“Мөнгөн мод”-ын эздийг цагт нь тодруулсангүй
“Мөнгөн мод”-ын эздийг цагт нь тодруулсангүй
Монгол улсын
ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг жил бүрийн
нэгдүгээр сарын 31-ны өдөр шалгаруулах ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд
шилдэг уран бүтээлчдийг шалгаруулсангүй. Энэ талаар БСШУЯ-ныхан “Хариуцсан
мэргэжилтэн болон манай газрын дарга гадаадад яваа. Шилдэг уран бүтээлчид
тодроогүй байгаа” гэж тайлбарлаж байна. Энэ жилийн “Мөнгөн мод”-од “Тайз
дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг зураач” “Тайз дэлгэцийн
шилдэг жүжигчин” “Шилдэг бүжигчин” “Шилдэг хөгжимчин” “Шилдэг дуучин” “Шилдэг
утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид 21 уран бүтээлч нэр дэвшиж,
Ё.Отгонбаяр сайдын тушаалаар байгуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс
БСШУЯ-ны соёл урлагийн бодлогын газарт ирүүлсэн уран бүтээлчдийн материалтай
танилцаж дууссан аж.
Т.Хулан