зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улс “Шоронжсон” орон болсоныг илэн далангүй дэлгэсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн 24 баримт

2015-2-17
0
ЖИРГЭХ
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн ярилцлагаас сонирхолтой 24 баримтыг эш татан уншигчиддаа хүргэе.
10372350_809229819088928_3848960331847205373_n                 Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр Ерөнхий сайд, Ардчилсан намын даргын суудлаа өгснөөсөө хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ бөгөөд нийгэмд хүлээлт, эргэлзээ үүсгээд байсан цөөгүй асуудлын хариултыг өгсөн нь сошиал ертөнцийн дуулиан шуугиан болоод байна. Өөрийг нь огцруулах асуудал улс төрийн хүрээний далд хуйвалдаан байсныг, улс төрийн бохир өрсөлдөөны тухай,  ардчиллын төлөө 25 жил тэмцэж байгаа хэдий ч өнөөдөр Монгол улс шоронжсон орон болж буйг, АТГ авлигын эсрэг тэмцэхдээ бус нийгэмд, ард түмний дунд айдас хүйдэс бий болгож буйг гээд олон чухал асуудлыг хөнджээ.
             Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн ярилцлагаас сонирхолтой 24 баримтыг эш татан уншигчиддаа хүргэе.
1.    Тэд хүмүүст ховс шиг нөлөөлсөн: Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүн миний болоод манай Засгийн газрын эсрэг хийж бүтээсэн ажлуудыг үгүйсгэж харлуулах гэж маш идэвхтэй явуулсан пи ар буюу тархи угаах үйл ажиллагаа. Би хувьдаа үг нь үнэн, үйл нь зөв байж, урдах ажилдаа эзэн нь болж чадвал, худлаа зүйл аяндаа хүчгүй болно гэж боддог байлаа. Гэвч мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ. Энийг л тэд маш сайн ашигласан. Гэвч худал мэдээлэл гүтгэлэг түгээгчдэдээ хэдийгээр богино хугацааны давуу тал авчирдаг ч урт хугацаандаа хүний заяагдмал ухамсарт нь бууж өгдөг юм.
2.    Улс төрийн бохир өрсөлдөөн: Бид бүтээгч, хөдөлмөрч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа.
3.    Шоронжсон тогтолцоо: Бид хүний эрх, эрх чөлөөний төлөө 25 жил тэмцэж байна. Гэсэн ч одоо хүртэл шоронжсон тогтолцоо оршиж, бүр үйл ажиллагаа нь улам нарийсч улс төрийн нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болж нөхцөл байдал нь хүндэрч байна. Ардчилсан төр, ардчилсан Ерөнхийлөгчийн хамгийн эхэнд бэхжүүлэх үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө шүү дээ.
4.    Хуулийн нэрээр дээрэм тонуул хийдэг байж болохгүй: Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм  цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болж байгааг олон хүн хэлж ярьж байсан. Би ч түүнийг нь шүүмжилж, удаа дараа ярьж, энэ байгууллагыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ийм ёс суртахуунгүй газар болгож болохгүй. Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй гэж ч хэлж байсан. Ажил хийж байхад элдэв яриа гарч л байдаг, гүтгэлэг хов живийн чанартай гээд орхиод ажлыг үргэлжлүүлж болдог. Хүмүүс үнэн мөнийг аяндаа хараад ойлгож байдаг. Харин төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг юм байна. Монгол төрийн нэр хүндийг ийм явуургүй жижиг улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаатай би хувьдаа эвлэрэхгүй.
5.    Төрийн “машин”: Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо АТГ-ын нэр хүндийг унагаж байгаа. Жишээ нь АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ мэт нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа нь өнөөдөр ямар үр дүнд хүргээд байгааг урьдчилж хараад шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар эффект бий болгов. Ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай. Сайнд саад үгүй, саард зам үгүй гэж үг байдаг даа.10372350_809229819088928_3848960331847205373_n
6.    Бизнес, улстөрийнхнөөр дамжсан АТГ-ын “гар” нам руу орлоо:  Харамсалтай нь бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна. Ийм зүйлсийг яриад сууж байгаадаа би жаахан ичиж байгаа ч энэ бол бидний нүүрэн дээрх ил яр шарх учраас ярихаас өөр арга алга.
7.    Том мөнгөний тоглолт: Үнэндээ бол өмнөх сөрөг хүчин маань, эх орон ярьж бидэнтэй АН МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт байсныг өнөөдөр та бүхэн нүдээ жаахан томсгоод харвал ив ил байна шүү дээ.
8.    Нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжооны “Золиос”: Ер нь энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан.
9.    Бүлэглэлийн гарт байгаа гашуун үнэн: Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтэлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон. Манай Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг. Үүнийг л эсэргүүцэж эцсээ хүртэл би бууж өгөөгүйг журмын нөхөд маань маш сайн ойлгож дэмжиж байсан. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цаашид энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн. Би хэм хэмжээнээс давсан олон зохион байгуулалттай үйлдлийг, ард түмнийхээ хүлээлгэсэн итгэл, намынхаа эв нэгдлийг эрхэмлэн тэвчиж, олон удаа дуугүй өнгөрүүлсэн.
10.    Төрийн мөрдөстэй хүн охиныг нь гүтгэхийг харах хэнд ч сайхан байхгүй: Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдөстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой.
