ийн гүүрнээс Налайх, Тэрэлжийн уулзвар хүртэлх замын ажил багтжээ. Тус
замыг ирэх зундаа багтаан хийхээр төлөвлөсөн байна. Мөн Ботаник-Шархад,
Сонгинохайрханы Баруун салаа, Орбит-Тахилт

Нийслэл хот доторх 38.5 км замыг гадаадын зээл тусламжаар засахаар болсон байна . Үүнд Баян-зүрхийн гүүрнээс Налайх, Тэрэлжийн уулзвар хүртэлх замын ажил багтжээ. Тус замыг ирэх зундаа багтаан хийхээр төлөвлөсөн байна. Мөн Ботаник-Шархад, Сонгинохайрханы Баруун салаа, Орбит-Тахилтад замыг засч янзлахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 20 орчим км замыг өргөтгөн шинэчилж, гүүр барьж, зарим замын дэргэд явган хүний зам, гэрэлтүүлэг тавьж иж бүрэн тохижуулах аж. Төмөр замын эсрэг талд шинэ хорооллууд ашиглалтад орсноор Хан-Уул руу явах замд, тодруулбал, төмөр замын гарман дээр түгжрэл ихээр гарах болсон. Ялангуяа ажил цуглах болон тарах цагаар Нарны зам Баянмонгол хорооллыг чиглэсэн автомашины цуваа тасрахаа болж ачаалал ихээр нэмэгддэг билээ. Тиймээс Нарны зам Баянмонгол хорооллыг холбосон автомашины нүхэн гарц барих нь зүйтэй гэж холбогдох албаныхан үзжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 15 газарт автозамыг засахаар болсон байна. Хонхорхой ихээр үүсч, бороо цас үерийн ус ихээр тунах болсон замуудыг энэ онд багтаан засч дуусгахаар төлөвлөсөн байна.
Т.Хулан