Оросын “Зил” автомашины завод лимузин үйлдвэрлэхээр болжээ. Өөрийн орны төрийн дээд албан тушаалтнуудад зориулж энэ машиныг үйлдвэрлэх бөгөөд автомашины заводоо сэргээн, засварлаж эхлээд байгаа юм.

Оросын “Зил” автомашины үйлдвэр лимузин үйлдвэрлэхээр болжээ. Өөрийн орны төрийн дээд албан тушаалтнуудад зориулж энэ машиныг үйлдвэрлэх бөгөөд автомашины заводоо сэргээн, засварлаж эхлээд байгаа юм. Улсаас захиалга өгвөл гурван жилийн дараа машин бэлэн болох бөгөөд одооны Мерседес, БМВ зэрэг машинуудаас дутахааргүй аюулгүй, тав тухтай байх болно гэж “Зил”-ын удирдлагууд хэлжээ. Нэмж хэлэхэд хуучнаар ЗХУ-ын удирдагчид “Зил” автомашины заводод үйлдвэрлэсэн машиныг унадаг байсан билээ.
Б.Ням