зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн гишүүдэд хандаж хэлсэн 24 шүүмж

2015-1-10
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгчийн гишүүдэд хандаж хэлсэн хамгийн хурц 24 шүүмжлэлийг хүргэж байна.
    BSN_9143Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чуулганы хуралаанд үг хэлэв. Түүний хэлсэн үг бүхэлдээ УИХ-ын гишүүд рүү хандсан тэднийг уриалсан хандлагатай байсан юм. Хүмүүс түүнийг цагаа олж оновчтой мэдэгдлийг хийдэг улс төрч гэдэг. Энэ удаа ч тэр мөн цагаа олж мэдээлэл хийв. Ингээд Ерөнхийлөгчийн гишүүдэд хандаж хэлсэн 24 шүүмжлэлийг хүргэж байна.

1.   Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа бид нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй.

2.    Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй.

3.   Шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй

4.  
Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав! Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдаваа!. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ!

5.    Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг.

6.   Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой.

7.  Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа.

8.   Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна.

9.  Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа.

10.   Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. Монгол улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага.

11.   Төрд итгэхгүй байна. Төрд итгэх ард түмний итгэл бага байна гэж зарим шийдвэр гаргагчид гомдоллодог. Төрд гэдэг нь дам утгаар “өөрт нь” итгэхгүй байна гэж хэлж байгаа юм. Энэ үнэн. Гашуун ч үнэнийг хүлээн зөвшөөрье.

12.  “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март.

13.  Сонгуулийн үеэр, эрхэм гишүүдээ, хаана Монгол хүн зовно, би тэнд байна гэж та бид яриагүй гэж үү! Монголд хаана хариуцлага шударга ёс дутна би тэнд байна, би түүнийг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ, ажиллана гэж Та бид амлаагүй билүү! Гэтэл албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна.

14. “Эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордогийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. Их Хурлын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөлт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонхид” гэж үгтэй.

15.  Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адилхан. Удирдлага нь ажиллахгүй онгоцоор иргэдээ тээж яваа нисгэгч гээд өөрсдийгөө төсөөлөөд үз. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсоё.

16.  Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул.

17.    Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам, төрийн байгууллага гэж би сонсоогүй. Төсөв нь дутаад цалингаа, албаны нэмэгдлээ авч чадахгүй яваа гишүүн, сайд, дарга байна гэж та бүхэн сонссон уу! Нэг бол тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж та сонссон уу! Хэчнээн шахаад ч гарах шүүсгүй болсон аж ахуйн нэгжийг биш, харин хэмжээ хязгаар нь хэтэрсэн тансаглал, зардлыг нь төрөөс олж шахбал, хасбал мөнгө төсөв хэмнэгдэнэ.

18.   Иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог тийм үйлчилгээнд төр мөнгө төсөвлөх хэрэггүй. Төсөвгүй учраас тийм ёс бус үйлчилгээ, алба өөрөө л алга болно.

19.
  Тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай байвал зөв болдог. Манай өндөр албан тушаалтнууд “хариуцлага” гэж чанга ярьдаг. Харин өөрсдөө түүнээс зугтаадаг. Одоо энэ ажлыг үг яриа биш үйл хэрэг болгоё. Хуулиа батлая. Хэрэгжүүлье.

20.  Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Ташуур далайхад хашин морь ч шогшдог. “Буцаагаад татна шүү” гэхэд сонгогдсон хүний чих зөөлөрдөг, нүд нь нээгддэг, сонгосон томилсон эзэнтэй гэдгээ тэр хүн мэдэрдэг, хариуцлага байгааг санадаг.

21.
  Япон улсад парламентын гишүүн, бас сайд хүн сонгогчдодоо дэвүүр тараагаад огцорч  гэнэ гэсэн мэдээг та нар саяхан л уншсан байх. Тэнд хүн дэвүүр тараагаад огцорч байхад, манай улс төрчид гивлүүртэй юм шиг суугаад л байхуу!

22.  Энэ Улсын Их Хурал, Засгийн газарт маш бага хугацаа үлдлээ. Үндсэндээ хоёр хавар, нэг урт намар л үлдлээ. Шийдэх асуудал ямар их байгааг Та нар харж байгаа байх

23.  Зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байгаа.Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой.

24. 
Би энэ Их Хурлын эрхэм гишүүдийг Монголын улс төрийн олон жилийн хариуцлагагүй байдалд сүүлчийн цэг тавьсан анхны гишүүд байж чадна гэж итгэж байна.
24tsag.mn
image

Ерөнхийлөгчийн гишүүдэд хандаж хэлсэн хамгийн хурц 24 шүүмжлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • balt (112.72.13.80)
    eronhiilogchiin hiij chadah ajil bol hatuu iltod heleh shyymjleh baidag yum ta byhnii yg heleh neelttei bichih erhiig ene hyn olgoson
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • BALT (112.72.13.80)
    ERHEM GISHYYD OILGOSON BAIHDAA ELBEGEE EB NEGDEL EH ORNII HYY SHYY 76-g shyymjleed ard tymnees uuchlal gui gejee
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • balt (112.72.13.80)
    zorigtoi il tod oilgomjtoi dutagdlaa hyleesen tsagaa olson yg heljee harin erhem gishyyd oilgoh boluu basl hetsyy hymyys shyy
    2015 оны 01 сарын 17 | Хариулах
  • arvin (112.72.13.195)
    ene
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.34.186)
    шүлэг бичдэг слейсарь шүү дээ. бас сэтгэцийн өвчтэй
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • мартаа (103.229.121.154)
    ханилж яваад нөхөрөө түлхэнэ гэдэг болж байна уу өбаа
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • АНХААР (202.179.0.238)
    ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ Н.ЭНХБАЯРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ЯДАЖ ХЭЛЖ БУЙ ҮГ НЬ ДЭВШИЛТТЭЙ, БАС Ч ХЭДЭН ХУУЛЬ САНААЧИЛСАН ГЭЭД ТООЧВОЛ БОЛНО. ГЭВЧ АМЬДРАЛ ДЭЭР ҮР ДҮН ТУН ТААРУУ БАЙНА ШҮҮ!!! ЯЛАНГУЯА ШҮҮХ, ПРОКУРОРЫН АЖИЛ УЛАМ Л МУУДААД БАЙХ ЮМ. ӨНГӨН ТАЛААС НЬ ХАРВАЛ ШИНЭЧЛЭЛ МАЯГИЙН ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ГЭХ БОЛОВЧ ГОЛ ЗАНГИЛАА АЛБАН ТУШААЛД БУРУУ ХҮМҮҮС СУУЖ БАЙГАА УЧРААС АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙНА. ДЭЭД ШҮҮХ УРЬД НЬ ХЭРГИЙГ МУШГИН ГУЙВУУЛАХДАА БАГА Ч ГЭСЭН ИЧДЭГ БАЙСАН БОЛ ОДОО ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР 180" ЭСРЭГ ШИЙДДЭГ БОЛЛОО!!! БҮР УЛАЙМ ЦАЙМ ШҮҮ!!! ЕРӨНХИЙЛӨГЧИД САЙН САЙХАН БОЛЖ БУЙ МЭТЭЭР ХУДАЛ ТАНИЛЦУУЛДАГ БАЙХ Л ДАА, ДОРООС НЬ.
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ганаа ингэж өгүүлэв (103.229.122.181)
    Үгүй Гана ингэж хэлсэн байна."Ц.Элбэгдоржид ямар ч шинэ санаа оноо алга, зүгээр л хөгшин жүжигчин хуучин жүжгийн залуу дүрд л тоглож байна. Үнэндээ түүнд жүжгийн шинэ “залуу дүр” зохихоо байсан байна…"
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Салхи эргэжээ (103.229.122.181)
    Үнэхээр өнөөдөр Цахиагийн Элбэгдорж ганцаараа хоорон дээр солгой хоолойгоор хашгирдаг хүүхэд шиг гаж тэнэг сонсогдох боллоо. Хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон нь өөрийнх нь мөн чанрын эсрэг худал шоу гэж харагдаад байна. Юун Путин болох. Дүр эсгэсэн АРДЧИЛАГЧ гэж Бирмийн хадагтай сартваахи, вивангардичаар хэлжээ. Аливаа зүйлд цаггүй нь үгүй, энэ хүний цаг нь болжээ. Мавр ирсэн, мавр буцлаа. Боловсролгүй хоосон, дэмий чалчигч, 8 дугаар анги төгсөөд слесарь хийгээд, цэрэгт дайчлагдан, тэр үеийн армиас оросын училищь явах нь үдийн зугаа байсан, түүнээс ямарч, мэдлэг, шинжлэх ухаанч боловсрол аваагүй, цэргийн дарангуйлал сурсан, Харвардад дипломыг зүгээр л АНУ-ийн бодлогыг хэрэгжүүлэгчээр элсэгдсэн ийм л нэг армийн бага дарга ПРЕЩИБЕВ шүү дээ. Салтыков-Щедрины зохиолд гардагдаа. Судлаач Ганаагийн хэлснээр "Шинэ жүжгийн дүрд тоглох гэж ядсан Хөгшин жүжигчин" гэж гайхалтай тодорхойлжээ.
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • АН хорсож байна (103.229.122.181)
    Энэ хүний ярьсан юман дотор авах юм юу ч үгүй болжээ. Шудрага ёс гэж олон жил хуцаад яасан гээч АТГ байгуулж, өөрийнхөө потенциаль өрсөлдөгч Энхбаярыг нэг намналаа, өөрийнх цаашдын замд тээгэлдэх Алтанхуягийн АТГ-аар бүх зөвлөх дотны хүмүүсийг нь шоронд хийж, охиныг нь баривчлан гэж байж хуйвалдаанаар холдууллаа, МАН-ын дэлхий даахгүй авилгалчдийг өмгөөлж, Ми.Энхболд, Бадамжунай нарыг хамгаалтандаа авч өөрийнхөө, өөрийнх нь төлөө явсан олон хүнийг эд нарын дэргэд орос чихрийн цаас үзүүлсний төлөө шоронд хатаалаа. Ийм л шудрага ёс тогтоосон. Одоо хариуцлага гэж солиорч баахан ярилаа. АН арай хийж олонхи болоод ажлын зах бараадангуут МАН-ын хамсаатнууд нь ирж толгой дараалан бут ниргэж нөгөө хариуцлага гээд санаа авхуулаад байгаа юмаар нь бүгдийг нь гудамжинд гаргалаа. Энэ явц бүүр мэргэжилтэн агентлаг руу орлоо. Ж-нь Оюунхорол АН-ын 1 төрийн НБД, 4 газрын дарга 1 хэлтэсийн дарга бишгүй мэргэжилтэнг зайлууллаа, Стандартын агентлагийн Гантөмөр гэх нөхөр АН-ын 12 нөхрийг бүтэц нэрээр ажилгүй болголоо. Энэ маш олон яам, орон нутагт хавтгайрч, намын доторх уур амьсгалд түймэр тавьж өнөөгийн засгийн үзэн ядан хүлээж авч байна.
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Уншигч (202.72.245.149)
    Монгол үсэгээр бичвэл уншмаар байна. /крилл/
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.88.87)
    ТАМИНЭЭ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛХНЭЭ ЯНЗ НЬ.ҮР ДҮНГИЙ НЬ ӨРШӨӨЖ БАЙГАА ЮМАА ДАА.ЦААД ГОЛОМТ НЬ ТӨР ЗАСГААС АЙЖ ХЭМЖЭЭГИЙ НЬ ДАРСАН ЭСВЭЛ ИХЭСГЭЖ ШИЙДҮҮЛСЭН 1000 1000 Н 3-30 ЖИЛЭЭР АВСАН ЭЛДЭВ ЛИЦЭНЗҮҮДТЭЙ ХОЛБОЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨРШӨӨЛ ЗААВАЛ ДАВХАР ҮЗҮҮЛ.ЭС ТЭГВЭЭС ХОГИЙН УРГАМАЛ ШИГ ДАХИН ДАХИН МОНГОЛ ОРНЫГ ХОРОЛСООР БАЙХ БОЛНО.ҮР ДҮН "ТЭГ" ТЭЙ ТЭНЦЭНЭ.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.103)
    ene ulsin erenhiilegchiin heldeg ug men negent songogdood ajillaj baigaa hun uurgee l guishetgej baigaa ni zev ingej changhan duugarahgui bol mongol orond udirdlaga gej um alga bolood jinhene eh zambraagui anarhizm togtono ene eserguishen shuumjilj baigaa etgeeduid mongol csusniih bish uchir hi tedend mongol hegjiltei baivaluur hilen ni badarcs booj uheh shahdag ted ulsiin hegjild uüsc hiih csadvargui hooson tolgoinuud nambarin enhbajr gedeg mangasaaraa darluulaad suuj baih zajatai begs doloogscid
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Ажилчин хүн (202.72.245.149)
    Ардчилсан нам ялагдаад Н.Энхбаяр гарч ирхэд биднийг битгий шүүх цагдаад өгөөч гэж гуйсан мэтээр Н.Энхбаяр ярьсан .Энэ үнэн бол бүгд хуйвалдаад байхаас аргагүй болсон намууд юм байна даа.Нөгөө айхтар сөрөг хүчин маань сайдын суудал аваад таг болсон.Сонгууль дөхлөө сайдын багцаас тендер нэрээр гулгуулаад дуусахгүй баахан барилгын суурь үлдээгээд их хуралд орж хамгаалагдана.Чадаагүй нь Дондогийн араас.Буруу шийдвэрүүд хариуцах эзэнгүй би бишээ бид шийдсэн гээд суучихдаг.Тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргаасай.Санал хураасан бүхэн зөв биш байдаг юм байна.Их хурлаар Бороогоулдын алт олзворлоход 5жил татвараас чөлөөлсөн.Алтыг жилээр хэмждэг гэж яаж санаваа.Үнэхээр таалагдах гэж байгаа бол 40-тн алтныхаа 20-тн ыг татвараас чөлөөлж болох л байсан.Үүний буруутан хэн бэ.Хэн ч байхгүй.Их хурал л байна.Миний сонгосон.Яах вэ.....
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.0.238)
    Umnuh 3 erunhiilugchuus hamgiin muu ni. Ard tumniig hagaralduulsan hudlaa yarina.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Irgen (150.129.143.81)
    Ene Elbegdorj uuruu tengerees genet buugaad irsen hun shig l yum. Chi uuruu ene buhen bolj baihad haana baisan yum be? Ene buh boloh bolohgui tomilgoonii ard ta uuruu baigaa gej bi hardag. Bilegt, Dorligjav, Hurts geed ene hachirhaltai tomiloltuud chini niigemd sain saihan, tegsh, shudarga baidliig togtoono gej ta bodood baina u?
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.184.18)
    gishvvd n oilgoj uhaardag bol ch shn l bna daa. nh vnen heljee bayarlala
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • 001 (122.201.21.233)
    Үгийг навч гэвэл их навчтай модонд үр жимс тун бага
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.72)
    хаан шалдан байна гэж нэг хүүхэд хашгирчээ
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • od (205.201.255.5)
    yanadaa,yaydaa medeh yum algaa.Yamarch l baisan minii husseniig l tovch todorhoi heljee BAYARLALAA l geh baihdaa yamarch baisan amjilt husej baina .Uuchlaarai bi gej hun itgel gedeg yumaa aldchaad ih l udaj baigaa yum shig bainadaa.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.156)
    сайхан л ярих юм даан ч хэрэгжэнэ гэдэг л хэцүү дээ жирийн бид ч яадлаараа ажиллаж байна
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • irgen (103.229.123.197)
    ene buh muu muuhai buhen Mongol ulsiin het uls torjiltoos bolj baina. iimd yunii omno odoo baigaa buh uls toriin namuudiig tatan buulgaj gishuunchlelgui, ooriin horongogui Ih hurald songogdoj suudal avsan tohioldold tosovoos sanhuujdeg namuudiin helbert shiljuuleh heregtei gej bodoj baina.
    2015 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (112.72.13.126)
    Хууль, бодлогыг хэрэгжүүлэх хяналт, ялангуяа төрийн боловсон хүчний үйл ажиллагааг хянах тогтолцоо алга. Хариуцлагыг зөвхөн бие даасан давхар хяналтаар сайжруулж болно. Гэхдээ хүн цөөн, бүгд бие биеээ таньдаг гэх мэт онлогийг ихэд харгалзсан механизм хэрэгтэй. Тэгж байж үг хэрэгжинэ.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.126)
    Үг үнэн байна. Дэмжиж байна. Үргэлж үнэнийг хэлж байсан нь ч үнэн. Харин хэрэгждэг юм алга. Манай Монгол арай л бишээ. Зусар бялдууч зальт шунахай хүмүүс төрд шургалсаар бүр эзэллээ.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.140.15)
    Энэ хүн 25 жилин турш төрийн бүхл албан тушаалыг УДАА ДАРААЛАН хашиж, бүх эрх мэдлийг үнэмлэхүй байдлаар эдэлчээд одоо юу яриаад бна аа??? Ярьсан бүх балаг, нүгэл, гэмт хэрэг, увайгүй байдал, авилгал, эдийн засгийн нуралт БҮГДИЙГ өөрөө бий болгосон бус уу??? Энэ хүн өөрөө өөрийнхээ хийсэн Нүгэлийг л тоочиж, шүүмжлэн ярилаа!! Элбэг дорж хариуцлагыг өөрөө өөртэйгээ тооцож, огцорох ёстой, улс орныг сүйрүүлсэн найз нөхөдөөсөө эхлэн шүүх ёстой!!! Одоо худал донгодож, эвтэйхнээр бусдад бурууг тохоод явахгүй.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Гуцваа (103.229.120.131)
    Элбэгдорж үг хэлсний дараа дандаа гай нүүрлэдэг. Заавал төр хямраж, үгийг нь ашиглаж, хүн хохироож амгалан тайван байдал, ажил хэрэгч үйлдэлд цөв суудаг болжээ. Энэ хүнийг эргүүтэж, дэмжин эх эцэгтэйгээ хүртэл маргаж суусан усан тэнэг математикийн доктор байсандаа үнэхээр одоо харуус ч сууна. Үргэлж асуудал нь, нэр хүнд нь доошлоод ирэхээр хүн бүхний сэтгэл санаанд хургасан чухал хүлээлтээр тоглож эхэлдэг. Шудрага ёс, хариуцлага нэхдэг. Яс юман дээрээ хамгийн шудрага биш, хамгийн хариуцлаггүй адгийн шаарх байждээ. Өнөөдрийн Сайханбилэг сармагчингийн томилгоог хар. АН-ын олон жил хүлээсэн, түүнийхээ төлөө тэмцсэн, хүрсэн амжилтыг өшиглөн нурааж, 25 жилийн дараа арай хийж алба амьдралтай залгасан өөрийнхөө намын гишүүдийг сайдаас авхуулаад орон нутаг дахь ирмүүн эрмлзэл, зүтгэл амжилтийг гутааж, үхээд зомби болсон МАН-ыг шинэ цусаар сэлбэн амилуулан босгож, тэр үхдэлүүд өдрөөс өдөрт улам хэрцгий хорсолтойгоор ялалт амжилт, хүрсэн оргилыг нь булаан авч ялагчдыг гудамжинд хөөж гаргаж байхад Сайханбилэг,Баярцогт 2 улам өөгшүүлэн, өөрийнхнөө хамгаалахгүй цусаар донор хйиж өөгшүүлж байна. Энэ бүхний буруутан бол Цахиагийн Элбэгдорж, Зандаахүүгийн Энхболд гэдгийг АН-ын олон мянган гишүүд та нар яс махаараа мэдэрвүү, тиймээ мэдлээ.. Энэ этгээд шудрага ёс ярьж, хамгийн шудрага бус зүйл хийдгийг санацгаая. Газар даашгүй бузар авилгалч М.Энхболд,Бадамжунай, Барсболд нарыг ивээл хамгаалтандаа авч, Жунай гэрт нь оймстойгоо тарвалзаж явдаг гэж сонссон. Ингээд өөрийнхөө замд саад болсон ерөнхийлөгчийн потенциаль өрсөлдөгч Н.Энхбаярыг Хурцад захиалан шоронд хийлээ, өөрийнх нь эсрэг, бузар хуйвалдаан, шудрага биш үйлдлийн эсрэг тууштай зогссон хичээнгүй ажилсаг, бүтээлч ерөнхий сайд, 5 удаа ялалтанд хүргэсэн намын даргыг маань охиныг чинь шоронд хийнэ гэж дарамтлан, олон түмний өмнө, АН-ханий өмнө ямар бузар хуйвалдаанаар, урвагчдаар унагахыг жигшүүртэйгээр харлаа. Урвалтын үнэ цэнэд сайдаар шагналаа. Өөрийг нь дэмжиж эд хөрөнгө, сэтгэл санаа, бүх зүйлээрээ тусалж явсан олон партизануудаа хувийн өш хонзонгийн сэдлээр Элбэгдорж, Зи,Женко нар шоронд хийлээ. Зөвхөн хувийн сэдлээр шүү таминь ээ. Өөрсдөө ариун шудрага уу биш байжээ. Саяхан МАН-ын Энхтүвшингийн шоронд хийгээд мөнгөнөөсөө хуваалц, лицензээ өг, газраа өг гэж дарамталдаг гэсэн тэр хүмүүс бол энэ Элбэгээ, Женко гэдгийг гадуур маш их хурдан тарж байгаа мэдээллээс сонсоод үнэхээр хогийн шоучин ярьсан хэлсэн нь алд зөрсөн адгийн хар пиздуу гэсэн ойлголт улам лавширч түгэн тэлж, салхи эргэж, олны ам хазайжээ. Энэ засаг яаж ч хамгаалаад 1 жилээс хэтрэхгүй, МАН-ын 2 дугаар эшалоны гомдогсодод сайд нэр зүүлгэж тайвшруулаад, хүмүүсээ байршуулаад төр засгаа самруулаад гараад явна гэдэгт 100 итгэлтэй байна. Тэр цагт монголчууд хэнийг хүлээж байгаагаа, хэнийг дэмжиж алдсанаа мэдэх болно. АН-ын гишүүд анхдагчид бид бүүр сайн танин мэдэрсний хувьд хатуугаас хатуу, халуунаас халуун, мөснөөс ч хүйтэн та нартай алалцах бэлтгэлээ хийж, дарь сумаа базааж, мэсээ ирлэж суугаа шүү. ИЙМ ХОГИЙН ШОУ ХИЙСНИЙХЭЭ МАРГААШААС ДАХИАД Л ТӨР САМРААД ГАЙГАА ЧИРЭЭД ЭХЭЛДЭГ ШҮҮ бид энэ гай хаанаас ирэх бол гэж харж , хүлээж байна. Далайн цаадах чөтгөр, СЭМ авгын бууны нохой, туршуул болсон Элбэгдорж,Зандаахүү, Сайханбилэг, Баярцогт нараа та нарыг НҮҮХЭД ҮДЭЭГҮЙ,ҮЛДЭХЭД НҮҮГЭЭГҮЙ жинхэнэ байрандаа, үзэлдээ үнэнч АРДЧИЛАГЧИД бид танин мэдлээ. Чамд хэлэх нэг зөвлөлгөө байна .ЧИ БИТГИЙ ХУЦАА. Эхлээд намаа салгаж авна, дараа нь та нарыг ч булшлах ч юм билүү
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.21.31)
    Яагаад ЕРӨНХИЙ САЙДАА ТА архи тамхины онцгой албан татварыг төгрөгөөр авч хэнийг тэтгэх гэж байнаа Тэр архи тамхи импортолдог зардаг үйлдвэрлэдэг компаниуд чинь тасархай баян хүмүүс ажиллуулдаг гэдгийг сайн л ойлгож байгаа байж яагаал заавал одоо 60 тэрбум төгрөгөөр татаварыг нь бууруулна гэж Тэд нар чинь дуртайдаа л хүн хордуулж айл гэр архиар самарч байнааг анхаарч ЗҮГЭЭР БАЙГААГААР НЬ БАЙЛГА Тэр 60 тэрбум төгрөгөө архи тамхичидаасавдгаараа аваад жирэмсэн ээжүүдийн 40000 төгрөгийг хасалгүй өгөх нь одоогийн эмзэг эдийн засгийн үед зөв шийдвэр байхаа БИТГИЙ ЛОББИНЫ ХУУЛЬ оруулж ирээд бай Ард түмэн ТЭНЭГ биш шүү Сайханбилэг ээ
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • d
      Энэ хүн 25 жилин турш төрийн бүхл албан тушаалыг УДАА ДАРААЛАН хашиж, бүх эрх мэдлийг үнэмлэхүй байдлаар эдэлчээд одоо юу яриаад бна аа??? Ярьсан бүх балаг, нүгэл, гэмт хэрэг, увайгүй байдал, авилгал, эдийн засгийн нуралт БҮГДИЙГ өөрөө бий болгосон бус уу??? Энэ хүн өөрөө өөрийнхээ хийсэн Нүгэлийг л тоочиж, шүүмжлэн ярилаа!! Элбэг дорж хариуцлагыг өөрөө өөртэйгээ тооцож, огцорох ёстой, улс орныг сүйрүүлсэн найз нөхөдөөсөө эхлэн шүүх ёстой!!! Одоо худал донгодож, эвтэйхнээр бусдад бурууг тохоод явахгүй.
      2015 оны 01 сарын 10
  • Nrgen (202.72.245.122)
    Ene hun mon ch ih zovno doo yana daa hoorhii. Ard tumneeree ingej togloh ch sain hunii shinj bish dee
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Hehe (103.14.185.15)
    Erunhiilugchoo uuriigee hichee. Saihan ug yaridag hun hov hooson hudalch bdag. Uran tsetsen yarihaas amidral deer baidaggui hun dee ene hun
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • ц (103.229.121.179)
    Үнэнийг хэлэхэд: Ц.Элбэгдоржид О.Дашбалбар 1993.12.01 Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ .
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • pkxny (183.177.97.21)
    балай тэнэг юм бичих юм болиоч тэнэг тэнэг үг хэлнэ гэж бичвэл таарна
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • DARVIN (202.55.180.8)
