Ойрын үед дэлхийн эдийн засгийн эргэн тойронд газрын ховор элемент гэсэн
нэр, томъёо ихээхэн дуулдах боллоо. Тэгвэл газрын ховор элемент гэж юу
вэ?

Газрын ховор элемент гэхээр хүмүүс молибден, вольфром, ниоби, тантал зэрэг олон зүйл байдаг гэж ташаа ойлгодог. Газрын ховор элемент гэдэгт Д.Менделеевийн үелэх системийн лантаны бүлгийн церий, лантан, неодиум зэрэг 16 элемент багтдаг.

Газрын ховор элементийг юунд хэрэглэдэг вэ?
Дээрх газрын ховор элементүүдийг шаазангийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, соронз, шилний үйлдвэр, нефтийн катализатор, орчин үеийн дэвшилтэд технологи болон цөмийн энергийн салбарт ашигладаг.
Газрын ховор элемент ба Монгол улс
Манай улсад одоогийн байдлаар газрын ховор элементийн гурван орд, 20 орчим илрэл байдаг. Гэхдээ манай улсад газрын ховор элементийн хайгуулын ажил муу хийгдсэн учраас мэдэгдээгүй орд цөөнгүй байгаа гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга Ц.Даваадорж мэдэгдэж байсан. Мөн Дэлхийн банкны тооцоогоор Монгол улсад 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх газрын ховор элементийн нөөц бий гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар нөөц нь илрээгүй олон газар байгаа учраас, Монголыг газрын ховор элементээрээ Хятадын дараа ч орно гэх юм. Энэ гурван орд нь Өмнөговийн Мушгиа худаг, Дорноговийн Луугийн гол, Ховдын Халзан бvргэдэй нар юм.

Газрын ховор элементийн асуудлаар Монгол руу дайлаар мордох нь юуны учир вэ?
Газрын ховор элементийн олборлолтоор БНХАУ тэргүүлэгч. Энэ салбарын техник, технологиороо ч мөн адил. Хятадад дэлхийн нийт газрын ховор элементийн 35% байдаг ба уг түүхий эдийн зах зээлийн 97%-ийг ганцаараа хангадаг байжээ. Харин өөрийн энэ давуу талаа ашиглан тухайн түүхий эдийн худалдаа, экспортоо хязгаарлан үнийг нь “тэнгэрт тулгасан” гэхэд болно. Энэ нь тус зах зээлийн томоохон харилцагчид болох АНУ, Япон, Герман зэрэг орнуудад хүнд цохилт өгсөн. Ингээд хүнд цохилтонд өртсөн “мундаг”-ууд өндөр технологио үр дүнтэй ашиглахын тулд мэдээж өөр газрын ховор элементтэй объектийг эрж олох их аянаа эхлүүлсэн. Тэр нь яван явсаар Монголд ирэх нь тэр. Манай орны хувьд ховор элементийн арвин нөөцтэй гэх боловч одоо хүртэл олборлолт, экспорт хийгээгүй байна.
Хамгийн эхэнд Герман улс энэ асуудлаар анхаарал хандуулж эхэлсэн. Энэ нь төрийн ордны их танхимд саяхан “Газрын ховор элемент-Олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалтыг Герман улсын “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” санаачлан, “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо”-той хамтран зохион байгуулснаас харагдаж байна. Ийм их хичээл зүтгэл гаргаж буй нь цаанаа л нэг учиртай. Уул нь шинжээчдийн үзэж буйгаар газрын ховор элементийг Монгол улс 2016 оноос л экспортлох боломжтой гэсэн. Харин Германы талаас болон, Канадын “Байрон Капитал Маркет”-ийн ОУ-ын цэвэр технологийн хэлтсийн дарга Жон Хикава нар “Газрын ховор элементийн эрэлт, үнэ Хятадаас болж огцом өссөн. Үүнийгээ дагаад нийлүүлэлт багасч, өндөр технологи хөгжсөн гадны улс орнууд түүхий эд орлуулах бүтээгдэхүүн хайж эхэлнэ. Тиймээс цаашид удах тусам газрын ховор элементийн үнэ буурна. Ийм зүйл болохоос өмнө Монгол улс олборлолтоо хурдан эхлүүлж экспортлох хэрэгтэй” гэжээ.

Тэгвэл хүчирхэг эдийн засагтай Хятад энэ явдлыг тооцохгүй экспортоо багасгаж, хязгаарлана гэж байх уу? Гэсэн асуулт ургаж байна. Мөн орлуулах боломжгүй скандиум, неодиум зэрэг хэд хэдэн элемент байдаг. Жишээ нь, лазер болон шаазан хийхэд ашигладаг тонн неодумын үнэ 2010 онд 5000 ам.доллар байсан бол энэ онд тонн нь 250 мянган ам.доллар болж огцом өссөн үзүүлэлт байдаг. Неодум бол орлуулах боломжгүй элемент. Энэ мэтчилэн орлуулах боломжгүй хэд хэдэн зүйл байгаа атал дээрх этгээдүүд хурдан олборлолт хийн экспортод гаргах хэрэгтэй гэж чичирч дайраад байгаа нь юуны учир вэ. Мэдээж ховор элементийн үнэ улам өсөхийг нь мэдэж байгаа учраас үүнээс өмнө хямдхан авч өөрсдийн өндөр дэвшилттэй технлогийг үр дүнтэй ажиллуулж, ашиг хийхийн тулд гэдэг нь ойлгомжтой. Хамгийн боломжтой бөгөөд эцсийн зогсоол нь Монгол гэж аль хэдий нь судалгаа хийгээд шийдчихсэн бололтой. Тийм атлаа Хятадыг яагаад ингэж ятгаж чадахгүй байгаа нь Хятад энэ асуудлын талаар мэддэгт оршиж байгаа гэдэг нь гарцаагүй болж байна. Муугаар хэлэхэд айсан хэрэг.
Б.Ням