Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай, 24-26 градус хүйтэн байна. Зүүн зүгийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