11.    Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл: Нүдэн дээр 200 мянган төгрөгийн үнэтэй байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгочихоод байгаа буянтай ажлыг хийсэн компанийн захирлыг нягтлантай нь цуг шоронд хорьчихоод Л.Гансүхтэй холбох гэж тулган шаардах нь арай л хэтэрсэн үйлдэл биз дээ. Хүмүүс хоорондоо өрсөлдөлгүй л яахав. Гэхдээ ямар ч юманд хэм хэмжээ гэдэг юм байх ёстойг мартаж болохгүй л дээ.
12.    Төрсөн үр хүүхэд, найз нөхөрлөлөөр нь барьцаалж ялдаг түүх надаар дуусаг: гэсэндээ би энэ бүхнийг  ярилаа шүү. Энэ талаарх яриаг ингээд цэглэхгүй бол өширхөж бухимдсандаа ярьсан мэт болгоод л мушгина. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.
13.    Тэд үнэн ил болохоос айж байгаа: Тэднийг юу тэгтлээ айлгаад байгааг өөрсдөө л мэдэж байгаа байх. Би бол үнэн ил болохоос айж байна гэж харж байгаа. Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой.
14.    Доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилго: Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа. Нэг сумаар хоёр туулай юм уу даа. Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг. Удахгүй бүх нийтээрээ мэддэг болох нь цаг хугацааны л асуудал юм даа.
15.    АН цэвэрлэгдэж байна: Ардчилсан намыг дотор нь хагалаад хожчихлоо гэж өнгөц ялалтандаа эрдэж байж магадгүй. Үнэндээ бол Ардчилсан нам улам л илүү бэхжиж, нягтарч, цэвэрлэгдэж байна. Хэн нь зорилго үнэт зүйл зарчмаа баримталж, хэн нь зөвхөн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгааг үйл явдлууд маш тодоор харуулж байна. Аль нь зөвийг цаг хугацаа харуулна.
16.    “Зангидсан гар” чухал: Улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж эх орноо хөгжүүлэх ёстой бол, гишүүд нь нам дотроо зорилгоо нэгтгэж, зорилгынхоо төлөө хамтдаа зангидсан гар шиг зүтгэх ёстой. Нэг зорилгын төлөө зүтгэж байгаа хамт олон дотроо нөхөрлөл, эв нэгдэл, итгэлцлийг эрхэм үнэт зүйлээ болговол зангидсан гар шиг байж чадна. Үүнийг л би өнгөрсөн зургаан жил Ардчилсан намын даргаар ажиллахдаа тууштай баримталж, хамт олонтойгоо хамтдаа зангидсан гар шиг зүтгэж олон ялалтанд хүрсэн. Цаашид ч Ардчилсан нам харгаран бутрах биш эвлэлдэн нэгтгэх ажлыг өөрийн чадах хэмжээгээр хийх болно.
17.    “Рио Тинто” “Оюутолгой”-г дордуулах шахалт хийсэн: Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд огцроход, хамтрагч компаний захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлг10372350_809229819088928_3848960331847205373_nолцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, доордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
18.    Н.Энхбаяртай хийсэн гэрээ огцруулах шалтаг болсон: Тиймэрхүү зүйл шалтаг өгсөн байх аа л гэж байсан. Буруу болчихов уу, яав гэж байна лээ. Би “Та бид хоёр наймаа хийсэн биш, хуучин хийсэн байсан хоёр намын хамтын ажиллагааг тогтвортой болгох асуудлыг л хөндсөн” гэдгийг хэлсэн. Манай нам 2012 оны сонгуулийн дараа “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Зарим зүйл заалтыг тодорхой болгоод гэрээгээ сунгая гэж тэдний талаас санал тавьсныг нь тогтвортой байдалд хэрэгтэй гэдэг үүднээс болохгүй зүйлгүй гэж үзсэн. Харин нөгөө талд гарын үсэг зурсан хүн нь Н.Энхбаяр байсан нь манай зарим нэг хорслоороо хооллодог хүмүүст шалтаг болсон байх. Бүх зүйлээ тодорхой болгоод явья гэсэн тэдний саналыг буруу гэх нь хаашаа юм.
19.    МАН айсан, манайхан баярласан: Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан. Ийм л зүйл болсон. Тэгээд АН, МАХН-ын гэрээ биш. Харин  Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний гэрээ юм шиг тайлбарлаж эхэлсэн. Манай зарим найзууд “Хаалгаараа оруулж ирчихээд аан чи, хашаа даваад ороод ирэв үү гэсэн шиг хар цагаан хоёр нохойгоороо хонгонд чинь ноцууллаа даа” гэж егөөдөж байсан.
20.    Ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй: Надаас маш олон хүн та МАН-тай хамтраад ч гэсэн засгаа тогтвортой аваад явж болдоггүй юм уу гэж асууж байсан. Хамгийн амархан шийдэл бол мэдээж энэ мөн. Гэхдээ энэ сонголтыг яагаад ч хийж болохгүй хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт хэт хөшүүн, хүнд сурталтай, авлигад идэгдсэн, төрийн албыг өөрсдийгөө санхүүжүүлэх систем болгож эвдсэн МАН-ыг сольж шинэ салхи, шинэ бодлого, шинэ арга барил хүсч АН-ыг сонгосон ард иргэдийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ. Мөн 20 гаруй жил монгол хүн байж монгол хүндээ үзэл бодлоосоо болж хавчигдан гадуурхагдаж байсан АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг яах вэ гэдэг асуудал байсан. Дээрх асуудлуудыг шийдэх гарц бол хэцүү ч гэсэн төрийн албыг хувалз сэтгэхүйтэй хүмүүсээс цэвэрлэж, сэтгэл болоод зүтгэл байвал хурдтайгаар бүтээн байгуулж, хөгжиж, хүнд сурталгүй, авлигагүй, албан тушаалыг наймаалцдаггүй, үзэл бодлоосоо болж хоёр монгол хүн хоорондоо талцдаггүй нийгмийг бүтээхийг чухалчилсан.
