Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Манайд усыг дахин ашиглахгүй бол одоогийн судлагдсан ордуудын хэмжээнд ашиглах усны нөөц байхгүй

2015-3-22
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Усны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Мир Байкала” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр Монголын усны нөөц, усны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн тухай юу гэж ярьсныг “24 баримт” буландаа хүргэе. 
Монгол Улсын Усны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Мир Байкала” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр Монголын усны нөөц, усны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн тухай юу гэж ярьсныг “24 баримт” буландаа хүргэе. 

95e299fd2b0a576original1.    Түүхийн сурвалж бичгүүд, эртний хууль цаазад заасныг харахад ихэвчлэн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, түүн дотроо усыг чандмань эрдэнэ мэт хайрлаж дээдлэх үзэл нэвт шингээстэй байдаг. Монголчууд сүүг эрхэмлэж, хамгийн ариун гэж тооцдог. Гэтэл усанд сүү дусаахыг хамгаас их цээрлэдэг ийм ард түмэн шүү дээ. Бодоод үз дээ. Сүү ариун атал түүнээс ч илүү усыг дээдэлж ирсэн байна. 13-р зууны үед л гэхэд булгийн эх дээр шээсэн хүнийг цаазаар авч байсан баримт байх жишээтэй. “Их засаг” хуульдаа бүр нарийн заагаад өгчихсөн, голын эх дээр малаа тахласан хүнийг тэдэн бодоор торгоно гэх зэргээр.

2.    Газар нутгийн 70 орчим хувьд гадаргын ус байхгүй. Харин 30 гаруй хувьд нь хангалттай гадаргын ус бий.

3.    605 км.куб усны нөөцтэй. Ашиглаж болох нь 35 км.куб.

4.    Дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль нуурын гол тэжээл нь манайд оршиж байна. Тэр эх үүсвэрийн нэг Хөвсгөл нуур л гэхэд манай цэвэр усны 60 гаруй хувийг эзэлдэг. Ингэхээр усны нөөцийн хувьд гайхамшигтайд орно. Дэлхийн хэмжээнд энэ нөөцийг ярих ёстой. Байгаль нуурыг дэлхийн цэвэр усны том нөөцийн нэг гэж үзэх юм бол Хөвсгөл нуурыг, Монголын усны нөөцийг анхаарахаас өөр аргагүй юм.

5.    Ардын хувьсгалаас өмнө буюу 1921 оноос өмнө бол усыг ашиглахдаа нүүдлийн менежментээр явж ирсэн. Энэ нь усаа хамгаалах, хайрлах, усаа дагаж нүүдэллэдэг ийм менежмент. Манай нийслэл л гэхэд 300 гаруй жилийн түүхэндээ ус голоо дагаж нүүдэллэсээр эцэст нь олон жил суурьшихад хамгийн бололцоотой гэж үзсэн Туулын хөндийдөө төвхнөсөн шүү дээ.

6.    Хувьсгалаас хойш суурин, үйлдвэржсэн тэс өөр ахуй руу ороод ирэхээрээ хэрэглээний менежмент рүү орж эхэлсэн. Өөрөөр хэлвэл усны эх үүсвэрээ дагаж нүүх биш, эхлээд суурьших газраа сонгоод дараа нь усаа хайж гаргадаг ийм л хэрэглээний менежментэд шилжсэн байдаг. 2004 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталснаар усны шинэ менежментийг зарласан. Энэ бол дэлхий нийтийн жишигтэй нийцсэн усны нөөцийн менежмент юм. Нөөц ямар байна, хэрэглээ тийм байна, мөн түүнтэй адил хамгаалалт хийгдэж байх ёстой гэсэн менежмент.

7.    Энэ менежментийн дагуу “Ус” үндэсний хөтөлбөр маань хэрэгжиж байна. 2021 он хүртэл энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Засгийн газраас он оноор нь задалж өгсөн.

8.    Өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд устай холбогдсон хуулиудаа багцаар нь шинэчиллээ. 2004 оны хуульд тусгагдаагүй шинэ үзэл баримтлал, үзэл санааг энэ багц шинэчлэлдээ тусгаж өгсөн. Хамгийн гол нь усыг өөрийнх нь байгалийн сав газрын зүй тогтлоор нь ашиглах.

9.    Манайд бүрэлдэж байгаа усны нөөцийн эх үүсвэр гурван том ай сав руу гарч байдаг онцлогтой. Үүнд: Хойд мөсөн далайн ай сав, Номхон далайн ай сав, Төв Азийн гадагш урсацгүй ай сав орно. Зүйрлээд хэлэхэд, нэг дусал ус гурван өөр зүгт явж байна гэсэн үг шүү дээ. Дотроо бас сайхан гол мөрнүүдтэй, тэдгээрийн ай сав байна. Газрын доорх усны ай савууд байна. Үүнийг олон жилийн туршид Монголын эрдэмтэд, мэргэжилтнүүд судалж, зөвхөн усны зүй тогтол талаас төдийгүй нийгэм, эдийн засаг, Монгол улсын цаашдын хөгжил, ирээдүйн бодлоготой холбогдуулж 29 сав газраа тогтоосон байгаа. Тэгэхээр шинэ хуулийн үндсэн тогтолцоо нь сав газрын менежментээр явна.

10.    Сав газрын менежментийг хуульчлаад, сав газрын захиргаадыг байгуулж байгаа нь нэгдүгээр өөрчлөлт. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр төлдөг болж байна. Өмнө нь ийм хариуцлага тооцдоггүй байсан. Ийм учраас усны салбарын тухай хууль тогтоомж хангалттайгаар бүрдсэн гэж үзэж болно. Дотроо бол бид асар их хөгжиж байна. Хөгжихийн хэрээр усаа хэрэглэдэг, ус нь бохирддог үзэгдэл ихэснэ. Усны хэрэглээ хөгжлөө дагаж нэмэгдэх нь зүй ёсны асуудал юм. Гол нь шинэ хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглах, бохирдуулахгүй байх, арвилан хэмнэх нь л чухал.

11.    Дотроо бол бид асар их хөгжиж байна. Хөгжихийн хэрээр усаа хэрэглэдэг, ус нь бохирддог үзэгдэл ихэснэ. Усны хэрэглээ хөгжлөө дагаж нэмэгдэх нь зүй ёсны асуудал юм. Гол нь шинэ хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглах, бохирдуулахгүй байх, арвилан хэмнэх нь л чухал.

12.    Уул уурхай бол тал хээр, говийн бүсэд буюу гадаргын усгүй бүсэд ихэвчлэн хөгжиж байна. Байгалийн зүй тогтол тийм юм. Усаа л зүй зохистой ашиглах ёстой. Энэ тал дээр манай усны бодлого алдагдчихаагүй байна. Анхнаас нь уул уурхайн компаниудад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үнэлгээг батлахдаа хатуу шаардлага тавьж, усыг яаж ашиглах, хэмнэх, дахин ашиглах вэ гэдэг дээр хянаж байна.

13.    Үүний томоохон жишээ гэвэл, “Энержи ресурс” ХХК байна. Нүүрсээ баяжуулж усаар угааж байна, тэнд хот суурин босч байна. Усны хэрэглээ тэнд асар их байгаа. Эднийх усаа 95% эргүүлж ашигладаг. Жил гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч очиж танилцсан. Дараа нь Байгаль орчны сайд танилцсан. Говийн газрын доорх уснаас ашиглаж байгаа юм. Нөөц маш хомс шүү дээ. Нэг авсан усаа 95%-д нь эргүүлж ашиглаж байна гэдэг бол дэлхийд нилээд том үзүүлэлт.

14.    Одоо үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа Оюутолгойд л гэхэд бид усыг дахин ашиглах хувийг 80-аас дээш гаргах шаардлага тавьж байна.
15.    Ингэхгүй л бол одоогийн судлагдсан ордуудын хэмжээнд ашиглах усны нөөц байхгүй.

16.    Усыг эргүүлж ашиглаад байгальд хаяхдаа мөн стандарт мөрдөх ёстой. Олон стандарт гаргасан. Уул уурхайн компани төдийгүй зам дагаад нээгдэж байгаа хоолны газрууд ч мөрдөнө. Төлөвлөлтгүй баригдаж байгаа жижиг хоолны газрууд л гэхэд усаа зөөдөг, усны үнэ ямар ч зохицуулалт хяналтгүй байдаг, бохирдсон усаа яах вэ гэхчлэн асуудлууд урган гарч ирж байна. Энэ болгон дээр стандарт гаргасан. Стандартаа бид хатуу мөрдөж ажиллана.

17.    Усны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг том утгаар нь харвал зөв менежмент рүү явж байна. Мэдээж таслаад харвал учир дутагдалтай зүйлс бий.  

18.    Манай улс хоёр том хөрштэйгөө олон мянган км нутгаар хиллэж байна. 100 гаруй км усан хилээр бас хиллэдэг. Улсын хил дархан байх ёстой. Хил хөдөлгөөнгүй байх ёстой. Гэтэл усан хил маань хүний хүссэнээр хөдөлгөөнгүй байхгүй. Ингэхээр хилийн усны хамтын ажиллагаа маш чухал, мэргэжлийн өндөр түвшинд байх ёстой.

19.    Бид БНХАУ, ОХУ-ын Засгийн газруудтай тус тусад нь хилийн усыг ашиглах, хамгаалах хэлэлцээртэй. ОХУ болон МУ-ын бүрэн эрхтийн хэмжээнд Засгийн газар хоорондын хамтарсан комисс жил бүр зөвлөгөөн хийдэг юм. Өнгөрсөн намар л гэхэд Улаан-Үдэд зөвлөлдлөө.

20.    БНХАУ-ын хувьд ч мөн адил Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2 жил тутамд зөвлөлдөн ажиллаж байна.

21.    Сэлэнгэ гол дээр усан цахилгаан барихаас гадна Орхон гол дээр бас цогцолбор барих тухай яригдаж байгаа.

22.    Монгол бол өдийг хүртэл ашиглаж болох боломжтой усны нөөцийнхөө 1 хувийг ч ашиглаж чадахгүй байна. Уул уурхай хөгжөөд хөгжөөд энэ шүү. Гэтэл дэлхийн ихэнх улсууд ашиглах боломжтой усныхаа нөөцийн 50-60 хувийг дунджаар хэрэглэж байна.

23.    Тэгэхээр бид ердийн хөгжилтэй орнуудаас 50-60 дахин бага ус хэрэглэж байна гэсэн үг. Би бусад нөөцийг яриагүй, хэрэглэх боломжтой усны нөөцийг энд ярьж байгаа юм. Энэ боломжит нөөцийнхөө 50 хувийг ашиглана гэвэл бидний хувьд маш хол сонсогдож байна. Мэргэжлийн хүн тоо баримт татаж хэлэхээр хүмүүс ойлгодог.

24.    Монголын хөдөө нутагт, сумын төвд гэхэд нэг хүн 6-10 литр ус өдөрт зарцуулж амьдарч байна. Улаан-Үдэд нэг хүнд 6-10 литр ус нэг өдөрт өгөөд үз. 6 литр усаар гар нүүрээ л угаана, үнэн шүү. Гэтэл монгол хүн байгалиа хамгаалъя гэж өдөрт 6 литр усаар ундны усаа болгоод, хувцсаа угаагаад, бүх хэрэгцээгээ хангаад амьдарч байна. 21-р зуунд шүү дээ! Энэ өөрөө их утгагүй асуудал. Тэднийгээ бид хөдөөний хүн гээд, нүүдэлчин хүн гээд энэ чигээр нь орхиж болохгүй.

image

Монгол Улсын Усны Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Бадрах “Мир Байкала” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр Монголын усны нөөц, усны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн тухай юу гэж ярьсныг “24 баримт” буландаа хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    29 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    46 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    51 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 31 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 50 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 2 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 27 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 35 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 53 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 53 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 18 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 49 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК