BX-ийн тоглолтын тасалбар 9999 төгрөгийн үнэтэй

Дуучин ВХ ирэх хоёрдугаар сарын 2, 3-нд “Who is BX” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тэрбээр тоглолтынхоо талаар өнөөдөр 12.00 цагт “Монгол-Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийх гэнэ. Түүний хоёр дахь бие даасан тоглолтод “My Love”, “I Have a Dream”, “Зөв бай” цомогт багтсан дуу болон шинэ уран бүтээлээ дуулах гэнэ. Тоглолтын тасалбарын хувьд 9999 төгрөг гэнэ шүү.
Т.Хулан