Олон дүрд хувирч чаддаг, содон төрхтэй гэддэг жүжигчин Жонни Депп тавдугаар сард гарах “Харанхуйн сүүдэр” кинонд цус сорогчийн дүрд тоглож байгаа юм. Түүний цус сорогчийн дүрд хувирсан төрх нь “Бүрий” киноны жүжигчин Роберт Паттинсоноос илүү хурц, илүү сэтгэл татам болсон гэж “People” сэтгүүлд бичжээ. Дараах зургуудийг уг киног бүтээгч “Warner Bros” компани өөрсдийн сурталчилгаагаа болгон тавьсан нь кино сонирхогчдыг татаж байна. Домог ярианаас сэдэвлэсэн “Харанхуйн сүүдэр”-т цус сорогч болсон Барнабас Коллинс /Жонни Депп/ 1972 онд 200 жил хэвтсэн булшнаасаа гарч буйгаар эхэлдэг байна.








Сэтгэгдэл (1)