21.    Би МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн. Гэхдээ сая яагаад хамтарсан засгийн газарт орж ажиллах болов, яагаад намдаа бодит шинэчлэл хийж чадахгүй байна,  намын удирдлагууд нь өөрийн гэсэн бодлого явуулж чадаж байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. МАН хэдийгээр манай намын гол өрсөлдөгч ч гэсэн Монгол улсын хувьд маш их үүрэг хариуцлага хүлээсэн хоёр намын нэг яах аргагүй мөн.
22.    Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш: Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна. Өмнө нь бид засагт хамтраад ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ бүх зүйл хэмжээтэй байх ёстой. Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартай улс болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш.
23.    Хүнд байдалд орлоо ч хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй: Өнгөрсөн хоёр жил хэцүү байсан уу гэвэл тийм. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан. Чингэс бондын хэмжээтэй дүйх хэмжээний хөрөнгийг өмнөх халамжийн амлалтад гаргасан гээд. Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй. Тэгж орохооргүй хэмжээний нөөцтэй улс орон. Манай Сайханаа бүтэн хоёр жил надтай хамтраад ачааны хүндийг үүрч зүтгэсэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн. Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу. Ер нь бид төрд ажил хийх шийдвэр гаргах эрхийн төлөө л ирдэг. Шийдвэрээ шийдэмгий гаргаад зүтгэх нь төрийн хүний үүрэг. Хувь хүнийх нь хувьд бол би Сайханаагаа үнэлдэг, өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг.
24.    Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм: Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна. Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо. Шинэчлэл гэдэг бол сэтгэл гаргах хийх ажил юм. Монголын минь хувь заяа их. Хамтдаа урагшлая.

image

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн ярилцлагаас сонирхолтой 24 баримтыг эш татан уншигчиддаа хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (61)

  • zochin (101.250.249.60)
    Uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer gedeg dee. Elbegdorj Z.Enhbold Altanuyag 3 uursduu uls turiin ursuldugchduu zailuulhad ashiglaj baigaa zevseg shyy dee ATG
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • GEREL (103.11.192.34)
    Хамгийн их буруутай хүн дээ энэ А
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Gishuun (1.224.84.190)
    mash tom erh ashig buleglel mongol ulsiig ulam bur doosh ni nuraagaad baina. barag l oyutolgoid ner holbogdson Ebe, Bayar hoyor ard ni baigaadaa. ugaasaa haragdaj baigaa togloom shu de. shuud neriig ni zarlachihgui. tegsen aigaad barag buh huniig Aimaar Teneg Gazar horij shalgah baisan biz. Altanhuyag dargad amjilt husiye.
    2015 оны 02 сарын 19 | Хариулах
  • zochin (182.160.2.67)
    AN anh buren utgaar ni songuulid yaluulj chadsan hun shiidemgii daanch ogchorchihloo
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • hun (176.100.12.197)
    Zarim neg uchiraa medehgui hunii amaar hutsagsadad helehed hiisen yumtai hun Altanhuyagguai medehgui bj shaldan bandi nar yum a neeree sain muugai medehgui hunii tarhi ugaaltand ugaagdsan hulduu tarhinuud
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.249.244.31)
    Монгол орны ХАМГИЙН муу еренхий сайд, яриллагыг нь ч унших дургуй хурэв.
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (67.135.36.99)
    Xutsdag ***** ve ymarch ediin sassy bolon uls turiin medley baixgui chamaar xarin Mongoliin tur are tumen togluulsandaa xaramsaad duugui suuj baixad yu Suresh b naa ***** mini. Ter prokuror ATG shuux chin bugd l AN - iin xumuus bizdee. Uuriin noxoidoo uruulchixaad yu xutsaad gonsignood baigaa ***** ve chi. Xulgai xiij xudal xelsen chin xudlaa yumuu novshoo exneriin chin dvv geed xooson xulgaich shig yum baisan odoo ter bumtan shig aashiljaad yvj baigaa n xulgai xiigeegui yum bol ter yaj bayjsan yum xeldee novshoo. Ergeed xaraxad cham shig bolovsrolgui erunxii said Mongoliin tvvxend lav baigaagui shuu altsanxulgaichaa
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.39.54)
    Хэн Монголыг минь өлсгөлөн улс болголоо. Бас ядруу. Алтанхуяг.
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Энэ ярилцлага АЯНГА шиг болжээ (78.135.61.102)
    Монголд бага ярьж их хийсэн хүн бол ганцхан Алтанхуяг сайд. Би АН-д 26 жил харъяалагдаж явахдаа Элбэгээг их үнэлж явдаг байлаа. Гэтэл өөрийнхөө өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тул улс орон, төр засаг, хууль эрхийг юман чинээ тоохгүй, хүн алахаас буцахгүй адгийн бирд байсныг ойлгож, сэтгэл хоосорлоо. Хамгийн том жишээ бол шудрага ёс ярьсаар байгаад шоронд хийсэн этгээд нь Энхбаяр байсан нь зөв боловч үнэндээ дараагийн ерөнхийлөгчид өөртэй нь өрсөлдөх хүн байсанд учир нь байж.Тийм шудрага байсан бол эрх ашиг түртйвчээрээ холбогдсон Мие.Энхболд, Бадамжунай, Барсболд нарыг яагаад өмгөөлөлдөө авч, МАН-ын тэргүүнд байлгаж өөрийг нь мэддэг Алтанхуягийн эсрэг ашиллав, яагаад тэднийг шалгаагүй гэдэг асуудал тавигддаг. Тэхлээр монголын эрх ашиг энэ нам дамжсан бүлэглэлийн хөлд гишгүүлжээ. Эд нар хүчний байгууллагыг ашиглан авч болох бүх баялагийг дээрэмдэх, мөнгөтэй болохйн төлөө шудрага бусыг жинхэнэ ёсоор үйлдэж байна. АН үүнд чирэгдэн сүйрч байна. 20 жил хүлээсэн ялалтаа үхээд ЗОМБИ болж байсан МАН-д буцааж алдаж байна. Түүнд амь тариа цус шахаж босгож ирэн бүх шатанд дээрэлхүүлж олсон ялалтаа алдлаа. З.Энхболд шиг хамраасаа цааш харахгүй ***** АН-ыг ялалтанд хэзээ ч хүргэхгүй сүйрүүлнэ. Тиймээс ирэх сонгуульд АЛТАНХУЯГААР удирдуулбал амжилтанд хүрэх юм гэдгийг бид ойлгож авсан болохоор намынхаа даргыг ойрын үед сольж, ҮЗХ-д олонхи болж чадсанаа ашиглах хэрэг гарах нь . Жинхэнэ хууль ёсны даргаа буцааж тавьцгаая. Их хурлаараа сонгогдсон даргаа хүрээлцгээе. ҮЗХ-ны гишүүн.
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • орхон23-10в (182.160.33.97)
    монголын хууль хяналтын байгууллага 1930-д оныхоороо хэвээрээ консервлогдон үлдэж, нийгмийн хөгжлөөс хоцорсон төдийгүй төрийг, иргэний нийгмийг дарангуйлагч аппарат, мафийн шинжтэй бүлэглээс төр, иргэний нийгэм, улс төрчид, түшмэдүүд, ард иргэдийг айлган сүрдүүлэх, дарамтлан залхаан цээрлүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг махны машин болсон байна...
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.142.175)
    Олон жил сонин уншлаа Шалтгаан нь Монголын түүх юм Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхийг харьцуулахад хамгийн сайн ажилласан ерөнхий сайдуудаас Алтанхуяг сонгуульд хамгийн их ялалтыг АН д авчирсан хүн Алтанхуягаас өөр удирдагч байхгүй байна Элбэгдорж 2015 онд шинэ оны зориулсан мэндчилгээнд 2014 он олон бүтээн байгуулалт өрнөсөн Монголын эдийн засагийн баланс алдагдалгүй ажилласан он байлаа гэж мэдэгдсэн...Алтанхуяг нэмэх 500 сая доллараар давуулж Монголын эдийн засгийн түүхэн рекорд тогтоож ашигтай гаргасан байна Хамгийн сонин нь сайн ажилласан Алтанхуяг ерөнхий сайдыг Элбэгдорж ерөнхийлөгч Алтангадас Женко МАН тай хамт огцоруулж билээ Огцоруулах хуйвалдааныг хурдасгаж завааруулсан этгээд мэдээж Энхбаяр байсан Хэрвээ бүх бүлэглэлүүд Алтанхуягийг ажил хэрэгч дэмжсэн бол 1 тэрбум доллар давах байжээ Элбэгдоржийн дэмжсэн Сайханбилэгт ерөнхий сайдын туршлага дутагдаж түүнд төрийн ажил тохирохгүй байна Алтанхуягийг зээл Чингис бонд авч өрөнд оруулсан Монголчуудыг мөнгөгүй болгосон Давхар дээлтэй сайдууд төрд олноор оруулсан шалтгаанаар огцоруулсан бүлэглэлүүд өөрсдөө сонин хачин төслүүдэд тэрбум тэрбумаар үрж байна Япон мэтийн орнуудаас олон сая долларын авлаа гэж хуцаж байна Давхар дээл эсэргүүцэж огцоруулж байсан улстөрчид ичихгүй давхар дээл өмссөн сайд болчихсон явж байна Сөрөг хүчин болно гэж орилж байсан МАН засгийн газарт орчихсон явж байна Тэгэхээр яагаад Алтанхуяг огцорсон вээ Монголд оршин буй бүх бүлэглэлүүд Алтанхуягаас айсан байна Алтанхуяг Монгол улсыг хөгжүүлж амжилттай том удирдагч болох магадлал ихсэж байжээ Ард түмний дэмжлэг хүлээсэн удирдагч гарч ирэх нь бүлэглэлүүдийн эрх мэдэл хязгаарлах байжээ Тэдний өмч хөрөнгөнд шалгалт хийж хууль бусаар олсон орлогыг хураах эсвэл хуулийн дагуу ажилалсан хөрөнгөнд том татвар ногдуулах байжээ Үүнээс бүлэглэлүүд айсан байна Эцэст нь бүх нам хөдөлгөөнүүдэд Алтанхуяг шиг ажиллах ерөнхий сайд байхгүй Өнөөдөр бүх нам хөдөлгөөнүүдээс 2030 он хүртэл туршлагатай ерөнхий сайд тодорохгүй Ерөнхий сайд бол том хариуцлагатай мэрэгжил Энэ мэрэгжлийг хэн дуртай хүн хийгээд байдаггүй юм Ялсан нам өөрийн таалагдсан гишүүнд дураар нь өгч болдоггүй юм Ерөнхий сайдыг бэлтгэхийн тулд олон жил хэрэгтэй болно Ганцхан АН д боломж байна Тэр нь Алтанхуяг байна АН олон фракциудаа татан буулгаж Алтанхуягийг ашиглаж чадахгүй бол хохь нь гэж хэлье дээ
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (103.10.22.106)
    dugneltiig bol ih zub gargaj tabisan bna Saihanbilegees arai l deer tolgoi baisan uim
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • namchin (203.194.114.234)
    Gemt xvn gelbelzene gej yamar yal avhaa sain medeed nvxee maltaj bga uxaantai yum bhdaa.Noroviin Yaltanxuyga.picda Ialar
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.22.77)
    ATGazar namruu orohgui oor haashaa orohiin jinhen mongoliin gazar shoroog zarj awilgaliig tsetsegluulsen ni oligarh namuud shuu.mongold odoo nam hereggee altanhuyg ooroo mongoliig orond ungasan toiron hureelegchid ni hechneen hereg manduulaw altanhuygiin balag yasan duusadguin be.ichsen hun hun ***** gegch bolj baih shig bnaa daa.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.28)
    Худлаа гар
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    алтанхуяг элбэг нар өөрсдөө шоронгоор бусдыг дүүргэж заримыг нь алсан санагдах юм.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ (62.46.199.103)
    <<<<>>>> >>>>>>ГЭТЭЛ<<<<<< ATГ ... шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар ... Энэ байгууллага улс төр, эрх ашигт үйлчилдэг ... ёс суртахуунгүй газар... Хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллага ...Төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг ... Монгол төрийн нэр хүндийг ... улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаа...АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа...Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат ... болчихлоо. Бизнесийнхэн, улс төрийнхнийг атг-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. <<<<<<<Бид ... ерөнхийлөгчийн засаглалтай орон биш>>>>>>> >>>>>>ГЭТЭЛ<<<<<< Нэг хоёрхон л хүний явуулга шүү дээ ... намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ. Давхар дээл гээд л... Огцруулах хөрс сууриа далд хэлбэрт эртнээс маш нарийн төлөвлөсөн байсан ... Үнэндээ бол ... эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт ... шүү дээ... Энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан...Ѳөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа ... Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа ... Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог...Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон...Шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа хүч ...Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүн ... нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа... Бид ... ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ... Би Сайханааг ... өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг. <<<<<<<Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага>>>>>>> Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол улсын ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай засгийн газар Оюу Толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. ...Таван толгойн ... ордын олборлолт гурав дахин, борлуулалт хоёр дахин өссөн. Гагцхүү зах зээл дэх үнэ л тааруу байгаагаас ашиг бага харагдаж байгаа. Гэхдээ орд маань өөр эзэнтэй болсноор түүхий эдийнх нь үнэ дэлхий даяар өснө гэж байхгүй шүү дээ....Бүр болохоо байчихсан байна гэж... харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм...
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ (62.46.199.103)
    <<<<>>>> >>>>>>ГЭТЭЛ<<<<<< ATГ ... шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар ... Энэ байгууллага улс төр, эрх ашигт үйлчилдэг ... ёс суртахуунгүй газар... Хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллага ...Төрийн байгууллагаас зориулж мэдээлэл хийгээд эсвэл шалгаж байна гээд эхлэхээр хүмүүс шууд итгэдэг ... Монгол төрийн нэр хүндийг ... улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн шуналд ашиглуулж байгаа...АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно. Эрх мэдэлтнүүд л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах сонирхлоороо энэ байгууллагын нэр хүндийг унагаж байгаа...Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат ... болчихлоо. Бизнесийнхэн, улс төрийнхнийг атг-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. <<<<<<<Бид ... ерөнхийлөгчийн засаглалтай орон биш>>>>>>> >>>>>>ГЭТЭЛ<<<<<< Нэг хоёрхон л хүний явуулга шүү дээ ... намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ. Давхар дээл гээд л... Огцруулах хөрс сууриа далд хэлбэрт эртнээс маш нарийн төлөвлөсөн байсан ... Үнэндээ бол ... эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт ... шүү дээ... Энэ улс төрийн зохиомол айдас хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан...Ѳөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа ... Бүх муу муухай болохгүй бүтэхгүйгээр ард түмэнд айдас төрүүлж байгаад доогуур нь халаасыг нь тэмтрэх зорилготой байгаа ... Ер нь тэдний арга барил нь тун ойлгомжтой. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог...Одоо бол хууль шүүх хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи, том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гарахаас үхтлээ айж, ямар ч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон...Шүүмжлэлтэй хандахаар намайг ч гэсэн эргэн тойрныхноор нь дамжуулаад л машиндчихаж байгаа юм. Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа хүч ...Хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүн ... нам дамжсан бүлэглэлүүдийн зорилготой үйл ажиллагаа... Бид ... ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ... Би Сайханааг ... өөрийнхөөрөө бай гэж зөвлөдөг. <<<<<<<Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага>>>>>>> Намайг огцроход “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшийн хийсэн мэдэгдлийн талаар манай хэвлэлийнхэн бичиж байсан. Монгол улсын ерөнхий сайд огцроход, хамтрагч компанийн захирал нь баярлангуй мэдэгдэл хийж байгаа нь ямар ч учиртай вэ гэж. Би монгол хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлнэ. Манай засгийн газар Оюу Толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан. ...Таван толгойн ... ордын олборлолт гурав дахин, борлуулалт хоёр дахин өссөн. Гагцхүү зах зээл дэх үнэ л тааруу байгаагаас ашиг бага харагдаж байгаа. Гэхдээ орд маань өөр эзэнтэй болсноор түүхий эдийнх нь үнэ дэлхий даяар өснө гэж байхгүй шүү дээ....Бүр болохоо байчихсан байна гэж... харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм...
