Өнөөдөр ерөнхий сайд С.Батболд Япон руу айлчлал хийхээр мордлоо.

Өнөөдөр ерөнхий сайд С.Батболд Япон руу айлчлал хийхээр мордлоо. Сангийн сайд Д.Хаянхярваа, Д.Ганхуяг нарын олон гишүүд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ерөнхий сайд өргөн бүрэлдэхүүнээр айлчилж байгаа юм. Энэ үеэр Монголд цөмийн цахилгаан станц байгуулах талаар хэлэлцэх тул олон нийтийн анхаарлыг татаад байна. Ерөнхий сайд С.Батболд “Японд атомын энергийг энх тайвны үйл ажиллагаанд ашиглах технологийн арвин туршлага бий. Фүкүшимагаас ч суралцах зүйл бидэнд их байгаа” гэснийг “Киодо” агентлаг эш татсан байна. Мөн Японы томоохон корпорациуд цөмийн цахилгаан станц барих төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.