
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр сэтгүүлдэд мэдээлэл хийлээ. Тус газраас шатахуун импортлогч компаниудын үнээ нэмсэн байдалд шалгалт хийсэн аж. Шалгалтаар зах зээлд өсөх бодит дүнгээс нэмэгдэж өссөн байжээ. Иймд үнээ буулгах албан шаардлагыг шатахуун түгээх импортлогч компаниудад хүргүүлсэн байна. Харин тус компаниудаас үнээ 15-30 төгрөгөөр бууруулах л боломжтой хэмээн хариу өгсөн байна. Мөн долларын ханш унах бүрт бензинийхээ үнийг хуучин байранд нь очтол буулгана гэдгээ ч мэдэгдсэн аж.
Б.Чимэг