зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4855 4856 4857 4858 4859 4860 4861
  • Ёкозүна Какүрюү Кюүшюү башёд түрүүллээ
    2016 оны 11 сарын 27
    Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё өндөрлөхөд нэг хоног дутуу байхад ёкозүна Какүрюү 13:1 амжилтаар түрүүлэх нь тодорхой боллоо.
  • М.Зоригт “Тарагтай боов” нэвтрүүлэгт уригдав
    2016 оны 11 сарын 27
    Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Channel 11” телевизээр ”Тарагтай боов” нэвтрүүлгийн анхны дугаар өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон юм. Нэвтрүүлгийг дуучин А.Хишигдалай хөтөлж анхны зочиноор загвар өмсөгч Э.Энхболд оролцсон. Нэвтрүүлгийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн асан М.Зоригт уригдлаа.
  • Долоо хоногийн тойм: Далай ламтай өдрүүд, сонгодог аялгуутай үдэш
    2016 оны 11 сарын 27
    Өвлийн эхэн сар дөнгөж гарч буй энэ үед хүйтний эрч эрс чангарсан нь улс даяараа ”цас, мөс-хальтиргаа”-ны тухай хэлэлцэж сандралдав. Цас, мөсийг арилгах тухай Хотын даргын захирамжинд ахлах ангийн сурагч, оюутан, цэргүүд хамрагдсан нь олонхийн шүүмжлэлийг дагууллаа.

    Хүний хүчээр цэвэрлэхийг илүүд үзсэн нийслэлийн дарга нар өөрсдөө мөс цохиж, цас цэвэрлэж байгаа зургаа оруулж байсан нь саяхан. Харамсалтай тэдний бодсончлон замын хальтиргаа гулгаа арилсангүй.

    Хальтиргаа гулгааны улмаас өдөрт 200-300 хүн бэртэж гэмтэж байна гэж албаныхан мэдээлж буй юм. Өөрөөр хэлбэл, нийслэл мөсөн коток болж хувирсан гэхэд хилсдэхгүй.

    Түүнчлэн ихэнх хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч зудын байдалд орж өвөлжилт хүндрээд байгаа юм. Тухайлбал, Увс аймаг, Бая-Өлгий зэрэг аймагт хүйтний эрч чангарч зудын байдалд байна.

    X Богдыг тодруулсан хийгээд Хятадын эсэргүүцэл

    Хэний урилгаар ирсэн нь тодорхойгүй Далай багшийн айлчлал өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэв. Тэрбээр ирсэн зорилгоо номын авшиг хүртээх, номын айлчлал гэж тодорхойлж байгаа юм. Түүний айлчлалыг улс төрийн зорилготой, мөнхүү X Богдыг тодруулах гэж ирсэн гэх таамаг олны анхааралд өртөж Монголын бурхан шашинтнуудыг хоёр тал болгосон.

    Энэхүү таамаг батлагдаж Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ сарын 24-ны өдөр Их тэнгэрийн аманд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ X Богд нялх байгаа гэдгийг дуулгаснаар албан ёсоор айлчлалаа өндөрлүүлсэн.

    Түүнчлэн хөхөө өвлийн хүйтэнд Далай ламын айлдах номын сургаалийг сонсох гэсэн сүсэгтэн олон Буянт-Ухаа цогцолборт хоорондоо дайтах шахуу үйл явдал болсоныг хэвлэлийнхэн мэдээлж байсан юм.

    Харин энэхүү номын айлчлалаас шалтгаалж Хятадын талаас дөрвөн томоохон уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Үүнд нь Шадар сайд У.Хүрэлсүхийн айлчлал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, ОХУ-Монгол-Хятад улсын зам тээврийн сайдуудын уулзалт, Монгол-Хятадын парламентчдын уулзалтууд багтжээ.

    Энэхүү үйл явдлыг Хятадаас хараат бус тусгаар улс гэдгээ баталсан үйл явдал боллоо гэж зөвтгөх нэг нь байхад хоёр улсын харилцаанд сэв суулгасан явдал гэж буруутгах хүмүүс бишгүй байлаа.

    Баасан гаригт бүх нийтээр амарлаа

    Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж Улс тунхагласны баяртай холбогдуулан бүх нийтээр баасан гаригт амрах болсон мэдээлэл олны анхаарлын төвд орсон юм.

    Түүхэн баяр нь энэ жил бямба гаригт тохиож байгаа тул ийн нөхөж амрахаар болсон. Харин энэ шийдвэр зарим иргэний дургүйг хүргэсэн бол бусдынх нь хувьд хүйтэн, хальтиргаатай үед нэг өдөр ч гэсэн гэртээ өнжих нь хэмээн хөөр болсныг энд онцлоё

    ”Өнгөрсөн одоо, ирээдүй”-д очсон нэгэн үдэш

    Соёл урлагийн салбарт нэгэн онцлох үйл явдал болж өрнөсний нэг нь энэ сарын 25-ны өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 84 дэх жилийн өвөл цагийн нээлтийг угтлаа. Өөрөөр хэлбэл, ”Өнгөрсөн одоо, ирээдүй” симфони найрал хөгжмийн тоглолт Офецериудын ордонд болж өнгөрсөн юм. Өвлийн эхэн сарын жаврыг үргээж ард түмний сэтгэлд хоногшсон ая дууг утсан хөгжмийн хамтлаг, цохиур хөгжим, цахилгаан хөгжим, бөмбөрийн хамтлаг хоршиж өөр өөрийн өнгө аясаар мэндчилэн үзэгч олны сонорыг мялааж сэтгэлийн утсыг хөндлөө.

    Хөгжмийн зохиолч З.Хангалын тань руу нүүж явна, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн дуулсан ”Хэн юм бэ” , Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим “Жалам хар”, Ардын уран зохиолч С.Дашдооровгуайн ”Анхны хайр” ”Намар” , ”Сэтгэлийн эгшиг” зэрэг олон сайхан ая дууг энэ үдэш эгшиглүүлсэн юм.

    Эргэх дөрвөн улирал ээлжилхэд хүн бүрийн сэтгэл хувьсан өөрчлөгдөж, өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байдаг. Зарим нь алтранхан байх шаргал навчсыг нь харж намар цагаас эрч хүч авч, догдолдог байхад өөр нэг нь навчисаа гүвэх нүцгэн моддын сэрчигнээн, жиндүү салхинд гуниглаж даарах нь бий.

    Харин ”UBS” телевизийн тал бүрийн авьяастай гэх хөтлөгч Э.Гантулгын хувьд зуны улирал өвөрмөц содон байхад намарыг үгүйсгэл гэж үздэг ажээ. Түүний хувьд өвөл бүх зүйлийн шинэчлэл гэнэ. Учир нь зуны сайхан бүхнийг намар үгүйсгэж байхад өвөл бүхнийг шинэчилдэг гэж энэ үеэр өөрийн бодлоо үзэгч олонтойгоо хуваалцсан юм.

    Бидний өнөөдөр хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр өнгөрсөнд түүх болон үлдэж байхад маргааш руу тэмүүлсэн сэтгэл ирээдүйг бүтээдэг билээ. Мөн ”Яг одоо” гэсэн бүгд маань энэ л цагт одоо үед оршдог гэдгийг хөгжмийн зохиолч Л.Балхжавын ”Хиймор тэтгэсэн аялгуу” -гаар тоглолт өндөрлөлөө.


  • 24 баримт: Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй
    2016 оны 11 сарын 27
    Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Чой Сүн Шил хэмээх эмэгтэйтэй холбоотой шуугианаас Пак Гын Хэгийн улс төрийн байр суурь үлэмж хэмжээгээр ганхан, түүнийг огцрохыг шаардаж буй.
    Түүнтэй холбоотой олон факт дэлхий нийтийн анхаарлын төвд ил болсоор байна. Ингээд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой мэдээллийг 24 баримтаар хүргэе.

    Баримт 1. Ерөнхийлөгч Пак Гын Хэ өдгөө 65 настай бөгөөд 1952 оны 2 сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төржээ.

    Баримт 2. Тэрбээр 22 настайдаа улс төрд орсон нь харьцангуй эрт улстөрд оролцсон хүмүүсийн нэг юм.


    Баримт 3. 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгджээ.

    Баримт 4. Хатагтай Пак 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Жөн Хигийн ууган охин ба эцэг Жөн Хи нь Өмнөд Солонгосын генерал байсан юм.

    Баримт 5. Түүний аав Пак Жон Хиг ““харгис удирдагч” байсан гэж үздэг. 1979 онд Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын захирал Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөжээ.


    Баримт 6. 1979 он буюу таван жилийн хугацаанд албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв.


    Баримт 7. Тэрбээр Сэнури намаас нэр дэвшиж 2012 оны 12 сарын 19-ний өдөр БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


    Баримт 6. Түүний амьдрал хагацал, гунигаар дүүрэн байсан гэж тэрбээр түүхэн номондоо дурдсан байдаг аж.

    Баримт 7. Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцрохдоо тулаад байна.

    Баримт 8. Өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнл 14 хувиар унасан нь амиа хорлосон Ерөнхийлөгч Но Му Хёнгийхоос хэд дахин илүү болоод байна.

    Баримт 9. 1998 оноос хойш өдийг хүртэл таван удаа улсын хурлын гишүүнээр сонгогджээ.

    Баримт 10. Хөх ордонд амьдарсан 16 жилийнхээ хугацаанд аав, ээж хоёроо цаг бусаар алдсан Пак Гын Хе тухайн үед хамтдаа амьдарч байсан эрэгтэй дүүгийнхээ хамт Хөх ордныг орхин гарч байсан бол 34 жилийн дараа эргэн ирсэн юм.

    Баримт 11. “Намайг гэх аав, ээжгүй надад алдах зүйл, авах зүйл нэг ширхэг ч байхгүй. Тиймээс би энэ эх орныхоо төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэж нэр дэвшигч Пак Гын Хе 2007 онд намынхаа дарга болох хүчтэй өрcөлдөөнд ялалт байгуулах үедээ хэлж байсан удаатай.

    Баримт 12. Хэвлэлийнхэн энэ удаа түүнийг улсын мөнгөөр чалх сайжруулагч виагра бэлдмэл худалдаж авсан баримтыг дэлгээд буй юм. Түүний албан өрөөнөөс 364 ширхэг виагра илэрсэн нь олны анхааралд өртөөд байна.

    Баримт 13. 2016.11.04-н Хатагтай Пак Гын Хэ 40 гаруй жил найзалсан Чой Сун Силтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлал хүсэв. Чойн Сун Силийг Ерөнхийлөгчийн улс төрийн хэрэгт оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон байдаг.
    Баримт 14. 2016.11.16-н Солонгос улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээсээ байцаалт авлаа. Хатагтай Пак прокурорын байцаалтаас өмнө өмгөөлөгч хөлсөлсөн байдаг.

    Баримт 15. Чой Сун Силийн аав Чой Тэ Мин өмнө нь буддын лам байсан ба дараа нь христийн шашны номлогч болж, шашны шинэ урсгалыг бий болгож байгаагаа сурталчилж, үүний дараа өөрийгөө бөө хэмээн тодорч байсан нь ард түмний дунд эргэлзээ бий болгоод байна.

    Баримт 16 . Чой Тэ Мин нь Пак Гын Хегийн ээжийг нас барсны дараа ээжийнх нь сүнстэй холбож өгнө хэмээн түүнтэй холбогдож, улмаар охин Чой Сун Сил нь дотно найзууд болсон түүхтэй.

    Баримт 17. 2016. 11.05-нд Сөүл хотноо Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн жагсаал түүхэн дэх хамгийн олон хүн хамрагдсан хоёр дахь тохиолдол юм. Жагсагчидын ихэнхи нь оюутан сурагчид байв.

    Баримт 18. Энэхүү жагсаал дотоодод төдийгүй гадаадад мөн өрнөсөн юм. Тодруулбал, Бостонд суралцдаг солонгос оюутнууд эсэргүүцэлд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.


    Баримт 19. Ерөнхийлөгч Пак Гы Хэ өөрийн дотны найз Чуй Сүн Шилтэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн.

    Баримт 20. Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи хамгийн олон жил буюу 1963-1979 онуудад Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан.

    Баримт 21. “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна.
    Баримт 22. Ерөнхийлөгчийн хар багын найз, аав нь бөө нарын удирдагч байсан Чой Сүн Силийн хувийн компьютерооос 200 гаруй албан бичгийн файл олдсоны ихэнхи нь Пак Гын Хэгээс түүнд илгээсэн төрийн нууцад хамаарах бичиг баримт, хэлэх үг, заавар зөвлөгөө байсан нь солонгосчуудын дургүйцлыг төрүүлээд байна.

    Баримт 23. Хатагтай Пак Гын Хэ бөө удгануудынхаа нөлөө, тэднийхээ хэлсэн мэргэ төлгөнд итгэж Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хааж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн татгалзсан байх магадлалтай.

    Баримт 24. Ерөнхийлөгч Пакад бөө найз нь “Кем Чен Ун эдгэшгүй өвчтэй болсон учир удахгүй болсон, хоёр жилийн дараа гэхэд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхэлнэ” хэмээн итгүүлснээр Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаасан гэж үзжээ. Кэсоны аж үйлдвэрийн бүс нь хоёр орныг нэгтгэх мөрөөдлийнх нь эхлэл байсан гэж судлаачид үздэг.


  • Өдөртөө 7-9 градус хүйтэн, цас орохгүй
    2016 оны 11 сарын 27
    Солигдмол. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 11 сарын 27
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Үхрийн махыг амтлах 6 арга
    2016 оны 11 сарын 26
    Та өнөөдөр гэртээ ямар хоол хийхээ сонгоогүй байгаа танд зөвлөхөд үхрийн мах сонгоход зөв сонголт гэж найдаж байна. Та доорх аргыг ашиглаад өнөөдөр гэр бүлдээ гэнэтийн бэлэг бариарай. Гал тогоо бол эзэгтэй нарын бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, юм юмыг туршиж үзэх “талбар”. Хоолыг л төрөл төрлөөр нь “хашрааж” чадах юм бол, ажил дээрээ ч шинийг санаачлагч нь байх болно. Хэдий болтол үхрийн махыг зөвхөн давс, перецээр амтлах юм бэ, тийм биз?

    Нарийн нандин амт оруулахад жаахан хоолны мэдлэг, бүтээлч чанар байхад л хангалттай. Үхрийн махны үндсэн гайхалтай амтыг тодруулж, үнэрийг сайжруулж, үзэмжийг нэмдэг цөөн хэдэн амтлагчийг зөвлөж байна.

    Итали арга

    “Italian dressing” гэсэн бичигтэй тусгай амтлагч нараас сонгож ч болно. Эсвэл гэртээ нэг аяга цуу, 1/3 аяга оливийн тос, 2 хоолны халбага ус, 1 хоолны халбага давс, ¼ хоолны халбага нунтаг гоньд, ½ хоолны халбага сармисны нунтаг, ½ хоолны халбага элсэн чихэр юм уу зөгийн балыг хооронд нь хольж /дээр нь өөр амтлагчны төрлийн ямар ч нунтаг ногоо хийж болно/ сэгсрээд өөрийн гэсэн итали амтлагчийг хийх боломжтой. Махаа шарж эхлэхээсээ нэг цагийн өмнө цахилгаантай уутан дотор хийж байгаад, дотор нь соусаа асгаж хөлдөөгчинд хийнэ. 15 минут тутамд гаргаж ирээд уутных нь гаднаас “иллэг” хийж амтыг нь оруулаад, цагийн дараа гаргаж шараарай. Махны чинь үнэр амт давтагдашгүй санагдах болно.

    Фанта ундаа /өөр ямар ч жүржийн найрлагатай хийжүүлсэн ундаа байж болно/

    Битүү чанагчиндаа хоёроос гурван лааз Фанта хийж махаа чанаарай. Ундааны амт махыг ямар өвөрмөц, салахын аргагүй болгодог гээч. Туршиж үзсэн эзэгтэй зөвлөж байна шүү.

    Бүхэл сармис
    Их хэмжээний үхрийн махтай хоол хийхээр болвол энэ аргыг ашиглаарай. Махыг хэрчээгүй бүхлээрээ байхад нь хутгаараа зүсэж нүх үүсгээд завсарт нь бүхэл сармисны хумснууд хий. Тэгээд тэр чигт нь чанаж болгоод хэрчээрэй.

    Шар айраг, улаан дарс
    Үхрийн махтай шөл хийх гэж байгаа бол дээр нь 1-2 хоолны халбага дарс юм уу шар айраг хийчихвэл амт нь шал өөр болно. Махны шөлний гашуун нь дарагдаж, исгэлэн бөгөөд чихэрлэг амт нь нэмэгдсэнээр илүү амтлаг болно.
    Ганцхан төрлийн өөр амт нэмээд...

    Давс, перец, сармисны нунтаг, базиликийн нунтаг дөрвийг хольж нэг амтлагч болгоод махан дээрээ түрхэж бүхлээр нь битүү чанагчинд чанаад гаргахад гайхалтай өөр амт гарах болно. Өдөр тутам хэрэглэдэг дээрээ ганцхан өөр төрлийн амтлагч нэмэхэд л хоолныхоо нэр төрлийг нэгээр нэмнэ.

    Таконы соус

    Мексик аргаар татсан махыг амтлахыг хүсвэл таконы соусыг санал болгож байна. 250 гр улаан лоолийн соус, ¼ аяга ус, 1 цайны халбага чилиний нунтаг, 1 цайны халбага жижиглэж хэрчсэн сонгино, 1 хоолны халбага цагаан цуу, ½ цайны халбага сармисны нунтаг, ¼ цайны халбага паприка, ¼ цайны халбага элсэн чихэрийг холигчоор сайтар холино. Хольсон соусаа 15-20 минут дундаж хэмийн гал дээр болгоод махтайгаа цуг олгоно.

    Үхрийн махтай хамгийн сайн зохицдог амтлагч, нэмэлт найрлагууд:
    Шинэхэн биш бяслаг
    Гахайн мах
    Барбекю соус
    Ногоон улаан чинжүү
    Мөөг
    Гич
    Сонгино
    Перец
    Улаан дарс
    Цөцгий
    Шар буурцагны соус
    Гоньд
    Улаан лооль
  • ”Алтан бөмбөг”-т нэр давшигчид тодорчээ
    2016 оны 11 сарын 26
    Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруупах “Алтан бөмбөг” ёслолын ажшшагаа ирэх сарын 12-нд болно. Хоёр дахь уцаагаа зохион байгуулах гэж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруупах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлжээ. Эдгээр тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийнхэн статистик үзүүлэлт, улирлын амжилтаар нь дүгнэж тодруулав. Лигийн аварга “Эрчим” клубээс “Алтан бөмбөг”- ийн төлөө хамгийн олон буюу долоон тоглогч нэр дэвшиж байна. Харин нэр дэвшигчдээс хамгиин ахмад нь өдгөө 31 настай “Дэрэн”-гийн хамгаалагч Б.Гарьдмагнай байгаа юм. Ингээд нэр дэвшигчдийг танилцуулъя.
    Алтан бөмбөг наадамд нэр дэвшигчид:
    М.Төгөлдөр (Эрчим)
    Б Ариунболд (Эрчим)
    Г.Билгүүн (Эрчим)
    Г.Төгөлдөр (Эрчим)
    Ж.Сүндорж (Эрчим)
    Г.Батбилгүүн (Эрчим)
    Ишино Шута (Эрчим) Х.Есөн-Эрдэнэ (ШМ Баянгол) Д.Төрбат (Хоромхон) О.Оюунбаатар (Хоромхон) Н.Наранболд (Хоромхон) Б.Мөнгөнтулга (Улаанбаатарын Унаганууц)
    Майкл Адэеэмо (Хоромхон) Б.Баянмөнх (Хангарьд) Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд) О.Мижиддорж (Хангарьд) М.Алтанхүү (Улаанбаатар сити) О.Баяржаргал (Улаанбаатар) Хишида Таку (Сэлэнгэ пресс) Александр Маринкович (Дэрэн) Б.Гарьдмагнай (Дэрэн)
    Энэ жилийн онцлог гэвэл егагистик үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдсэн, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй легионер тотогчид нэр дэвшиж байгаа. Хүрхрээ дээд лигийн багийн дасгалжуулагч, багийн ахлагч, спортын сэтгүүлчдийн санал асуулгаар оны шилдэг хөлбөмбөгчин тодорно. Санал асуулга ирэх даваа гаригаас эхлэн 12 хоног үргэлжилнэ. Ингэснээр оны шилдэг шүүгч, дасгалжуулагч, эмэгтэй багийн дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгч, шилдэг гарааны 11 тодрох юм.
  • БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон анхааруулж байна
    2016 оны 11 сарын 26
    ​1. БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

  • Жолооч нар хальтиргаанаас болж осол аваар гаргасан бол хохирлоо барагдуулах боломжтой
    2016 оны 11 сарын 26
    Замын цагдаагийн газарт халтиргаа гулгаанаас үүдэлтэй ослын дуудлага хэд дахин нэмэгджээ. Мөн энэ үед замын түгжрэл, осол аваарын тоо буурахгүй, нэмэгдсээр байгаа гэнэ.

  • Томуугийн вакцин хийж эхэлжээ
    2016 оны 11 сарын 26
    Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуугийн вакциныг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийж эхэлсэн.

  • Бөөгөөр засал хийлгээд ГССҮТ-д хүргэгдсэн хэрэг гарчээ
    2016 оны 11 сарын 26
    Энэ сарын 22-ны өдөр Б гэх 32 настай эр бөөгийн зан үйл хийлгүүлж байхдаа халуун чулууны уураар ариулуулсан байна.
  • Ханиаднаас сэргийлэх хамгийн энгийн 3 арга
    2016 оны 11 сарын 26
    Ханиад хүрэхийг хүсээд байдаг хэн байхав. Ханиаднаас сэргийлж байгаа нь энэ гээд үргэлж эмнэлгийн цагаан бээлий, амны хаалт хийгээд явалтай биш дээ. Тиймүү?
  • Манай сагсчид дэлхийн оюутны аваргаас мөнгөн медаль хүртлээ
    2016 оны 11 сарын 26
    БНХАУ-ын Шиамень хотноо Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн боллоо. Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнийг Олон Улсын Оюутны Спортын холбоо /FISU/, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ хамтран зохион байгуулдаг нэр хүнд бүхий тэмцээн юм.
  • Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
    2016 оны 11 сарын 26
    Улс тунхагласны баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэнээр баярын арга хэмжээ албан ёсоор эхэлжээ.
  • Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан болно
    2016 оны 11 сарын 26
    Өнөөдөр Улс тунхагласны 92 жилилйн ойн баярын өдөр тохиож байна. Ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 14.00 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд эхэлнэ.

  • Малгай, бээлийг гар доорх материал ашиглан хэрхэн хийх вэ?
    2016 оны 11 сарын 26
    Видео: Малгай, бээлийг гар доорх материал ашиглан хэрхэн хийх вэ?
  • Морин хуурын чуулгын сайн үйлсэд зориулсан тоглолт өнөөдөр болно
    2016 оны 11 сарын 26
    Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон “Best of Classics” тоглолтоо энэ сарын 26-нд Соёлын төв өргөөний тайзнаа үзэгч олны хүртээл болгохоор болжээ. Морин хуурын чуулга, “Цэцээ гүн ротаракг” клуб хамтран зохион байгуулж буй уг тоглолтод гадаадын болон орчин цагийн сонгодог бүтээлүүдийн сор болсон аялгуунуудыг тоглох юм. Ганцхан удаа болох уг тоглолтын орлого сайн үйлсэд зориулагдана гэдгээрээ онцлог. Тодруулбал, харааны бэрхшээлтэй оюутнууц болон хүүхдийн суралцах зрүүл орчинг бий болгох тесөлд дэмжлэг үзүүлэх аж. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой ирэх жил тохионо.
    Энэ хүрээнд ийнхүү сайн сайхны төлөө сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонордуулахаар болжээ. Өнгөрсөн жил сайн үйлсийн төлөө тэд тоглолтоо хийж, арван оюутанд нэг жилийн сургалтын тэтгэлэг олгож байжээ.
  • Монголын шигшээ багийн чансаа урагшилжээ
    2016 оны 11 сарын 26
    Монголын шигшээ багийн чансаа дөрвөн байраар урагшилжээ. Тэрээр 202-р байрт бичигдэж байсан бөгөөд энэ сарын 02-оос 11-ий хооронд Малайз улсад зохиогдсон ”AFC Solidarity cup 2016” тэмцээнд оролцож, Шри Ланкийг 2:0-ээр хожиж ийнхүү урагшилсан байна.

    Мөн ирэх 2017 онд шигшээ багийн чансааг ахиулах боломж байгааг МХБХ-ноос хэлж байна.
  • АН-ын анхан шатны нэгжүүд өнөөдөр хуралдана
    2016 оны 11 сарын 26
    Ардчилсан намын зургадугаар их хуралд оролцох гишүүдээ сонгох хуралдаан энэ сарын 26,27-нд буюу бямба, ням гаригт сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.



    Тодруулбал Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.



    Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох гэнэ. Төлөөлөгчдийг сонгохдоо сум бүрээс нэг төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчидсан намаас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөллийг оролцуулна гэж Ардчилсан намын зургадугаар их хуралд бэлтгэх ажлын хэсгээс мэдэгдсэн.



    Тиймээс намын анхан шатны нэгжээс сонгогдож зургадугаар их хуралд оролцох гишүүнээ сонгох хуралдаан энэ амралтын өдрүүдэд болох юм.
4855 4856 4857 4858 4859 4860 4861
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    56 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 57 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    4 цаг 4 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    4 цаг 11 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    4 цаг 14 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    4 цаг 20 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    4 цаг 42 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 58 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    7 цаг 5 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    7 цаг 41 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    8 цаг 11 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    9 цаг 0 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    9 цаг 4 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    9 цаг 43 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    11 цаг 52 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    12 цаг 7 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    12 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    12 цаг 19 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    12 цаг 22 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    12 цаг 38 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК