зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цогтцэций суманд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгтэй байна

2012-1-22
0
ЖИРГЭХ
  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Монгол Улсын төрийн тэргүүнийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаагаа таван үндсэн чиглэлээр ярьж танилцуулав.
  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Монгол Улсын төрийн тэргүүнийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаагаа таван үндсэн чиглэлээр ярьж танилцуулав.
 
   “Аль ч улс орны хувьд нэн тэргүүний эрх ашиг бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал байдаг. Өнөө цагт ямар ч шийдвэр гаргахдаа үндэсний эрх ашгаа тэргүүнд нь тавьж байж шийдвэр гаргадаг байх ёстой. Ерөнхийлөгч болоод Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөн батлууллаа. Энэ баримт бичгийг бүх шатанд баримталж ажиллах хэрэгтэй.
 
   Иргэдийн оролцоог хангаж, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөхтэй холбоотой асуудал чухал. Бид иргэний эрхэнд түшиглэсэн нийгэм байгуулахыг зорьж байгаа. Аливаа шийдвэрээ гаргахдаа иргэдтэйгээ зөвлөдөг, тэдний саналыг сонсдог байх ёстой. Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д иргэд чөлөөтэй ирж, санал бодлоо илэрхийлдэг болсон. Их хурал, Засгийн газар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас аливаа шийдвэр гаргахынхаа өмнө иргэдийн санал бодлыг сонсдог болсон байна. Энэ хэлбэр одоо танай аймагт, танай суманд хэрэгжих ёстой. Иргэдтэйгээ ярьж, үгий нь сонсч байж гаргасан шийдвэр хэрэгжүүлэхэд амар байдаг гэдгийг дарга нар ч ойлгож эхэлж байна. Бий болж байгаа баялгаа захиран зарцуулах үйл явцад иргэд оролцдог байх тал руу холбогдох хуулиудыг шинэчилж байна. Цаашдаа төрөөс гарах бүх шийд иргэдийн оролцоотой шийдэгдэх ёстой гэдэг дээр хатуу зогсч байна.
 
  Дараагийн нэг анхаарлаа хандуулж ажиллаж байгаа асуудал бол шударга ёсны асуудал байгаа. Ард нийтээр бүгдээр ярьж байж энэ асуудал ажил хэрэг болно. Жирийн иргэд хатуу шийтгэгддэг, ажлын хариуцлага алдсан, хуулиа мэдсээр байж зөрчсөн албан тушаалтан хөнгөн шийтгэгддэг байж болохгүй. Мөн шүүхэд маш их шинэчлэл хэрэгтэй байгаа. Эрүүгийн болон шүүхийн чиглэлийн холбогдох хуулиудыг өөрчлөх талаар нэлээн алхам хийгдсэн,  одоо Улсын их хурал эдгээр хуулиудыг батлахыг хүлээж байна.
 
   Байгал орчны маш чухал болж байна. Сүүлийн 20 жил бидний амьдарч байгаа газар дэлхийд маш их өөрчлөлт гарлаа. Дэлхийн хүн ам нэмэгдэж, үйлдвэржилт явагдахын хэрээр ус хомсдож, цөлжиж байна. Цаг уурын өөрчлөлтөд  хамгийн их хохирч байгаа нь Монгол Улс гэж боддог.  Би хувьдаа монгол улс байгал орчныг хамгаалах аливаа санаачилгаас хоцорч болохгүй гэж боддог. Хөгжлийн бодлогоо энэ асуудалд нягт уялдуулж явах ёстой. Өнөөдөр яг энэ чиглэлд яах аргагүй анхаарал татаж байгаа газар бол танай сум. Энд бүтээн байгуулалтууд өрнөхийн хэрээр, дагаад гарч байгаа сөрөг үр дагавруудыг их болж байна. Тиймээс маш тооцоо судалгаатай, бүх талаас нь бодолцсон нарийн төлөвлөгөөн дээр үндэслэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой болно.
 
   Дараагийн нэг асуудал бол гадаад бодлого, ардчилалтай холбоотой асуудал юм. Монголчууд ардчиллыг байгуулах гэж 20 жил зүтгэж байна, алдаж байна, онож байна. Гэхдээ энэ газар нутагт амьдарч байгаа монголчууд сайхан , эрх чөлөөтэй амьдрах боломжтой. Хүн шиг эрхээ эдлээд амьдрах боломж бүрдүүлэхийн тулд зорьж байна. Энэ зүтгэл дэлхий дахины анхаарлыг татаж , 20 гаруй жилийн өмнө хамгийн алс, түгжигдмэл байсан улс өнөөдөр дэлхийн аррдчиллыг тэргүүлээд явж байна.

   Танай сумыг тойрсон асуудлууд монгол орны хаа ч явж байсан байнга хөндөгдөж байдаг.  Таван толгой гэдэг ордыг 60 оны үед анх нээж,  тухайн үеийн эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орнууд руу санал тавиад бүтээн байгуулалт хийе ашиглая гэдэг асуудлыг тавьдаг байсан. Гэвч зөвхөн орон нутгийнхаа хэрэгцээний нүүрсээ хангадаг байдлаас хэтрээгүй олон жил явсан.

  Бидний өвөг дээдэс маш их баялаг үлдээсэн. Өнөөдөр хоёр толгой  тойрсон хэлэлцүүлгүүд маш их өрнөж байгаа нь нэг талаасаа зөв зүйл. Ингэж тал талаас нь, байгалд ээлтэй байдлаар ярих ёстой. Хүн бүхний бодлыг сонсох хэрэгтэй.Нөгөө талаар бид энд хичнээн баялагтай байгаад хэн ч авагүй бол энэ баялаг ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Дэлхий нийтийн хүн ам, хэрэгцээ шаардлага өсөхийн хэрээр манай баялгийн хэрэгцээ ч өсч байна. Энэ цагийг л ашиглаад бид баялгаа “юм болгож”, хөгжих хэрэгтэй.

  Одоо зөвхөн орон нутагт нүүрс нийлүүлдэг байсан бол урд хөрш рүүгээ гаргах болж байна. Гэтэл асуудал их байна.

   Хамгийн наад зах нь зөвшөөрөл, лицензийг нь тойрсон асуудлууд байгаа.   Өнөөдөр Таван толгойн нүүрсний ордыг түшиглээд төрийн өмчтэй Эрдэнэс Таван толгой , мөн Энержи Ресурс  гээд хувийн компани ажиллаж байна. Орон нутгийн гэж ярьдаг Таван Толгой бас ажиллаж байна. Та бүхэн маш их азтай. Энд амьдарч байгаа хүмүүс энэ баялгаас хүртэх эрхтэй, маргах аргагүй. Гэвч энэ баялгийн хуваарилалт бол нийт монголын асуудал юм.
 
   Өнөөдөр танай сум 10 мянган хүнтэй болжээ. Асар их асуудал гарч ирж байна. Би өнөөдөр Таван Толгой, Ухаа худаг гээд уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүстэй нь уулзаж ярилцлаа.  Ажлынх нь түвшин янз бүр байна. Монголчууд ажиллаж байгаа учраас сэтгэл нэгтэй байдаг юм байна гэж ойлголоо. Энержи Ресурс цахилгаан үйлдвэрлэхэд энэ суманд цахилгаантай болж байна гэхчилэн дагаж гарах сайн үр дагавар маш олон байна.
 
  Замын асуудлаар өнөөдөр их ярилцлаа. Нүүрс зөөдөг замаа маш хурдан хучих хэрэгтэй, ер нь хугацаа алдалгүй төмөр замын асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Нүүрс тээвэрлэлтийн замд үүсч байгаа тоосжилт бол тэр зам дагуу амьдарч байгаа 80 орчим өрхийн асуудал биш нийт сум нутгийн иргэдийн эрүүл мэндийн, мал амьтны үржлийн, байгаль орчны асуудал болчихоод байна. Шийдвэр гаргадаг, энд явж байгаа УИХ, Засгийн газрын гишүүд, энэ бол маш том асуудал гэж харах, шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй.
 
   Дараагийн нэг санаа зовоож байгаа асуудал бол ус. Энэ аймагт усны асуудал их хүндрэлтэй асуудал болж ирж байна. Говийн гүний усны болон хөрсний уыг хүн ам болон уул уурхай, бусад бүтээн байгуулалттай хэрхэн харж, зохицуулах вэ гэдэг асуудал юм. Дэлхий даяараа усны гачигдалд орж, нэг тэрбум хүн цэвэр усаад дутагдаж, цангаж байна. Гэтэл энд, монголд буруу зохицуулснаас болж хүмүүс усгүй болж болохгүй. Тэгэхээр энэ усны асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Үйлдвэрт ашиглаж байгаа усыг дахин дахин ашиглах ёстой. Ашигласан усаа эргүүлээд ашигла. Зарим компаний усны ашиглалтыг харж байхад 90 хувийг ашиглах боломжтой байдаг юм байна. Манайд нэг хэцүү юм нэг нь юм хийх гээд, нөгөө нь эсэргүүцээд байдаг. Хэтэрхий улстөржөөд, ашиг харж давхиад байвал тэрийг багасгах ёстой.

   Дэлхий дээр бас ус багатай ч үйлдвэрлэл хөгжүүлж байгаа орнууд байгаа. Тэр бүхний жишээг хараад, сэргээн босголтын төлөвлөгөөгөө хийгээд явах ёстой. Манай ихэнх голууд гадагшаа урсаад гараад явчдаг. Бусад оронд тэрийг ашигладаг, шүүж уугаад явж байна, бид тэрнээс суралцах ёстой.
 
   Гэхдээ үүнээс болж энд хийгдэх гэж байгаа том ажлууд зогсох ёсгүй гэсэн байр суурийг баримталж байна” гэлээ. Дараа нь иргэд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
 
   Иргэд усны асуудал хамгийн хүнд байгааг хэлж байв. Мөн нүүрс тээвэрлэлтээс гарч байгаа тоосжилт эрүүл мэнд, байгал орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар ярьцгааж байлаа. Энержи Ресурс, Эрдэнэс Таван Толгой компаниудын бүтээн байгуулж буй ажлуудад талархалтай ханддагаа мөн иргэд илэрхийлсэн. Ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийж, хүний тохьтой тухтай амьдрах орчин нөхцөлийг цогцоор нь шийдэж, орон нутгийн иргэдтэйгээ зохицоод ажил үйлсээ явуулж байгаа үндэсний компаниудыг төрөөс дэмжих талаар саналууд хэлж байлаа. Өмнөгвьчуудад зарим уул уурхайн компаниас тарааж өгөх бэлэн мөнгө хэрэггүй, харин газар шороо, ус хэрэгтэй байна гэж иргэн н.Бүддорж хэллээ.
 
   Цогтцэций сум 3-4 мянган хүнтэй байхад байгуулагдсан сумын эмнэлэг одоо 12 мянган хүний ачааллыг дийлэхээ байсан тул эмнэлгийг шинэ байртай, хангалттай тоног төхөөрөмжтэй болгох тал дээр анхаарч, сум дундын эмнэлэг болгож   өгнө үү гэж сумын их эмч Дэлгэрмаа хүсэлт тавилаа. Сум орон нутгийн удирдлага төсвийн эрх мэдэлгүй учраас хүн ам нь эрс ихэссэн энэ нөхцөлд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байв.

    Малчдад анхаардаг хүнгүй боллоо, тэдний эрүүл мэнд, тэтгэвэр, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшууллыг анхаарч үзнэ үү гэж олон иргэд хүсэв.
 
   Баян овоо сумын малчин Жаргал, 2009 оноос хойш нүүрс тээврийн ажил явагдсан байтал, тоосжилтын асуудлыг одоо болтол шийдэж чадахгүй байгаа  УМХГ болон бусад төрийн байгууллагуудыг буруутгав. “Малчид бид аргаа бараад  өөрсдөө зогсоох гэж оролдож байлаа. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд аюулд орлоо. Кокс химийн үйлдвэр гэж байгаа, өдөр нэг яндангаар шөнө хоёр яндангаар ажиллаж байна. Хүхрийн хүчлийн хий манай суманд алдагдаад, салхиар үнэр тардаг. Малчид байхын эцэсгүй боллоо. Арга хэмжээ авлаа л гэсэн, өнөө болтол шийдээгүй л байна. Тээвэр хийж байгаа нэрээр урд орны хүмүүс дураараа сэлгүүцдэг болсон. Үндэсний аюулгүй байдлын бодлого энэ нутагт л  хэрэгтэй байна гэж ярилаа.

    Цогтцэцсий  сумын эрчим хүчний газрын дарга Оюунцэцэг энд  1435 өрх амьдарч, 120 ААН ажиллаж байгаа. Үүнээс 700 гаруй өрх, 75 ААН байгууллага цахилгаантай болсон ,  энэ нь оршин суугчдын бараг 50 хувь гэсэн үг. Үлдсэн нь цахилгаангүй байгаа. Энэ нь агаарын шугамын хүрлцээгүй байдлаас үүсч байна. Сумын төвийн агаарын шугамыг аймгийн үндсэн чиглэлд тусгаж шийдэж байгаа боловч, энэ  их өсөлтийг дааж чадахгүйгээс харанхуй байсаар байна. Иймээс цахилгааныг өргөтгөхөд тусална уу гэдэг санал тавьж байна. Сумын бизнес төлөвлөгөөнд ажлын ахиц гарахгүй байгаа. Хогийн цэгтэй болох, машинтай болох гэх мэт санхүүжилт шаардагдаж байна. Энержи Ресурс  энэ асуудал дээр их анхаарсан байгаа. Төвлөрөл, тоосжилт, эрүүл мэндийн асуудлыг нэн түрүүн шийдэх ёстой гэж бодож байна” гэлээ.
 
   Өнгөрсөн жил Ерөнхийлөгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосныг дэмжиж байгаагаа цөөнгүй иргэд илэрхийлж байв. Шинээр батлуулах гэж байгаа ашигт малтмалын хуулинд иргэдийн ярьж санал болгодог олон зүйл туссан байна гэж байлаа. Орон нутаг, сумын дарга нар иргэдтэйгээ уулздаггүй, тэднээс холуур байдаг болсон тухай шүүмжилсэн, мөн Их хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнийг ажлыг хийх ёсгүй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа иргэд ч цөөнгүй байлаа.
 
   Иргэдийн тавьсан хүсэлт, асуултад Ерөнхийлөгчийг дагалдан тус аймагт ажилласан Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Д.Баттулга, П.Цагаан, Усны газрын дарга Ц.Бадрах болон НХХЯ, Сангийн яам, ЗТБХБЯ-ны холбогдох албадын дарга мэргэжилтнүүд иргэдийн асуултад хариулж, хэрэгжүүлж буй бодлогоо тайлбарлалаа.

   Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч,  Цогтцэций сум цаашдаа хаашаа хэрхэн яаж тэлэхийг ерөнхий талаар төлөвлөгөөг цаг алдалгүй хийх ёстой гэдгийг хэллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (122.201.18.138)
    МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ХОТЫН СТАТУС ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХӨГЖИХ ЁСТОЙЭНД ЭРТНЭЭС ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗУРАГЛАЛ ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН БАЙХ ЁСТОЙБАГА НУУРЫН УУРХАЙГААС БАГАГҮЙ ОЛБОРЛОЛТ ХИЙНЭ ГЭЖ ТООЦОХОД БАГАНУУР ХОТООС ТОМ ХОТ БАРИГДАХ ЁСТОЙ ШҮҮЭНД САЙХАН ИРЭЭДҮЙ БИЙ ҮҮНИЙГ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД МАНЛАЙЛАН ШААРДАЖ ӨӨРДӨӨ Ч ЦОГЦЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАХ ЁСТОЙ ТӨР МОНГОЛЧУУДАА ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ ДЭМЖИЖ АИЖЛЛАХ ХЭРГТЭЙ БАЙНА
    2012 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    15 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    31 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    1 цаг 12 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    1 цаг 22 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    1 цаг 41 мин
  • Наадам айсуй: Харваачдын ГОЦ амжилт
    1 цаг 46 мин
  • Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
    2 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
    2 цаг 3 мин
  • Японы эзэн хаан Нарүхито: Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна
    2 цаг 4 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
    2 цаг 10 мин
  • П.Өсөхбаатар: Энэ жил Завханы хоёр дэвжээ маань нэгдээд, бөхчүүд их өнгөтэй байна
    2 цаг 34 мин
  • Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
    3 цаг 10 мин
  • Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Монгол Улсад дахиж эдийн засгийн форум болохгүй
    3 цаг 13 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Заамар суманд ажиллалаа
    3 цаг 51 мин
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
    4 цаг 8 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ИХ НАС
    4 цаг 26 мин
  • Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    4 цаг 37 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    5 цаг 3 мин
  • Нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 7784 хүн амьдарч байна
    5 цаг 15 мин
  • Статистик: Манай улсад Наадам нэртэй 27, Цэнгэлдэх нэртэй 2 хүн байна
    5 цаг 24 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК