа Монгол бөхчүүдийн дөрөв дэхь оргил.

Т.Санчир

Санчир
Ердөө арваадхан жилийн өмнө олон улсын тэмцээнд  хагас шигшээд шалгарах нь бүү хэл оноогоор нугалуулж хожигддог байсан Монголын шигшээ баг Инчоны азийн наадамд шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Тэдний эрэмгий өлсгөлөн бар шиг тоглолтыг Солонгосын дасгалжуулагч шагширан гайхсан. Одоо Монголын шигшээг хэн ч басах зүрхгүй болжээ. Монголын шигшээгийн нэрийн хуудас болсон Т.Санчирын уран чадварлаг тоглолт бидний бахархалыг 2014 онтой мөнхөлж байна.

   Е.Төгстөмөр

1_S.Enh-amgalan
Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг 7-хон насандаа хүртсэн шатарын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөр хүүг оны онцлох хүнээр нэрлэхгүй байх аргагүй. Бидний ирээдүй өнөөдрөөс илүү гэдэг итгэлийг бадраасан шавилхан хүүг маань холоос хол амжилт, алдарын зам хүлээж байна.

   Г. Болдбаатар

2k4akbheu9d6lg3nr6qps5lj5

Жудо бөхийн дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Г.Болдбаатар бол манай улсаас төрөн гарсан гуравдахь дэлхийн аварга билээ. Түүний амжилт Монголын бахархалыг үргэлжлүүлсээр.

Г.Сарангэрэл

1_S.Enh-amgalan
Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн энэ охиныг Монголчууд андахгүй. Тэр Монголын нийгэм, өсвөр үеийнхэний толь болсон олон асуултыг дэвшүүлсэнийг мартаж болохгүй. Хүмүүжил, хүн чанар, хууль хүчнийхэний ялзрал, улс төрчдийн өс хонзон?

 Б.Амарсайхан

1_S.Enh-amgalan
Энэ залууг Амараа гэдэг. Тэрээр Монголын жүжигчидээс анхлах Холливуудын ертөнцөд хөл тавьж байгаа авьяаслаг нэгэн. Улаан хивсний ёслолд Монгол дээлээрээ гоёсон үндсэрхэг үзэлтэн.

Ажай гэгээн Лувсантүвдэн

ajia_gegeen_mgl

Алив бүхнийг энэрэн нийгүүлсэж, зовлонгоос гэтэлгэх бурханы номыг хуурмаггүй үлгэрлэн харуулсан өвөр Монгол хүн. Тэрээр 2011 оноос хойш Монголд цусны хорт хавдар өвчнөөр энэлэн шаналж буй хүүхдүүдийг энэрэн нийгүүлсэхэд бие сэтгэлээ чилээн, хандив гувчуур хөөсөөр 2014 онд сая хүслийн оройгоо харж мишээлээ. 50 ортой хүүхдийн цусны эмгэг- хавдарын эмнэлэгийг тэрээр сайн санаат хүмүүсийн хандиваар босгож хүлээлгэж өгсөн нь тарифаар ном шулагнадаг Монгол лам нарыг ёстой л нэг ичээсэн. Харин ичихээ мэддэггүй улстөрчид тууз хайчлах ёслолд нь бөөн бөөнөөрөө үзэгдэж билээ.

  Э.Ариунбаатар

377rvja908smklkj61ute9eekq
Алтан гургалдай.  Пласидо Домингогийн нэрэмжит дуурын тэмцээнд 14 орны 40 гаруй шилдэг дуучид өрсөлдсөнөөс Э.Ариунбаатар түрүүлж Монголынхоо сайн нэрийг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа мандуулсан билээ.

 Х.Намсрай

1_S.Enh-amgalan

Чингэс хааны одон хүртсэн анхны эрдэмтэн. Тэрээр эгэл бөөмсийн бүтцийг тайлбарласан өөрийн судалгааны ажлаараа дэлхийн физикийн салбарт данстай болж Намсрайн дөхөлт, намсрайн онол гэх нэр томьёог дархалсан, нобелийн шинжлэх ухааны шагналтанг тодруулах шүүгчдийн зөвлөлийн гишүүн Монгол оюун ухааны оргил ундарга болсон нэгэн.

 Г.Цэрэнчунт

1_S.Enh-amgalan
Хүн төрөлхтөнийг амьдралыг уртасгахад гарамгай амжилт гаргасан Монгол хүн. Хавдарын эсийн цогц эмчилгээ, судалгааны ажил нь шинэ төрлийн эм бэлдмэл гарган авахад онцгой чухал ололт болжээ. Түүний бүтээлийг  дэлхийн 700 гаруй эрдэмтэд  ашиглаж байна. дэлхийн шинжлэх ухааны академаас дэлхийн шилдэг залуу эрдэмтэнээр дундговийн дугараг бор хүүг нэрлэжээ.

 Ичиноёжо А.Ичинноров

1_S.Enh-amgalan
Сумогийн ертөнцөд цойлон гарч ирж байгаа Монголын шинэ үе. Тэрээр таван башёд барилдаж Сэкивака цол хүртсэн гоц тамирчин. Монголчуудын бахархал, Япончуудын гайхшрал...

  Н.Энхбаяр
энхбаяр
“Хэн ч над шиг азтай байж чадахгүй. Хүсээд ч чадахгүй. Би Ерөнхийлөгч ч байж үзлээ. Шоронд ч орлоо” тэр ингэж хэлсэн. Энэ нь ч үнэн. Нэгэн цагт Монголын Улстөрийн ноён оргил байсан тэрээр энэ жил ч улстөрийн үзэгдэл байж чадлаа. Солонгосоос 14 хоног ирээд буцахдаа улстөрийг орвонгоор эргүүлсэн түүний улстөрийн нас тэтгэвэрт гарах болоогүй л байна.

  Н.Алтанхуяг

алтанхуяг
“Үр хүүхдүүд минь өр төлчихнө” гэсээр суудлаа тавьж өгсөн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол гарцаа байхгүй энэ жилийн парадокс байлаа. Бурханд халдунд төөрдөг, Чингис хааны төрсөн өдрөөр гэмтэж бэртсэн түүнд хүмүүс нэг л сүжиггүй хандах болжээ. Гэсэн ч тэрээр унахдаа үхэр буугаа тавьж өрсөлдөгч талынхандаа биш өөрийн хунтайждаа титмээ гардуулсан мятрашгүй улстөр билээ.

 Ч.Сайханбилэг

сайханбилэг
Тэр улстөрд шинэ хүн биш. Цээжнээс 180 кг шахах чадалтай хүдэр залуу шинэ Ерөнхий сайдаасаа Монголчууд цэцэн мэлмийг хүч чадлыг нь хүлээж сууна. “Өндөр Н.Алтанхуяг” гэсэн Ц.Нямдоржийн хочийг зүүх үү? буцаах уу? гэдгийг түүний үйл хэрэг харуулах л үлдэж.

 С.Бямбацогт

Бямбацогт
Үгийг нь тоож  сонсдоггүй, өширхөж дохуурхадаг олонхийн авирыг дарж, номонд нь оруулж улстөрийн нөхцөл байдлыг өөрчилж, хамтарсан Засгийн газар байгуулахад гал барьсан гол хүн, гарцаа байхгүй онцлох улстөрч. Парламент дахь сөрөг хүчний удирдагч тэрээр фронтын тэргүүнд туг өргөн тулалдсан ч ялалтын дарснаас амсаж, сайдын сэнтийд залраагүй. Үнэндээ “би больё” гэхэд нь “үгүй” гэж тэрслэх хүн МАН-д байгаагүй ч уртаас урт улстөрийн замаа өөрөөр харж байгаа бололтой.

 З.Энхболд

энхболд
АН-д 2017 он хэнийх вэ? гэсэн марафон хэдийн эхэлсэн. Гэвч замынхаа хагасыг хол давсан З.Энхболдын хүч нөлөө өдрөөс өдөрт зузаарсар зураг, төөрөг нь тодорсоор байна. АН-ын даргаар сонгогдсон тэрээр энэ оны онцлох улстөрчөөр тодрох нь зүй ёсны хэрэг.

  М.Энхболд

энхболд
“Насаар залуу ч асар их хүлээцтэй, тэвчээртэй зан чанараас нь суралцах зүйл их бий” гэж Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг тодорхойлж байв. “Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй” гэсэн намынхаа нөхдийн шүүмжлэлийг үл тоож “Засгийн газарт хамтарна” гэсэн битүү боловч тодорхой амлалтаа биелүүлж чадсан МАН-ын дарга М.Энхболдын чимээгүй ялалт түүнийг улстөрийн их зиндаанд бат суулгана.

 Ц.Элбэгдорж

элбэгдорж1
 “Ши Жиньпин дарга аа! Бид Монголчуудад туслах ёстой шүү. Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сайн туслаарай”... В.Путин хэр барагтаа бидэнд ингэж хандаж байгаагүй. гэвч зуун жилийн дараа уулзсан гурван улсын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр тэр ингэж хэлсэн юм. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг гэртээ урьж, нэгэн зэрэг хоёулантай нь уулзаж бүс нутгийн эдийн засгийн том харилцааны суурийг тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази- Европын хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хийх эрхийг авч ирсэн зэрэг карьерийнхээ хамгийн оргил амжилтуудыг чухам энэ онд үзүүллээ.
 
Н.Батсуурь
7-12-2
Монгол төрийн наадамд түрүүлсэн Увсын хүү, Улсын арслан Н.Батсуурь. Бөхөө дээдэлдэг Монголчууд наадмын түрүү магнайгаа жил тойрон ярьж, шинжиж суудаг уламжлалтай.

 Т.Батцэцэг

133rlmqbcusjgh2k5q6rmgors2
Газар газраас ирсэн 126 орны миссүүдийн дундаас үзэсгэлэн төгөлдөр төрх, галбираараа торойж байсан хацар гоо Монгол бүсгүй. Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцсон үндэсний оролцогч Т.Батцэцэг урьд өмнөхөөс илүү дэмжлэг итгэл авсан. Байр шагнал эзлээгүй ч тэр үнэхээр дур булаам байсан. Бас Монголынхоо нэрийг гаргаж чадсан.

 Айшол-Пан
1_S.Enh-amgalan
 Казак түмний ахуй амьдрал, бүргэдийн ан ав хийх соёлыг сурталчилсан баримтад кино дэлхийн олон оронд “мөнгө хийж байна” Израль, Англи, Америкын уран бүтээлчид 7 настай Айшопан охиныг хичээлийг нь завсарлуулан байж кино хийснийхээ хөлсөнд ердөө ганцхан доллар төлсөн.

 Б.Түвдэнням

1_S.Enh-amgalan
Социализмаас хойш гутлын үйлдвэргүй байсан Монгол Улс сардаа 500-800 хос гутал үйлдвэрлэх үйлдвэртэй болов. Чингис бондын хөрөнгөнөөс 2 тэрбумын зээл авч үйлдвэр байгуулсан Б.Түвдэнням дотоодынхоо хэрэгцээний 30 хувийг хангана гэдэгт итгэлтэй байна. Анх 4 хүнтэй эхэлж байсан түүний компани өдгөө 70 хүнийг цалинжуулах болжээ.

С.Энх-Амгалан

1_S.Enh-amgalan
  Дэлхийд данстай паблик компаниудын удирдлагаар Монгол хүн томилогдож Монголчууд дэлхийн бизнесийн ертөнцөд гарч эхэллээ. Өмнө нь Рио Тинто группын зэсийн салбарын захирлаар М.Болд томилогдож байсан бол Хонг-Конг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саус Гоби Сэндс” компаний гүйцэтгэх захирлаар С.Энх-Амгалан томилогдов. Өмнөх CEO-гоос ялгаатай нь тэр Монголын толгой компаниудад удирдах албан тушаал хашиж байсан, ориг эх орны бүтээгдэхүүн.

24tsag.mn
image

Ямар нэгэн шилдэгүүд гэхээсээ илүүтэй, үг үйл хэргээрээ олны анхаарлыг татсан, эх орныхоо сайн нэрийг гаргасан зарим нь нийгмийн шуугиулж маргаан дэгдээсэн зэрэг 2014 онд мартахгүйгээр ул мөрөө үлдээсэн эрхмүүдийг бид онцолсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Иргэн (150.129.143.188)
    Энэ Сарангэрэлийг оруулж байхаар тэр ой тогтоолтын аварга орж болдоггуй юмуу бас тэр Элбэгдорж Энхболд нар биш Цэрэнчимэд Нурлаан байж болно биз дээ шударга бай л даа
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin: (150.129.140.219)
    NURLAN guai delhiin BODYBUILDINGIIN avarga bolchood bhad ooogui ni gaihaltai o_O Naad teneg baahan uls turchiduusuu hasdag bgaada!LOL
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • оргил (150.129.140.157)
    Улс орноо туйлдуулсан улс төрчид илүүджээ
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэр (203.91.118.82)
    Айж ичэхээ байчихсан тэр охин ч бас юугаа хийх гээд байгаа юм бэ?
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ш.Цэцэгдэлгэр (203.91.118.82)
    Нийслэлийг гишгэх газаргүй болтол нь газрын наймааны үүр болгож өөрийхөө, намынхаа эрх ашгийг өндөрт тавьсан нөхөр М.Энхболд дэмий л санагдаж байна.
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (117.16.196.136)
    emh zambaraagui eh tolgoin aldsan medee tavihaa bolichihmoor ym.nerteigeer n uuriigu bas ontsloh blaa geeg oruulhih..
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Нара (183.177.98.106)
    САрангэрэл бишээ монгол охид ирээдүйг сарангэрлийн замаар яв гэсэн үг үү хар тамхи татсан нь нотлогдсон, тэмүүжинтэй но-той байсан ял эдэлсэн гээд л бичвэл их юм бна энэний оронд сэлбэ голын голыг цэвэрлэдэг хүү, ногоон нуурыг тохижуулсан залуу байж болохгүй юу сарангэрэл байх даа яахав дэ тэнэг юм
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • erer (112.72.11.102)
    Chuluut buhiin delhiin avarga, boodiigin delghiin avarga nurlan geed zunduu humuus bga shd ug n
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zaaz (211.36.150.103)
    Ed nar neeree shildegyyd bish ee...kkk zygeerl ontsloh hymyys za youmaa medej chalch.. muu aluurchinch baij bolno ontsolj yariii.ergyynyydee
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zaaz (211.36.150.103)
    Baabariin sit deer neg huhur ***** san bna aa.neg muu marko polo kino noos bolood jervee yer hynii helsniig zuvshuurch baigaa bol emd bichsen hymyysiin 90 huvi ni hudal bolj taarhni.kino g ni heterhii ynelsen tuulshirdag gar daa kkkk
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (202.179.12.6)
    G.Boldbaatar bol gartsaagui bh yostoi harin yagad gavyat tamirchin gedeg tsoliig ni ogohgui bn a
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.22.113)
    Ene baliar ***** buurnii hervvltei har tamhichin sarangerel avgaig yah gj oruuldag bn aa
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (109.198.232.61)
    TOGSOO GEDEG HUUHNI HEDEN HERUULCH EGCH NAR NI HIH AJILGUI BOLOLTOI.ALI CH SSUVGIN KOMMENT DER TER HIMEL DUUGEE REKLAMDAAD YAVAHIM.TER HIIMEL DAVHRAATAI BUDUUN AVGAI DELHIN MISSED GEEGDENE.BATTSETSEG SAIHAN CH BAISAN .SAIN CH BAISAN
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (117.111.22.96)
    Ene delhiin missd yavsan huuhniig oruulaad bhda yahavde.ehnii 20d ch bhgui.harin tugsuug oruulsan bol zuv baij de
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (117.111.22.96)
    Battseetsegiig bolio
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • yooooy (150.129.142.108)
    ter sarangerelee bolioo hamgiin adgiin muu dyyrial; yzyylsen hyn ee ingebel hyyhdyyd eniig dyyriah n zub um uu
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Мөнгөний хүн хоёр байна. Хоёулаа МАН-ынх. Бусад нь зөв өө зөв.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.20.126)
    ene yamar aimar tal zassan sanal ve. kkkkk ineedtei yum. Elbegee, Enhbayar, Enhbold, Bayartsogt geed bugd ter chutgur shulamruugaa toniloosoi......
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • oyutan (121.153.204.83)
    Vndesnii vildverlele demjitsgeey. Atarhu zangasa busdin hij bvteh gej merij bga bvhnig darj nuraj bha bolitsgooy. Ene bol Bidni hugjliin iredvi.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • vnen (202.131.234.106)
    Ene hvmvvs yamar sonin vzel bodoltoi hvmvvs we zvreer l 2014 oni ontsloh hvn geed garchig dere bn da zaval uu haigaad baihii zarim medehgvi medeegvi zvilee medeed avaad hayah yumiin hayad oilgoh yostoi yum bish vv setgegdel bichsen zarim garuud aa
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.194.114.16)
    sarangerel bhdaa yahav dee ineedtei yumaa. sadar samuun, har tamhi taniig onii ontsloh hun bolgoh yum bn shuu hahaha
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • 12345 (103.229.122.127)
    Чөлөөт бөхийн дэлхийн аврага болсон эмэгтэйгийн танилцуулгыг мартсан байна. Сайн судлаагүйл баримт байна даа
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    sarangerel Enhbayr 2 -iig hamgiin muu geh baisan yum ichmeer yum saihan yum unshij kaip abah gesen chini Sarangereliig haraad oi gutlaa
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.179.11.70)
    Хэрвээ Сарангэрэл оны онцлох хүмүүст орж байгаа бол Алдармаа Туул, найз охиноо зодож амийг хөнөөсөн Алтанхүү, найзыгаа буудсан гээд зөндөө жишээ байгаа бишүү
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (103.229.120.20)
    Тэр Амарсайхан юу вэ. Юуг нь онцлоод байгаа юм. Худлаа сагсалзсан гар л байдгийн ш дээ. Бас Сайханбилэг илүү байна.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.179.11.70)
    Оны онцлох хүмүүст Сарангэрэл илүү ш дээ. Сайн үйлс, ажил хөдөлмөрөөрөө тодорсон хүмүүсийн дунд тоо дотор үсэг цохиж явдагтай адил бусдад буруу үлгэр дууриал үзүүлэгч багтах ёсгүй. Хэн тодруулсан юм бэ? Танай сайт уу, ард түмний санал асуулгаар уу?
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.128)
    Уучлаарай эд нар чинь ямар нэг шилдэг хүмүүс биш онцлох л гэж байгаан бишүү. Сарангэрэл чинь онцлох хүн мөн л биз дээ. Тархинд нь тахиа баациймуу хаашаа юм бичсэн юмаа уншаад ойлгодоггүй.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • ыбмыб (103.9.91.146)
    Мэдрэл гарууд вэ? Муу сурсан ботгоны ээж хаана гэдэг билээ логик ер алга
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • anemous (202.179.20.126)
    ta nar lag shu
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (183.177.97.14)
    за да тэр М.Энхболд Бямбацогт 2 илүүднээ
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.120.154)
    ТА НАР ТЭНЭГ ЮМ УУ ЭСВЭЛ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛООД ДДОГЛООД БАЙНА УУ ХАР ТАМХИ ТАТАЖ 16 НАСТАЙДАА БИЕЭЭ ҮНЭЛСЭН ЯНХАН ХҮҮХНИЙГ ОНЦЛОХ ХҮН ГЭНЭЭЭ . ТЭГВЭЛ НАЙЗ ОХИНОО ТАРЧЛААЖ АЛСАН , НАЯЗЫГАА . БУУДАЖ ХӨНӨӨСӨН НӨХДҮҮД БАС ОРОХ УУ. ОНЫ ОНЦЛОХ ГЭДЭГ ЧИНЬ САЙН ҮЙЛСЭЭРЭЭ БУСДЫГАА МАНЛАЙЛАСАН ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВАХ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ НЭРЛЭДЭГ БАЙХ ШҮҮ.ТУУЛ ГОЛЫГ НАЙЗ НАРТАЙГАА ЦЭВЭРЛЭСЭН ХҮҮ ХАА БАЙНА,НОБЕЛИЙН ШАГНАЛД ХАМТАРСАН БҮТЭЭЛЭЭРЭЭ НЭР ДЭВШСЭН ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН НЭЭЛТ ХИЙСЭН ЭРДЭМТЭН ХААНА БАЙНА. САРАНГЭРЭЛ МЭТИЙН НӨХДҮҮДИЙГ БОЛ ТААЛАМЖГҮЙ , МУУХАЙГААР НЭР НЬ ГАРСАН ХҮМҮҮС ГЭЖ ТУСД НЬ ЯЛГАЖ АНГИЛДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    29 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    46 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    51 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 31 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 50 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 2 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 27 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 35 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 53 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 53 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 18 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 49 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК