Батлан хамгаалах
яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн өмчийн хорооны даргын албан
тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Тус хоёр албан тушаалд нэр
дэвшигчдийг ирэх сарын 21-22-нд бүртгэж, шалгалтыг 27-нд авахаар товложээ. Уг
албан тушаалд ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, тус штабын газрын
дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг
гүйцэтгэгч Ш.Сүхбаатар, тус яамны гадаад хамтын ажиллагааны газрын ахлах
мэргэжилтэн, хурандаа Х.Болдбат гэх зэрэг хүмүүсийн нэр яригдаж байгаа юм.
Тэдний дундаас хошууч генерал Я.Чойжамц магадлал хамгийн өндөртэй аж. Тэрбээр
Говь-Алтай аймгийн хүн бөгөөд салбарын шинэ сайд энэ нутгийнх учир сонгогдох
магадлал өндөртэй гэж ярьж байна. Г.Сайханбаярыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга У.Хүрэлсүх зүтгүүлнэ гэж ярьж буй бол хурандаа Х.Болдбатын ах нь АНУ-д
Монгол улсаас суугаа элчин Х.Бэхбат юм. Харин дэслэгч генерал Ц.Тогоогийн хувьд
МАН-ын нөлөө бүхий хүн бөгөөд энэ салбартаа нэр нөлөө бүхий хүн гэдэг утгаараа
санал авах магадлалтай гэцгээж байна.