МҮЭХ-ынхон өнөөдөр 12 цагт Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг
жагсана. Валютын ханшны өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн
хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан засгийн газарт
гурван талт хэлэлцээ хийх саналыг МҮЭХ-ноос удаа дараа тавьсан боловч өдгөөг
хүртэл хариу ирүүлээгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭ-ийнхэн ийнхүү
жагсахаар болсон. Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж буй иргэд эсэргүүцлийн бичгийг
машин дээрээ наахаас гадна, төв талбай дээр ирж сигналаа дуугаргахыг МҮЭХ-оос
уриалж байгаа юм. Ирж амжихгүй иргэдийг машины гэрлээ асаахыг мөн уриалж байна.
Т.Хулан