Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Алтангэрэл: Тухайн үед төрийн гурван өндөрлөг байсан эрхмүүд иргэний үүргээ биелүүлэхээр шүүх хуралд ирэх л ёстой

2012-2-29
0
ЖИРГЭХ
Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 14-ныг хүртэл хойшлуулсан. Учир нь цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүгчид хүсэлт гаргасан юм. Энэ талаар ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч  О.Алтангэрэлтэй ярилцлаа.
    Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 14-ныг хүртэл хойшлуулсан. Учир нь цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгч эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүгчид хүсэлт гаргасан юм. Энэ талаар ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч  О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавьсан гэсэн. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Шүүх хурал хойшилсны дараагаар шүүх бүрэлдэхүүнд хэд хэдэн хүсэлт гаргасан байгаа. Учир нь цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу “Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн” гэсэн үндэслэлээр ял төлөвлөснийг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн. Мөн тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд  оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хурлын  үеэр энэ хүмүүсээс  гэрчийн хувиар асуулт тавихыг хүсч байгаа юм. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр болох шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн.

-Хурлын үеэр хавтаст хэргийг нэг бүрчлэн ярих байх. Тэгэхээр хурлыг нээлттэй явуулах боломжгүй юм биш үү?

-Шүүх бүрэлдэхүүн хэргийг “Төрийн нууцтай хамааралтай” гээд хаалттай хэлэлцэх гээд байгаа. Өнгөрсөн даваа гаригт товлогдсон хурлыг мөн нээлттэй явуулахыг хүссэн ч хүлээж аваагүй. Мөн энэ сарын 14-нд болох шүүх хурлыг ч хаалттай явуулна гэж Сүхбаатар дүүргийн шүүхээс мэдэгдсэн байгаа. Намайг хавтаст хэрэгтэй танилцахад нууж, хаагаад байх зүйл байгаагүй.

-Тэгвэл яагаад заавал хаалттай явуулах гээд байгаа юм бол?


-“Улсын нууцад хамаарах зүйлийн талаар ярьж магадгүй” гэдэг нь шүүх хурлыг хаалттай явуулах үндэслэл биш. Хурлыг нээлттэй явуулах бүрэн боломж байгаа. Хэргийн үнэн мөнийг хэвлэлийнхэн ард түмэнд мэдүүлэх хэрэгтэй. Хэрэгт хэн хэрхэн, яаж хандаж байгааг, хэрхэн шийдэгдэх эсэхийг ил тод харуулах ёстой.

-Дараагийн хуралд тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд  оролцуулах хүсэлт гаргасан гээд байгаа. Гэвч тэд хуралд ирэх болов уу. Төрийн гурван өндөрлөгт байсан хүмүүс нь шүүхэд дуудагдаж байгаа анхны тохиолдол байх?
 
-Хуулиндаа заагаад өгчихсөн байгаа. Тэгээд ч тэднийг гэрчээр дуудаж байгаа. Тиймээс иргэний үүргээ биелүүлэхээр ирэх л ёстой. Зугтаагаад байх шаардлага, шалтгаан байхгүй байх.

-Хамгийн гол нь цагдаагийн экс дарга нарыг цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял төлөвлөсөн. Хэрвээ энэ зүйл ангиар яллавал хэлмэгдүүлэлт болно гэх хүн олон байгаа? 


-Энэ асуудлаар шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан байгаа. Энэ сарын 14-нд болох шүүх хуралд энэ зүйл ангийг хэрэглэх эсэхийг шийднэ. Учир нь энэ зүйл ангиар яллавал жинхэнэ хэлмэгдүүлэлт болно. ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж холбогдох албан тушаалтнуудад “Хэрвээ энэ зүйл ангиар хурандаа нарыг яллавал жинхэнэ хэлмэгдүүлэлт болно” гэдгийг сануулсан. Мөн хууль зүй ухааны доктор, Монгол Улсын цагдаагийн байгууллагыг олон жил удирдсан, Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан, цагдаагийн хошууч генерал Б.Пүрэв гуай, цэргийн гэмт хэргийг дагнан судалдаг Бат-Ерөөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Л.Гарамжил нар хүртэл “Цэргийн гэмт хэрэг гэсэн ангилалд хамааруулж болохгүй” гээд байгаа.

-Л.Гарамжил генерал цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн практикт байхгүй сонин асуудал. “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгадаг хуулийн ямар нэгэн үндэслэл байхгүй гэж хэлж байсан?

-Тийм. 2008 оны есдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтөд орсон хуулиар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч хэргийг сэргээн шалгасан нь цагдаагийн экс дарга нарыг үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татсан гэж ойлгож болно.

-Тэгэхээр хэргийг сэргээн шалгасан нь хууль бус үйлдэл гэх гээд байна уу?

-Тийм. Өршөөлийн хуулийн гол онцлог нь түүний дагуу шийдвэрлэгдсэн асуудлыг дахин сэргээх боломжгүй байдаг. Монгол Улсад өршөөл үзүүлж ирсэн практикийг судлахад өршөөл үзүүлсэн шийдвэрээ цуцлан, хүчингүй болгосон, эргээд ял оногдуулсан жишиг, тохиолдол байдаггүй. Тэгэхээр долдугаар сарын 1-ний хэргийг сэргээн шалгасан нь Монгол Улсад гарч буй анхны тохиолдол болж байна.

-Сэргээн шалгасан нь энэ хэргийг улс төржүүлж байна гэж ойлгож болох уу?

-Мэдэхгүй юм. Өнгөрсөн жилүүдэд хэрэгт хяналт тавьсан байгууллагуудаас удаа дараа миний үйлчлүүлэгчдийг гэм буруутай мэт ярьж байсан. Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад шүү дээ. Энэ бүхнийг хараад хууль бус үйл ажиллагааных нь нэг хэсэг гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа                                                            Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Ёмбоо (202.126.91.191)
    ярилцлага сайхан болж үнэн зөвийн төлөө явж байгаад баярлалаа
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • анхаа (202.126.91.191)
    сайхан бичиж баярлалаа
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.162.68)
    ýäãýýð õóðàíäàà íàð ìîíãîëûí öàãäààãèéí æèðèéí öàãäààãààñ ýõëýýä ºäèé õóðàíäàà áîëòëîî öàã íàðã¿é õîîë óíäã¿é àð ãýðýý óìàðòàí àæèëäàà õàìàã á¿õíýý çîðèóëæ áàéñàí ãýäãèéã ìîíãîëûí öàãäààãèéíõàí áîëîí àðä ò¿ìýí ìýäýõ íü ìýäýæ áàéãàà ýäãýýð õ¿ì¿¿ñèéã ø¿¿õèéí òàíõèìä ø¿¿ãäýã÷èéí øèðýýíèé àðä ñóóæ áàéãààã õàðàõàä ¿íýõýýð ºðºâäºæ áàéíà 5 õ¿íèé àìü õîõèðñîí íü õàðàìñàëòàé òýä áèäíèé àäèë æèðèéí ë èðãýä ãýõäýý ãîë ýçíèéã íü îëîõ íü õàìãààñ ÷óõàë ýíý õýðãèéã õ¿íèé àíõààðàë òàòñàí ãýýä ç¿ãýýð ë ýíý õ¿ì¿¿ñýýð õàëõàâ÷ õèéí øèéäýæ àðä ò¿ìíèé í¿ä ÷èõèéã àìðààõ ãýæ áàéíà øòýý óëñ òºðèéí áîäëîãî àëäàãäñàí ìîíãîë óëñàä ó÷èð íü ¿ë îéëãîãäîõ èéì õýðãèéí òºëºº õýí íýãíèéã ÿëàíãóÿà õýí íýãíèé ººäººñ ìýäëýý ãýñýí õàðèó ºãäºã äóóãàðàõ ýðõã¿é äóóãàé áàéæ ÷àääàã öàãäàà íàðûã õýëìýãä¿¿ëýõ íü þó ÷ áèø áàéõ òèéì áîëõîîð òóøààë ºãñºí áîë òýðèéãýý õýëýõ ýñâýë ýñâýë ýíý õýðãèéí ¿íýí ìºíèéã îëòîë òýìöýõ õýðýãòýé ø¿¿ òà íàð
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.0.162.68)
    ÷è çàëóó õ¿í õýö¿¿ õýðýã ºìãººëæ áàéãàà þì áàéíà äà õàìãààëàëò ýíý òýð àâàõã¿é áîë îëîí þì ÿðèàä áàéíà ãýýä öààäóóë ÷èíü ÿàæ ÷ ìàãàäã¿é ø¿¿ àíäàà
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.0.162.68)
    ÍÝÝÐÝÝ ÀÆËÀÀ ÕÈÉÆ ßâÀÀä ÈÍÃÝÕ × ÃÝÆ äÝÝ ÀÌÀÐÁÎËä ÁÀÒÑ¯Õ 2 ÁÎË ÑÎÍÃÎËÛÍ ÖÀÃäÀÀä ÕÈÉÑÝÍ Á¯ÒÝÝÑÝÍ ÃÀâüßÀÒÀÉ ÆÈÍÕÝÍÝ Õ¯Í Ø¯¯ äÝÝ Óà Íü ÖÀÃäÀÀÃÈÉÍÕÀÍ ÌÝäÍÝ äÝÝ Õ¯ÍÝÝ äÝÍ䯯 ÑÀÉÍ ÌÝääÝà կÍÈÉÕÝÝ Ë ÒªËªª ÁÀÉäÀà ÒÈÉÌ Ë ÓäÈÐäËÀÃÓÓä ÒÝä ÕÝÇÝÝ × ÈÐÃÝäЯ¯ ÁÓÓä ÃÝÆ ÕÝËÝÕÃ¯É þÓ × ÁÎËÆ ÁÀÉÑÀÍ ÈÍÃÝÆ ÁÓÓäÀÆ Õ¯Í ÀËÀÕÀä ÕÝÍä ÀØÈÃÒÀÉ þÌ ÁÝ ÒÝÐÒÝÝ ÒÝÐÃ¯É ªªÐÑ䪪 ÈÍÃÝÝä Ë ÁÓÐÓÓäÀÕ ÁÀÉÑÀÍ ÒÈÉÌ ÁÎËÕÎÎÐ ÕÝÇÝÝ× ÈÉÌ ¯ÉËäÝË ÕÈÉÕÃ¯É ßÀÑÀÍ ÃÝÆ Õ¯Í ÁÓÓäÀÕ þÌ ÁÝ ÝÍÝ ÁÎË ÖÝâÝÐ ÓËÑ ÒªÐÈÉÍÕÍÈÉ ÁÎÕÈÐ ßâÓÓËÃÀ ÝäÃÝÝРկ̯¯ÑÈÉà ÕÀÐÑÀÀÐ ÁÀÉÒÀË Í¯äÝÍ äÝÝÐ ÕÝËÌÝÃä¯¯ËÆ ÁÀÉÃÀÀ Íü ÕÈÉÃäÝÆ ÁÀÉÃÀÀ ¯ÉËäÝË Á¯ÕÍÝÝÑ ÕÀÐÀÃäÀÆ ÁÀÉÍÀ ßÀÍÀ äÀÀ ÕªªÐÕÉÈ ÒÝÝÐ ÆÈË êÀÇÈÍÎÃÈÉÍ ÕÝÐÃÝÝÑ ÇÎÐÈÓä ÕÓÓËÈÉà Íü ÃÀÐÃÀÆ ÁÀÉÃÀÀä ÑÀÐÈÃÈÉÍ ÁÀÒ×ÓËÓÓÍ ÝÍÕÁÀÀÒÀÐ ÁÀÒÒÓËÃÀ ÍÀÐÛà ÕÝËÌÝÃä¯¯ËÆ ØÎÐÎÍä ÎÐÓÓËÆ ÁÀÉÑÀÍ ßà ¯¯ÍÒÝÉ ÀäÈËÕÀÍ ¯ÉË ßâäÀË ÁÎËÆ ÁÀÉÍÀ ØÒÝÝ ÒÝÐ 3 ÁÓÐÓÓÃ¯É Ë ÁÀÉÑÀÍ ÁÀÉÕÃ¯É þÓ ÒÓÕÀÉÍ ¯åä ÕÝËÆ ßÐüÆ ÁÀÉÑÀÍ ÁÎËÎâ× ÎËÍÛ ÀÍÃÕÀÀÐËÛà ÒÀÒÑÀÍ ÕÝÐÝà ÁÀÉÑÀÍ Ó×ÐÀÀÑ ÒÝÐ 3 Ûà ØÎÐÎÍä ßâÓÓËÆ ÍÝÃÈÉà Íü ÀËÑÀÍ ØÒÝÝ
    2012 оны 02 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК