АН-ын дэд сайдуудын орыг эзэлж МАН-ын Засгийн газарт орох дэд сайд нарын
нэрс тодорч эхэллээ. Дахиж дэд сайд томилох хэрэггүй гэсэн шүүмжлэл
байгаа ч үүнийг үл хэрэгсэн МАН-ынхан томилгооны хувилбараа гаргаж
байна.

АН-ын дэд сайдуудын орыг эзэлж МАН-ын Засгийн газарт орох дэд сайд нарын нэрс тодорч эхэллээ. Дахиж дэд сайд томилох хэрэггүй гэсэн шүүмжлэл байгаа ч үүнийг үл хэрэгсэн МАН-ынхан томилгооны хувилбараа гаргаж байна. Гадаад харилцааны дэд сайдад МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар найман жил ажилласан Г.Тэнгэр, Боловсрол соёл шинжлэх ухааны дэдэд “Мак” группын захирал Н.Номтойбаяр, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдад Авто тээврийн газрын дарга байсан Б.Цэнгэл нарын нэр яригдаж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын орон тоонд тус яаманд хэлтсийн даргаар ажилладаг Баянмөнх, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд “Монполимет” группын захирал Ц.Гарамжав нар одоогоор тодроод байна. Харин сонгууль болтол Т.Ганди сайтай гар нийлж ажиллах хүнээр “Бишрэлт холдинг”-ийн захирал Б.Ундармаа нэр дэвшиж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдад зүтгэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Н.Номтойбаяр, Б.Цэнгэл нар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Хүрэлсүхийн зүтгүүлж байгаа хүн бол Г.Тэнгэр нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын гарын хүн аж. Өмнө нь МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар баячуудын өв залгамжилсан хүүхдүүдэд дэд сайдын суудал өгч намынхаа нэрийг унагахгүй хэмээн ярьж байсан ч “Мак” группын намд өгсөн хандив тэдний яриаг мартуулж байгаа бололтой. Гэхдээ хэсэг хугацаанд ч гэсэн Засгийн газарт орох боломжийг хоёр ч эмэгтэйд олгож байгаа нь ирэх УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжиж байгаагийн илрэл болов уу. Гэхдээ энд нэр дэвшигч хоёр эмэгтэй хоёул бизнесмэн. Эмэгтэйчүүдийн квот гэдэг утгаас гадна бизнес сэтгэлгээгээр харж тэднийг зүтгүүлж байхыг үгүйсгэхгүй юм.
Б.Баяр