Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Цагдаагийн дарга нар хэн нэгний өмнөөс золиослогдох вий. С.Баяр: Цагдаа улс төрийн золиос болох учиргүй

2012-3-29
0
ЖИРГЭХ
Өчигдөр цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал болж, хугацаагүйгээр хойшилсон юм. Энэ үеэр өмгөөлөгч, гэрч нартай ярилцлаа.
    Өчигдөр цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал болж, хугацаагүйгээр хойшилсон юм. Энэ үеэр өмгөөлөгч, гэрч нартай ярилцлаа.
С.Баяр: Цагдаа улс төрийн золиос болох учиргүй

-Шүүх хурлын явц хэрхэн өрнөв. Та бүхэн мэдүүлгээ өгсөн үү?

-Биднийг энэ шүүх хурал гэрчээр дуудсан. Үүний дагуу бид улстөрийн хувьд оролцох ёстой, үүрэгтэй. Ингээд бид шүүх хуралд ирлээ. Шүүх хурал хойшлогдсон гэдгийг бидэнд мэдэгдлээ. Нэгэнт хуулийн дагуу шүүхэд гэрчээр оролцох ёстой улсууд шүүхийн хүрээнд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлгээ өгөх ёстой. Тиймээс хэвлэл мэдээллээр янз бүрийн байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгийг хаана хаанаа мэдэж байгаа байх. Гэрчийн мэдүүлгээ өгсний дараа дэлгэрэнгүй, тодорхой зүйлийг ярих эрх нээгдэх юм.

-Таныг энэ хэргийг гэрчээр дуудаж, оролцуулж байгааг хэр үндэслэлтэй гэж үзэж байна?


-Энэ бол шүүхийн л эрх мэдлийн асуудал. Энэ хэргийн үзэн мөнийг тогтоохын тулд шүүх хуралд ийм ийм хүмүүсийн оролцуулах шаардлагатай юм гэж үзсэн байна. Үүний дагуу л бид гэрчээр ирж байна. Нэгэнт шүүх хурал гэрчээр оролцох тухай албан ёсны хүсэлт ирсэн учраас иргэний үүргээрээ оролцох ёстой гэж үзэж байна.

-Долдугаар сарын 1-нд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид өнөөдөр энэ хэргийн бурууьтан болоод шүүгдэх гэж байна.Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?


-Мэдээж хэрэг иргэний хувьд энэ шүүх  хурлыг шударга яваасай л гэж хүсч байна. Бидний амьдрал олон зүйлээр гачигдаж байна. Үүний дундаас хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл нь шударга ёс. Иймээс долдугаар сарын 1-нд чухам ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг монголын ард түмэн нээлттэй харсан. Тэгэхээр шүүх хурлыг ч мөн нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цагдаа улс төрийн золиос болох учиргүй гэдэг үгтэй миний хувьд бүрэн дүүрэн нэгдэж байгаа. Нэгэнт долдугаар сарын 1-нд болсон үймээнийг зохицуулах гэж бүх хүчээ тавьсан хүмүүс бол яах аргагүй цагдаа нар. Энэ хүмүүс буруутан болоод дуусвал зөвхөн цагдаагийн ар гэрийнхэн биш ард түмэн ч үүнийг зөвшөөрөхгүй байх. Тэгэхээр үнэн мөнийг тогтоохын тулд бид зөвхөн үнэнийг л ярих ёстой. Тиймээс ч энэ шүүх хуралд бэлэн ирсэн. Мөн энэ сарын 14-нд олсон шүүх хуралд ч мөн ирэхэд бэлэн байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой.

-Өмгөөлөгчид хүчин мөхөсдөөд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байна. Тэднийг цаг гаруй саатуулсан гэж байна. Энэ хэрэгт үнэхээр улстөрчдийн оролцоо байгаа юм биш үү?


-Үүнийг хөндлөнгөөс дүгнэж хэлэхэд бэрх байна. Өмгөөлөгч чухам ямар байр суурь барьж ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна.

Ц.Мөнх-Оргил: Хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаа буудсан нь тогтоогдлоо гэж ярьж байгаа нь Үндсэн хуулийн гэм буруугийн зарчим зөрчигдөж байна

-Та тухайн үед Хууль зүй дотоод хэргийг яамыг толгойлж байсан хүний хувьд энэ шүүхэд гэрчээр дуудагдсанаа юу гэж ойлгож байна вэ?

-Бидэнд шүүхээс зарлан дуудах ирсэн. С.Баяр даргын хэлсэнчлэн өмнөх хуралд оролцоход бэлэн байсан. Дараагийн удаад ч мөн гэрчээр дуудвал ирж, болсон үйл явдлыг үнэн мөнөөр нь ярина. Миний байр суурь бол мөрдөн байцаалт явж байгаа, шүүхээр шийдэх гэж байгаа асуудлыг огт улстөржүүлж болохгүй. Түүнчлэн гэрчээр дуудагдсан бидний хувьд хэвлэлээр дамжуулж, байр сууриа илэрхийлэх, ямар нэгэн таамаг дэвшүүлэх, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого байж болохгүй. Тиймээс бидний хувьд шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгч нартаа хүндэтгэлтэй хандаж байгаа. Шүүхээс аль нэг талд шийдвэр гарч таарах байх. Үүний дараа бид  болсон үйл явдлын талаар, хуулийн хүрээнд ярих болно. Шүүх эцэслэн шийд гаргаагүй байхад энэ талаар дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй гэдгийг хэлэх байна. 

-Энэ хэрэгт цагдаагийн алба хаагчдыг яллагдагчаар татсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Энэ үндэслэлтэй эсэхийг шүүх тогтооно. Миний хувьд бол нэг ойлгохгүй байгаа зүйл бий. Энэ бол гэм буруутайг нь шүүхээр тогтоотол хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцож үл болно гэсэн гэм буруугийн үндсэн зарчим байгаа. Гэтэл энэ зарчим өнөөдөр манай улсад хэр мөрдөгдөж байна гэдгийг энэ шүүх хурал харуулах ёстой. Хэн буудсаныг тогтоогоогүй байж цагдаа буудсан нь тогтоогдлоо гэж ярьж байгаа нь Үндсэн хуулийн гэм буруугийн зарчим зөрчигдөж байгаа гэж бодож байна. Хэрвээ хэн буудсан нь тогтоогдоод, цагдаа нарт хэн үүрэг өгсөн бэ гэдэг нь ил болчихвол энэ өөр асуудал. Гэхдээ үүнийг шүүх шударгаар шийднэ гэж найдаж байна.

-Цагдаа нарыг цагдан хорьж байгааг Та эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Цагдаа нарыг хорьж байгааг би эсэргүүцэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ шүүхийн шийдвэр.

Д.Лүндээжанжан: Би хуульч хүн, яривал их л зүйл байна.

-Таны хувьд тухайн үед Үндэсний аюулгүй байдлын даргаар ажиллаж байсан. Энэ шүүх хурлын хэрхэн харж байна вэ?


-Сая хоёр хүн ярьчихлаа. Нэг их олон зүйл яриад яахав. Би хуульч хүн, яривал зөнлөө л асуудал байна. Гэрчээр татагдсан учраас энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөх боломжгүй гэдгийг та бүгд мэдж байгаа байх. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэлэх үгээ хэлнэ.

Н.Энхбаяр: Цагдаагийн дарга нар хэн нэгний өмнөөс золиослогдох вий.



-Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал улс төржөөд байна уу даа?


-Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан зөвхөн тэр үеийн цагдаагийн удирдлагууд болох эдгээр хүмүүсийг шүүхээс яллах гэж байгаа нь буруу. Тэр үед энэ үйл явдалд идэвхтэй оролцож байсан улстөрийн намууд, улстөрчдийг мөн энэ шүүх хуралд хамруулан үнэн мөнийг тогтоох ёстой юм. Тэгэхгүй бол тэр үеийн цагдаагийн удирдлагууд буруутан болж яллагдаад ард нь жинхэнэ зохион байгуулсан, үүрэг өгсөн эзэд нь гэм зэмгүй нуугдаж үлдэх боломжтой юм. Үүнийг л зогсоох ёстой. Тиймээс би гэрчийн мэдүүлэг өгөхөөр энэ хуралд оролцохоор ирсэн.

-Долдугаар сарын 1-ний хэрэгт таны зүгээс цагдаагийн өмнөх удирдлагуудыг буруугүй гэж үзэж байна уу?

-Буруутай, буруугүйг шүүх шударгаар шийдэх ёстой. Шүүх шударгаар шийдэж буйг ард түмэн илээр харах учиртай. Миний зүгээс эдгээр хүмүүсийг хэн нэгний өмнөөс золиослогдох вий хэмээн сэтгэл зовниж байгаа. Ард нь байгаа жинхэнэ буруутнууд ил гарч ард түмэн, шүүхийн өмнө буруугаа хүлээх цаг болсон гэж бодож байна. Миний хувьд шүүхийн өмнө тавьсан тангарагын дагуу тэр үед болж өнгөрсөн бүх зүйлийг гэрчээр мэдүүлэх болно.

-Таныг тэр үеийн үйл явдлын зохион байгуулахад гар бие оролцсон гэх хардлага нийгэмд яваад байгаа. Энэ талаар?


-Энэ асуудлыг би өдгөөг хүртэл тайлбарлаж хэлсээр ирсэн. Үүнд би хариулмааргүй байна.


О.Алтангэрэл: Улс төрийн захиалгат жүжигт чинь шүүгдэгчид тоглож ял авах нь ойлгомжтой

-Та бүхэн ямар үндэслэлээр үйлчлүүлэгчдээ өмгөөлөхөөс татгалзсан бэ?

-Энэ сарын 20-нд дээрх хэрэгт маргаан үүсгээд байгаа талаарх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Үндсэн хуулийн цэцэд  миний үйлчлүүлэгчид хэрэг үүсгэсэн зүйл ангийн асуудлаар маргаан үүссэн  тохиолдолд хэргийг бүхэлд нь түдгэлзүүлдэг хуулийн заалт бий. Үүнийг үндэслэвэл Сүхбаатар дүүргийн шүүх Ч.Амарболд нарт авсан цагдан хорих шийдвэрээ даруй хүчингүй болгох, хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх ёстой байсан ч тэгээгүй. Мөн хүсэлтийн хариуг тав хоногийн дотор өгөх ёстой байсан ч өгөөгүй. Гэтэл өнөөдөр хүсэлтийг хүлээж авалгүй хүчээр хэргийг шийдвэрлэнэ гэхээр нь бид эсэргүүцсэн. Учир нь бид шүүх хурлын тов гараагүй, бэлтгэл шатандаа байхад нь хүсэлт гаргасан. Энэ талаар хуулинд тодорхой заасан байгаа. Гэтэл шүүхээс хэргийг түдгэлзүүлээгүйгээр барахгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хандан үүнийг чинь бид нар ойлгохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, та бүхний хууль зөрчиж байгаа энэ үйлдэлд чинь бидний хууль, эрхзүйн мэдлэг хүрэхгүй байна. Бид гологдож байна. Тэгээд ч шүүгдэгчид өмгөөлөгчтэй байсан, байгаагүй зорилготойгоор найруулан тавьж буй  улс төрийн захиалгат  жүжигт чинь хохирогчоор оролцон тоглож ял авах нь ойлгомжтой. Тиймээс  Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмэнд зааснаар үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Шүүх бол илтэд хуулийг зөрчиж байна шүү дээ.

-Шүүхээс ямар хариу өгсөн бэ?

-Шүүхээс бидний хийсэн мэдэгдлийг хүсэлт мэтээр хүлээж аваад цаг гаруй  хэлэлцсэний эцэст “Бид наад хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан. Энэ юу гэсэн үг вэ. Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө Өмгөөлөгчийн эрхийг шүүх зургаа дахь удаагаа зөрчлөө. Бид наад социализмын үеийнх шиг тавьчихсан жүжигт оролцмооргүй байна гээд гарах гэтэл шүүх хуралдаанд оролцохыг шаардаж, Т.Мөнхдэлгэр шүүгч бид хоёрыг хагас цаг орчим саатууллаа. Хууль зөрчиж, хүчээр шүүх хуралдааныг явуулах гэж оролдож байгааг хараад энэ салбарт арав гаруй жил ажиллаж байгаа залуу өмгөөлөгчийн хэрнээ би эндээс гутраад гарч байна.  45  жил ажиллсан Ц.Итгэл өмгөөлөгчийн даралт нь ихсээд унаж байна.  Дахин хэлэхэд, найруулагч нь хэдийнэ найруулчихсан гүйцэтгэл нь дутуу энэ жүжигт бид оролцохыг хүсэхгүй байна. Монголын ард түмэнд хандаад зориуд нэг зүйлийг хэлэхэд, эрх баригчдаас бодит боломж нөхцөлийг шаардахгүй бол хууль таны эрх, эрх чөлөөг  өмгөөлөгчөөр дамжуулан хамаална гэдэг бүгд худал болчихсон юм байна.

 -Шүүх хурал хэзээ болох вэ. Тов нь гарсан уу?


-Хуулинд зааснаар шүүдэгчид өмгөөлөгч авах эрхтэй, шүүх хангах үүрэгтэй. Гэхдээ өнөөдрийнх шиг хаалгаа түгжиж, хорьж хүч хэрэглэж байгаа байдлаараа явбал маргааш ч шүүх хурлаа хийчихэж магадгүй байна. Гэхдээ ганц юм хэлэхэд, энэ хэрэгт орж байгаа өмгөөлөгч нар хэзээ нэгэн цагт ялна. Яагаад гэвэл бид шударга үнэний төлөө явж байгаа. Хохирсон хүмүүс ч төр засгаас хохирлоо гаргуулж, жинхэнэ хэргийн эздэд хариуцлага тооцох тэр өдрийг харна. Үүнд би итгэлтэй байна.

Хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү: Ч.Амарболд нарын өмгөөлөгчдийг хариуцлагагүй үйлдэл хийлээ

-Шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзсаныг та юу гэж бодож байна?

-Монголын түүхэнд байгагүй нөхцөл байдал үүслээ гэж хэлмээр байна. Өмнө нь шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзаж байснаас өмгөөлөгч нь шүүгдэгчээсээ татгалзаж байсан тохиолдол байгаагүй. Хуульзүйн талаас нь аваад үзвэл буруу л даа. Миний хувьд Ч.Амарболд нарын өмгөөлөгчдийг хариуцлагагүй үйлдэл хийлээ гэж үзэж байна.

-Шүүх бүрэлдэхүүн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг яагаад үл тоосон юм бол оо. Хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан юм биш үү?

-Шүүх хурлын өмнө шүүхээс  үүний  хариуг өгчихлөө гэж ойлгосон. Энэ асуудал дээр би байр суурь илэрхийлээд байх шаардлагагүй болов уу.

-Шүүх хурлын тов хэзээ гарах бол?


-Одоогоор хэлж мэдэхгүй байна.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (112.72.14.6)
    Бугдээрээ матрын нулимс гаргаж байна. Тэгээд хэнийг шийтгэх юм. Жирийн цагдааг бүр ч шийтгэж болохгүй. Харин өмгөөлөгчид хуйвалдаж хурлыг санаатай хойшлуулах олон арга саам хэрэглэж байгаа нь. Өмгөөлөгч нар солигдож цаг хожиж байна. Цагдаагийн дарга нар бол шийтгэгдэх байх аа. Хариуцлага алга.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • svhee (203.91.117.4)
    энхбаяр хэмээх хүний нэр их яг үнэн хэрэг дээрээ өнөөдөр монголын төрийн тэргүүдээс энэ хүнээс илүүг хийсэн хүн тунч ховор
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • irgen (124.158.75.10)
    yag unen shuu
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    С.Баярыг шууд шоронд үлдээхгүй яасын бол хүн алах хүн буудах захиалгыг өгсөн муу бузар алуурчин ш дээ наад муу чинь гэтэл яагаад толгойг нь илэээд байгаа юм муу шаарыг
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК