Эсэргүүцлийн жагсаал эхэллээ

МҮЭХ-ынхон Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаж байна. Валютын ханшны өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх саналыг МҮЭХ-ноос удаа дараа тавьсан боловч өдгөөг хүртэл хариу ирүүлээгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МҮЭ-ийнхэн ийнхүү жагсахаар болсон. МҮЭХ-ноос зохион байгуулж буй тус жагсаалыг дэмжигчид нийслэлийн төвд талбайд цуглаад байна. МҮЭХ-ны гишүүн байгууллагуудаас гадна “Гал үндэстэн”, “Амлалт нэхэх ард түмний холбоо” болон иргэний хөдөлгөөнүүд жагсаалыг дэмжин оролцож байна.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтнүүд жагсаалын үеэр ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй байхаар зохицуулж, зохион байгуулалтын өндөр төвшинд жагсана гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Т.Хулан