Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримт

2015-2-23
0
ЖИРГЭХ
  "Галзууруулагч" хэмээх модон хонин жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна.


156354-18022015-1424269209-545952936-sanjaadamba_turuulev1    "Галзууруулагч" хэмээх модон хонин жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна. 

 1.
Санжаадамба зааны өндөр 185 см бол 140 кг жинтэй аж. Зааны ээжийг Намжилын Цэрэндулам гэдэг бол аавыг нь Чойжилын Чимэдрэгзэн гэдэг.

2. Зааны ахыг Чимэддорж, Чулуундорж, Чинбат гэдэг бол эгчийг нь Өнөржаргал гэдэг юм байна.

3. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх улсын заан Ч.Санжаадамба хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд ийн түрүүллээ.

4. Тэрбээр өнгөрсөн 2010 оны сар шинийн барилдаанд түрүүлж олон түмнээ баясгаж байсан билээ.

5. Санжаадамба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын залуу начин Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангаж байлаа.  Олон жил улсын цолтны тааварт явж байсан тэрбээр ийнхүү улсын заан цол хүртэж түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм.

6. Өмнө нь Архангайн Хашаатаас төрийн баяр наадамд үзүүрлэсэн хэрнээ заан цолтой үлдсэн "Аранзал улаан" хэмээх Цэндийн Гомбодорж 1960 оны баяр наадмаар С.Цэрэн аварга, Ц.Дамдиндорж зааныг орхин үзүүрлэснээр заан цол хүртэж байсан удаатай. "Аранзал улаан"-аас хойш 51 жилийн дараа ийнхүү Хашаатаас заан цолтон төрж байсан нь энэ байв.

7. Санжаагаа заан болоход нь З.Дүвчин багш "Багш нь 10 гаруй жил барилдаж байж улсын заан болсон. Чи мөн ч амархан авлаа даа. Гэхдээ үүний ард хариуцлага гэж нэг айхтар юм бий" гэдгийг сануулж байсан удаатай.

8. Тэрбээр хар багаасаа л барилдах сонирхолтой байсан. Тиймээс бараг 15 настайгаасаа л бөх барилдаж эхэлсэн.

9. Ингээд  16 настай байхдаа 2001 онд бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ.

10.
Улсын заан Дүгэржавын Хишигдорж том ахыг нь бөх болгох гэсэн ч ах нь дургүй байжээ. "Харин манай хоёр дүү л барилдаж магадгүй" гэдгийг хэлсэн нь түүнийг барилдахад түлхэц болж чаджээ.

11. Ингээд 2002 онд сумынхаа залуучуудын чуулга уулзалтын үеэр бөхийн барилдаанд нь анх барилдаж түрүүлсэн гэдэг.

12.
Улмаар Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэн тухайгаа хэлсэн юм. 2006 онд Дорноговь аймагт очиж барилдан шөвгийн дөрөвт үлдэн одоогийн улсын харцага Цацабширт шороодсоноор аймгийн начин цол хүртэн улсын баяр наадамд залгуулан барилдаж Бадам-Очир начинд зүүн золгоон дээр татуулан тахим буулгажээ. Дараа жилийнх нь баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй дөрвийн даваанд таарч өвдөг шороодсон байна. Тэгвэл 2008 онд бүх цэргийн баяр наадамд одоогийн улсын аварга С.Мөнхбатыг аймгийн заан цолтой байхад нь үзүүр түрүүнд үлдэж давснаар цэргийн арслан болжээ.

13. Хоёр жилийн дараа бүх цэргийн баяр наадамд дахин түрүүлснээр цэргийн хурц арслан болсон түүхтэй. Сумын заан цолтойдоо А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудтай барилдаж явжээ.

14. Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдтай л барилдаж үзээгүй гэнэ. Багадаа харин Д.Сумъяабазар аварга шиг мөртэй болох юмсан гээд хоёр шуудай цас үүрээд гүйдэг байснаа тэрбээр дурсажээ.

15. Санжаадамбын ах нарын хувьд барилддаггүй. Хамгийн том ах нь л сумын барилдаанд барилдаж явсан удаатай гэдэг.

16.
Нутгийнхан нь том ахыг нь бөх болно гэдэг байсан ч Санжаадамбын аав Ч.Чимэдрэгзэн гуай "Наадах чинь бөх болохгүй ээ. Манай Санжаа л бөх болно" гэж ярьдаг байжээ.

17. Харин аавынх талаас нь улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ. 

18. Өмнөд Монголд болсон Алтан бүсний барилдаанд Америк, Канад, Өмнөд Монгол, Монгол Улсын хүчит 128 бөх барилджээ. Уг барилдаанд долоо даван түрүүлжээ.

19. Анх бичил хороололд айлын байр хөлсөлж байгаад XVII жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын цолгүй бөх анх удаа түрүүлсэн нь Монгол бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн. Тэрбээр тухайн үед Хатант интернешнл группийн нэр дээр барилддаг байсан билээ.

20.
Группийн захирал нь эхнэрийн хамтаар Санжаадамба зааныг хөхиүлэн дэмжиж гурван өрөө байр бэлэглэснээр жинхэнэ утгаараа өөрийн байртай болжээ. Харин 2012 онд өдгөө амьдарч буй байрандаа нүүн иржээ.
Санжаадамба
21. Ч.Санжаадамбынх өдгөө Баянмонгол хорооллын хажуугийн Кристал таунд амьдардаг.

22. Ч.Санжаадамба зааны гэргийг Батжаргалын Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй.  Зааны гэргий Гурван-Эрдэнэ дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн анхны төгсөлт.

23. Тэд 2005 онд танилцаж үерхээд 2006 онд айлын байр хөлсөлж тусдаа гарсан аж.  Гэхдээ одоо болтол албан ёсоор хуримлаж чадаагүй л яваа сурагтай. Хүү  С.Өсөхжаргал нь Сант сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. 

24. Монгол эр хүн болсон хойно маханд "нугасгүй". Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө  маханд орсон хэмээн хошигнодог.
Д.Ундрах

image

”Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн Улсын заан Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.23.51.1)
    sain buh amjilt husey
    2015 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    30 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    47 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 32 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 51 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 3 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 28 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 36 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 54 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 54 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 50 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК