Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Балбын дэргэд монголын шорон жаргалын орон л гэсэн үг

2012-2-20
0
ЖИРГЭХ
Энэтхэг рүү эрдэмд шамдахаар явсан ч Балбын нийслэл Катманду хотын шоронд гурван сар хоригдсон Дорнод нутгийн хүү Б.Буяндэлгэртэй ярилцлаа.
- Юуны өмнө эх орон, ээж аав, элгэн садандаа эсэн мэнд эргэн ирсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Эх орондоо тэр дундаа төрсөн нутаг, аав ээждээ ирсэндээ туйлын их баяртай байна.

- Яг хэдэн онд, ямар шугамаар Энэтхэг явсан талаараа эхлээд дэлгэрэнгүй яриач?
- Би 2007 оны 6 дугаар сарын 12 нд таван жилийн хугацаатай Энэтхэгийн Сиражи дацанд бурханы ном сурахаар очсон. Миний шавилан сууж байсан хийдэд надад тусгайлан урилга ирж, тэгээд визэнд орж Энэтхэгт явсан. Өмнө нь манай хийдээс Энэтхэгт сурч байгаад ирсэн хоёр лам намайг хүргэж өгөөд л буцсан.

- Бурханы ном сурахаар Энэтхэг явсан хүн яаж яваад Балбын шоронд хоригдчихдог билээ?
- 2011 оны 4 сард Балбаар дамжиж Монголдоо ирэх зорилгоор Балбад очсон. Тэгээд л ийм явдал болчихсон.

- Уг нь Энэтхэгт урилгаар сурахаар 5 жилийн хугацаатай явсан гэсэн. Хугацаа чинь дуусаагүй байсан юм биш үү?
- Тэнд байх хугацаанд миний бие өвдөж яг юу өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд ер нь гэртээ харья л гэж бодсон нь тэр.

- Шууд Энэтхэгээсээ ирэх боломж байгаагүй юм уу. Яагаад заавал Балбаар дамжих болсон юм бэ?
- Заавал Балбаар дамжих    шаардпага байхгуй л дээ. Уул нь Энэтхэгээсээ шууд ирэх ёстой. Тэнд байх хугацаандаа нэг жил болоод цагдаагийн газарт бүртгүүлдэг юм. Энэтхэгээс гарахад нисэх онгоцны буудал дээр тэр бүртгэл хийлгэсэн эсэхийг шалгаад хийлгээгүй тохиолдолд шоронд хорьдог. Миний хувьд 3 жил болохдоо нэг ч удаа бүртгэл хийлгэж чадаагүй.

- Яагаад?
- Нэг удаа бүртгуүлэхэд 250 доллар байдаг. Уул нь энэ бүртгэл төлбөр төлөөсгуй хийгдэх ёстой ч цагдаа нь энэ мөнгийг хахууль маягаар авдаг юм билээ. Мөнгөгүйн улмаас энэ бүртгэлээ хийлгэж чадаагүй. Бид тэнд номоо л сурахаас биш ажил хийж мөнгө олох боломжгүй шүү дээ. Тийм болохоор бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд нутаг руугаа буцах ямар арга зам байна гэдгийг хайсан л даа. Тэгээд тэнд байдаг Монголчуудаасаа асуусан чинь чи Балбаар дамжаад яв. Газраар явбал ямар нэгэн шалгалт байхгүй гэсэн. Тэгээд л Балбаар дамжиж Монголдоо ирэх гэж яваад л тэр...

- Энэтхэгт чиний сурч байсан сургуульд хэр олон монгол хүүхэд хэр олон байдаг юм бэ?
- Яг миний сурч байсан сургуульд 70 гаруй монгол хүүхэд байгаа.

- Тэдэн дунд бүртгэлээ хийлгээгүй хүүхдүүд бас байгаа л байх?
- Надаас өмнө байсан юм шиг байна лээ. Гэхдээ тэд газраар дамжаад гарчихсан. Одоо ихэвчлэн бичиг баримтын зөрчилгүй хүүхдүүд үлдсэн байх.

- Сурч байсан сургуульдаа би Монгол руугаа буцлаа гэдгээ хэлсэн үү?
- Хувираа явж байгаа учир хэлж яриагүй ээ.

- Сургуулийнхаа байранд байсан биз дээ. Байраа хүлээлгэж өгөхөөс эхлээд анзаарч асууж тодруулсан хүн үгүй гэж үү?
- Байраа сургуульдаа хүлээлгэж өгөөгүй ээ дэргэдэх лам нартаа нутаг буцлаа гэж хэлээд байр хэрэгтэй бол аваарай гээд л орхисон.

- Урилгаар очсон та нарыг яг хариуцаж,яаж ийж байна гээд асууж санаа тавьдаг хүн үгүй юм байна л даа. Бие чинь өвдөөд, бүртгэлээ ч хийлгэж чадахгүй байсан болохоор Балбаар дамжиж Монголдоо ирэх санаа шулуудаж, тийм үү?
- Тиймээ. Гэрээсээ ирсэн мөнгөө аваад, нэг түвд ламаар хэлмэрч хийлгээд Балбад очсон. Балбад очоод тэр хүүхдээс салсан. Тэгээд 4 сарын 12 нд Бээжин явах онгоцны тийз авсан. Нисэх хугацаагаа хүлээж байхдаа нэг монгол хүнтэй танилцсан юм. Тэр ах Балбад анагаах ухааны эрдэм сурахаар ирсэн гэж өөрийгөө танилцуулж байсан, бид хоёр хэд хоног нэг газар цуг амьдарсан. Гэтэл тэр хүн миний мөнгийг хулгайлаад алга болсон. Нисэх өдрөө онгоцны буудал дээр очсон чинь авсан билетийг хуурамч байна гээд нисэж чадаагүй. Тэгээд мөнгө ч үгүй юу ч үгүй болсон болохоор Балбын Элчин сайдын Яаманд хоёр ч удаа хандаж тусламж хүсэхэд Элчин сайдын Яаманд нь монгол хүн байхгүй, туслах боломжгүй гэсэн. Мөнгөгүй байна утсаар яриулаач гэхэд мөн л боломжгүй гэсэн хариу сонссон.

- Хүний нутагт ёстой л тэнгэр хол, газар хатуу гэгч болж дээ. Ингэхэд ер нь ямар үндэслэлээр чамайг шоронд хорьсон юм бэ?
- Нутагтаа ирэх мөнгө олох гэж ажил хийсэн юм. Тэгж байтал Балбад байх визний хугацаа ч дууссан. Тэгээд нэг өдөр гадуур явж байтал гурван цагдаа гүйгээд ирсэн. Тэд миний паспортыг үзээд визний хугацаа чинь дууссан юм байна гээд Элчин сайдын Яамандаа хүргэж өгсөн. Хамгийн гол нь визний хугацаа хэтрүүлсэн, торгуулийн мөнгө 700 доллараа төлж чадахгүй учраас мөнгөө төлж дуустал шоронд суух ёстой гээд л хоригдсон.

- Тэгээд яаж Монгол руу холбоо барьж, учир байдлаа ойлгуулж чадав даа?
- Намайг Непалын элчин сайдын яаман дээр байхад Дэнгээ гэдэг түвд лам ирж уулзсан. Тэр хүн монголд сурч байсан болохоор монголоор чөлөөтэй ярьдаг юм билээ. Тэгээд би бүх учраа хэлсэн л дээ. Тэгсэн тэр лам чи санаа битгий зов, удахгүй монголоос хүмүүс ирнэ. Тэгэхээр нь би чиний тухай тэдэнд хэлнэ гэсэн. Гэхдээ хэзээ ирнэ гэдгийг хэлээгүй. Тэгээд маргааш нь би шорон руу шилжсэн.
    Хоёр сарын дараа эргэлт ирсэн. Тэгсэн NTV-гийн М.Буянбадрах ах, Дэнгээ лам гээд гурван хүн ирсэн. Тэд эргэлтийн цагаас хоцорч ирсэн болохоор 5, 10 минутын хугацаа л өгсөн. М.Буянбадрах ахад бүх учраа хэлсэн. Тэгээд л М.Буянбадрах ах миний талаар телевиз, вэб сайтаар дамжуулж мэдээлэл цацсан юм билээ. Харин Дорнод нутаг клубын ах эгч нар тэр мэдээллийн дагуу ар гэрийнхнийг минь эрж хайж, намайг тэндээс авчрах ямар арга чарга байгаа талаар судалж, хандив цуглуулан торгуулийн мөнгө, онгоцны зардал гээд бүх зардлыг дааж намайг тэр газраас эх нутагт минь авчирсан.

- Балбад амьдрах нехцел хэр вэ?

- Бараг л байхгүй дээ. Балбын дэргэд манай Монголын шорон жаргалын орон л гэсэн үг.

- Тэнд визийн зөрчилтэй монгол хүмүүс хэр байх юм?
- Балбад би бараг монгол хүнтэй таараагүй. Монгол хүн ер нь байдаг юм уу, үгүй юм уу гэж бодож явсан. Ганц монгол хүнтэй таарсан нь гайгаар мөнгийг минь аваад зугтчихсан.

- Энэтхэгт байх хугацаандаа бурхны номд хэр шамдав? Манай монгол лам нар ном эрдэмдээ хэр вэ?
- Харийн оронд нэгэнт л ном сурах гэж очсон болохооо өөрийгөө дайчилж, хэр хэмжээндээ хичээж сурсан. Гойд сайн сурсан гэдгээ хэлж мэдэхгүй юм. Өөрөө өөртөө яаж үнэлэлт өгөх үү. Тэнд сурч байгаа манай Монгол лам нар бусад лам нараас номондоо үнэхээр гаргууд сайн.

- Ямартай ч элэг нэгт ахан дүүсийнхээ буянаар төрсөн нутагтаа эсэн мэнд эргэн ирлээ. Цаашдаа яах бодолтой байна?
- Тиймээ үнэхээр элэг нэгт ахан дүүсийнхээ буянаар эх орондоо эргэн ирлээ. Отгонбаатар ах, “нутгийн зон олны чинь хандив, сэтгэлийн дэмээр чамайг тэндээс авчирсан шүү” гэж хэлсэн. Отгонбаатар ах, М.Буянбадрах ах, Дэнгээ лам, нутгийн олон гээд талархлаа хэлэх хүн зөндөө байна. Цаашдаа үргэлжлүүлэн номоо сурна. Нутгийн олныхоо итгэлийг хүлээсэн сайн лам болно. Би чинь удмын лам хүн, 11 жил бурхны номын мөр хөөж явна.
Монголын нэг өдөр.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.111)
    Энэтхэгт сурч чадаагүй хүн ч энд яах л болдоо өвдөөд байсан бие нь оргож босоод явахаараа зүгээр болчихдог ер нь өвдсөн юм уу
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Цагдаа (202.179.29.242)
    Цагдаа барьж аваад элчин сайдын яамандаа аваачсан гэдгийг юу гэж ойлгох вэ?
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (202.9.43.254)
    Za yamar ch baisan tursun nutag orondoo ergej irsend bayar hurgey Sain lam boloh boltugai
    2012 оны 02 сарын 27 | Хариулах
  • muhahaha (202.179.27.107)
    ovoo muu gar ooriigoo yu gj bodson mal veee kkkkk shoron shoron tenetsen sholongiin sain er geh gee yu sda chin lam geed baisan chin zvgeer l 1 muuu damjlagiin sda baij eee tom tom ym yariaad
    2012 оны 02 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.55.150)
    Сайхан шинэлээрэй дүү минь
    2012 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК