зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Би морин хуурыг биш морин хуур намайг авч явсаар ирлээ

2012-2-17
0
ЖИРГЭХ
   Цэенгийн Цэрэндорж хэмээх эрхэмтэй зорин очиж уулзлаа. Тэрбээр төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд төрийн хан хуурыг эгшиглүүлж, хөг аялгууг нь тааруулах бэлтгэл ажилтай байсан юм. Яагаад гэвэл тэр төрийн хан хуурч учраас түүнээс өөр хүн хан хууранд хүрэх эрх үгүй. 72 насыг зооглож яваа энэ ахай жил жилийн Сар шинийн нэгний өглөө айл бүрийн жаврыг төрийн хуураар үргээж, утга бэлгэдэл сайхан ерөөл, магтаалаа хайрладаг. Морин хууртай найман наснаасаа хойш хувь заяагаа холбож, дэлхийн улс оронд монгол соёлыг таниулсан тэрбээр “Би хуураа авч явсан юм биш, хуур минь намайг аваад явсан шүү дээ” гэж хэлэх дуртай.
   Цэенгийн Цэрэндорж хэмээх эрхэмтэй зорин очиж уулзлаа. Тэрбээр төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд төрийн хан хуурыг эгшиглүүлж, хөг аялгууг нь тааруулах бэлтгэл ажилтай байсан юм. Яагаад гэвэл тэр төрийн хан хуурч учраас түүнээс өөр хүн хан хууранд хүрэх эрх үгүй. 72 насыг зооглож яваа энэ ахай жил жилийн Сар шинийн нэгний өглөө айл бүрийн жаврыг төрийн хуураар үргээж, утга бэлгэдэл сайхан ерөөл, магтаалаа хайрладаг. Морин хууртай найман наснаасаа хойш хувь заяагаа холбож, дэлхийн улс оронд монгол соёлыг таниулсан тэрбээр “Би хуураа авч явсан юм биш, хуур минь намайг аваад явсан шүү дээ” гэж хэлэх дуртай. Ингээд түүнийг өнөөдөр хүртэл авч яваа морин хуур, Ц.Цэрэндоржийн тухай товчхон ярилцсанаа хүргэе.

-Хуур маань ямар байна? Бэлтгэл хэр үргэлжилж байна вэ?
-Төрийн хан хуур маань хамгаалалт дор төрийн их нум, үндсэн хуультай хамт байдаг юм. Ийм хүндэт төрийн гол бэлэгдлүүд нэг байна. Мөн туг маань бий шүү дээ. Хан хуураа татлаа, тэгшилж татлаа. Сайхан байна. Монгол морины явдлыг эгшиглүүлж, хөглөлөө. Би ер нь морины явдлаар л хөг эгшгийг нь тааруулдаг юм.

-Сүүлийн хэдэн жил хан хуурыг цэнгүүлж, тухайн жилийн жаврыг үргээж байгаа билээ?

-Би 1992 онд миний санал санаачилгаар, Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбатын дэмжлэгээр мөн хуур урлаач Уламбаяр гэдэг хүний оролцоотойгоор одоогийн төрийн их хан хуурыг залсан. 1992 оны дөрөвдүгээр сарын 20-ноос хойш өнөөдөр 20 жил хуураа татаж байна даа.

-Тэгэхээр таны сүүлийн 20 жилийн сар шинийн баяр төрийн ордонд, төрийн хан хуураа татаж эгшиглүүлснээр эхэлж тийм үү?

-Тийм ээ, нэг ёсны төрийн өндөрлөг, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сууж байдаг. Дээхэн үед бол Их хурлын гишүүдээс ч ирж золгоцгоодог байлаа. Олон түмэнд хүргэх телевизийнхэнтэй, төрийн өндөрлөгүүдтэй золгосны дараа хан хуураа цэнгүүлдэг.

-Тэгвэл таны Сар шинийн баяр цаашаа яаж үргэлжилдэг вэ?

-Хан хуураа төрийн ордондоо цэнгүүлчихээд гэртээ л очно доо. Сар шинийн баяраа гэрийнхэнтэйгээ хамт, шинэлгээ яваад л айл, ах дүүс манайд ирнэ дээ. Шинийн нэгний өглөө, өдөр би нэг их гадуур явдаггүй юм. Тогтох эгч дээрээ очиж нэг золгоно, ийм л байдлаар шинэлдэг дээ.

-Төрийн хан хуурч гэсэн эрхэм нэр цолтой хүн. Ерөнхийдөө үүнээс гадна ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Би одоо Монголын ерөөлч магтаалчдын төвийн тэргүүн байна. Ерөөлч, магтаалчдын хэлсэн үгээр би ном хэвлүүлж байгаа. Одоо бол дөрөв дэх ботио хэвлүүлэхэд бэлэн болсон. Харин төрийн хан хуурч гэдэг цолны хувьд энэ чинь нэр юм л даа. Жишээлбэл, ардын дуу бүжгийн морин хуур байвал түүнийг тоглодог хүн нь морин хуурч. Их хан хуур гэж төрд залсан байдгийг нь би татдаг болохоор төрийн  их хан хуурч гэдэг юм. Төрийн хан хуурч гэдэг сайхан ажлыг надад төрөөс даалгасан, хоёрдугаарт өөрийн санаачилсан, залсан хуураа татаж, цэнгүүлж байх нь надад их бахархалтай учраас би 20 жил татаж ирлээ. хойшид ч татна. Тийм учраас төрийн их хан хуур бол монгол түмний оюуны их шүтээн болсон.

    Төрийн их хуурыг залснаас хойш олон албан газар, айл өрх морин хуураа залсан байна. Монголд хамгийн анх залсан нь төрийн их хан хуур юм. Анхны зарлигийг П.Очирбат ерөнхийлөгч гаргасан, түүнээс хойш 10-аад жилийн дараа Н.Багабанди ерөнхийлөгч хуураа дээдлэх тухай зарлигдсан.

-Түрүүн та хуураа хөглөж, эгшиглүүлэхдээ ардын уламжлалт аялгууг нь тоглодог гэж байсан. Та өнөөдрийг хүртэл олон газар хуур залжээ. Ямар аялгуугаар хуураа залдаг вэ?

-Ерөөсөө морины явдал шүү дээ. Тэр ая бол эх орны аль ч өнцөг булан бүрт бүгд л байгаа. Нутаг нутгийнхаа аялгаар морины явдал, жононгийн явдал гээд өөр өөр нэртэй. Тийм л морины явдлыг Монгол төрийнхөө хан хуурандаа тоглодог.

-Та морин хуурын хувьсал, хөгжлийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан гэсэн.

-Би эрдмийн зэргийг морин хуураар биш магтаалын хувьсал, хөгжлийн асуудлаар “Ардын уран зохиолын их туулийн магтаалын хувьсал, хөгжил” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Магтаал бол ямар ч хөгжим дээр аялгуулж байгаад л хийдэг тийм ардын аман зохиол юм.

-Чингис хааны үед Аргусан хуурч гэж байсан гэдэг. Тухайн үед ямар ая эгшгээр хуур залж байсан бол? Энэ тухай та тодруулж ярихгүй юу?

-Тэр үед бол Алтан хуур гэж төрийн хүндэтгэлийн өргөөнд байдаг Аргусан хуурч гэж байж. Ая дангий нь тэр хүн татаж, хуур цэнгүүлдэг байсан гэнэ. Би бодож байна, морин хуур 800-гаад жилийн өмнө морины толгойтой байсан гэж. Тэгээд өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудад хүрээд, манжийн дарлалд ороод өнөөх толгой нь хун ч юм уу өөр өөр хувилбар гарч ирж явснаа 18-19 дүгээр зуунд эргээд морин толгойтой болсон байх.

   Хөхөө Намжилын домогт гардаг эр өөрийн сайхан морио алдсандаа халаглаад түүнийгээ бодож хуурын толгойг мориныхоор сийлсэн гэдэг. Ингэж морин хуур үүссэн гэдэг шүү дээ, гэтэл тэр нь морин хуурын хоёр дахь үүсэл байж мэднэ. Ардын ам дамжсан домог гэдэг бол аливаа юмыг тодруулдаг учраас эзэн Чингисийн үед байсан хуурын эх гарал алдагдаад ирэхэд нь эргүүлээд яаж морио гаргаж ирэх вэ гэтэл Хөхөө намжилын домог зохиох санаа байсан ч байж болох. Ингэж морин хуураа эргүүлэн гаргаж ирсэн болов уу гэж санадаг юм. Яагаад гэвэл Якут буюу Саха хотын байшингуудад өөд өөдөөс нь харуулсан морин хуурын толгой шиг хоёр толгойг зөрүүлээд хадчихсан байгаа юм. Энэ нь морийг дээдэлж байгаа явдал, Чингис, Өгөдэй хааны үед морь дээдэлдэг байсан гэж тайлбарласан. Тэнд бас морин толгойтой шонг морины уяа гэдэг. Тэгээд би бодоод байхад Чингисийн дараах Өгөдэй хааны үед байсан бол түүнээс ч өмнө Монголд морин хуур байсан байх боломжтой. Ер нь морийг бид хэдийд уналга, ачилганд хэрэглэдэг болсон, хурднаар нь бахархаж, сүү саалиар нь бахархаж, баатарын хүлэг хэмээн бахархаж, хүч чадлаар нь бахархаж эхэлсэн тэр л үеэс морин хуур үүссэн болов уу гэх бодол төрдөг юм.

    Тэгэхээр Хөхөө Намжилын домог бол морин хуурын үүсэл биш байх. Харин дахин сэргээсэн хоёр дахь “үүсэл”-сэргэлт байсан болов уу.

-Таныг Якутад очиход тийм байлаа гэж байна. Төрийн хан хуурч хүн монгол морин хуураа бариад явахад дэлхийд нэр хүндтэй “томчуудаас” олон хүн таныг морин хууртай чинь хамт таньдаг байх даа?

-Монгол хүн гэдгээрээ л танигдана гэхээс өнөөх Цэрэндорж гэдгийг мэдэхгүй шүү дээ. Морин хууртай монгол юм байна, тэрүүгээрээ хуурдаад дуулдаг юм. Хуур нь бас янцгаадаг байх нь гэх мэтээр мэддэг юм аа. Монголынхоо бахархал болсон хуураар НҮБ-ын жижигхэн хөөрхөн тайзанд тоглож үзлээ, Вашингтонд Кеннедийн нэрэмжит танхимд тоглолоо, Нью-Иоркийн хөгжмийн их өргөө, Холливудын оддын танхимд тайзнаас бас тоглосон. Тэгээд би хуураа авч яваагүй, хуур минь намайг авч яваа гэж би бодож суудаг юм.

-Морин хуурын хувьсал хэр байна вэ гэдгийг хоёулаа ярилцъя л даа. 800 жилийн өмнө байсан хуурыг хоёр дахь сэргэлт нь “Хөхөө намжилын домог” байсан гэлээ. Таны анх тоглож сурч байсан хуур өнөөдөр хэрэглэж байгаа хуур хоёрын хооронд бас өөрчлөлт бий байх?

-Ер нь говьчууд айл бүрт морин хууртай байсан. Толгойтой ч байна, толгойгүй ч байна, бүгд л морин хуур гэдэг нэртэй. Манайд бол хөөрхөн жижигхээн төмөр цартай, толгой байхгүй хуур байлаа. Миний өргөж авсан ээж маань Хөөрхөн жонон дарж байсан. Анх найман настайгаасаа би тэрийг сурах гэж оролдож байлаа. Хүмүүс муухан хуурчийг бол доголон жонон ч гэж ярьдаг. Тэгээд доголон ч бай хөлтэй болоод явчихдаг юм байна шүү.

    Тэрнээс хойш би аймгийн Соёлын ордонд ирснээс хойш Дэчин гэдэг хүний хийсэн ширэн цартай хуураар тоглож байсан. Миний хуурын түүх бол ийм л байгаа юм. Төмөр цартай байгаад ширэн цартай хууртай болж, одоо бол модон цартай хууртай. Түүнийг янз янзаар хэлдэг ч 1965 оноос модон цартай сайн хуурыг мастер хуур гэж дэлгэрсэн.

   Гэхдээ бол модон цартай ч бай, ширэн цартай ч бай адилхан л хуур юм. Ер нь одоо би ширэн цартай хуурыг хэрэглэнэ гэж бодож байгаа. Гагцхүү Япон эсвэл Франц зэрэг улсад очихоор чийглэг уур амьсгалтай учраас хуур маань чийг авч сунаад сүйд болдог, хэцүү.

-Энэ дөрөвдүгээр сард, нийслэлд ширэн цартай хуурчдын уралдаан болно гэж би сонссон та энэ тухай дуулсан уу?

-Үгүй, би дуулаагүй юм байна.

-Ширэн цартай, төмөр цартай, модон цартай гээд хэд хэдэн хуур байна. Хоорондоо юугаараа өөр эсвэл ижил байдаг юм бол?

-Ер нь яг ижил дугардаг хуур байх уу гэвэл бараг үгүй. Гагцхүү нэг өнгөнөөс нэгэн адил хөглөчихвөл юу юм гэхээс. Өөрөө бол хөглөгөөтэй эд болохоор фа, си, моль өнгөнд яг ижил хөглөвөл 10 морин хуур, 100 морин хуур ч бай яг ижил дуугардаг.

-Сүүлийн үед морин хуурыг хамгаалах асуудалд хэр хандаж байна вэ? Хуучир, ёочин, цоор зэрэг хөгжмийн Азийн улс орнууд манайх гээд маргалддаг, гэтэл морин хуурыг хэн ч манайх гээгүй, гар хүрээгүй хөгжим гэж байсан. Гэтэл сүүлийн үед Хятадууд бас гар хүрээд эхлэв үү дээ?
-Ер нь морин хуур Монголынх гээд бүртгэгдчихсэн шүү дээ. Тийм болохоор санаа зоволтгүй, ойлгомжтой зүйл. Яахав өвөрмонголчууд Хятадын харьяанд байдаг учраас манайх гэж зальдах гэж байхгүй юу. Тэрнээс биш түүх, соёлыг маань мэдэхгүйдээ биш цаадуул чинь манай Монголыг жижигрүүлэх гэж байхгүй юу. Бид чинь том монгол шүү дээ, Их Монгол шүү дээ.

-Хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд хөөцөлдөөд байгаа нь “Морин хуурыг хийдэг арга нь манайх” гээд бүртгүүлчих гээд байгаа гэсэн шүү?
-Донгосч байхгүй юу, тэртэй тэргүй ширэн цартай байсан. Хийц гэдэг нь Монголын л морин хуурын хийц юм. Өвөр ч бай ар ч бай монгол хүн л хийсэн байна уу гэхээс Хятадын хийц гэж ямар юм байх вэ.

-Ер нь та морин хуур хийж, урлаж байсан уу?

-Хуур хийж байгаагүй ээ, ер нь хүний хийсэн хуурыг л хэрэглэдэг юм.

-Сүүлийн үед морин хуурыг сайн хийдэг урлаачид хэр байна?

-Олон бий шүү. Гэхдээ мэргэжлийн түвшинд сайн хийж байгаа нь “Аргусан мюзик” гэж Уламбаяр ахлагчтай үйлдвэр бий. Бас “Эгшиглэн магнай” гэж бас нэг Найгалжав ахлагчтай үйлдвэр байна. Энэ хоёр л морин хуур урлалдаа монголын мэргэжлийн түвшинд хийдэг хүмүүс. Бусад нь бол урлана л даа, гэхдээ ихэнх нь энэ хоёрын дор ажиллаж, сурч байгаад тусдаа гарсан байдаг юм. Тэгэхээр Уламбаяр, Найгалжав хоёрын шавь нар шүү дээ, тэдний хийсэн хуур нь өнөөх хоёрын хуурын шавь болж байгаа юм.

-Таныг дээр үед зурагтаар морин хуурын хичээл заадаг байсныг санаж байна. Хичээлээ зааж дуусаад нэвтрүүлэг зогссон уу?

-Тийм ээ, дууссан. Тэгэхэд би монгол гэр сургалтаар л заасан юм. Яагаад гэвэл нотыг чинь долоо найман жил хөгжмөөр явсан хүн л мэргэжлийн морин хуур ч болно уу гэхээс 70 хүрэхгүй хоногт бүрэн нот заана гэж байхгүй. Тэгээд би “Эгшиглэ хуур минь” нэвтрүүлгээ шавь сургалтаар заагаад дуусгасан.

-Тэр үед таны шавь болж байсан нэг хүүхэд байсан. Тэр одоо хаана юу, хийж яваа бол?

-Цэрэнбат маань одоо дээд сургуульд орсон. Тэр одоо морин хуурыг үнэхээр сайн тоглодог ч болоогүй, тоглож чаддаггүй хүн ч биш тийм хүн болсон.

-Нэвтрүүлэг гарч байх үед таны шавь болъё гэсэн захидал их ирсэн байх даа?

-Ирсэн ирсэн, тухайн үеийн зарим сайхан захидлыг би “Эгшиглэ хуур минь” номондоо оруулсан байгаа.

-Сүүлийн үед морин хуурын сайн сургалт гэвэл хаана байна, чанар нь хэр байдаг бол?

-Хөгжим бүжгийн дунд сургууль л байна шүү дээ. Морин хуурын мастер, шилдгүүдийг төрүүлдэг газар. Тэндээс л морин хуурч төрөн гарч байна, хөдөө аймгуудад бол бас бий. Өмнөговь аймагт Батжаргал гэж хүн залууст морин хуур зааж, уртын дуу магтаал зааж өгч байдаг. Аймгийн ойн баяраар 80 морин хуурч, 80 уртын дууч гарсан, сайхан л санагдаж байлаа.

-Өнгөрсөн наадмаар 999 морин хуурч хүүхэд Төв цэнгэлдэхэд нэгэн зэрэг “Дуут нуур”-ыг аялгуулж, олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Танд тэд нар ямар санагдаж байв? Цаашид ер нь морин хуурчдыг олноор төрүүлвэл ямар вэ?

-Гэхдээ нэг зүйлийг хавтгайруулна гэдэг чинь чанаргүй болгох хортой. Жишээ нь 999 морин хуурчаас хэд нь аялгуугаа тоглож байна вэ, хэд нь зөвхөн хөдөлгөөн хийж байна вэ, хэд нь дундаж тоглож байна гэдэг нь эргэлзээтэй. Яг шалгаад үзвэл тэдний цөөхөн хэд нь үнэхээр татаад тоглодог хүүхэд бий. Ер нь морин хуурыг дээдэлж байгаад нь баярлах хэрэгтэй л дээ. Тэрнээс биш тийм олон хуурчтай болов, ийм олон хуурчийг төрүүллээ гэхээр дунд нь цөөн хэд нь л аятайхан хуурч бий дээ. Ойлгомжтой би мэдэж байна.

-Та гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Та найман настайдаа зунжингаа оролдсоор морин хуур сурч байсан бол хүү Ц.Соёл-Эрдэнэ гэдэг хүн зургаан настайдаа морин хуур сурсан гэж байсан?

-Манай гэр бүлийн хүн “Хаан” банкинд насаараа, олон жил ажиллаа. Харин одоо бизнесийн ажил хийгээд явдаг юм. Миний хүү бол хийдэг болгоныг минь сурч авсан даа, надаас ч илүү хүү байгаа. Одоо хийж байгаа бүхнийг маань үргэлжлүүлнэ гэж бодож суудаг юм.

-Тэгэлгүй яахав, хийдэг болгон гэснээс таныг олон мэргэжилтэй гэх юм билээ? Барилгачин болсноос л олон мэргэжлийн гараа эхэлсэн юм уу даа?

-Тийм, би чинь одоо “амьд-машин”-ы жолооч болж морин тэргээр ус зөөж ажлаа эхэлж байсан шүү дээ. Би дөрөвдүгээр ангийн боловсролтой, тэгээд ус зөөж явахдаа ном их уншдаг байсан. Ямар сайндаа усаа зөөгөөд номоо шагайж яваад сумын төвийн хойгуур зөндөө хол хэтэрчихээд буцдаг байж билээ. Ном уншина гэхээр үнэхээр хүнийг авч явдаг зүйл юм гэж ойлгосон. Тэгэж байгаад ээж маань хөл гар нь өвдөхөөр нь бид хоёр аймаг руу ирж барилгачин болсон юм. Тэр үед хятадууд их ажилладаг, барилгачин, өрлөгчин болсон. Дараа нь оёдолчин болж ажлын хувцас оёж байлаа. Тэгээд будагчин болж байлаа, би өөрөө дуртай, дургүйдээ сольж яваагүй шүү дээ. Захиргаадалтын нийгэм хаана хэрэгтэй гэнэ тийшээ оч гээд нэг зараалын морь шиг. Би ч –За л гэхээс өөр юу гэхэв. Сүүлд нэг уран Самбуу гэж хүн дээр очлоо. Тэр хүн байгаа хоёр модыг зэрэгцүүлж тавиад харуулдаад, хооронд хавсраад нэгнээс нь өргөхөөр нөгөөх нь салдаггүй тийм уран хүн.

-Ямар ч цавуу, наалтгүйгээр наалдчихаад байдаг хэрэг үү?

-Тийм, ерөөсөө л харуулдаад, хооронд нь нийлүүлээд өргөхөд доор байгаа нь унадаггүй. Гэхдээ гараараа татвал салахаас биш ердөө өргөхөд өөрийнхөө жинг даагаад, “наалдаад” байдаг байсан. Тэр гайхамшгийг нь би тэр хүний хажууд найман сар байхдаа зөндөө олон мод харуулдаад ч сураагүй. Сүүлд нь нэг мод харуулдаж харуулдаад унаад байхаар нь “Энэ өргөгддөггүй мод байна” гэсэн чинь Самбуу гуай ирээд харуулдаад л хавсарсан чинь өргөгдчихсөн. Тэгээд би больё гэж байлаа. Гэх мэтээр би олон ажил мэргэжилтэй болоод аймгийн соёлын ордонд дагалдан жүжигчнээр орсон юм.

    Тэр маань надад эргээд мод оролдчих, юм оёчих, будчих гээд наад захын юмыг чадахаар болгосон шүү дээ.

-Дагалдан жүжигчин гэхээр хөгжимчинг бас тэгэж нэрлээд байна уу, эсвэл өнөөдрийнх шиг жүжигчин хүнийг л хэлээд байгаа хэрэг үү?

-Юу ч чаддаггүй, дагалдаад сурч байгаа хүнийг л хэлж байгаа юм. Суралцаж яваа тэр хүнийг сайн ч бай, муу ч бай гэлээ авдаг юм. Тэгээд би аймгийнхаа соёлын ордноос анхны мэргэжлийн жүжигчин болсон дагалдан. Тэр үед надтай хамт хоёр хүнийг бас шагнасан. Төрийн дуулал зохиож байсан Мөрдорж гуай Боловсролын яамнаас ирээд надад жүжигчний үнэмлэх гардуулж байлаа. Миний дараа Жаргал гэдэг хүүхэнд Соёлын яамны сайд, дараа нь Цэдэн-Иш гэдэг хүүхэнд бас жүжигчний үнэмлэх гардуулж байсан юм.

-Дагалдан жүжигчин боллоо гээд урлагийн мэргэжлүүдээс олныг нь сурсан байх даа?

-Өө тэгэлгүй яахав. 1960 оны хоёрдугаар сарын 1-нд аймгийн соёлын ордонд дагалдан болж байсан. Соёлын ордны жүжигчин чинь юу л байна бүгдийг л би сурах ёстой байсан. Бүжиглэнэ, дуулна, хуурдана, шүлэг уншина, хошин шог хийнэ, жүжиглэнэ шүү дээ.

-Гэхдээ энэ олон мэргэжлийг эзэмшиж, олон зүйлтэй явж байсан ч тэр болгонд таныг морин хуурч гэдэг нь таныг тодорхойлсоор л байсан байх.

-Тийм, гэхдээ би хуурдаж сураад Дагийранзтай уулзсан. Тэр хүний хоолой,уншиж дуулж байгаа гэж үнэхээр сайхан. Хажууд нь би гэж ичмээр золиг. Чи мэднэ дээ, Цахиур Төмөрийн дууг сайхан оруулсан. Уг жүжигчин нь бүдүүвтэр, том биетэй жонгиносон дуутай болохоор нь Дагийранзаар ам бариулсан байхгүй юу. Нийтдээ 400 гаруй кинонд ам барьсан хүн шүү дээ. Сайхан хуурдана, дуулна. Түүний тууль, магтаалын хажууд миний зохиосон нь жижиг л дээ.

-Гэхдээ өнөөдрийг хүртэл таны зохион ерөөл, магтаал чинь олон түмнийхээ дунд л сайхан, гайхам хэвээрээ байдаг даа.

-Би хамгийн анх зохиосон “Алтан говийн магтаал”-даа хайртай. Би аймгийн соёлын ордонд орсноос хойш зургаан сарын дараа зохиож байлаа. Энэ зохиолдоо бий хайртай. 52 жил ерөөл, магтаал зохиож ирэхдээ одоо бол Нууц товчооны тухай “Түүхийн товчоо”, хурдлаад түрүүлээд ирсэн морины тухай “Түмэн эх” магтаал, төр түмэндээ зориулсан “Төрийн магтаал” юм л даа. Сар шинийн баяраа би “Төрийн магтаал”-аа хэлдэг.

-Тухайн жилийнхээ онцлогт зориулж магтаалдаа өөрчлөлт оруулах зүйл байдаг уу? Жишээ нь 2006 онд их Монгол улсын 800 жилийн ой гэх мэтээр?

-Тэр бол ерөөлд байдаг зүйл. Ерөөл бол сайхан хэлээд оныхоо байдлыг магтаж хэлээд дуусдаг юм. Төрийн магтаал бол төрд хэзээ ч байж байх зүйлийн нэг. Монгол төр байгаа цагт төрийн дуулал, туг далбаа, үндсэн хууль гээд байна шүү дээ. Тийм учраас байн байн шинэчлээд байх зүйл үгүй.

-Монголдоо морин хуураар мэргэжлийн хүн бол та шүү дээ. Сүүлийн үед фолк-рок хамтлагууд гарч ирлээ гээд өөр хөгжимтэй морин хуурыг хослуулсан зүйл байна. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Тэрийг би үгүйсгэхгүй. Эндээс морин хуур ямар чадалтай вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Поп, рок урсгал өөрөө толгойгоо даагаад явах чадвар нь хумигдаад ирэхээр морин хуураар чимэглэж байгаа юм. Тийм учраас морин хуур бол хүчтэй, тэрүүгээр чимэглэсэн поп-рок гадаадад гарвал алга таших юмтай. Манай поп рок бол дангаараа хилийн дээс давж чадах юм гэхээс чадлын дээс алхаж чадахгүй. Тийм учраас морин хуурын чадал тэнхээг шалгаж байна гэж би үзэж байгаа юм. Үндэсний хөгжмийн улс бол үндэснийхээрээ явж байх нь их чухал аа.

-Тийм ээ, үндэснийхэн их чухал. Ярилцсанд баярлалаа, танд.


0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • tergel (27.123.214.121)
    Hurig yj hurdan surAh w
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • tergel (27.123.214.121)
    Ywal morin hurig zasnig yj hurdan surah we bi mash udan oilgodog bloh weeee
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • tergel (27.123.214.121)
    Bi morin hur toglodog arai chanartai hur awbal hed tugrugni unutei bh u
    2015 оны 04 сарын 07 | Хариулах
  • sodko (182.160.6.197)
    ene huntei uulzahad zaaval deel omsson baih yostoi geed bi gert ni orj chadaagui ene bol heterhii neg talaa barisan teneg tuilshral tegeed humuusiin amnaas duulahnee ih zantai ooroo ooriigoo orgomjilson hachin zantai ***** gj bnalee
    2013 оны 03 сарын 12 | Хариулах
  • Тэмүүлэн (202.72.245.146)
    Заах ууууу????????????? Заавал хэд вэ??????????
    2013 оны 03 сарын 03 | Хариулах
  • aav (202.55.182.82)
    sain hun shuuu
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.55.182.82)
    bbbb gor helsn bn aaaa hol yvkue ene hunii huur toglohiig sonsson bol chi ingj helku dee
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • bbbbb (202.55.182.82)
    chi bitii ataarhaach netiin soyol ch bhkun bj sain yvaa humuust ataarhaha hun olon bii
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • aaaaaaa (202.55.182.82)
    ene uhesniih n turiin han huurch bdiin
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zaagaach (202.55.182.82)
    morin huur darj surmaar bn bagshlahgui biz une hansh n ymarhuu bdiin bol zugeer l avyasgui hun bsan ch gesen sain bagsh deer garval surch chadah boluu
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    1 цаг 31 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    1 цаг 51 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    1 цаг 55 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    3 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    6 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 7 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    7 цаг 29 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    23 цаг 2 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК