
Цэргийн үүрэгтний бүртгэлийн хугацаа маргааш буюу нэгдүгээр сарын 22-нд дуусна. Өнөөдрийн байдлаар бүртгэлийн ажил 65,3 хувьтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Хэрэв маргаашийн дотор амжиж энэ бүртгэлд хамрагдахгүй бол 50,000 төгрөгөөр торгуулж, цаашлаад шинээр гарах цахим үнэмлэхээ авч чадахгүй болох юм. Цэргийн бүртгэлийг шинэчлэн явуулж байгаа нь цахим үнэмлэхийн мэдээлэлд тухайн хүний цэрэгт явсан эсэх, яваагүй бол ямар шалтгаантайг нэгтгэж оруулах зорилготой аж. Бүртгэлд хамрагдсан хүмүүсийн тоо бага, идэвхи муу байгаа тул хугацааг нь сунгах талаар яригдаж байгаа ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.