УИХ өнөөдөр багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргахгүй бол багш нар
оны өмнө хийсэн хугацаагүй ажил хаялтаа маргаашнаас үргэлжлүүлэхээр
болжээ. Хичээлийн гуравдугаар улирлын хичээл эхлээд удаагүй байхад өмнө
нь ажил хаялтад оролцсон багш нарын хүрээ улам тэлж, ажил хаялт зохион
байгуулна гэнэ. Энэ тухай Боловсролын салбарын ҮЭ-ийн хороон дарга
Ж.Батзориг хэлэхдээ "Ажил хаялтыг зохион байгуулах олон хэлбэр байдаг"
хэмээв.

УИХ өнөөдөр багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргахгүй бол багш нар оны өмнө хийсэн хугацаагүй ажил хаялтаа маргаашнаас үргэлжлүүлэхээр болжээ. Хичээлийн гуравдугаар улирлын хичээл эхлээд удаагүй байхад өмнө нь ажил хаялтад оролцсон багш нарын хүрээ улам тэлж, ажил хаялт зохион байгуулна гэнэ. Энэ тухай Боловсролын салбарын ҮЭ-ийн хороон дарга Ж.Батзориг хэлэхдээ "Ажил хаялтыг зохион байгуулах олон хэлбэр байдаг" хэмээв. УИХ-ын чуулган удахгүй завсарлана, түүнээс наана энэ асуудлыг хурцаар тавихгүй бол дахиж боломж гарахгүй гэж тэд үзэж байгаа аж. Урьд нь долоо хоног үргэлжлээд зогссон хугацаагүй ажил хаялтын үеэр хоёрдугаар сарын нэгнээс өмнө тодорхой шийдвэр гаргах ёстой байсан.
Нөгөө талаас "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хороо" хуралдаж, цалинг нэмснээр инфляци үүсдэг эсэхийг судалж, тооцоо гаргажээ. Гэтэл цалин нэмснээр тийм явдал болдоггүй, зүгээр л төөрөгдүүлэлт гэж Ж.Батзориг хэлж байна. Харин ч одоогийн парламентын сонгуулиар амласан 1.5 сая төгрөгийг тараахад инфляци үүсэхгүй байх ямар ч боломж байхгүй. Тэр тусмаа цагаан сарын өмнө тарааж эхэлж байгаа нь улам ч хүчтэй инфляци үүсгэх магадлалтай. Үүнд анхаарлаа хандуулахыг хүсэхгүй, дурсахгүй байгаа мөртлөө багш нарын цалинг инфляци гэсэн нэрээр нэмэхгүй байгаад багш нар бухимдаж байна. Хугацаагүй ажил хаялт маргааш эхлэх бөгөөд өмнө нь хэлэлцсэн ёсоороо шийдвэрийг өнөөдөртөө багтааж гаргахыг тэд хүсч байна.
Урьд нь болсон ажил хаялтын үеэр эмч, их сургуулийн багш нар болон яаралтай түргэн тусламжийн ажилчид ч хамтарч байсан билээ. Харин энэ удаад дээрх хүрээ тэлнэ гэдгийг хэлж байгаа юм.