Шинэ сарын эхний өдөр Засгийн газрын хоёрдугаар хуралдаан үргэлжилж
байна. Өнөөдөр болж буй ээлжит хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэж байгаа
юм. Эдгээрээс гурав нь шинэ сайд Д.Хаянхярваагийн хариуцсан асуудал
байна. Тухайлбал, зээлийн хэлэлцээрийн төслийн тухай, санхүүжилтийн
хэлэлцээрийн төслийн тухай, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Засгийн
газрын тогтоолын төслийн асуудал байгаа аж.

Шинэ сарын эхний өдөр Засгийн газрын хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр болж буй ээлжит хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Эдгээрээс гурав нь шинэ сайд Д.Хаянхярваагийн хариуцсан асуудал байна. Тухайлбал, зээлийн хэлэлцээрийн төслийн тухай, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийн асуудал байгаа аж. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын, П.Алтангэрэлийн, Ц.Сэдванчигийн, Д.Лүндээжанцангийн боловсруулсан хуулийн төслүүдийн нэмэлт, өөрслөлтийг хэлэлцүүлэх юм. Мөн нэг нууц асуудал оруулж ирж байгаа аж. Харин шадар сайд М.Энхболд “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” асуудлыг оруулж ирнэ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ерөнхийлөгчийн айлчлалын дүнгээс гадна хоёр асуудал хэлэлцүүлэхээр болжээ. Харин Д.Зоригт болон Ч.Хүрэлбаатар нар дөрвөн асуудал танилцуулах юм.