Сүхбаатарын талбайд масктай бүжиглэнэ
Сүхбаатарын талбайд масктай
бүжиглэнэ
Энэ сарын 18-нд Сүхбаатарын
талбайд “UB dance school”-ийн сурагчид маск зүүн бүжиглэхээр
болжээ. “Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг” нэгдэж байгаа нь энэ юм байна.
Тиймээс цэвэр агаарт амьдрахыг хүссэн
хүн бүрийг ирж өөрсдийг нь дэмжихийг уриалж байна. Оролцохыг хүсэгчид hi-fi дэлгүүрийн салбар дээр ирж
бүртгүүлж бүжгийн бэлтгэлд сууж болох юм байна. Энэ үйл ажиллагааг нийслэлийн
нутгийн зөвлөл ТББ дэмжиж ажиллаж байгаа гэнэ.
Т.Хулан