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (150.129.143.143)
    өөрөө ерөнхий сайд болонгуутаа л ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг муухай гүтгэж нэр төрийг нь гутааж ажлаас нь халуулж байснаа юу гэж тайлбарлах бол. Олон хүний амьдралаар тоглосон доо. Тэрээд дараа нь ах дүү хамаатан саднаараа нийлж идсэн гээд л байсан биз дээ. Дэнзэн гэхмэт
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Өлзий (202.179.29.237)
    их нарийн ширийнийг нь мэдэхгүй ч гэсэн аливаа зүйлийг номонд нь оруулах гэж их хичээж ажилласаныг мэдэрч байсан.ялангуяа төсвийн мөнгөөр дураараа дурьгадаг байдлыг зогсоох ,илчлэх ажлыг хийсэн шүү. Өөр ямар ч ЕС хийж чадаагүй зориглоогүй ажил байсан. Чамд амжилт хүсье,Сайхан шинэлээрэй
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.75)
    Амаржаргалыг л сайд болгох байсан юм даа .Алтанхуяг жаахан єс хонзон сандагш байхаа
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Алтанхуяг маш зөв дүгнэлт хийсэн байна. би ч бас иймэрхүү юм болоод байнауудаа гэж боддог байсан.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    Алтанхуяг сайд олон жил төрд зүтгэсэн хий нь арилсан улс төрч шүү дээ манай АН,ынхан яахаараа ялалт авангуут хоорондоо үздэг юм болоо АН,ын ялалтын төлөө ямар ч шан харамж харалгүй олон жил зүтгэсэн хүмүүсээ АН нэг харж үзэх болоогүй юу Мөн ч олон удаа МАН,ынханы нүдний өргөс болсондоо хөдөө намчирхал маш их ялангуяа МАН,ны хуучин дарга нарт үр удмаараа гадуурхагдаж явна даа хөөрхий
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    МАН-д хадаг яндар барьсан АН-ынхан түүхийн шар хуудаснаа урваач шарваачаараа дуудуулж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна Монгол хүн ийм урваач шарваач бил үү гэж олон хүн гасалсан Энэ бол АН-ын хэрэг биш Энэ бол олны итгэлийн тухай байсныг АН-ын тэнэгүүд даанч ухаараагүй дээ Баярцогт САйханбилэг нарыг харахаар дур гутах юм Ах захаа мэдэхгүй ийм хогийн шаарууд бидний толгой дээр заларч байна гэхээс эгдүү хүрч байна Батчимэг ч гэсэн адилхан Алтанхуягийг унагаах болохоор л амь орж олон долоон юм чалчдаг Одоо таг болоо биз дээ Ийм урваачдаар ИХ дүүрсэн байна шүү дээ Тэдний толгойд байгаа хүмүүсийг ч иргэд мэдэж байгаа МАН -ын зорилго бол АН-аар тоглох АН-ыг хагалан бутаргах явдал байсан ОДоо нэгэнт тэр зорилгууд нь 200 хувь биелсэн болохоор засгаас гарч сонгуульдаа санаа амар бэлтэгх цаг нь болсон АН-ын урваачдын хохь ОДоо иргэд тэдэнд итгэхгүй
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (94.112.196.215)
    Mongol uls iim boloh eh uisveruug ALTANHUYG N:ENHBAYR ta 2 tavisan ym bishuu muu ***** idsen luivarchid Altanhuygaa uuriiguu hichee ta nar bugd adil odoo chinii gar hul bologch Saihanbileg Bayrtcogt ta nar ard tumnees yl sonsoh tcag irsen
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.5.196.170)
    uuriiguu l bichij
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (220.255.1.107)
    tuul gol ruu ***** sheesee tsutgaj bsan unenee 25 dahi ni gej heleh heregtei
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Өөөөөөө (203.194.114.182)
    Энэ ХҮН ӨӨРӨӨ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (80.111.141.12)
    Shien nuurt, Amarjargaliig erunhii saidaar tavina gehed us sanasaar baigaad bolgoogui biz dee, arai deer medlegtei ni yum uls ornoo bodie gej yagaad bodoogui yum
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.29)
    ЧИН ҮНЭН ЯРЬЖЭЭ МИНИИ МЭДЭХИЙН МОНГОЛ УЛСАД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСНИЙГ ХЭН Ч ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОВУУ МАН Л ЛАВ ИДЭХЭЭС ӨӨР ЮМ ХИЙСЭН ҮҮ
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.143.17)
    Ats chini odooo ooriig ni shalgana geheer ingej hytsaj bgaa yum ali ert heden bayalag buteegchidee horiod shalgaad deeremdeed dyysch bna shaaltyyraaaaa...... odoo chinii hamsaatanyyd uldeed bna ydahgui eheleh bh gej naidaj bna atsaaaaaaa
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • S (202.70.46.203)
    Ooroo shorond oroh bolohooroo loilgow u urd n helj baihgui yas N iu
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    энхбаярыг гүтгэж шоронд чихэж байхаар энэ алтанхуяг баярцогт дэнзэн ...нараа чихдэх байсан юм АТГ минь
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.20.118)
    chi tom hulgai hiiseen denzen gedeg yamar gaviyatai bolood ulsaaraa tuuniig tejeeh bolov.heden terbumaar shuu.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (103.229.122.253)
    АТГ gej daranguilagch gazar boljee bayalag buteegchidee daramtlaj hahuuli avdag shorond hiideg humuusiig ailgaj surduuldeg sur huchnii baiguullaga yum uu haashaa yum uvaigui nuhduudiig tomilood bgaa ter hun hen ve gedeg ni oilgomjtoi biz dee uls turjsun niigem yagaad ch hugjihgui ee Het tuilshirsan uls turiin hureeniihniig yostoi uzen yadaj bna. Ard tumnee bodoh tsag bolson daraagiin songuuld ard tumen barag oroltsohgui bhaaa yagaad gevel iltgel ni muhuj bna.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Ардчилагч. (112.72.13.253)
    Шоронгийн удирдлага чинь Засгийн газрын мэдлийнх биз дээ. Улсаа шоронжуулж хаячихаад юу гэж дэмийрээд байгаа байцаа толгойт вэ. Улсын ЭЗ-ийг дампууруулчиаад дэмий бураад л. Үүнийг шоронд оруулж шалгах хэрэгтэй.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • hudalchuud (43.242.243.108)
    hudalch nohduudiin yrisan ugend ard tumen itgeh itgel baihgui boltsiin uym chin ene nohoin gologiin yrisand itgeh hun bgaa uymuu ur huuhdee zob humuujuul muu lalriin luibarchin hulgaichaa
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    олон хулгайчтай болждээ
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.77.13)
    ÎÄÎÎ ÝÍÝ ÁÀÉÄÀË Á¯Ð ÀËÁÀÍ ÃÀÇÐÓÓÄÐÓÓ ÎÐÆ ÝÕÝËÆ ÁÀÉÍÀ. ÄÀÐÃÀ ÍÀÐ Á¯Õ ÀÆÈË×ÄÛÍÕÀÀ 60-80% ÈÉà ÀÕ Ä¯¯, ÕÀÌÀÀÒÀÍ ÑÀÄÀÍ ÍÀÉÇ ÍªÕĪªÐªª Õ¯ÐÝÝ˯¯Ë×ÈÕÝÝÄ ÕÓÂÈÉÍ ÞÌ ØÈà ǯÒÃÝÆ ÁÀÉÍÀ. ÎÄÎÎ 5-10 ÆÈË ÁÎËÑÎÍ Á¯Õ ÓËÑÛÍ ÁÀÉÃÓÓËËÀÃÓÓÄÛÍ ÄÀÐÃÀ ÍÀÐÛà ªªÐ×ÈËÆ ªÃªª× ÝËÁÝÃÄÎÐÆ ÃÓÀÉ. ßËÀÍÃÓßÀ ÝÌÍÝËï¯ÄÈÉÍ ÄÀÐÃÀ ÍÀÐ ÕÎÎÐÎÍÄÎÎ Á¯Ð ¯Ã ÕÝËÝÝ Õ¯ÐÒÝË ÍÈÉ˯¯ËÆ ÖÝÂÑÝÃËÝÑÝÍ ÁÀÉÍÀ. ÝÄÍÈÉà ªªÐ×ÈËÆ ªÃªª×. 5-10 ÆÈË ÁÎËÑÎÍ Ë ÁÎË ªªÐ×ÈË ÃÝÑÝÍ ÕÓÓËÜ Ä¯ÐÝÌ ÃÀÐÃÀÀ×. ÕÓÓËÜ ÁÓÑ ÀÆÈËËÀÃÀÀ ÌÀØ ÈÕ ßÂÓÓËÆ ÁÀÉÍÀ د¯. ÕÝÐÝÝÑ ÕÝÒÝÐÑÝÍ ÁÀÉÍÀ. Á¯ÃÄ ÕÓÂÈÉÍ ÝÌÍÝËÝÃÒÝÉ, Ò¯¯ÍÈÉ ÖÀÀÍÀ ÌÀØ ÈÕ ÞÌ ÍÓÓÃÄÀÆ ÁÀÉÍÀ ÄÀÀ. ÓËÑÛÍ ÀÏÏÀÐÀÒ ÒÎÍÎà ҪժªÐªÌÆ, ÀÆÈË×ÄÛà ү¯ÍÄÝÝ ÀÆÈËËÓÓËÆ ÁÀÉÍÀ ÄÀÀ.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    Uls tur, biznesiin buleglel gej ih yarij boloh bolohgui buhniig nyalzaah yum. Hen henii buleglel baidagiig nerlej chadahgui ni uu. Ard tumend nerleed ugchihee ch
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • dambii (27.33.12.26)
    ene dambiigiin toodog shig mahan tolgoi tsarailsan yum tenegtej duusah boloogui bna uu. udahgui uuruu ohintoigoo deelee numruud shoron yavah gej baigaa. tegeed l sandraad ulsaas idsen olon terbumiin hereg ni delgegdej shorond orohoosmumnu olon demii balai yum bichij bgaa. shoron luugaa tonil
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.21.112.186)
    Тэд тэгсэн, тэд тийм юм хийсэн, нам дамжсан тэд ингэж байна гээд л байх юм. Ийм бүрхэг бөөрөнхий юм сонссоор 25 жил болж байна. Үнэхээр л тэмцээд дийлэхгүй байгаа юм бол тэд гэсэн хүмүүсийнхээ нэрсийг, факттай нь хэлээч ээ. Тэгж байж л ард түмэн тэд гээд байгаа тэр хүмүүстэй чинь тэмцэнэ шүү дээ. Тэгэхгүй бол тэд гэдэгт та ч өөрөө ороод байгаа шүү дээ.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (174.2.200.78)
    Saihan yarisan bn. Uneheer ajil hiilgehgui zovooson doo.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.233.18)
    ҮНЭН Л ХЭЛСЭН БАЙНАШ ДЭЭ
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • irgen (183.177.97.14)
    oldson deer idej uuj abchihaad tuuh namaig stagaatganaa geed suuj baidg unen arilsan dotortoo shaarnuud minii dee. ard tumnii tebcheeriig uneheer barah ymdaa. Uls turchdiin ubaigui aranshingiin shuud ur dund hen negen burhan bolohod ym mani badmii hum geed ybdag mongolchuud odoo baitlaa bayarldag boltloo zerlegshij bain shuu dee. ta nart ubai jadag gedeg ym bain uu erin
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • нэргүй (202.179.10.14)
    Алтанхуяг сайд олон жил төрд зүтгэсэн хий нь арилсан улс төрч шүү дээ манай АН,ынхан яахаараа ялалт авангуут хоорондоо үздэг юм болоо АН,ын ялалтын төлөө ямар ч шан харамж харалгүй олон жил зүтгэсэн хүмүүсээ АН нэг харж үзэх болоогүй юу Мөн ч олон удаа МАН,ынханы нүдний өргөс болсондоо хөдөө намчирхал маш их ялангуяа МАН,ны хуучин дарга нарт үр удмаараа гадуурхагдаж явна даа хөөрхий
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Монголын тєлєє (202.131.225.147)
    Алтанхуяг дарга ямар ч байсан Монгол улсын тєлєє нойр хоолгїй зїтгэсэн. Энэ зам, цахилгаан станц, їйлдвэрїїдийг яааж босгосон юм. Бизнесийн бїлэглэлїїд тїїнийг авч хаясан. Мань хїн ч гэхдээ 100 хувь ариухан биш байх. Угаасаа улс тєрд ариухан байх аргагїй.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (81.67.243.135)
    АТГ аваачаад эрүү үүсгэж магадгүй гэд айж үххэн ийм юмнууд энэ улсаар нэг байхад шорон дүүрэн байлгүй яаадгын ард түмэндээ нүүрс дамлагч
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.28.66)
    ooroo yamarch buruugyi hyn shig shyymjilj yarih yum ene hyn.Nyyrs, Denzen geed l ochnoon idej uusan asuudald ner holbogdood baisniig ni ATG shalgamaar yumaa.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (43.242.243.191)
    ardchilal mongold bhgui.hereggui
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (43.242.243.191)
    shorongui uls haa ch bhguui.hereg hiiwel hariutslaga huleej l taarna,awilgachin luiwarchid l iim yaria gargana.hereg hiiwel shorond ni hiih ni zuitei.bitgii balai yum yari.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.15.247)
    Ийм байгааг хүн болгон харж, мэдэж л байна. Харин хэн, хэзээнээс эхлээд ийм болгосон юм бэ? Одоо хэн үүнийг үргэлжлүүлээд байгаа юм бэ? АТГ яагаад ингэж буруу ажиллаад байгаа юм бэ? Удирдаж буй хүндээ байгаа бол хэн түүнийг сонгож томилуулсан/томилсон юм бэ?
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • нямжав (124.158.107.39)
    Алтан хуяг бол МУ төлөө хийж бүтээсэн зүйлтэй хүн.Хоосон юм яриагүй.Урьдах ерөнхий сайдуудыг чадахгүй,цадахгүй байсныг мэдэх юм.Үнэн ямагт ялна. Тэр цагт ял асууна ард түмэн.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    Uneniig yarijee. Elbegeeg iim hun gej bi boddoggui baisan. Getel mani hun odoo oligarhuudyn gar hul boljee
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.15.63)
    Дүр эсгэсэн ардчилал хэрэггүй гэж Биртийн удирдагч хэлсэн үг байдаг
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • z (202.21.124.132)
    dandaa vnen zuil yarijee 7 dahi bvvr vnen. Elbeg odoo bolno doo
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    6 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    9 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    45 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    48 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    1 цаг 27 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    1 цаг 44 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    2 цаг 2 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    2 цаг 22 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагийг шалгая гэснээрээ шалга
    2 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    2 цаг 41 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    2 цаг 47 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    2 цаг 48 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    2 цаг 50 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    2 цаг 59 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    3 цаг 28 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    3 цаг 30 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    3 цаг 43 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    4 цаг 4 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    4 цаг 5 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    4 цаг 6 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК