Тувагийн Дотоод явдлын яаманд Увс аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Намсрайжав зочилжээ.

Тувагийн Дотоод явдлын яаманд Увс аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Намсрайжав зочилжээ. Хил залгаа хөршийндөө цагдаагийн дарга зочлон очих шалтгаан үнэхээр байгаа юм. Өнгөрсөн 2011 онд тус аймаг дахь Монгол-Оросын хил дамнасан малын хулгай 15,3 хувь өссөн байна. Тувагийн нутгаас Монголын “сайн эрчүүд” 133 адуу хулгайлсны 110-ыг нь манай тал буцааж хүлээлгэн өгсөн бол монголчуудын алдсан 149 адууны 22 нь л эргэж хилээр эзэндээ ирсэн дүн мэдээ гараад байгаа юм.
Иймэрхүү нөхцөл байдлын дунд айлчлан очсон хурандаа Ц.Намсрайжав Тувагийн дотоод яамны сайдад “Цагдаагийн алдар” медаль, орлогчид нь цагдаагийн хүндэт тэмдэг гардуулаад харьсан гэж “Тува онлайн” агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)