НҮБ-ийн цөмийн шинжээчид Японы цөмийн цахилгаан станцуудад шалгалт хийгээд “сайн” гэсэн үнэлгээ өгсөн байна.

НҮБ-ийн цөмийн шинжээчид Японы цөмийн цахилгаан станцуудад шалгалт хийгээд “сайн” гэсэн үнэлгээ өгсөн байна. Олон улсын Атомын энергийн газрын баг Фүкүшимагийн цахилгаан станцад долоо хоног судалгаа хийсний эцэст ийм дүгнэлтэнд хүрчээ. Мөн Японы баруун хэсэгт байдаг Охи цахилгаан станцын үйл ажиллагааг ч доголдолгүй хэмээн үзсэн аж. Гэсэн ч нутгийн оршин суугчид цахилгаан станцтай ойролцоо амьдрахыг хүсэхгүй айдастай байгаа тухай “CNN” мэдээлсэн байна.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон хүчтэй цунамигаас болж олон хүн амиа алдсан. Тэр үйл явдлыг сануулсан гуравдугаар сар дөхөж байгаа тул япончуудын айдас, болгоомжлол нэмэгдсээр байгаа тухай дээрх мэдээнд дурджээ.