НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан өнөөдөр Сирид очиж,
Башар Аль-Ассадтай уулзахаар болсон тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж
байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассад иргэдийнхээ амь насыг хөнөөсөөр байгаад олон орны тэргүүнүүд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа ч Сирийн нөхцөл байдал дээрдэхгүй хэвээр байгаа билээ. Тиймээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан өнөөдөр Сирид очиж, Башар Аль-Ассадтай уулзахаар болсон тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байна. Жил орчмын хугацаанд 6000, түүнээс ч илүү хүн амь үрэгдээд байгаа тул Олон улсын хамтын нийгэмлэг болон Араб лигийн зүгээс эдийн засгийн хориг тавьж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Кофе Анныг Сири рүү илгээж байгаа нь нэгдүгээрт, нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлах, хоёрт, туршлагатай дипломатчын хувьд мөргөлдөөнийг зогсооход нөлөөлж магадгүй гэж үзсэн байна. Тэрбээр Сирийн ерөнхийлөгчөөс гадна энгийн иргэд, босогчдын төлөөлөлтэй уулзах аж.