Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5130 5131 5132 5133 5134 5135 5136
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэлэлцүүлэг болж байна
    2016 оны 10 сарын 06
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Уг хуулийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буй юм. Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг авч хэлэлцэж байна.
    - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин
    - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг
    Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн оролцоо зэрэг асуудлуудыг мөн авч хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам газар авч нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 97 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хэлэлцүүлэг 12:40 цаг хүртэл үргэлжлэх юм байна
  • Танилц: Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн шинэчилсэн жагсаалт
    2016 оны 10 сарын 06
    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Цаашид энэхүү мэдээллийг улирал тутам шинэчилж байх ажээ.
  • 2018 онд хурдны замтай болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газраас Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальтбетон хучилттай, 2 урсгал 6 эгнээтэй болох юм .Хурдны замын 22.5 км замын зураг төсөл батлагдсан бөгөөд үлдсэн хэсгийн зураг төсөл батлуулах шатанд байна. Зураг төсөл нь батлагдсан эхний 22.5 км замд барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа юм. Уг хурдны зам нь 2018 оны наймдугаар сарын 18-н гэхэд ашиглалтад орох гэнэ.
    Б.Цэцэг
  • Тав хүртэлх насныхны эрүүл мэндийн зардал үнэ төлбөргүй болно
    2016 оны 10 сарын 06
    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгажээ. Эрүүл мэндийн яамнаас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан байна. Түүнчлэн ирэх онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байгаа аж.
    Б.Цэцэг
  • 2000 гаруй албан хаагч ажлаасаа чөлөөлөгджээ
    2016 оны 10 сарын 06
    Сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна. Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна. Хэдхэн хоногийн емнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14компанийн гүйцэтгэх захирлыг улс төрийн шалтгаанаар сольсон байна.
    Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна. Халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг судалгааг гаргаж байгаа аж. Одоогоор бүтэцийн өөрчлөлт, янз бүрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд 1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110, Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35- ыг нь сольжээ. Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байгаа гэнэ.

    Б.Цэцэг
  • Махны үнэ 650 төгрөгөөр буурчээ
    2016 оны 10 сарын 06
    Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын эхний долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үүнд:


  • Цахим ертөнцөөр бусдыг дарамталж байсан этгээдийг шалгаж байна
    2016 оны 10 сарын 06
    Нийслэл хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл видео бичлэгийг цуглуулсан байна. Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.
  • Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд урьж байна
    2016 оны 10 сарын 06
    Аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулна. Үүнд:
  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
    2016 оны 10 сарын 06
    Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо
  • Ц.Даваацэрэн: Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ
    2016 оны 10 сарын 06
    Эрдэнэт үйлдвэр орон нутагтаа найман төрлийн татвар төлдөг аж. Тэгвэл оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа юм байна. Харин улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг бөгөөд үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлсөн байна. Тиймээс энэ онд 20 тэрбумыг төлөөд байгаа бөгөөд үүнийг нь Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж буруу ойлгосон байх гэдгийг хэвлэлийн хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд онцолж байсан юм.


  • Хятад иргэд хүүхдээ Монголоос хайж байна
    2016 оны 10 сарын 06
    Хятад иргэд хүүхдээ Монголоос хайж байна
    Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагын ажилтнууд Замын-Үүдээс БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг хүний наймааны хэрэгт сэжиглэж, баривчлан шалгаж эхэлжээ. Өнгөрсөн сарын 1-ний өдрөөс эхлэн тэднийг “Ганц худаг”-ийн хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шилжүүлсэн байна. Тэднийг сэжигтнээр татан шалгах явцад хүний наймааны хэрэг үйлдээгүй нь тогтоогдож, авч явсан хүүхэд нь өөрсдийнх нь болох нь ДНК-ийн шинжилгээгээр эцэслэн тогтоогджээ. ятад иргэд гэм буруугүй нь тогтоогдож, хорихоос суллагдсаныхаа дараа хүүхдээ хайж эхэлсэн байна. Уг нь холбогдох албаныхан хүүхдийг хэрэг шийдэгдсэний дараа өгнө гэх тайлбар өгчээ. Тус хятад эмэгтэй гурван сартай хөхүүл хүүхдээ аль асрамжид байгааг мэдэхгүй өнөөдрийг хүртэл хайсан хэвээр байгаа аж. Сэжигтэнээр татагдаад байсан Чин Пенг 1983 онд төрсөн, эмэгтэй, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 2015 онд сурахаар иржээ. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магистрын ангид сурдаг юм байна. Улмаар БНХАУ-ын Элчин сайдын яаманд өргөдөл гаргасан бөгөөд тус газар ургацын баяр болж байгаа тул ирэх долоо хоногийн нэг дэх өдөр нээгдмэгц энэ талаар хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.
    Б.Цэцэг
  • Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ
    2016 оны 10 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхээр болжээ. Уулзалт Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд өнөөдөр 10.30 минутад болох бөгөөд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм.
  • Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа
    2016 оны 10 сарын 06
    Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо.

    Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

    Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, ваютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

    Оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн учир онцгой албан татварын хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоолоо
  • Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ
    2016 оны 10 сарын 06
    Ц.Нямдорж зүгээр ч нэг Богдын Засгийн газрыг Шанзав Бадамдорж гэдэг хүн самарсан тухай байн, байн яриад байгаа юм биш гэж бодож байна. Бадам.. Бадам...Ямартай ч энэ утас үнэхээр цаашаа хөвөрч чадах юм бол нам дамнасан нэгэн томоохон бүлэглэлд цэг хатгана. Ц.Нямдоржид ийм туршлага бий. Яагаав “Центрпойнтын” хэргээр нэгэнтээ эрүүгийнхний эрээ цээргүй авирыг таслан зогсоож байсан шүү дээ.
  • Чуулганы хуралдаантай
    2016 оны 10 сарын 06
    УИХ-ын чуулганы 2016 оны аравдугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд... /10.00 цагт/

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ
    2016 оны 10 сарын 06
    “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 10 сарын 06
    09.00 цагт: Корпорэйт зочид буудалд Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно. Хуралд Улсын их хурлын гишүүд, Сангийн Яамны төлөөлөгчид, Татварын ерөнхий газрын удирдлагууд болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын холбогдох албан хаагчид болон зочид төлөөлөгчид оролцоно.



    09.00 цагт: Хууль сахиулахын их сургуульд хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны харьяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын 80 гаруй сэтгэл судлаачид оролцоно.



    10.00 цагт: Сэргээн засах хөгжлийн төв эмнэлэгт ”Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан ”Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд төвийн эмч нар үзлэг хийж, эцэг эх, гэр бүлд сургалт зохион байгуулж, Төвийн үйл ажиллагааг танилцуулна.



    11.30 цагт: МҮЭХ-д ”Стэнд бай” зээлийн хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ.



    13.00 цагт: Сүхбаатар дүүргийн иргэний танхимд Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.

    Сүхбаатар дүүргийн иргэний танхим
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2016 оны 10 сарын 06
    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

    Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ.

    Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

    Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна.

    Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.

    Товч мэдээ

    - УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.

    - Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

    - “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах үндсэн зорилготой юм.

    - Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    - Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

    Томилгоо

    -Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Иргэдэд өнөөдөр үнэгүй зөвлөгөө өгнө
    2016 оны 10 сарын 06
    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран хөдөлмөрийн маргаан, гэр бүл, газартай холбоотой асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.



    Энэ арга хэмжээ өнөөдөр буюу энэ сарын 6-нд болох бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 13:30-17:30 хооронд болох юм. 10 гаруй өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг Эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
  • Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо
    2016 оны 10 сарын 06
    Томилгоо

    -Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо
5130 5131 5132 5133 5134 5135 5136
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    4 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    2 цаг 22 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    3 цаг 47 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    3 цаг 59 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    4 цаг 29 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    4 цаг 54 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    5 цаг 20 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    5 цаг 28 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    5 цаг 38 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    6 цаг 4 мин
  • Л.Энх-Амгалан: Хот хөдөөгийн сургууль, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлнэ
    6 цаг 41 мин
  • BTS хамтлагийнхан фенүүддээ зориулан "Oreo" брэндтэй хамтран шинэ амттан худалдаанд гаргана
    6 цаг 45 мин
  • Охидыг хүчиндсэн өсвөр насны хөвгүүдэд ял оноолгүй сулласан шүүхийн шийдвэр Англид олны дургүйцлийг хүргэв
    6 цаг 54 мин
  • ЗГ: "Эрдэнэс Монгол"-ын харьяа алдагдалтай ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа
    7 цаг 10 мин
  • Ж.Нямдулам: Нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй томилгоо хийх хэрэгтэй
    7 цаг 35 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар
    8 цаг 32 мин
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
    8 цаг 56 мин
  • ҮХЦ: “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх“ маргааныг өнөөдөр хэлэлцэнэ
    9 цаг 22 мин
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
    9 цаг 26 мин
  • ЗГ: ТӨК-ийг татан буулгах, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
    9 цаг 45 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК