Өвөрмонголын хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Хуучинхүү өнгөрсөн
зунаас хойш сураггүй алга болсон ч түүнийг хятадууд хорьж, тамалсан
зураг нь интернэтээр цацагдсан билээ.

Өвөрмонголын хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Хуучинхүү өнгөрсөн зунаас хойш сураггүй алга болсон ч түүнийг хятадууд хорьж, зодож тамласан зураг нь интернэтээр цацагдсан билээ. Тиймээс өнөөдөр Хуучинхүү тэмцэгчийг сулла гэсэн шаардлагад гарын үсэг цуглуулах аян Монголд эхэлж байна. Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид нэгдэн 13 цагт Улсын их дэлгүүрийн өмнө байдаг "Битлз" хамтлагийн хөшөөний дэргэд гарын үсэг цуглуулах юм. Нэгэнт түүнийг хятадууд хорьж байгаа гэдэг нь нотлогдсон тул дэлхий даяар тархан амьдарч байгаа монголчууд түүнийг суллахыг Хятадын Засгийн газраас шаардсаар байгаа. Өвөрмонголчуудын бэлчээр нутгийг талхалж, гэмгүй иргэдийн амь насыг хөнөөж байгааг тэмцэгч Хуучинхүү эсэргүүцэн жагсаж байсан юм.