Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АТГ-ын талаар шилдэг нийтлэлчид ийнхүү өгүүлжээ

2015-2-26
0
ЖИРГЭХ
АТГ буюу Авилгалтай тэмцэх газар анх 2007 онд байгуулагдаж Монголын нийгэмд аалзны тор мэт хэрсэн авилгалын сүлжээг үгүй хийхээ мэдэгдсэн. Иргэд ч түүнд нь итгэсэн. Харин бидний хүсэн хүлээсэн АТГ өнөөдөр ажлаа хэр төвшинд хийж байна вэ гэдэг өөрөө асуудалтай болоод байна.
АТГ1               АТГ буюу Авилгалтай тэмцэх газар анх 2007 онд байгуулагдаж Монголын нийгэмд аалзны тор мэт хэрсэн авилгалын сүлжээг үгүй хийхээ мэдэгдсэн. Иргэд ч түүнд нь итгэсэн. Харин бидний хүсэн хүлээсэн АТГ өнөөдөр ажлаа хэр төвшинд хийж байна вэ гэдэг өөрөө асуудалтай болоод байна. Учир нь улс төрийн зорилгоор зарим нэг хүмүүсийг шалгадаг. Тэрхүү шалгах үйл явц нь буюу мөрдөн байцаалт нь орчин цагт хаана ч байхгүй хүч хэрэглэдэг гэх зэргээр энэ газартай холбоотой олон муу зүйл сонсогдож байгаа нь үнэн.  Энэ талаар төрийн тэргүүнд байсан хүнээс авахуулаад гишүүд хүртэл ам нээх болсон. Тэгвэл энэ удаад шилдэг нийтлэлч Баабар: АТГ-ын хоригдлуудыг Ерөнхийлөгч уучилсан гэнээ, цаана чинь! нийтлэлдээ, нийтлэлч Р.Эмүжин: Хадны мангаа хашгирах цагаар... нийтлэлүүдээ АТГ-ын талаар ийнхүү дүгнэжээ. Хэрхэн дүгнэсэнийг 24 баримтаараа онцолж байна.
1.    АТГ гээд хуучны Намын хянан шалгахаас доор газар гараад ирсэн, өнгөрсөн богино хугацаанд 3500 орчим хувийн хэвшлийн нэгжийг шалган зовоож, 600-д нь эрүү үүсгэжээ.
2.    Эрт урьд цагт эрх мэдэл нь хэтийдсэн Энхбаяр гэж байжээ. Тэр өөрийн гэсэн хадны мангаатай болохыг хүссэн гэдэг. Үгэнд ордоггүйг нь айлгаж, үүдэнд сөхөрдөггүйг нь бөхийлгөхийн тулд өндөр сэнтийд нь үйлчлэх хүчирхэг хадны мангаатай болохыг эрмэлзэн хууль боловсруулснаар Авлигатай тэмцэх газар сүр дуулиантай төрсөн юмсанж.
3.    Хожим өөрийн тэлсэн эцэг болох Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар догширч, басхүү номхорч сурсан гэнэ.
4.    Нэг үгээр хэлбэл АТГ улстөрчдийн хувьд сэлэм гялс, толгой бөндгөс гэхийн зуургүй гэтэн дайрдаг гэнэтийн гэсгээл болж хувирсан бол бизнесийнхний хувьд ч ялгаагүй тэргүүн дээр нь далайсан тэвчээрийн илд мэт ойлгогдсоор өнөөг хүрэв.
5.    АТГ-ыг байгуулсан нь зөв эхлэл байсан боловч энэ бодлого хэрэгжихдээ хэн хүчтэйг нь даган улстөржих зарчмаар ажиллах болсон нь увайгүй урвагч, шарваачийн дүр бий болгосон хэрэг.
6.    Эрх мэдэлтнүүдийн нохойд барьдаг мод, ноцохдоо далайдаг ташуур болсноороо АТГ анхны зорилгоо умартаж, өнөөг хүртэл сайн нэр дуулсангүй, сайхантай үйл холбогдсонгүй удав.
7.    УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр энэ асуудал хурцаар хөндөгдөн, нэг хэсэгтээ л чих халууцуулж, нөгөө хэсгийнхнийг нэлээдгүй хэлмэгдүүлсэн. МАН-ын Ё.Отгонбаяр, Б.Анандбазар нарын тойрогтоо ялах магадлалтай цөөнгүй залуу АТГ-ын сэлмэнд хяргуулчих дөхсөнийг уншигчид санаж байгаа.
8.    Асуудал дуусангуут “Гэм буруугүй нь тогтоогдлоо” ч гэх шиг гэнэн тайлбар зүүдэг хөгийн зантай, хөгнө ишигний явдалтай гэх.
9.    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн өстөн дайсан болох У.Хүрэлсүхийг хэдэнтээ шалгуулж, хэсэгтээ тарчлаахдаа мөн л энэ мэтийн эгзэгтэй цаг үеийг сонгож байв.
10.    Төрийн гурван өндөрлөгт АН-ынхан залрахад ард түмэн АТГ-аас өөрчлөлт хүлээсэн. Бодит агуулга, жинхэнэ зорилгоороо ажиллах болов уу гэсэн нийгмийн хүлээлт талаар болж, хадны мангаа маань Ц.Элбэгдоржийн үед харин ч нэг халгаатай араншин гаргаж эхлэсэн нь үнэн юм.
11.    АТГ өмнөхөөс ч илүү улстөржиж, урьдахаасаа ч илүү уруудав.
12.    Одоохондоо захиалагч, захирагч, удирдан чиглүүлэгч эзэнтэй юм шиг боловч ийм тогтолцоонд удахгүй эзнээ барьж иддэг үр могой болон хөрөвждөгийг түүх бидэнд хэлж өгсөнсөн.
13.    “АТГ-ыг улс төр, эрх ашигт үйлчилдэг ёс суртахуунгүй газар болгож болохгүй” хэмээн –ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг зориуд цохон хэлэхдээ “Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдэс нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” гэж шулуухан үгийг шуудхан уруул давуулжээ.
14.    Үнэнийг хэлэхэд саяхнаас харснаа хадардаг, хадарснаа сүрдүүлдэг хадны мангаа маань дэргэдээ харгис ганнибалтай болсон нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба байлаа.
15.    Уг албыг АТГ-ын дээвэр дор багтааснаар хэнээс ч хараат бус байх ёстой шүүх, прокурорынхан хадны мангаа, харгис ганнибал хоёроос айн чичрэхдээ тулсан талаар мэргэжлийнхэн шүүмжлэх болов.
16.    Энэ хоёр байгууллагыг туурга нэгтгэснээр дээхнэ үеийн хэлмэгдлийн буюу махны машин бүрэн утгаараа тачигнаж эхэлсэн тухай дуугарсан хүн цөөнгүй.
17.    Эрх барьж буй намын дарга байсан хүнээсээ эхлээд нийгэм бүхэлдээ хадны мангаа, харгис ганнибал гэгдээд байгаа АТГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёроос айж эмээх “аймшгийн киноны сэтгэхүй”-тэй болох шалтгаан энэ юм.
18.    Эрх ашгаараа сүлбэлдсэн ганц хоёрхон хүний том эрх ашиг, том мөнгөний тоглолт явагдаж, тэдний мэдэлд АТГ, Улсын ерөнхийн прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хоёр айлгах тактик хэрэглэн араа шүдээ хавирч, арга замаа нарийсгаж байгаа тухай Н.Алтанхуягаас гадна УИХ-ын нэр бүхий гишүүд ил тод хэлсэн нь ч бий.
19.    Магадгүй зарим нь энэ мэтээр эхнэр хүүхэд, эрхэлдэг бизнес, эндсэн алдсанаараа барьцаалагдан, өөрийн үзэл бодлын эсрэг саналаа өгөөд сууж байхыг үгүйсгэмгүй нөхцөл байдал Монголын улс төрд хэдийнэ бий болжээ. Энэхүү аалзны шүлсний нэгээхэн хор нь АТГ-аас ялгарч байдаг гээд хэлчихвэл махны машинд мань мэтийн сэтгүүлч өртөж балрах юм биш байгаа.
20.    Энэ нийгмийн баялагийг бүтээж атэгэхийнхний цалин цавуу төсвийг бүрэлдүүлж өгч буй хүмүүс шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь амбаардав гэдэг энэ л дээ. Адгийн амьтадын матаас бичиж хорслоо тайлж, хөрөнгийг нь булаахад тусалдаг байгууллага уу?
21.    Үндсэн хуулийн бус энэ байгууллага өөрөө мөрдөх, тагнах, прокурордох, яллах, хүчирхийлэх, бие даан хардах, гүтгэх мэдэлтэйгээрээ Үндсэн хуулийн бүхий л инстүүцүүдийн дээр гарч тэднийг айлгаж байх “эрхтэй”.
22.    1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон удирдаад явсан Дотоод явдлын яамтай нэн төстэй.
23.    Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-ээр дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй.
24.    Сауз Гоби ч хувьцаагаа ердөө хэд хоногийн өмнө Хятадад зарчихлаа. Удахгүй АТГ “гуравдахь хөршийн” тухай яриа дэлгэсэн хүмүүст эрүү үүсгэх бизээ. Бид ч зурсан зургийн дагуу гольдорлоороо л урагшилж байна даа.

image

АТГ буюу Авилгалтай тэмцэх газар анх 2007 онд байгуулагдаж Монголын нийгэмд аалзны тор мэт хэрсэн авилгалын сүлжээг үгүй хийхээ мэдэгдсэн. Иргэд ч түүнд нь итгэсэн. Харин бидний хүсэн хүлээсэн АТГ өнөөдөр ажлаа хэр төвшинд хийж байна вэ гэдэг өөрөө асуудалтай болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • зочин (183.177.98.134)
    хэзээ нэгэн цагт шудрага төр тогтвол АТГ д ажиллаж байсан бүх хүмүүсийг шалгаж хэн хэний гар хөл байсныг тогтоож зохих шийтгэлийг өгөхийг ард түмэн хүлээж байгаадаа нүгэл нүдээрээ гэдэгдээ
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-ээр дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй.-ENE CHIN ODOO YU BOLOOD BAINA AA?
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.251)
    bat-vvliin xvvxed yonsei emnelgiig avsan gesen tee. atg gedeg gazr ajilladg tsagdaa nar ichig ichig
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • бадарч1 (122.201.24.188)
    атг г байхгүй болгох хүсэлтэнгүүд нь 76 болон томоохон албан тушаалтангууд билээ.мөрөөрөө мөнгөөгөө унжуулсан дунд доодчуулд хамаагүй. их хурлын олигархуудыг сайн тагнаж мэдээллийг урамшуулж байвал авилга арилах учиртай. амжилт та нар чадна.
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.21.113.140)
    batvvl bas ih idej bn chi shorond orno
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.21.113.140)
    atgiihan uursdoo abilagchid ganbold horongoo huraalga
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • and (103.229.120.177)
    АТГ БАЙХГҮЙ БАЙСАН БОЛ АРД ТҮМЭН БИД ЧИНЬ ХЭДЭН ЗУУН АВИЛГАЧИД ОЛИГАРХУУДЫН БӨГСИЙГ ДОЛООЖ АЖЛАА ЯВУУЛАХ БАЙСНЫГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ТИИМ УЧРААС ТЭД АТГ УСТГАЖ ӨӨРИИЙН БИДНИИГ БАГАЛЗУУРДАЖ ОЛСОН МӨНГӨ ТӨСВИИН ХӨРӨНГИЙГ ХЯНАЛТГҮЙ ИДЭЖ УУХ САНААГАА ЧӨЛӨӨТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ САНАА НЬ ХЭРЭГЖИНЭ.ИИМД САЙН ШАЛГА БОЛОЛЦОО БИТГИЙ ОЛГО. ЭНЭ ЯВУУРГАДААД БАЙГАА ТЭДНИЙ ГАР БОЛСОН СЭТГҮҮЛЧИД АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БИШЭЭ,БИД АТГ ДЭМЖИЖ БАЙНАА ХУУЛИЙГ САХИУЛЖ ХАМГААЛЖ БУЙ АЖИЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЪЕ
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Tushig (202.21.106.132)
    Ene baiguullagiin ajliig zugeer l hiilge! Ajlaa ali nam bhaas ul hamaaran hiih bno, Ard olon ali ni yu yaridgiig medne, ugaasaa avilgajsan niigemd ajil yavuulahad yu es tohioh bilee,,, erh medeltnuudiin songuulit a/tushaaliin 4n jiliin hugatsaa duusaj huuliin hamgaalaltgui boloh duhuj bna,,,! Ulam ih gonginoj yamarch avir gargaj medne,,,!!!
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (112.72.13.198)
    Хар хор, атаа хорсол дүүргэсэн, утга найрууллга, уялдаа авцалдаагүй ийм ***** цацаж яана вэ? Ганнибал гэж эх оронч л байсныг түүх гэрчиллнэ. дэлгүүрт тэр Ганнибал гэж хүний чинь тухай түүхэн роман зарагдаж байна. Унш, ухаар. Тэр ном оны шилдэг бүтээл болсон байсан шүү.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • ОДоржпурэв (112.72.11.120)
    Надтай холбоотой хэргуудийг ЭБШХ 357ЭБШХ25.2т зааснаар УДШд шилжуулж намайг болон ДАРАМТАЛЖ байж гэмт хэрэгтэн болгон ДАВХАР хэлмэгдуулсэн хумуусийг цагаатгуул!?!?!? АТГ дарга НГанболд Нараа!!!БИ АВИЛГАЛ авч гэмт хэрэгтэн блох еостой юум вэ???
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (43.242.240.2)
    АТГ муу байгаа бол ерөнхийлөгч муу байгаагийн шинж. Харин түүнийг ашиглаж сонгуульд ялж эрх мэдлэ авч, мөрөөрөө яваа хөдөлмөрчид бизнесменүүдийг шорон гяндангаар айлгаж байгаа нөхдүүд захаасаа аваад тэнгэрийн гэсгээл хүртээд л байгаа шүү
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.136)
    Гээндээ ч бий, Гоондоо ч бий гээд тал талыг барьсан үг бий. Эхийг эцээхгүй, тугалыг нь тураахгүй ч гэх шиг. 1. Дээр доргүй авилчгачин болсон бөгөөд хэнийг шалгасан ч но заавал байдаг. Иймээс Даварсан АТГ-д арга хэмжээ авах зоригтой аавын хүү Монголын төрд бараг байхгүй болсон. 2. АТГ нь яах аргагүй гүтгэх, хэлмэгдүүлэх ажлыг сурмаг хийх болсонд гол асуудал оршиж буй. 3. Яалтай билээ. Улс минь бүрэн дампуурч байна гэж заримдаа бодох юм.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
    • ээ халаг минь. Бид ямар үйлтэй толгой вэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Буцаад дарангуйлалд орвол нэг хоёр хүн идээд бусад нь хараад суувал бараг амардаа
      2015 оны 02 сарын 27
  • Зочин (202.21.106.127)
    aviligiig tuguldurjuuleh gazar
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.180)
    АТГ-ийн архичин Ганболд Батүүлийн бууны нохой,шантаажчин Хурц Элбэгдоржийн бууны нохой гэж УИХ -ын гишүүд өөрсдөө ярих юм билээ. Энэ үнэн байж мэдэх юм.Үйл ажилгаагийн нь харж байхад эргэлзмээр юм их хийх юм даа.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • сануулахад (103.229.122.67)
    АТГ-ын талаар яг үнэнийг өгүүлж. Доорд ардууд өнгөц харахад авилгалчдийг айлгаад байгаа мэт боловч дээд ардууд бүгд энэ байгууллагын үнэнийг мэдэж байгаа. тэд өөрсдөө авилгалчид болсон. Мөнгө өгсөн хүнийг нь тавьж явуулаад, захиалгаар хэнийг ч хамаагүй хориод, золиосонд гаргах хүн байвал хэнийг ч хамаагүй, ямар ч үнэ цэнээр хамаагүй /шоронд үхүүлсэн/ гаргадаг. монголын түүхэнд аймшиг дагуулсан байгууллага болсон. Үүнийг бүтээсэн Элбэгдорж, Ганболд, Хурц нар түүхэн үнэнээс хэзээ ч зайлахгүй гэдгээ битгий мартаарай. Юм яг одоогийнхоор үргэлж байна гэж байхгүй. Та 3-ын өөрсдөдөө бэлтгэсэн дайсан чинь бүгд амьд /хөөрхий талийгаач Амарсайханаас бусад нь/ байгаа шүү. Хууль, үнэн, шударга ёс бидэнд иргэж ирнэ.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Иргэн (27.123.214.108)
    Ганболд, Хурц гэж хоер луйварчны дохио зангаагаар пжиллаж улс торийн тоглоомын байгууллага болсныг зов хэлжээ. Ер нь татан буулгаж энд ажиллаж буй нэгч хунийг торийн албанд авахгуй байх хэрэгтэй. Бас хилмэгдуулэлт зохион байгуулагч Ганболд, Хурц нарт монгол шоронгийн амтыг узуулэх хэрэгтэй байна.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • даварсан яайжгий авгай (103.26.193.121)
    Нисэхийн сэтгүүл мэтгүүл бүгдийг тоглоод дуусч байна. Тэгээд л Сарнайх гэж нэг хоцрогдсон тэнэг салоных нь юмнууд нэг ч төгрөгийн татваргүй явсаар л. Бараг асууж зогсоосон байцаагч хэрэгт орохоо шахсан гэсэн.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Хурцын эхнэрийн бүх юм нисэхийн гаалиар (103.26.193.121)
    Татваргүй явж бна. Байцаагчид хараад л санаа алдаад зогсч байдаг гэсэн.муусайн хулгайчууд ялаа үүрнэ дээ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон удирдаад явсан Дотоод явдлын яамтай нэн төстэй.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • hgy (103.229.123.250)
    Ах дүүгээ АТГ-т мөнгөөр оруулчихаад дураараа дургиж байдаг хүмүүс ч гарч ирсэн. Муу бүхний үүр, муухай бүхний голомт.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.77)
    АТГ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ НОХОД ЮМ.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.77)
    ТАНАЙ ХУРЦ МӨНГӨ АВДАГ БИЗДЭЭ БОЛЁОО
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Яяяя (95.31.16.3)
    Авилга авдаг газар биз дээ !! Юун тэмцэх
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • o (205.201.255.5)
    hust muu gologoo alii shuu.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • od (205.201.255.5)
    ATG ajlaa sain hiigeerei.Tsaaduul ching yamarch gesen aidag yumtai bolson shuu.amjilt.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Ardiin huuhed., (122.201.24.227)
    Arduudchin ATG d talarkhaad bayrlaad baigaa shuu!!! Ene hevlel medeeleliig barsan oligarhuudiin ard Altankhuyag, Lu.Bold, N.Enkhbayr, Otgonbayr,geed dandaa ATGd shalguulj baisan oligarkhuud uursduu shuu. Mun Altankhuyagiin haaltiin genre ni duusaagui deer ni Baabariig Lu.Boldoor damjuulj hulsulsun bn.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.132)
    ATG ajlaa sain hiij bgaag ard tumen medej unelseer bgaa, ehe zahialgat esvel alban yosnii mangaruudiin ug hend yamar hamaa bnaa,,,! Ajild ni amjilt husii!
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Нямдорж-Женко,Ээбийг үнэн хэлжээ (85.105.214.250)
    Хөөрхий энд юм бичиж байгаа ажилгүй,хүний муу хайж, дурлаж явдаг шар матаасны мэдпээллэлээр хорсож амьдардаг соц-ийн үеээс чадвар, овсгоо амжиргаатай хүмүүсифг өмчтэй хүнийг үзэн яддаг амьтад тэдний үр сад л биз. АТГ бол угаасаа улс төрийн захиалга биелүүдпэг, нам дамжсан олигархиуд, тэднийг өөгшүүлж улс төр бизнесийн зорилгодоо ашиглаж байдаг Хүзүүгүй хүн, ЗИ, Женко тэдэнд төмсөгдүүлж , АН-ыг алж зорилгыг нь биелүүлж байдаг адгийн авилгач МАН-ыг жинхнээр булшилж байгаа Мие.Энхболд, Жунай нар зүгээр ***** шийдэм, ташуур болгож байгааг улс төрчид бүү хэл, монголын нийгэм ойлгож мэдэрсэн. Тэд Батсуурийг л Алтангадас гэх угшлаар нь Алтанхуягийн айлгах бас нэг учиг болгож байгаа биз. Ойрын үед хамгийн сийрэг өндөр мэдрэмжтэй улс төрчид болох Баабар, Алтанхуяг нар айхавтар ярилцлага, нийтлэл олн түмэнд өглөө. Энхбаяр ч олныг сортойлгож байна. Элбэгдоржийн нүд Христээс урвасан Иудегийн нүд шиг бүлтрэх гэж байналээ. Ийм нүдийг олж харахын тулд Винчийн Флоренцийн баян Медичийн урьдчилгаа мөнгө авчхаад 3 жил юу ч зуралгүй захаар тэнэсэн гэдэг яриа байдаг. Ялзарсан захиалгын газрын бууны нохдод СТАЛИНЫ хэлсэн нэг зүйл сонсгох юмсан "ЧЕКИСТ ХҮН ЭСВЭЛ ЦОЛ НЭМДЭГ, ЭСВЭЛ ШОРОНД ҮХДЭГ" гэжээ. Загалмайлсан эцэг чинь ингэж хэлээд түүхийн хогонд даруулсан бол та нар загалмайлсан эцэгтэйгээ тийм тавиланг амсах байхдаа. Баабарын бичсэн тоо баримт харин ч бага байгаадаа.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.122.77)
    ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ НОХОД ТА НАР НИЙЛЖ МОНГОЛ ТӨРИЙГ САМАРЖ БНА
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • uuuu (202.179.20.115)
    bolobsorolin said. Gantumuriig shalgaache heni zaavaraar. mongolin bolosrol ih deed surguulig nuraala urd ni baisan saidinha heregiig nuuj bna
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.22.44)
    Та нар АТГ-г ажлыг нь зүгээр л хийлгэ. Үнэхээр авилгаас салъя гэж байгаа бол.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    30 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    47 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 32 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 51 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 3 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 28 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 36 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 53 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 54 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 50 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК