зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уншвал сонирхолтой: Ч.Сайханбилэг эдийн засаг элгээрээ хэвтсэнийг хүлээн зөвшөөрсөн 24 баримт

2014-12-22
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан гурав амьдрал сайхан байгаа үлгэрээ ярьсаар огцорсон.
    сайханбилэгЕрөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан гурав амьдрал сайхан байгаа үлгэрээ ярьсаар огцорсон. МАН-ынхан эдийн засаг сүйрч байгаа, АН-ынхан амьдрал сайхан байгаа гэсэн тэнгэр газар шиг зөрүүтэй мэдээллээр ард түмэн “нүдүүл”-сээр хэн нь үнэн, худал ярисанд төөрчихсөн. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо эдийн засгийн талаар ард түмэндээ хандаж үг хэллээ. Гашуун ч гэсэн үнэн үг хэллээ. Эдийн засгаа ямар болгочихоод байгаагаа ард түмэндээ тайлбарлав. АН-ынхнаас анх удаа эдийн засгийг ямар болгосноо хүлээн зөвшөөрлөө. Улс орон ямар болоод байгааг, эдийн засаг яаж хүндэрсэнийг, биднийг ямар ирээдүй хүлээж байгааг, ямар гарц хайж байгааг, бүсээ чангалах ямар бодлого дэвшүүлснийг Ч.Сайханбилэгийн хэлсэн 24 баримтаар хүргэе.

1.    Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй.

2.    Одоо бид огцом шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Грек, Испани, Итали дахь хямралууд Европыг тэр чигээр нь сүүлийн 2 жил гүн хямралд оруулсан шиг тийм нөхцөл байдал үүсэхээр байна.

3.    Бид ийм байдлаараа удаан тэсэхгүй ээ. Хүндхэн өвчин туссан өвчтөний ар гэрийнхэнд эмч хэцүү ч гэсэн үнэнийг нь хэлдэг. Бид одоо хэцүү ч гэсэн үнэнээ хэлцгээж, үйл ажиллагаагаа нэгтгэх ёстой. Бид доод ёроолдоо хүртэл унаж дуусаагүй байна. Энэ нь арга хэмжээ авахгүй бол одоогийн нөхцөл улам муудна гэсэн үг. Амаргүй шийдвэрүүд гаргах цаг хугацаа яалт ч үгүй ирлээ. Бид одоо хийхгүй бол хэн ч, хэзээ ч хийж чадахгүй. Энэ шалгуурыг хамтдаа туулаад гарцгаая.

4.    Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн  магадлал бий болох гээд л байна. Байдал ийм байхад Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр, нэгдсэн хүчгүйгээр, нэгдмэл үйл ажиллагаагүйгээр энэ эрсдэлийн ард гарахгүй ээ.

5.    Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна.

6.    2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.

7.    Эзгүй арал дээр хаягдсан Робинзонууд болохыг 3-хан жилийн дотор 4,6 тэрбумаас 0,6 тэрбум доллар болж 7,5 дахин буурсан хөрөнгө оруулалтын үзүүлэлт маань бэлээхнээ гэрчлээд өгнө өө.

8.    Жилдээ 2 сая шоо метр ой мод хулгайлж байгаа хууль бус үйлдлийг зогсоох эдийн засгийн сонирхолгүй, хуурамч байгаль хамгаалагчдыг татвараа төлөөд хөрөнгөө оруулаад, байгаль орчны дахин сэргээлтээ хийж байгаа хууль сахигч, хувийн бизнесүүд рүүгээ буу сумтай уулгалан дайрч байхад нь болиулж зүрхлэхгүй төр засагтай болсон байна, бид.

9.    Хасъя, багасгая, тэсье, тэвчье гэдэг зүйлүүдийг ярих хэлэх байтугай бодох хүсэлтэй улс төрч л лав байхгүй байх. Тэр тусмаа ийм зүйл хийх хүсэлтэй Ерөнхий сайд байна гэдэг, нуугаад яахав, хүсээд байх зүйл биш. Гэхдээ гашуун ч гэсэн эм. Гачлантай хяслантай ч, гарцаагүй хийх ёстой ажлыг барьж авахаас өөр сонголт энэ удаагийн Ерөнхий сайдад, Засгийн газарт байхгүй байна аа.

10.    Хөгжлийн банкин дээрх төсвийн эргэн төлөлттэй холбоотой зардлууд төсөвт нэгтгэн суугдаж бид жинхэнэ утгаараа нэгдсэн нэг төсөвтэй болно.

11.    Шинэ барилгын тухай огт ярилгүй нэгхэн жил тэсье.

12.    Сүүлийн хэдэн жил дараалан орлогын төлөвлөгөө огт биелээгүйг бүгдээрээ бэлээхнээ мэднэ. Энэ 2015 оны хувьд ч гэсэн бүхэл бүтэн нэг их наяд төгрөгөөр орлогоо хумихгүй бол бид суурь өвчнөөсөө хэзээ ч салахгүй. Бид нэг их наяд төгрөгөөр орлогоо хумих болохоор нэг их наядаар зарлагаа танахаас өөр аргагүй болно.