    ERONXIILOGCHEE DEMJIJ BAINA. NER DEBSHIGCH NARL EX ORONCH BAINA BUCAD NI YANAR NEG ERX ASHIG XOOTSOLDOOD BAIGAA NI ILERXII BAINA. NAMUUD FRANTS GEDEG ALBAN TUTSAALIIG OORCDOO BII BOLGOJ TALTSAJ UNDCEN XUULIIG ZORCHIJ BAINA .ENE FRAKSTUUD ULC ORNI AUVLGUI BAIDALD NOTSTOI XOXIROL UCHRUULJ BAINA ERONXIILOGCHOO ER NI FRAKTSTAI NAMUUDIIG CONGUULD ORUULAXGUI BAIX XUULIIG BATAL TEGBEL TOR ARAI TSEBERSHINE
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • сонгогч (150.129.143.92)
    эвдрэлийн үүдийг нээсэн хүн нь чи өөрөө шүү дээ Одоо нэрээ цэвэрлэх гэж бодож индэо ашиглахаа боль
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • 100% санал нэг бна. Энэ бүхэн Элбэгдоржоос эхэлсэн, өөрөө энэ бүх нүгэлийг ГАРДАН гүйцэтгэж удирдсан!!
      2015 оны 01 сарын 10
  • Зочин (182.160.34.236)
    нөгөө том төр нь жижгэрсэн үү? сайдууд давхар дээлээ тайлсан уу? бүгд бүтээгүй...
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • zochin (103.26.192.94)
    Sain helsem bna. Daanch heden hulduu gishuud /UIH, Zasgiin gazriin/ uuniig oilhoh ch ugui bh. bid iim l hetsuuhen humuusiig songoson bna daa
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.21.157)
    Энэ шүүмжлэлийг өөр дээрээ ч гэсэн буулгаж бодох хэрэгтэй юм байна даа.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (119.40.97.70)
    ТАВАН ТОЛГОЙГ ӨӨРӨӨ АВЧИХААД АМАА БАРИУЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТАВАН ТОЛГОЙГ Ц.ЭЛБЭГДОРЖ АВЧИХСАН ЮМ ЧИНЬ ОДОО САЙХАНБИЛГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Ерөнхийлөгчийн санаа оноог хэрэгжүүлдэг хөшүүрэг байхгүй учраас хүмүүст зүгээр л нэг уран яриа,шоу болж харагдаад байх юм.Тэгэхээр өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ л авмаар байна даа.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • ffff
      Энэ бүхэн Элбэгдоржоос эхэлсэн, өөрөө энэ бүх нүгэлийг ГАРДАН гүйцэтгэж удирдсан!!
      2015 оны 01 сарын 10
  • ЗОЧИН (202.131.233.18)
    ХЭЛСЭН ҮГ ЧИНЬ ХООСОН УРИА ЛООЗОН БОЛСООР УДЛАА, УЙДЛАА. НӨГӨӨ САЙД НАРАА ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН. ЯАМ БҮРИЙГ САЙД НАР САМАРЧ БАЙНА ДАА ХА ХА ХА БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ ГЭЖ
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (183.177.105.19)
    төр удирдахад ардчилсан үзэл гээд байгаа зүйл таарахгүй байна.харин соц үзэл баримтлалаар явбал дээрхи шүүмжүүд байхгүй болно гэж үзэж байна
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.22.254)
    монголчууд нэг нэгнийгээ хядаад дууслаа. эрүүгийн нөхцөл байдал маш хүндэрлээ. төрийн тэргүүний хувьд дуугараачээ
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • LG (202.179.23.134)
    Ийм их дутагдалтай УИХ-ын гишүүд ажил хийж яаж чадах вэ эд нар байхад Монгол Улс хөгжих найдлага алга л байна эд нард хариуцлага тооцох нэн даруй огцруулах естой
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Irgen (202.21.114.82)
    Bi 1 iim mergen ug sonsoj bsan yum bna Yu ve gevel iim tsuuhun hun amtai iim ih baylagtai ulsiig ingej yaduu bailgana gedeg asar ih uhaan shuu gedeg ug yaasan unen ug geech
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Сар (150.129.143.226)
    Энэ бух унэн угийг тер засаг нь биелуулдэг хэрэгжуулдэг бол унэхээр Сайхан байна
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.100)
    ene buhen elbegdorjoos ehelsen
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • чи өөрөөөө (202.180.220.72)
    Чи өөрөө эвдрүүлсэн биз дээ. битгий худлаа *****. хамгийн их мэдэмхийрч хийрхдэг нь чи. гай бага тариад монгол төрөөс зайл
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • 100% санал нэг бна. Энэ бүхэн Элбэгдоржоос эхэлсэн, өөрөө энэ бүх нүгэлийг ГАРДАН гүйцэтгэж удирдсан!!
      2015 оны 01 сарын 10
  • Ббббббббб (203.194.114.126)
    Энэ бол ШҮҮМЖ БИШЭЭ ШОУ.
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
    • Энэ хүн 25 жилин турш төрийн бүхл албан тушаалыг УДАА ДАРААЛАН хашиж, бүх эрх мэдлийг үнэмлэхүй байдлаар эдэлчээд одоо юу яриаад бна аа??? Ярьсан бүх балаг, нүгэл, гэмт хэрэг, увайгүй байдал, авилгал, эдийн засгийн нуралт БҮГДИЙГ өөрөө бий болгосон бус уу??? Энэ хүн өөрөө өөрийнхээ хийсэн Нүгэлийг л тоочиж, шүүмжлэн ярилаа!! Элбэг дорж хариуцлагыг өөрөө өөртэйгээ тооцож, огцорох ёстой, улс орныг сүйрүүлсэн найз нөхөдөөсөө эхлэн шүүх ёстой!!! Одоо худал донгодож, эвтэйхнээр бусдад бурууг тохоод явахгүй.
      2015 оны 01 сарын 10
  • 8989 (202.72.247.249)
    Тун үнэн зүйлийг хэлжээ.Хийж хэрэгжүүлэх л үлдэж дээ. Ард түмнээ бод 2016 оны сонгуулийг өгөхгүй хүн олон буй болж бна шүү ард түмний итгэл алдарлаа ард түмнээ бод 76
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.117.178)
    Зүгээр албан тушаалд очиж, нэгнийхээ хашаанд хургаа таргалуулах гэж нийлээгүй гэж бодож байгаа.Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас, дарамт, саналаар нийлсэн эр эм хоёр шиг ааш гаргаад байж болохгүй. Сэтгэлээсээ улс орныхоо хүндрэлтэй асуудал, ард иргэдийн зовлонд хандах ёстой
    2015 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    6 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    9 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    45 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    48 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    1 цаг 27 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    1 цаг 44 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    2 цаг 2 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    2 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагийг шалгая гэснээрээ шалга
    2 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    2 цаг 41 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    2 цаг 47 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    2 цаг 48 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    2 цаг 50 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    2 цаг 59 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    3 цаг 28 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    3 цаг 30 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    3 цаг 43 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    4 цаг 4 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    4 цаг 5 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    4 цаг 6 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК