Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав: Хоёр сонгуулийг зэрэг явуулж чадахгүй гэж монголчуудыг доромжилж байна

2012-3-19
0
ЖИРГЭХ
Ер нь зэрэг явуулах хэрэгтэй. УИХ-ын сонгууль гээд орон нутагт улс төр аль хэдийн эхэлчихсэн байна шүү дээ. Дөрвөн сараас хойш УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс нь сурталчилгаагаа хийсээр байгаад 10 сар болдог. Энэ завсар төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь солигдоно.

   Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр ирэх сонгуульд УИХ-д хүч үзнэ гэдгээ ил хэлээгүй ч “үгүй” гэсэн хариулт бас өгөөгүй юм.

- УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулна, үгүй гээд АН, МАН санал зөрж байна. Орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд аль нь дээр сонголт гэж бодож байна вэ?
- Ер нь зэрэг явуулах хэрэгтэй. УИХ-ын сонгууль гээд орон нутагт улс төр аль хэдийн эхэлчихсэн байна шүү дээ. Дөрвөн сараас хойш УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс нь сурталчилгаагаа хийсээр байгаад 10 сар болдог. Энэ завсар төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь солигдоно. Төрийн ажил жигдрээгүй байж байтал ахиад л ерөнхийлөгчийн сонгууль болоод бас л ажил цалгарддаг. Монголд чинь хоёр жил ажил хийгээд хоёр жил нь сонгууль хийгээд байгаа байхгүй юу. Хоёр сонгуулийг нэг дор хийх юм бол эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, төрийн ажил ч цалгардаад байхгүй.

- Зэрэг хийвэл ачаалал нь ихдэнэ гээд байгаа шүү дээ? Энэ хэр бодитой вэ?
- Бүр болохгүй гээд байвал аймгийн иргэдийн хурал, УИХ-ын сонгуулийг хамт явуулах боломжтой гэж бодож байна. Манай аймгийн хувьд бол тийм ч их хүндрэлтэй биш. Нэг аймагт уг нь 30-40 хүнийг л сонгох байхгүй юу. Тийм тооны хүнийг сонгох бол асуудал биш, айгаад байх хүндрэл биш. УИХ дээр арван хүн, сум дээр нэг тойрогт 3-5 хүн өрсөлдөнө биз дээ. Нэг сум дээр нэг л депутат гарна. Тэгэхээр тэр хоёрыг хамт явуулж чадах техник, эдийн засгийн боломж ч байна. Сумд дээр арав, хорин хүн өрсөлдөхгүй, аймагт бол гучин хүнийг сонгоход хэцүүдээд байх зүйлгүй.

- Олон нэр дэвшигчтэй байх нь сонгогчдыг төөрөгдүүлнэ гэж яриад байгаа шүү дээ?
- Хоттой мянган хонио тоогоор нь, зүсээр нь нүдэлчихдэг хүмүүсийг 40,50 нэр дэвшигчийн нэрийг ялгаж чадахгүй гэж доромжилж болохгүй байхгүй юу. Малчин хүн бол малаа зүсээр нь маргалдахгүй ялгаад л аваад явчихдаг. Айлуудын хонь нийлэхэд манай халзан хонь, хоёр ишиг алга байна гэдэг хүмүүс шүү дээ. Бичиг үсэг тайлагдаагүй хүн бахйгүй. Монголчуудыг ингэж доромжилж болохгүй гэж бодож байна. Харин хотод байдаг хүмүүс утаандаа бахардаад толгой нь янз бүр болдог байж магад.

- Малчид малаа сайн зүсэлдэг нь үнэн шүү. Харин та засаг дарга болоод хүмүүсээ хэр зүсэлж байна даа?
- УИХ-ын гишүүн болоод төрийн ордноор нисч явсан амьтан чинь сонгуульд өрсөлдөж унаад өвдөг нь шалбараад ард түмнийхээ дунд орж байна. Жинхэнэ утгаараа монгол хүн болж байна шүү дээ. Би аймагтаа сургууль төгсөөд л арван найман настайдаа хот руу ирсэн хүн. Тэрнээс хойш 30 жилийн турш хаяа л амрах гэж долоо хоногоор очдог байлаа. Одоо бол ямар сайхан нутаг вэ гэж биширч байна. Улаанбаатар хотод байхдаа машин дотор утаа орж ирдэг гэдгийг мэддэггүй байлаа. Одоо бол хөдөөнөөс онгоцноос буугаад машинд суухад л битүү утаа байгаа нь мэдрэгдэж байна. Энэ дунд яаж байсан юм бэ гэж боддог болсон. Нутагтаа очоод ард түмнийхээ дунд орж аяга цайг нь хувааж уух хооронд жинхэнэ монгол хүн юу хүсч мөрөөдөж байна, зуд турхан ямар хүнд байдгийг энэ дөрвөн жилд мэдэрлээ шүү дээ. Тиймээс хөдөө орон нутгийн хүмүүст ийм л зүйл хиймээр байна гэж сэтгэлдээ шингээчихээд явж байна.

- Хийхийг хүссэн зүйлээ бодитой болгоход аймгийн засаг даргын эрх мэдэл хүрч байна уу?
- Орон нутгийн эрх мэдэл тодорхой хэмжээгээр дээшилж байна. Гэхдээ дахиад дээшлүүлэх хэрэгтэй. Цэцэрлэг, сургууль барина гээд том хөрөнгө оруулалтай газруудтай гэрээ хийчихээд эрхийг нь орон нутагт өгөхгүй байна шүү дээ. Яам дээр шийддэг, баахан тендерчингүүд хуваагаад авчихдаг байдалтай байгаа нь үнэн. Нэг дипломат цүнх барьчихсан нөхөр онгоцноос бууж ирээд хэдэн барилгачин энд тэндээс цуглуулчихаад л яваад өгч байна. Хяналт тавих гэхээр би яамны ажил хийж байна, чамд хамаагүй гээд сууж байна. Хяналт тавих хүн байхгүй, хариуцлага хүлээх ч хүнгүй. Тиймээс орон нутгийн үндэсний компаниудаар бариулах юм бол чанарын хувьд ч анхаарна, хяналт тавих бололцоо ч бүрдэнэ. Орон нутгийн төсвийн орлого ч нэмэгдэх байхгүй юу. Тийм эрх мэдлийг өгөхгүй байна. Гэхдээ чамлахаар чанга атга гэж бас бага багаар урагшилж л байна.

- Завханаас УИХ-д гарсан гишүүдийн дөрвөн жилийн ажлыг хэд гэж дүгнэх вэ? Та УИХ-д нэр дэвших үү?
- Гишүүд сонгуулиар дүнгээ тавиулах байх л даа. Харин тэдэнд би дүн тавьж болохгүй шүү дээ. Миний өрсөлдөгчид гайгүй оноо, дүн аваасай л гэж бодож байна. Өөрөө бол тэднээс илүү дүн авахын төлөө явна шүү дээ. Найз нөхдийнхөө дүнг зургаан сарын эцсээр харна. Би ч бас дөрвөн жил ажилласан дүнгээ тавиулна.

- Сүүлийн үед аймгийн засаг дарга нар АТГ-т шалгагдаж, зарим нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж шийтгүүлэх болоод байна. Та үүний шалтгааныг юу гэж бодож байна вэ?
- Янз бүр шүү дээ. Шалгалтаас битгий ай, хийсэн бол алдаагаа бага дээр нь зас, тэр чинь ерөөсөө сургамж.

- Та шалгуулж байсан уу?
- Би засаг дарга болсноосоо хойш АТГ-д олон шалгуулсан. Гурав, дөрвөн удаа дуудсан, уулзсан, юмаа үзүүлсэн, харуулсан. АТГ шалгаж байна гэхээр шууд шоронд аваачаад хийчихдэггүй юм. Чи нөхөр минь алдах гээд байна, энэ төсвийн мөнгө хаашаа орчихов оо гэдгийг шалгадаг. Засаг дарга бүх ажлыг алган дээрээ байгаа юм шиг харж чадахгүй шүү дээ. Ажил ихтэй, гадагшаа дотогшоо олон явна. Доор нь ч олон хүн ажиллаж байгаа. Тиймээс аймгийн төсөв, хөрөнгө оруулалтыг яс мэдэхгүй. АТГ-т шалгуулна гэдэг тийм буруу зүйл биш. Битгий сэжиглэ, зүгээр л шалгуул, үзүүл, харуул. Тэр хүнийг бүр олон жил шоронд хоригдохоор асуудал үүсэхээр байж болно. Эрт шалгуулснаараа шүүх, цагдаагүй салахыг хэн байг гэхэв ээ. Гарын үсэг дутуу, буруу дансаар мөнгө гүйчихсэн байгаа бол тэрийг нь цэгцлэх хэрэгтэй. АТГ бол урьдчилан сэргийлэх вакцин л гэсэн үг. 

- Улаанбаатар хотод махны үнэ тэнгэрт хадаж байна. Орон нутагт ямар байна вэ?
- Үнэтэй байгаа. Дагаад л өсөөд байна. Засгийн газар 15 мянган тонн мах бэлтгэх тушаал гаргасан. Үүнээс нэг мянган тонныг манай аймаг бэлтгэх даалгавар авсан. Бид сумдууд руугаа өгсөн. Мал төллөж байгаа үед мал нядлах хэцүү асуудал. Гэхдээ яахав малчидтайгаа ярьж тохироод болж л байна. Мах үнэтэй байгаа болохоор ийм төрлийн бизнес хийдэг хүмүүс малчдаас мах худалдаж авч байгаа. Хөдөө ч гэсэн махны хомсдол байна. Яг Улаанбаатар шиг биш ч гэлээ тодорхой хэмжээгээр өссөн. Хонины мах гэхэд нэг кг нь 6000 төгрөг хавьцаа байгаа юм.

- Үнээс гадна малын мах, сүүний чанарын тухай асуудал их яригдаж байна?
- Тийм ээ. Мал нь цианид натри, мөнгөн устай газраас хооллож байгаа юм чинь аргагүй шүү дээ. Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор гээд шүлхий, цианит натритай газраас мах, сүүгээ авах юм уу? Завхан аймгийн өндөр соргог бэлчээрт байдаг ховор ургамал, цэвэр уулын цэнгэн ус уусан идсэн малын махыг авах уу гэдгийн монголчууд мэдэрч эхлээд байгаа. Завханы сүү, махны үнэ өсч байгаа. Тиймээс ч ашигт малтмалын тухай асуудлыг хэзээ ч хүлээж авахгүй, надтай тийм юм битгий ярь гэж хэлээд байгаа юм.

- Та “Монголын эдийн засгийн чуулган 2012”-ын үеэр ашигт малтмалын асуудлыг хөндөж байсан. Ингэхэд танай аймагт хэдэн уул уурхайн лиценз байна? Яаж хяналт тавьж байна вэ?
- Манай аймаг байгаль орчин, аялал жуулчлалыг нэлээд шүтдэг. Намайг засаг даргаар очиж байхад 108 хайгуулийн лицензтэй байсан. Одоо 70 гаруй болж буурч байна. Аль болох нэмж өгөхгүй, тоог нь бууруулах бодлого барьж байгаа. Ашиглалтын гурван лицензтэй, тэр нь ашиглалтаа хийх бэлтгэлээ хангаад явж байна. Манай Завхан аймаг унаган байгальтай, ойт хээр, хангай, тал гээд дөрвөн бүслүүрт багтсан аялал жуулчлал хөгжих бүрэн бололцоотой газар. Дэлхийн дулаарал болж байгаа энэ үед өндөр уулсын цас бизнес болох ёстой. Өвлийн спорт, жуулчны баазтай болох боломж бий. Бас Завхан аймгийн дээгүүр олон улсын агаарын тээврийн зам өнгөрдөг. Монголд хоёрхон байдаг агаарын цэргийн анги байдгийн нэг нь манайд байж байгаа нь давуу тал. Улаанбаатарт биш Завхан аймгийн онгоцны буудалд шууд буугаад сайхан амрах бололцоо бүрдэнэ. Ойрын 10 жилд уул уурхайгаас илүү аялал, жуулчлал орлого олох байх. Солонгорсон эдийн засгийн нэг нь аялал жуулчлал байх юм бол суурь бааз нь Завхан аймаг байя, хөрөнгө оруулалтаа хийгээч ээ гэсэн санааг хэлсэн юм.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Баяр




 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.194.115.24)
    ochood asuu geh shig ene humuus odoo yu ve chamtai adilhan heruul hiigeed tiim um asuuh soliotoi hun hen bhav de hend hamaatai um ve tand saihaniig husie bitgii too medreleeree humuus jaahan zugaatsag l de saihan yavahad saar mundahgui, sain yavj bgaa bolgond ataarhsan iim teneguud bdag
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.24)
    nulims geel bichsen hunees asuuhad chi uilaad hayagdsiimuu kkkkkkkkkkkk
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.24)
    yariad yavanuu bnuu ter setgegdel vldeegeed bgaa teneg umand yamar hamaa bnaa bolj l bn shde chi l bish bol yadiin hunii umnuus vstei tolgoi chini undulzuud bgaa umuu vgee olj bichij vvree olj hevt vldeeh setgegdelee bodoj bich uuriiguu chi taniulaad bn
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    ene 1 teneg shar semjilsen obgon boliosoi ichij amidraasai dandaa eldev huuhentei orootsoildoj bhiin
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    ene odoo ayatiahan amidaraasai dandaa huuhentei orootsoldoj bhiin teneg shar semjilsen ovgon ichij amidraasai
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    hudlaa gevel ooroos ni asuu
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    aimagt ni ochood vzsen amitan neg bnaa hahahha chi uuriiguu zarlaad bn shde malaa
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    hayagdaluud ataarhaj amidardag um
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    hunii huuhed etseg eh huviin amidral ehner er ni hend hamaa bnaa olon huuhnii nulims vzsen harnaa geed bgaa mal hayagdaad uilsan amitan bh shig bn ter chigeeree zailaach hunii amidralaar chi amidrahgui yaj ch zvtgesen chi ene hun shig amidarch chadahgui uchir ni chi teneg um bn tegeed naad bichsen umaa uuruu neg unshaach
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • purvee (202.126.92.7)
    taniig yamar hvn gedgiig zavhanii ard tvmen mednee. ene muu gants neg hvnii gvtgelegiig bitgii toogooroi. BALDANOCHIR muu jingeriin nohoi tsaadah chin yu ch hiihees butsahgvi shv bi sain medne ter l gvtgej bga yum ..
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • svhhuyag (202.126.92.7)
    taniig ingej gvtgej baihad ta yaj tesej chadaj bna aa . ene hvvhen ene teriin asuudliig gants negen hvn ter dundaa tanii orsoldogchvvd bichvvlj baigaag ta medej baigaa bailgvi bi hen gedgiin medej bna............. muu hogiin nowshnuud
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    худлаа гэвэл өөрөөс нь асуу да аймагт нь очихоор мэдэгдэнээ тэр хүүхэн нь өөрөө яриад явдгиин Тамгын газрынхан нь сайн мэдэж байгаа
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (182.160.47.72)
    худлаа ярихаа боль
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    olon huuhnii nulimsiig idsen hun oodlohgui e harj l bai ai , ohiduud chini chamaig sain etseg gej huleej abch bna uu, hoid eej ni oorsodtei ni chatsuu kkkkk Ichmeer yum iim huniig songuulid gargah baitugai nutgaas ni hoovol taarna 2 nuurt
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    ohin shigee ohintoi suusan gesen, Songuuliar aniig chini asuunaa chamaas, naad huuhen chini harin ovoo gar bn a l e shuu chinii neriig 1000 hudaldaj ideheer yum bna l e , burhan bolson ehneriinhee neriig bodoj bolsongui yu
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    hogiin nobsh uheesei
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    hogiin nobsh uheesei
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Тэр сайхан хангайд 70 газар онгичуулаад сууж байдаг муу л дарга байна. ХААНЯ-д байхдаа Улсын нөөцийн дөргө байж жоохон хөлжсөн нөхөр гэдэг байх шүү. Магадгүй. Бас л зальный хөрөнгө байх.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 45 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК