Өмнөговьчууд иргэдийн хамтрал байгуулж, байгаль орчноо хамгаалахаар
болжээ. Аймгийн Гурвантэс сумын малчид тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэн
байна. Энэ үеэр уул уурхайгаас болж бэлчээр сүйтгэгдэж, хөрсний эвдрэл
ихэсч, тоосжилт нэмэгдэж байгааг шүүмжилжээ. Мөн усны түвшин доошилсон,
олон гар худаг ширгэсэн, цөлжилт нэмэгдэж байгааг онцолсон байна.
Өмнөговьчууд иргэдийн хамтрал байгуулж, байгаль орчноо хамгаалахаар болжээ. Аймгийн Гурвантэс сумын малчид тулгамдсан асуудлуудаа хэлэлцсэн байна. Энэ үеэр уул уурхайгаас болж бэлчээр сүйтгэгдэж, хөрсний эвдрэл ихэсч, тоосжилт нэмэгдэж байгааг шүүмжилжээ. Мөн усны түвшин доошилсон, олон гар худаг ширгэсэн, цөлжилт нэмэгдэж байгааг онцолсон байна. Загийг түлшинд хэрэглэдэг, ан амьтад дайжсан, олон салаа замаас болж дуу чимээ ихэссэн, мод тарих ажил зогссон гэх мэт асуудлыг ярилцжээ. Тус аймгийн БОАЖГ-аас Гурвантэс, Ноён сумын 50 гаруй иргэнийг сургалтад хамруулсан гэнэ. Ингэснээр хамтралуудыг байгалийн баялгийг хамгаалах, ашиглах, эзэмших тухай мэргэжлийн арга зүйгээр хангах, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх юм. Сургалтын дараа нутгаа хамгаалах хүсэлтэй иргэд нэмж нөхөрлөл байгуулах хүсэлтээ ч илэрхийлсэн байна.