Дэлхийн цэнгэг устай нуурын тоонд ордог Байгаль нуурын зарим хэсэгт жуулчид, иргэд очихыг хязгаарлах тухай шийдвэрийг Буриадын Засгийн газар гаргах гэж байна.

Дэлхийн цэнгэг устай нуурын тоонд ордог Байгаль нуурын зарим хэсэгт жуулчид, иргэд очихыг хязгаарлах тухай шийдвэрийг Буриадын Засгийн газар гаргах гэж байна. Жишээлбэл Байгаль нуурын Хуурай Энхалук, Крестовын хошуу, Гремянч зэрэг газарт очихыг хориглохоор болжээ. Учир нь нуурын эрэг дээр очсон жуулчид, амрагчид хог хаягдал, элдэв тохиромжгүй бодис хэрэглэн байгаль орчин ихээр бохирдуулж байна гэж үзжээ. Мөн нуурын эрэг дээр майхан барихгүй, машин зогсоохыг хориглож, Байгаль нуурыг үзэхээр ирж буй жуулчид заавал амралтын газар хонох ёстой гэсэн журмыг баталсан байна.
Б.Ням