ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэгчид өнөөдөр Москва хотын төвд
50 мянган хүн оролцох жагсаал зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэгчид өнөөдөр Москва хотын төвд 50 мянган хүн оролцох жагсаал зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ. Өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш сөрөг хүчнийхэн болон цөөнгүй иргэд В.Путиныг төрийн эрхэнд гарахыг эрс эсэргүүцсээр байгаа билээ. Ялангуяа долоо хоногийн өмнө болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялсан нь жагсаалд оролцогчдын тоог нэмэх хандлагатай байгаа тухай "Итар-Тасс" агентлаг мэдээлж байна. Жагсагчид “Энэ жинхэнэ сонгууль байгаагүй, тэр жинхэнэ ерөнхийлөгч биш” гэсэн уриатай байх гэнэ.