зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваадорж: Монголын 37 эдийн засгийн сургуулиас ”болсон”, ”болоогүй” хүмүүс төгсч, мэргэжлийн нэр хүнд унагадаг

2012-3-12
0
ЖИРГЭХ
    МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадоржийг зорин очиж ярилцлаа. Тэрбээр тус сургуулийг төгсөөд багшаар ажилласан бөгөөд өнөөдөр 30 жилийг багшилж өнгөрөөжээ. Түүний удирдаж яваа Эдийн засгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдэх өргөдөл, хүсэлт гаргасны дагуу олон улсын мэргэжилтэн ирж ажиллаж байгаа аж.
    МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадоржийг зорин очиж ярилцлаа. Тэрбээр тус сургуулийг төгсөөд багшаар ажилласан бөгөөд өнөөдөр 30 жилийг багшилж өнгөрөөжээ. Түүний удирдаж яваа Эдийн засгийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдэх өргөдөл, хүсэлт гаргасны дагуу олон улсын мэргэжилтэн ирж ажиллаж байгаа аж.

-Олон улсын магадлан итгэжлэл гэж хаанаас олгодог юм бол? Итгэмжлэгдэхийн тулд олон шаардлага хангах ёстой байх?
-Америкийн эдийн засгийн мэргэжлийн сургуулиудын магадлан итгэмжлэлийн зөвлөл гэж байдаг. Тэр байгууллагаас олон улсын магдлан итгэмжлэл олгодог юм.

   Манай сургууль 2009 онд магадлан итгэмжлэгдэх санал хүсэлтээ тавиад ажлаа эхэлсэн. Одоо бол ерөнхийдөө тэдний шаардлагын дагуу үйл ажиллагаанууд явагдаж эхэлж байна. Энэ долоо хоногт бол олон улсын магадлан итгэмжлэлийн хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлийн зөвлөх Брус Статерь гэдэг хүн ирчихсэн байгаа. Тэр хүний төлөвлөөгөөний дагуу бид өөрийн үнэлгээний тайлангаа бичиж өгөх ёстой. Өөрийн үнэлгээний тайланг харж байж олон улсад магадлан итгэмжлэх үгүйгээ шийддэг. Өөрийн үнэлгээний тайлан бичихээс өмнө 2, 3 жилийн турш бид ерөнхий шаардлагуудын биелэлтийг хангах, тэр байгууллагын зүгээс тавьж буй шаардлагуудыг биелүүлэх ажлуудыг хийж байж эцэст нь өөрийн үнэлгээний тайлан бичиж болно гэдэг зөвшөөрөл авсан. Үндсэн 6 шаардлага байдаг. Үүнийг биелүүлэх гэж багш нар маань багуудад хуваагдаж ажилласан. Удирдлага, старатеги төлөвлөгөө дэх хүмүүсийн оролцоо, багш оюутан, материаллаг орчин, төгсөгчид ажил олгогчидтойгоо хэрхэн холбогддог вэ зэргийг багтаасан бүх талуудын харилцааг хамруулсан шаардлагууд бий. Энэ хичээлийн жилдээ багтаж өөрийн үнэлгээний тайлангаа өгөөд ирэх жилийн хаварт багтаад ЭЗС олон улсад магадлан итгэмжлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдэхийн давуу тал нь юу вэ?
-Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдэх юм бол МУИС-ийн ЭЗС-ийн оюутнууд дэлхийн хаана ч очсон оюутнуудын хувьд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Ялангуяа кредитийн хувьд ч тэр, шилжин суралцах оюутнуудын хувьд ч тэр маш том боломж болно. Үүний зэрэгцээгээр гадаадаас манай сургуульд олон оюутан ирж суралцана гэж найдаж байгаа. Итгэмлэгдэх ажлын ачаар л бид их сургууль гэдэг маань олон улсын хэмжээнд ямар байх ёстой юм бэ гэдгийг одоо л бүрэн ойлгож байна.

    Бид магадлан итгэмжлэлийг 10 гэсэн тоон дээр очиж итгэмжлэгдээд л түүнийгээ хангасан бол боллоо гэж үздэг байсан нь буруу. Магадлан итгэмжлэл бол зүгээр нэг үр дүн биш, тогтсон дэг жаягаар нь үргэлжлэх ёстой.

-Ололт амжилт ихтэй байгаа юм байна. Өөр ямар ахицуудыг хийж явна?

-Эрдэм шинжилгээний ажлын хувьд жил болгон их ахицтай байна. Ялангуяа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд манай багш нарын өгүүллүүд нийтлэгдэх боллоо. Яг одоогийн байдлаар манай сургуулийн гурван багшийн өгүүлэл дэлхийн томоохон сэтгүүлд нийтлэгдсэн байна. Цаашдаа залуучуудын тоо ч гэсэн улам нэмэгдэж энэ хэмжээгээр шаардлага өндөрсөж байна. Ер нь Монгол улсынхаа хэмжээнд эдийн засаг мэргэжлийнхээ хувьд түшиц, том бааз болж чадаж байгаа гэж үздэг. Суурь судалгааны зэрэгцээ бид практик чиглэлийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг нэлээн их хийж байгаа. Нэмэлт орлого олох үүднээс сүүлийн үед ийм ажил эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Үүнд ч мөн багш нарын оролцоо маш их нэмэгдсэн.

-Одоо сурч буй оюутныхаа тоогоор МУИС-даа тэргүүлдэг гэсэн. Эдийн засагч мэргэжил нийгэмд илүүдэлтэй байгаа гэж үздэг шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд элсэлтийн тоог өсгөх бодлого барихгүй байна. Яамнаас ч мөн тийм шаардлага тавьж байгаа. Тоог багасгаж бас болохгүй байна. Хэрвээ тэгэх юм бол сургуулийн санхүүгийн хувьд хүнд байдалд орно. Улсын зүгээс энэ тал дээр санхүүжилт олгодог бол элсэлтийн тоог нэмэхгүй байх бодлого баримтлах нв зөв. Одоогийн байдлаар монгол улсын хэмжээнд 37 их, дээд сургууль эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэж байна. Тиймээс гадуур эдийн засгийн мэргэжилтэн илүүдсэн байна, ажилгүй хүн бэлтгэж байна гэсэн яриа их гарч байна. Тэр 37 сургуулиас “болсон”, “болоогүй” хүмүүс их төгсөж байна. “Болоогүй” хүмүүс олон байгаа учраас тэр хэмжээгээр мэргэжлийн нэр хүнд унагааж байгаа тал бий. Үүнийг үндсэндээ боловсролын яамнаас зохицуулах ёстой. Манай их сургуулийн төгсөгчдийн хувьд ажилгүй хүн гарахааргүй л байгаа. Төгсөгчдийн 70 хувь нь ажилтай байдаг. Үлдсэн 10, 20-иод хувь нь цаашаа үргэлжлүүлээд магистрт сурч байна. Цэвэр ажилгүй үлдэж байгаа хүмүүс бол манай төгсөгчдийн хувьд маш бага байгаа юм.

-Ижил төрлийн сургуулиадаас төгсөгчдийн ажлын байраас гадна юугаараа илүү гэж үздэг вэ?
- Ижил төрлийн сургуулиудаас сургалтын чанарын хувьд манлайд нь яваа гэж үзэж болно, багшлах хүчин чадварын хувьд хамаагүй өндөр түвшинд байгаа, эрдэм шинжилгээний ажлын хувьд тэргүүлж манлайлж байгаагаараа манай сургууль онцлог.

-Улсын хэмжээнд эдийн засгийн олимпиад зохион явагддог. Бусад сургуулиас амжилтаараа тасарч чаддаг уу?

-Улсын хэмжээнд бүх их дээд сургуулиудын дунд зохиогддог эдийн засгийн чиглэлийн олимпиадууд бий. Тэр тэмцээн уралдаануудад манай сургуулийн оюутнууд дандаа тэргүүн байр  эзэлж байдаг. Эхний гурван байрт дандаа манай сургууль орох ёстой гэсэн шаардлагыг ч бид оюутнууддаа тавьдаг. Шилдэг оюутнууд элссэн шилдэг сургууль бол түүнийгээ харуулах хэрэгтэй гэж үздэг. Мэдээж өөрсдийгөө ямархуу түвшинд байгааг мэдэх зорилгоор бас энэ тэмцээнд оролцож байгаа. Оролцогч оюутнууд маань сургууль болон өөрсдийнхөө нэрийг алддаггүй л гэж бодож байна.

-Танай сургууль оюутнуудаа хэр дэмждэг вэ? Би таныг оюутнуудынхаа дунд сая төгрөгийн төслийн уралдаан зарласан гэж сонссон?

-Сургууль гэдэг оюутнаа дэмжиж хамтарч ажиллахгүй бол болохгүй. Оюутнуудыг дэмжихийн тулд ямар чиглэлэээр юу хийлгэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Зүгээр нэг сагс, гар бөмбөг зэрэг спортын тэмцээн зохион явуулчаад оюутнаа дэмжиж байна гэвэл үр дүнтэй дэмжлэг болохгүй. Сурч байгаагынхаа хажуугаар нийгэмдээ хүн болж төлөвших хэрэгтэй. Ингэхийн тулд багаар ажиллаж сурах хэрэгтэй. Ямар нэгэн ажил санаачлаад хийх хэрэгтэй шүү дээ. Энэ талын дэмжлэгийг би их хүчтэй тавьдаг.

   Ийм дэмжлэгийн зорилго нь үзсэн мэдлэгээ оюутнууд маань өөрсдөө баталгаажуулаад, тодорхой компани болгоод, практик дээр аваачаад, өөрсдөө удирдаад туршаад аваад явчих дадал суух хэрэгтэй. Ингэж чадах юм бол цаашаа амьдрал дээр гараад өөрт тохиолдсон бэрхшээлийг туулах чадвартай болно. Тийм ч учраас оюутнуудын дунд төслийн уралдааныг зарлаж 2 төслийг шалгаруулсан. Шалгарсан төсөлд нэг сая төгрөгийг хүүгүй зээлсэн. Оюутнууд маань мөнгөө эргээгээд төлсөн, мөн өөрсдөө цаашдаа төслөө биеэ даагаад аваад явах чадвартай болсон. Энэ бол том үр дүн гэж ойлгоод байгаа. Одоо дараагийн үеийн оюутнууд дунд ийм ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэсэг хүмүүс үүнийг мөнгөний ажил шиг ойлгож магадгүй. Хоёр дах жилээсээ бол ийм байдал ажиглагдах гээд байгаа.

    Нөгөө талаас их сургууль болохынхоо хувьд нийгэмдээ тодорхой хэмжээгээр үйлчилж байх ёстой. Их сургууль гээд л зөвхөн сургалт, эрдэм шинжилгээний ажлаар зогсох ёсгүй. Ийм ажлууд болон төслөө бид төрөл бүрийн телевиз, радио, сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж байна. Өөрсдийнхөө мэргэжлийн дагуу тодорхой ярилцлага зэргийг нийтлүүлж, нэвтрүүлсэн. Мөн ЕБС-иудын сурагчдад ч мэргэжл сонгоход туслах үүднээс тодорхой ажлуудыг үе шаттай хийсэн. Иймэрхүү ажилд манай оюутны зөвлөл болон оюутнууд идэвхитэй оролцдог. 800 оноо авсан миний туршлага, оюутан болчихоод юу хийх вэ зэрэг номнуудыг мэдэж байгаа байх. Эдгээр ажлууд тэдний дунд зохиосон төслийн уралдааны үр дүн байсан. Тэгэхээр төслийн уралдаан маань оюутан болон нийгэмд үр ашгаа өгсөн давуу тал гарч ирсэн.

-Оюутнуудынхаа онцлогт тохируулж дэмжиж байна гэж ойлгож болох уу?  
-Тийм. Эдийн засгийн сургуулийн оюутнуудын хувьд монгол улсын нэлээд сайн оюутнууд орж ирдэг гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл математик сэтгэлгээ сайтай, сэтгэлгээгээрээ үйл ажиллагаагаа эрхэлж чадах, цаашдаа өргөн харж сэтгэж чадах чадвартай хүүхдүүд гэж би боддог. Тиймээс манай тэр оюутнууд толгойгоо агишлаад өөртөө байгаа юмыг хөгжүүлж, түүнийгээ нийгэмдээ зөв зарцуулж чаддаг тийм хүмүүс болж төлөвших ёстой. Оюутан гэхээр л завтай, эрх чөлөөтэй, бар сав хэссэн тийм хүмүүс гэж төсөөлдөг масс бол бий. Энэ ойлголтыг арилгах хэрэгтэй. Хэн хийх ёстой гэхээр оюутнууд өөрсдийнөө хүчээр л арилгах ёстой. Нэг үхрийн эвэр доргоход мянган үхрийн эвэр доргино гэж ярьдаг шиг оюутнуудын багахан хэсэг л муу юмруу ороход нийгэмд нэлэнхүйдээ юм шиг ойлгоддог. Оюутнууд өөрсөддөө шаардлага тавьж өөрсдөө үүнийг хянаж зохицуулах ёстой. Үүнийг нь бол бид дэмжинэ.

-МУИС-ийн 70 жил, сургуулийнхаа 65 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийж байна?
-ЭЗС-ийн 65 жилийн ой, МУИС-ийн 70 жилийн ойд зориулан хийх арга хэмжээгээ төлөвлөчихөөд эхнээс нь хийгээд явж байна. МУИС-ийн хэмжээгээр 70 жилийн ойн ажлын комисс ажиллаж байгаа. Үүний хүрээнд сургууль дээр комисс байгуулсан. Эдийн засаг, математик загварчлалын тэнхмийн багш Батбилэг комиссыг ахлаж байгаа. Энэ ойн хүрээнд  их олон зүйлүүдийг хийхээр төлөвлөсөн. Ялангуяа өөрийнхөө сургуулиа сурталчлах, төгсөгчидтэйгээ холбоо тогтоож, төгсөгчдийн холбоог байнгын ажиллагаатай болгож идэвхижүүлэх гээд гол гол ажлууд байгаа.

-Төгсөгчидтэйгээ холбоо тогтоохын ач холбогдол нь юу юм бол? Олны нэр хүндтэй төгсөгчид эргээд сургуульдаа тусалдаг уу?
-Манай сургуулийг жил бүр 400 гаруй оюутан төгсөж байна. Төр засаг удирдлагуудын олны танил олон хүмүүс манай сургуулийг төссөн байдаг. УИХ-ын дарга Дэмбэрэл гуай, шадар сайд М.Энхболд, цаашлаад их хурлын гишүүд дотор арваад хүн байна. Манайд ажиллаж байсан багш нар бол их байна. Төгсөгчдөөрөө бахархах жагсаалт маш урт үргэлжилнэ.

   Төгсөгчидтэй харилцаа холбоотой байгаа өнөөгийн байдал бол бид сургуулийн ой болохоор л тэд нараасаа дэмжлэг туслалцаа авдаг хандлага бий. Тогтсон үйл ажиллагаа бол алга. Тэдэнтэй харилцах үйл ажиллагааг тогтворжуулахын тулд бид төгсөгчдийн холбоо байгуулсан. Энэ холбоогоороо дамжуулаад үйл ажиллагаагаа эрхлэнэ. ЭЗС-ийн 65, МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулаад төгсөгчидтэйгээ хэрхэн холбогдох вэ, ялангуяа хөдөө орон нутагт байгаа төгсөгчидтэйгөө яаж холбоотой байх вэ, зөвхөн сургуулийнхаа төлөө биш, тэр хүмүүсийн төлөө юу хийж болох вэ гэдгийг сонирхож хийх гэж оролдож байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (182.160.32.3)
    bi ene surguuliig tugsuj ih olon jil hooloo olj idlee bagsh nartaa bayarlaj tedneer baharhaj yavdagaa ilerhiilie ene bayart oroltsoh yumsan
    2012 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    44 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    1 цаг 17 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    1 цаг 43 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    3 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    3 цаг 25 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    3 цаг 28 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    3 цаг 37 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    3 цаг 46 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    3 цаг 48 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    3 цаг 49 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 6 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    4 цаг 56 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    22 цаг 45 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК