Швед улсын шүүхээс манай улсын иргэн С.Бат-Отгонд өгсөн 11 жилийн ялыг бага байна хэмээн хохирогчийн талаас давж заалджээ. Мөн С.Бат-Отгоны ар гэрийнхэн ч оноосон ялыг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн юм. Тиймээс Шведийн хуулийн байгууллагаас түүнийг саатуулан шалгаж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр шүүсэн билээ. Хэдийгээр түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 11 жилийн хорих ял оноосон юм.
Б.Чимэг