13.    Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиё.

14.    Унтах цагаа хугаслан мэргэжил мэдлэгийн төлөө зүтгэж яваа оюутан, урд шөнөжингөө баардаж бүжиглэсэн ангийн андтайгаа адилхан 70 000 төгрөгөө аваад л явж байна. Одоо ядаж сайн онц сурч байгаад нь цалин урамшууллыг нь өгье.

15.    Төрийн албан хаагчидыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна.

16. 
   Малчиддаа хандсан олон татаасаа нэг цэгцэлж, малын хөлийн татварыг нь ядаж орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох цаг болжээ.

17.    Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон  дүрэмт хувцас өмсөн төрийн нэрийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх нь хаана ч байдаг зүйл. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан төрөөр, төсвөөр дүрэмт хувцас нэртэйгээр өмсөж зүүхээ бэлдүүлэн жил тутам шинэчилж төсөвлөж байх нь дэндүү цамаан гэхээс өөр тайлбар алга. Үүнийг одоо шууд зогсооё.

18.    Хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн судалгааны институт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төвд нэгдэж болно. Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ.

19.    Төрийн албаны хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж багш, эмч нараа төрийн албаны ангиллаас чөлөөлж, төртэй гэрээний үндсэн дээр үүрэг, үйлчилгээг нь хариуцаж байхаар хуульчилъя.

20. 
   Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр одоогийн хэмжээнд нь үргэлжлүүлж олгоё. Гэхдээ үр хүүхдийнхээ хоолны чанарыг сайжруулахын тулд эцэг эхчүүд тал мөнгийг нь бас дээрээс нь нэмэрлэдэг болъё.

21.    Төрүүлсэн хүүхдүүд нь өөрсдөө ээж эмээ, аав өвөө болсон ч “Алдарт эх”-ийн одонгийн мөнгөө үргэлжлүүлж авсаар байдаг одоогийн хавтгайруулсан тогтолцоогоо өөрчилж үр хүүхдүүд нь 0-18 настай алдарт эхчүүддээ л мөнгийг нь өгдөг зөв зарчимтай тогтолцоонд шилжье.

22.    Засгийн газраас төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг бууруулах зорилгоор багш, эмч нараас бусад албан хаагчдыг 15 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн 10-аад мянган албан хаагчид чөлөөлөгдөх тооцоо гарч байна. Хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед 10 мянган хүн ажилгүй болох амаргүй.

23. 
   Цалин хөлсийг ганц жилдээ нэмэхгүй, тэвчиж ойлгож хандах нь эдийн засагтаа илүү өгөөжтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгааг бас бодолцохгүй өнгөрч болохгүй байна. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хүндрэлтэй энэ үед хувийн хэвшлийнхнийг ч хөлдөө чирэхгүй, хүнд хэцүү энэ үед тэдэнд бас амьсгаа авах боломж олгох юм.

24.    Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид  олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий

    Шинэ Ерөнхий Ч.Сайханбилэг бараг л ард түмнээсээ үнэт эдлэлийг нь гуйх хэмжээнд хүртлээ улс орон ядуурсаныг зарлаж орхилоо. Ингэхэд тэрээр Ерөнхий сайд болохынхоо өмнө амьдрал сайхан үлгэр яригчидын нэг байсан гэж ард түмэн шүүмжилж эхлэв. Түүнийг сайхан санаа дэвшүүллээ гэж магтах хүн алга. Харин эдийн засгийг элгээрээ хэвтэхэд гол дүрд тоглосон хүмүүсийн нэг гэж харж байна. Учир нь тэрээр эдийн засгийг сүйрүүлсэн Н.Алтанхуягийн баруун гар Засгийн газрын бодлогын гал тогоог барьдаг Хэрэг эрхлэх газрын дарга, хамгийн чухал сайд нь байсан шүү дээ. 2012 онд АН-ын Засгийн газар байгуулагдахад ард түмэн мөнгөтэй. Эдийн засаг өнгөтэй байсан. Захын хүн хэлнэ. Захын хүн түүнээсээ илүү амьдрах гэж ардчилагчидыг сонгосон. Харамсалтай нь 2 жилийн дараа улс орноо ямар болгосноо ард түмэндээ шинэ жилийн “бэлэг” болгон барьж бас тайлагнаж байна. Ч.Сайханбилэг өсөлттэй эдийн засгийг хүлээн авагчийг нэг. Сайд хийж эдийн засгийг унагаж, өр зээл авч байхдаа энэ уран гоё үгсээ, энэ хатуу үнэнээ ард түмэндээ хэлэхгүй яагаад нуусан бэ? Хариуцлага хар толгой дээр нь буугаад ирэхээр л ам нээж байна.



image

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан гурав амьдрал сайхан байгаа үлгэрээ ярьсаар огцорсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (63)

  • bi (202.21.118.98)
    altanhuyag bna deer ni nemj helehed
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • bi (202.21.118.98)
    saihanbilegee icheech chi uurtuuu bga buh hurunguu, mun bayartsogtiiin hurungiig handiwlahad mongol uls barag ediiin zasag ni sergene dee....
    2015 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.177)
    odoo l medej avsan yum uu. Esreg namiinhan chin heleed bhad ugui geed l chichreed bsan bz dee. Hichneen dargiin suudal nemsenee ergeed hasaach. Hasah bol ard tumnees eheldegee bolioch
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Sanaa zovogch (202.72.245.75)
    Их хурлын гишүүд та нар Үнэхээр л төсөв мөнгөний төлөө санаа зовж байгаа бол өөрсдийхөө хангамжаас татгалзаач. Цалингаараа амьдрахад та нар лав өлсөж үхэхгүй шүү дээ.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • Zochin (202.72.245.75)
    Хүнээ албан тушаалаас нь хамааруулан идэх хоол унтах байраар нь хүртэл ялгаварлан үздэг үзлээсээ хэзээ салах вэ. Зөвхөн дотоод томилолт гэхэд л Төрийн захиргааны болон улс төрийн албан албан тушаалтангууд хоногт 36500 төгрөг, үйлчилгээний албан тушаалтан 16000 төгрөгийн зардал байдаг. Өөрөөр хэлбэл дарга нар илүү зөөлөн орон дээр унтаж 2 дахин илүү хоол идэх ёстой гэж л хэлсэн үг. Гэтэл дарга нар хөдөө гадаа явахдаа томилолтынхоо мөнгөөр хоол идэж буудлынхаа тооцоог өөрөө хийж харагдаач.
    2015 оны 01 сарын 08 | Хариулах
  • зОчин (103.229.121.3)
    мАШ ҮНЭН ҮГ БН. тӨРИЙН АЛБАНЫХНЫГ ЦОМХОТГОЖ ЦАХИМ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ ЧАДВАРЛАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. шуа-ИЙГ ТАТАН БУУЛГАЖ ЭРДЭМТЭДИЙН ЧӨЛӨӨТ ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ШУА оЛОН ЭРДЭМТЭН СУДАЛГАА ХИЙЖ БАЙГАА. оЙН ХОРТОН ШАВЬЖТАЙ ТЭМЦЭХ БАКТЕР ГАРГАЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГЭДЭГ ОГТ ХУДЛАА химийн хор бодисыг эмх замбараагүй хэрэглэж харин ч ойн экологийн тэнцвэрийг алдагдуулсаар байна.. тӨРИЙНХӨН ШИНЖЛЭХ УХААНЫГ ОГТ ТООЛГҮЙ ойн шавьжтай тэмцэх арга хэмжээг мӨНГӨ олох арга хэрэгсэл болгоод удаж байна. Бүх шатанд хариуцлагын тогтолцоо нэн шаардлагатай байна. Ялангуяа Байгалийн шинжлэх ухааны салбарууд аж ахуйн тооцоогоор үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Ийм боломжийг ТӨР олгох ёстой. Зарим судалгааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага амжилттай гүйцэтгэж байна. Тиймээс ШУА, хүрээлэн гэсэн хаалттай систем огт хэрэггүй ЕРӨНХИЙ САЙДЫН зөв гэж үзэж байна.
    2015 оны 12 сарын 31 | Хариулах
  • zochin (112.72.11.124)
    Энэ юуч мэдээгүй хүн шиг яагаад байгаа юм бэ?
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.123.219)
    ШУА-д төсвөөс гаргадаг их мөнгийг хасаж ядахдаа судлаачиддаа шударгаар өрсөлдүүлэн олгох хэрэгтэй. Ганц шижлэх ухааны академи нь бүх шижлэх ухаан судалгааг төлөөлөхгүй түүний нэг л өрсөлдөөнгүй зүгээр цалин авдаг хэсэг.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    АН, өр тавьж замбарьж чаддаг, засаг барих болоогүйгээ харууллаа
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Цоомоо (103.9.91.146)
    АН,өр тавьж зам барьж чадаж байна Харин засаг барьж төр удирдах болоогүй байна
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (202.72.247.140)
    gazar doorhi bayalag ni teged hehen uls turchiin halaasand orood duussan um uu ter humuus ni butsaaj uguuchee ard tumen bga umaa ugud yahav dee deer bga ni shudarga hun bhgyi um chin avad USA garad amidrana sh dee tegdeg biz dee odoo yaraltai chadaltai humuuseer ni udirduulaa ter nam ene ter gehee boli
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.238.78)
    odoo il tsgaaan deeremddeg boloh ni. uneheer uls eh orond demjleg boldog bol ch yahuu gehsen. etssiin dundee nuguu l MANAN 200-d ger buliin dnasand orood gadagshaa ursaad l alga bolno.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ard tumen (27.123.215.222)
    erunhiilugchiin zasaglal mongold heregtei boljee het oluulaa idchiheed odoo ard tumen ruugee chihej ard tumnee hulduu chirj baigaa ta buhen *****
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • зочин (202.131.235.74)
    Их хурлын гишүүн бүрийн авдаг ерөн сая төгрөг, утасны мөнгө, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн улирал бүр авдаг 5 сая, 10 сая төгрөгийг хасаж зардлаа багасгах юм биш үү?
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.18.8)
    Ард түмэн уг нь авий гээгүй байхаа. Өөрсдөө л хүүхдэд, оюутанд, ээжүүдэд, олон жил тогтвортой ажилагсадад гм амласан шиг санагдана.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.18.8)
    сая доллараа мартатлаа идэж уусан хүмүүст ингэж ярих амархан байхөө
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.18.8)
    Би итгэхгүй байнөө.Авилгал хээл хахууль, идсэн уусан нь тодорхой хүмүүсээс эхэлж аваад ядарсан ардаасаа дараа нь авбал юугаа ч өгөхөд бэлэн бн.Харин хүүхдээс, ээжүүдээс, төрдөө насаараа зүтгэгсэдээс авмаар байгаа бол ҮГҮЙ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (183.177.105.19)
    ХЭЦҮҮ ҮЛДЭГДЭЛ ДЭЭР ИРЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ, НӨГӨӨ АТААРХАГЧИД НЬ АТААРХААД ХАР ПИАРДААД АВААД ХАЯЧИХГҮЙ БОЛ ЮМ ХИЙЕ ГЭЖ ХУВЬ ХҮН ҮЗЭЖ БАЙГАА БАЙХ ХАРИН НАМ НЬ ЭНЭ ХҮНИЙГ УДИРДАЖ БАЙГАА БОЛОХООР ӨӨРӨӨ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛОХ БОЛОВ УУ ХАРИН НАМААР УДИРДУУЛАХГҮЙ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР УЛС ОРНОО УДИРДДАГ БОЛ ЮМ ХИЙХ ААВЫН ХҮҮ БАЙХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Ард нь Баярцогт байгаа юм чинь алзахгүй аваад л гарах байх аа... Харин Сайханбилэг өөрөө бол Ерөнхий сайдад хүч хүрхээргүй л харагддаг.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.110.101)
    АРДЧИЛАЛ ГЭХ ХООСОН ЗҮЙЛИЙГ ХЭЛЖ 1990 ОНД ГАРСАН НОЁН УЛС ТӨРЧИД ЭНЭ 24 ЖИЛ ЭНЭ МЭТ ҮГЭЭР АРД ТҮМНИЙГ ҮРГЭЛЖ СӨХРҮҮЛСЭЭР ӨДИЙГ ХҮРЛЭЭ. ТА НАР ӨӨРСДӨӨ БОНД ГАРГАЖ, ТА НАР ӨӨРСДӨӨ БОЛОН БҮТНЭ ГЭЖ АВЧИХААД ДАРАА НЬ БИДНИЙГЭЭ ХӨЛДӨӨ ЧИРНЭ ГЭДЭГ ТА НАР АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БИШ ҮҮ? БИ ШИНЭ НИЙГЭМ, ШИНЭ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ХҮСЧ БАЙНА.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ЕРӨНХИЙ САЙДЫН ЭНЭ ИЛТГЭЛИЙГ ХЭН БЭЛДЭЖ ӨГСӨН БЭ? ГАЙГҮЙ Л ТОЛГОЙ ЮМСАНЖ!!!
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • SAIKHANBELEEEG (90.200.115.232)
    Odoo ter saikhanbilegiin naiz naraas avhuulaad ulsiin horongiig eldew unet tsaas, huvitsaa. lisence, tsol nereer heden terbumaar idsen nohod odoo butsaaj tol! Ta nar ulsiin horongoor hangalttai togloj ulsiig elgeer ni hevtuulehed untei gavya baiguulsan bol odoo shagnaliihaa hariug toloh heregtei!
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • zochin (202.21.112.2)
    bi l lav ene novshnuudad alt munguu ugch iduulehgui tertee tergui bidnii tatvariin mungiig hangalttai idsen
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    Хүчний байгууллагаас бусад төрийн байгууллагын формын хувцасыг болих хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрд ажилласан жилийг харгалзан ялгавартай болгох хэрэгтэй Жишээлбэд 1-15 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний 16-30 жил ажилласан бол 12 сарын цалин дээр 15-аас давсан жил тутамд 1,2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж нэмэх, 31-ээс пээш эил ажилласан бол 30 сарын цалин дээр 30-аас давсан жил тутамд 1,4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж нэмэх,
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • ????? (90.200.115.232)
    Medej baigaa yum bol ingej salbaganaj baihaar ter ediin zasagaa avaad yavah hund ni suudalaa ogoochee! Ugaasaa ooriig chine tiim tolgoitoi hun bish geed ard tumen demjeegui shuu dee! Altanhuyag ediin zasgiig ni dampuuruulhaar Altanhuyagiin duu ni avarna gesen nom haanaas olj unshisan yum be?
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Saraa (150.129.141.82)
    Bagshiin calin 500000 togrog iim calingaar bagsh uchraas l ug helgui amidarsan bolj ba. Yaj amidardagiig calingaa ch hereglej uzeegui hangamjind bdag ulsuud uzej tanilcaasai
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (27.123.214.101)
    Улс орны эдийн засгийн байдлыг одоо л зов хэлжээ.Буцах.уруудах замгуй. “ Зов ч бай,буруу ч бай заавал шийдвэр гаргах ёстой"гэсэн зарчимаар явах болжээ.
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Mongol omogshil (103.23.51.2)
    MAH bolon AH namiig MAXH namiig uursuduu bid nar songoson , BID nar tegehleer munhag teneguud, bid nar hashralgvi 20 garui jil daraalan songoj bna, bid nar munhag teneg uchir , dahiad songosoor baih bolno, bid nariin ur huuhed tur uheh bolsonch bid nar MAH , AH namiig songosoor baih bolno.,
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.122.102)
    Буруу бодлого явуулж улс, нийгэмд тэрбум турбумаар хохирол учируулсан Тэмүүжинд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. АН ын эрх баригч гарын идэж уугаад 2 жил гаруй хугацаанд эдийн засгийг элгээр нь хэвтүүдсний төлөөсөнд иргэд хөрөнгөө өгөх болж бна уу сэрүүн зүүдэл.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Ноост (202.21.106.131)
    Эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн хүнд АН чингисийн одонгоо өглөө. Энэ одонг авах Алтанхуяг шиг хүн цаашид битгий гараасай. Соц үед дандаа алдартнуудад Лениний одон, Сүхбаатарын одон өгдөг байсан юм. ЭНэ шагнал үеэ өнгөрөөж хамгийн муу хүмүүст өгдөг шагнал бас гараад ирэвээ. Ингээд бодохоор Чингис сайн хүн биш байсан юм болов уу? Чингисийг өмчилсөн АН-ынхан мэдэж л шагнадаг байлгүй дээ
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.152.213)
    Дэд сайдын орон тоог Засгийн газрын бүтцээс авч хаях хэрэгтэй байсанюм_ 100 ямаанд жаран ухна гэж Төрийн нарийн байхад ямарч үүрэг рольгүй хооны савнуудыг болиулах хэрэгтэй
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.53)
    Saihanbilegee, ta nariin, da yalanguya HARAAL IDSEN AN-han ta nariin ur udmaaraa, ah duu hamaatan sadnaaraa bayan zatgalan, tansag amidraliin tuluu ezest ni ARD TUMEN turaald oroh estoi bolj bna uu?!?!?! Ene arai heternee!!! Hiisen laigaa uuruu "zegzleh" estoi bolood ireheer ih shuluun, shudarga hun bolj bgaa chini uneheer utuvdultei!!! ARD TUMNIIG ZUTRAAH GEED UZEEREI Bayartsogt ta 2!!!!!...
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.149)
    Bid xenii omnoos xariutslaga uurch bainaa. Duraaraa zagnaj ediin zasgaa iim xemjeend xurgesen altanxuyagiin zasgiin gazartai xaruitslaga toots
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin (103.229.122.61)
    HAMGIIN chuhal ni Altanhuyagt hariutslaga toots . umnu ni iim bgaagui shuu dee Altanhuyag avaad l iim bolgochihloo shd . Altanhuyagiig buh hamsaatantai ni horij shalga . temuujin ter 2 yagaad gansuhiig ergej ochiv ??????? bugdiig shalga . zugeer yavuulj bolohgui shuu !!!!!!!!!!!
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.11)
    SAIHANBILEGEE CHAMTAI NEG ZASGIIN GAZART AJILLAJ BAISAN TEMUUIJIN TSAGDAAGIIN BAIGUULLLAGIIG SAMARCH TSAGDAAGIIN BAIGUULAGAD BELTGEGDSEN 43-48 NASNII BOLOBSON HUCHUUDIIG TSERGIIN ALBA HAAGCHIIN TETEGBER TETGEMJIIN HUULIAR TSERGGIN ALBA 25 JIL HAAJ AJILSANIIH ENE TOLOO AJILLAAS EN UNDESLELGUI CHOLOOLJ AJILGUCHUUDIIN EGNEEND SHILJUULSEN UUNII UR DUND TSAGDAA 1250 ALBA HAAGCHIIN SUL ORON TOO BII BOLSON UUNIIG TEMUUJIN IH HURAL BOLOOD TORIIN BAIGUULALTIIN BAINGIIN HOROONII HURAL DEER HELSEN ODOO TSGADAAD HUNEE HULEEJ BAIGAA 1250 HUNII AJLIIN BAIRAND BOLOBDSON HUICHIN BELTGEJ ABNAH SHAARDLAGAA UUSCH BAIGAA NEG HUNIIG BELTGEHED YAMAR ZARDAL GARHAB, TUUNIIG AJILD ENE DADLAGJUULHAD YAMAR HUGATSAA GARAH BE GEED TOOSTOOD UZDEE E;IIN ZASAGIIN BODLOGO GEDEG CHINE UUNEES EHELNE TEMUUJIN TA NAR BELTGESEN BOLOBSON HUCHING AJILGUICHUUDIIN EGNEED SHILJUULEN TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN BOLOBSON HUCHII BODOLGOD YAMAR IH GAI TARISANAA HEG BOD ODOO TA NAR ENE BELTGESEN BOLSON HUCHII OROND HUN ABAAD MERGEJLIIN BUS BELTGEGDEEGUI ULSUUD AJLIIG YAJ UNAGAJ ARD TUMNIIG YAJ HOHIROOJ BAIGAAG HARJ BAIGAA BIZDEE UNEDELEGUIGEER AJILLAAS CHOLOOLSON ULSUUDAA AJILD ENE ERGUULEN TOMILOH AJLIIG EHLEED HII DARAA ENE YAMRCH SHALGUURGUIGEER 2012 ONII SONGUULIAS HAISH NALIIN NEREER ABSAN ULSUUDAA AJILLAAS EN CHOLOOL ALTANHUYAG TA HOER NEG CH HUN NEMJ TORIIN ALBAND ABAHGUI NEG HUN ABAL AJILLAA OGNO GEJ CHALCHAA BIZDEE 2012.7 SARAAS HOISH 30 MYNGAN HUN TORIIN ALBAND ORSON GEJ BAIGAA BOLHOOR TA NAR GUCHIN MYANGAN UDAA AJILLAASAA OGTSORSON BAIGAA BIZDEE TSERGIIN ALBA HAAGCHIIN TETGEBER TEGEMJIIN HUULIND 25 JIL TSERGIIN ALBA HAASAN HUN TSERGIIN ALBA HAASAN BOL TSERGIIN TETGEBER TOGTOOLGOH ERHTEI GEJ HUULCHILSAN BAIGAA TUUNEES BUSH TSERGIIN TEGBER TOTOOLGOHOD ENE AJILLAAS CHOLOOL GESEN UG USEG HUULIND BAIHGUI TEMUUIN TA NAR INGEJ TSAHDAAGIIN ALBA HAAGCHDIIG HELMEGDUULJ AJILGUI CHUUDIIN EGNEED SHILJUULSEN TSAGDAAGIIN BAIGUULLAGIIN ENE HUULICHID HUULIIN BAIGUULAGAD DOOD TAL ENE 25 JIL AJILSAN ULSUUD HUULIIN SURGUULIIG CHAMSHIG ECHEE SURGALTAAR SURSAN SUUSAN UGUI HOERIIN ZABSARAAR YABJ EEMSHEEGUI ULSUUD HUULI GEJ YU BAIDAG YUM TUUNIIG HEREGJUULNE GEJ YAHIIG MEDEH ULS HUULI HEREGJUULJ BAINA GEED TEMUUJIN TA HOER SHIG ZABHARUULDAG ULS BISH HELMEGDUULJ AJILGUI BOLGOSON ULSUUDAA AJILD ENE BUTSAAN TOMILUUL UNIIG HULEH TSAG BAGA ULDSEN HUULI BUSAAR CHOLOOLGSON ULSUUD HUULI BUSAAR AJILAAS CHOLOOSON SHIIDBERIIG ZAHIRGAANI HERGIIN SHUUHED OGCH AJILDAA ERGEN OROH AJILGUI BAISAN HUGATSAANII TSALINGAA NEHEH EHNII ALHAMAA HIIJ EHELSEN
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.15)
    SAIHAN BILEGEE CH OOROO IIM BAIDAL HURGEE BIZDEE ODOO NAAD DUGELTENDEE UNDESLEED BI HARIUTSALGAA HULEE GEED ZASGIIN ERHEESEE BUUH ULDSEN CHINII OORIIN CHINE HHISEN ENE DUGNELTIIG ARD TUMAN HOER JILIIN OMNOOS EHLEN HELEED BAIHAD VHI ALTANHUYAGTAI NIILJ YYU YU GEJ HUTSAJ BAILAA TUUNIIG SANA IIM BAIDAL HURGEHED CH ALTANHUYAGIN ZASGIIN GAZARIIN HEREGJUULEH BODLOGO SHIIDBERUUDIIG BOLOBSRUULAN GARGASAN HUN CHINE CHI MON BIZDEE SUBGAA SOLIILGUI YUU GEJ YARISAN AA UZEED HARIUTSLAGAA HULEEJ YALAA UUR CHAMAAR OORROR CHINE OORIIN CHINE HIISEN GAIG HEUULEH GEJ ENE ALBAN TUSHAALD TOILUULSAN YUM ODOO BOLOO CHAMD MONGOLIIN EDIIN ZASGIIG SERGEEH EDIIN ZASAGIIN CHADBAR BAIHGUI
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.52)
    huuhdiin 20000 awtor ni ardchilsan namiin Gundalai outnii 70000 awtor ni elbegdorj tamirchdiin sar buriin 1000000-4000000 awtor ni elbegee chingis bondiin mongo haachiw ard tumnii hyanan shalgah gargaad shalgah sanaltai baina deer ni samurai pondiin mongo haachiw
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.5.206.27)
    Дэд сайдууд нэмж байгаа буруу. долоо хэмжиж нэг огтол
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.5.206.27)
    Их хурлынхан Ганбаатартай хамтарч Оюутолгойн төлөө тэмцэх хэрэгтэй Ард түмэн бас тэмцэе
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • ᠧᠦᠢᠢᠦ (202.5.206.27)
    Ирээдүй болсон хүүхдүүдтэй анхаарал тавьж байгаа мөнгө, эхчүүд мөнгийг өгөх хэрэгтэй. Их хурлынхан болон шүүгчдийн цалин харин сая төгрөг болгоо чээ.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • ролд (202.179.7.106)
    Зүгээр өгдөг мөнгөө боль.Ард түмэн тань турж үхэхгүй.Зүгээр суугаад авах сайхан байлаа.Одоо жаахан тэвчье.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.194.113.226)
    ард түмнээс алт мөнгө гуйгаад байнаа юм уу.. Ардчилалыг өмчлөөд байгаа та нар энэ лайгаа өөрсдөө үүр.. Ийм байдалд оруулсан хүмүүс нь та нар биз дээ малууд ааа. эхнээс нь хариуцлага тооцоод шоронд нь хийгээд үнэн мөнийг олоод төрөөс төрсөн тэрбумтангуудаас мөнгө, татвар авахгүй юу. Юун ард түмнээс алт мөнгө авах вээ.. хүүхдэд өгөх мөнгө хүртэл та нарыг танах гэнээ тэнэгт өөрсдөө төл малуудаа СОНГУУЛЬ ойртож байна даа
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • yo ajliig ni hiilgeecheee (103.9.91.202)
    Umnu Altanhuyagiin zasagt bhdaa heleheer gantsaardaad diildeggui bsn ch yu biluu yaj medehiin. Tgd ter said nar bugd Saidiin tuluu za geed heleheer yaj ch bolohgui bsn bj bolno shuu dee. Saihnaa saidiin zorigiig unelj bna. Tanid amjilt
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • зочин (202.21.120.242)
    халамжийн дүрэмт хувцсыг манай хүү 240,000 өөрөө хийлгэж өмссөн энэ жил шинээр ажилд орсон юм Шилмэл загварт хийлгээд жижиг шар төмөр тэмдэгүүдийг Солонгост захиалж авчирсан гээд бас мөнгийг нь авсан
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.131.238.115)
    Халамжийнхан өөрсдөө цалингаасаа 240,0 м/төг-өөр хувцсаа хийлгэсэн. Төрөөс 1 төг ч аваагүй. яагаад судалж үзээгүй байж худлаа мэдээлэл тараагаад байдаг юм бэ
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • 1515 (202.179.12.6)
    setgegdel gargahgui baina shuu dee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • 1414 (202.179.12.6)
    Ард түмэн алт мөнгөө өгсөн чинь аваад алга болчихвол яанаа.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • 1111 (202.179.12.6)
    tamirchid, shuuhiin shuugvh nariin ih mungiig has, thchuud, tetgevert garagchdiin mungiig heveer ni uldee...
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.238.58)
    ҮНЭНИЙГ ГАРГАЖ ТАВЬСАН БАЙНА 11,5 их наяд төгрөгөөр юу хийв ямар үр дүн гарав ил тод болгож үнэн зөвөөр тавиач хэрэв ууж идсэн байдаг юм бол түүнийг нь хурааж аваач таны энэ санаанд ард түмэндээ өгөх юмыг хасах танах зүйл орсон байна наад төрийн яам агентлагууд төрийн өмчийн аж ахуйн байгуулагуудын чинь тансаглал үрэлгэн байдал хэрээс хэтрээд байхад түүнийг засах арилгах талаар юуч дурдаагүй ард түмнээсээ хасах танах юм хэлсэн байх юм хямралд ард түмэн ямар буруутай юм бэ хувиа бодож хямралд оруулсан хүмүүс чинь хаана байна үүнээсээл эхэлмээр байна ингэж чадвал ард түмэн чинь дэмжнэ
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.131.225.2)
    bi 36 saraa awmaar bn bi turd ene olon jil zutgeed tetgewert garah duhuheer 12 sar bolgodog n yu yumb e bayan negn sanaa zowohgui baih jiriin bid sanaa zowj bnshuu ES ee
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • иргэн (183.81.169.35)
    Ард түмэн алт мөнгөө өгсөн чинь аваад алга болчихвол яанаа.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (150.129.143.125)
    Ardchilsan naminhan uursduu ene ih tawisan uruu tuluuch.Tamirchdin SAR bur olgodog mungig JILD 1 udaa bolgoh heregtei gej bodoj bna.Setgelin huurluur l shiidwer gargaj bgaad iim bolson shde.Ehchuuded olgodog/jild/100g hasaad yu hiih ym.Sar bur 1 say olgodog baisan bol hasaj boloh l ym.100000 shde yo yo Awsan hun ch yu hiih ym.Ugch bgaa n ch ashig oloh ym uu
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin (150.129.142.142)
    Iim baidald hurgesen bodlogiin aldaa gargasan humuus gedsee ileed zugeer yvaad baigaad mash ih haramsaj baina. Altanhuyag Fortuna geed l arai ch dee iim hariutslagagui humuusiig zugeer yvuulaad baidag manai ard tumen unen hultsengui um aa
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.70.46.200)
    irgen minii huvid ulsdaa yugaa ch ogch bolno bur amia ch ogoh tangaragtai gevch ene baidald hurgesen etgeeduudtei hair nairgui arga hemjee tootsdoggui l ym bol temtseh bolno.Hariutslaga haana bn aa hariutslaga ogtsroh ym uu erhem eronhiilogch UIH iin dargaa
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • ТЭНЭГЛЭЛ (202.180.216.211)
    МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭВТҮҮЛСЭН ХҮНИЙ НЭГ ЭТГЭЭД БОЛ Ч.САЙХАНБИЛЭГ, ОДОО САЙХАН ҮГ ХЭЛЖ БАЙГАА НЬ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ЧИ МӨН АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ УУ. МАГАДГҮЙ Ч.САЙХАНБИЛЭГИЙН ОРОНД ЗАСАГТ ОРЖ БАЙГААГҮЙ АМАРЖАОГАЛ ЭНЭ ҮГИЙН ХЭЛСЭН БОЛ АРАЙ ӨӨР БАЙХСАН.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.179.0.238)
    Үг хэлэх үедээ вакуум орчинд үйлдлээ хэрэгжүүлэх үе бодит орчинд бөөн лобби ам ажлын зөрүү гэж
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Ene hvn ogtsor do
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Иргэн (203.91.117.4)
    Өвчнөөс салахын тулд зөв онош хэрэгтэй. Зөв ер нь хэмнэлтийн бодлогыг хатуу ч гэсэн хийх хэрэгтэй. Валют олох боломжийг их бага гэхгүйгээр эрэлхийлж тийм бодлогод элдэв саад болохгүй байж бага ч гэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг бүх талаар дэмжиж өөгшүүлвэл сайн байна.Төрийн албан хаагчдаас конторт суудаг хүмүүсийг эрс цөөлж зэвсэгт хүчин, цагдаа, онцгой, гаалиас бусад бүх төсөвөөс хангагддаг дүрэмт хувцасыг болиулах нь зөв.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • 8888 (150.129.143.110)
    сайхан шийд гаргасан байна дэмжиж хүн бүр бодох хэрэгтэй нэг жил тансаглахгүй байж чадах юм бол болно хамгийн их тансаглаж иддэг хүмүүс бол их хурлын 76 шүү
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨХҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ ТУН БОДИТОЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ ДҮГНЭЛТ ХИЙЖЭЭ. ГАГЦХҮҮ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭРЭЭ ОЧООД Л ТАГ БОЛДОГ С.БАЯРЫН АЛДААНААС СУРГАЖМ АВААСАЙ ДАА. С.БАЯР Ч МӨН Л ИНГЭЖ ГОЁ ҮГ ХЭЛЖ ГАРЧ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.
    2014 оны 12 сарын 22 | Хариулах
    • зочин
      төрөөс төрсөн бүх луйварчидийн хөрөнгийг хураая
      2014 оны 12 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    6 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    9 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    45 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    48 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    1 цаг 27 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    1 цаг 44 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    2 цаг 2 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    2 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагийг шалгая гэснээрээ шалга
    2 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    2 цаг 41 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    2 цаг 47 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    2 цаг 48 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    2 цаг 50 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    2 цаг 59 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    3 цаг 28 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    3 цаг 30 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    3 цаг 43 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    4 цаг 4 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    4 цаг 5 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    4 цаг 6 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК