зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5146 5147 5148 5149 5150 5151 5152
  • 2.9 тонн алт экспортолжээ
    2016 оны 4 сарын 27
    Манай улс энэ оны эхний гурван сарын байдлаар 5.2 сая тонн нүүрс, 1.8 тн алт, 305.2 мянган тонн газрын тос олборложээ.
  • Бичлэг: Эрдэнэ вангийн хошууны тухай
    2016 оны 4 сарын 27
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/zmvPARTW440” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Шатахууны 51 хоногийн нөөцтэй байна
    2016 оны 4 сарын 27
    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.
  • Рианна жирэмсэн болжээ
    2016 оны 4 сарын 27
    Рианна жирэмсэн
  • Найз бүсгүйгээ, гэр бүлтэй нь хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноожээ
    2016 оны 4 сарын 27
    Найз бүсгүйгээ, гэр бүлтэй нь хөнөөсөн этгээдэд 25 жилийн хорих ял оноожээ.
  • Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах семинар эхэллээ
    2016 оны 4 сарын 27
    ВЕНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

    MPA PHOTO-2458

    Монгол Улсын Гадаад хэргийн яам, НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн алба болон ДГХБО-ын Олон улсын судалгааны төв хамтран “ДГХБО-ын 2014-2024 онд хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний семинар”-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр зохион байгуулж байна.

    Тус Үндэсний семинарт төр засгийн байгууллагууд болох Гадаад хэргийн яам, Сангийн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн институт, Монгол Улсын Их сургууль, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.

    MPA PHOTO-2479Үндэсний семинарын гол зорилго нь 2014 оны 11 дүгээр сард Австри Улсын Вена хотноо болсон ДГХБО-ын 2 дугаар бага хурлаар баталсан 2014-2024 онд ДГХБО-ын хөгжлийг эрчимжүүлэх, нэгдсэн байр суурийг олон улсын тавцанд хамгаалах үндсэн зорилго бүхий Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Монгол Улсын хувьд Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ямар нэгдсэн зохион байгуулалттай байх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэхэд оршино.

    Семинараар Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Монголын хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэд тавих хяналт ба тайлан, Тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах зэрэг асуудлуудыг танилцуулж, санал солилцох юм.

    Үндэсний семинар 4 дүгээр сарын 27-28-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
  • ”Биг Бен” цамхагт их засвар хийхээр болжээ
    2016 оны 4 сарын 27
    Их Британий Парламентын зүгээс ”Биг Бен” цамхгийг засварлахаар болсныг мягмар гаригт албан ёсоор мэдэгдлээ. Парламентын ордны хажууд байрлах уг цамхгийг тус улсын Хатан Хаан 2 дугаар Элизабет-д хүндэтгэл үзүүлэх үүднээс ”Элизабет Цамхаг” хэмээн нэрийдсэн түүхтэй боловч ”Биг Бен” гэдэг нэрээрээ илүү алдартай билээ. Биг Бен гэдэг нь уг цамхгийн дээр байрладаг таван хонхны хамгийн томын нэр ажээ. Парламентын зүгээс цамхгийн засварын ажил 2017 оны 1 дүгээр сараас эхлэх бөгөөд 3 жилийн хугацаанд явагдана хэмээн зарласан байна. Дээрх хугацаанд цамхгийн цагны төмөр араа зэрэг бүрдэл хэсгүүдийн зэврэлтийг цэвэрлэх, нүүрний шилийг шинэчлэн солих, чулуун барилгын ус нэвчсэн хэсгийг битүүлэх, дээврийг засч шинэчлэх, хонхнуудыг цэвэрлэх болон мөн цагны ар талд шинээр ЛЕД гэрэлтүүлгийг нэмж суулгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байна. Мөн цамхгийн оройд хүргэх цахилгаан шатыг суурилуулахаар болсныг мэдэгдсэн байна. Парламентын зүгээс сүүлийн хэдэн арван жилд хийгдээгүй уг засварын ажилд нийт 29 сая фунт буюу 42 сая ам.долларыг төсөвлөөд байгаа гэсэн байна.
  • Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт хийв
    2016 оны 4 сарын 27
    Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийнхэн тандалт хийв
  • Маргааш Майдар эргэнэ
    2016 оны 4 сарын 27
    Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай.
  • Баянмонгол хороололын орчмын замыг хэсэгчилж хаана
    2016 оны 4 сарын 27
    амын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, зам завсарын ажил хийхээр болсон.Үүнтэй холбоотойгоор Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.

    Энэхүү хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 ”Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 ”Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд өөрчлөлт ороод байгаа ба дээрх чиглэлд нийт 39 том оврын автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилэх аж.
  • Санкт-Петербург хотын соёлын өдрүүд болж байна
    2016 оны 4 сарын 27
    Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байна
  • Вангагийн хойд дүр
    2016 оны 4 сарын 27
    Вангагийн хойд дүр
  • Гишүүдийн ирц хангалтгүйгээс чуулганыг завсарлууллаа
    2016 оны 4 сарын 27


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах болсон ч гишүүдийн ирц хангалтгүй байснаас болж, чуулганыг арга буюу завсарлууллаа. Учир нь ирц тааруугаас болж дээрх хуулийн төсөлтэй холбоотой саналууд унаж мэдэх нөхцөл байдал үүссэн учраас үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар ирцээ сайтар бүрдүүлэхээр болж, чуулган завсарлаад байна.




  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ
    2016 оны 4 сарын 27
    Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хучилтын ажил хийхээр болсон.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж барилгажуулна
    2016 оны 4 сарын 27
    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд:
  • ЧУУЛГАН: 15 шүүхийг шинээр нэмж байгуулна
    2016 оны 4 сарын 27
    Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

  • Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов
    2016 оны 4 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт таван аж ахуйн нэгж байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов.
  • Оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа
    2016 оны 4 сарын 27
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа.
  • Айлын нохой хүүхэд хазаж гэмтээжээ
    2016 оны 4 сарын 27
    Өчигдөр орой 18.00 цагийн орчим 14 настай Ж гэх охин нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
  • Яагаад томсгосон 26 бус, жижиг 76-г сонгох ёстой вэ?
    2016 оны 4 сарын 27
    Энэ удаагийн сонгууль 2012 оныхоос өөр тогтолцоогоор явах нь тодорхой болж ирлээ. 2012 оны сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдгийг Цэц хүлээн зөвшөөрснөөр ийнхүү Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс аргагүй болоод байна. Ингээд холимог тогтолцоог бус, 100 хувь мажоритар тогтолцоог сонгох нь тодорхой болов. Гагцхүү мажоритар тогтолцоо нь ямар хэлбэртэй байх вэ гэдгийг шийдэх л үлдлээ. Өөрөөр хэлбэл, тойрог, мандатыг хэрхэн хуваарилах вэ гэх ганцхан асуултад УИХ хариулт өгнө гэсэн үг. Жижиг 76 тойрог, олон мандаттай томсгосон 26 тойрог гэх хоёр хувилбар бий. Гарч буй мэдээллээс үзвэл, улс төрийн хоёр гол нам болох АН, МАН-ын зүгээс жижиг 76 тойрогтой, нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоог илүүд үзэж буй гэх. Энэ чиглэлд тохиролцоо, ойлголцолууд ч хийгдсэн тухай дуулдаж байна. Жагсаалтын 28-ыг жижиг 76 тойрогт нэмж хуваарилах бөгөөд ингэхдээ нийслэлд 14, орон нутагт мөн 14-ыг хуваахаар санал гаргажээ. МАН-ынхан тойргийн тоог өөрчлөхгүйгээр нийслэлд найм, орон нутагт 20 мандатыг хуваарилах ёстой гэх байр суурь илэрхийлсэн. АН болохоор хотод 18, хөдөөд 10 мандат хуваарилах санал гаргасан. Энэ нь мэдээж улс төрийн шийдэл болохоос бодлогын шийдэл хараахан биш болов уу. Уг байр суурь нь МАН нийслэлд гэхээсээ илүү хөдөө, орон нутагт өөрсдийн дэмжигчид илүү байгаа гэж үзсэнтэй холбоотой. АН ч ялгаагүй хөдөөд бус, хотод дэмжигчтэй гэж тооцож буй.
    Тиймд урьдчилсан байдлаар тохироод буй жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцооны давуу болоод сул тал нь юу вэ. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гол төлөв хоёр гол намын хооронд өрнөдөг. Ийм байдал нь АН болон МАН-д ашигтай учраас үүнийг тэд сул тал гэж харахгүй байгаа нь лавтай. Харин ч аль нэг нь эрх мэдлийг гартаа илүү төвлөрүүлэх боломж олдоно. Нөгөө нь хүчтэй сөрөг хүчин байх бололцоо бүрдэнэ. Гэтэл ойрын жилүүдэд болсон сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ болон Засгийн газрууд ямар хүнд хэцүү сорилттой тулгарсныг зарим талаар сонгуулийн тогтолцоотой ч холбож болно. Илт давамгай хувиар ялалт байгуулаагүй тохиолдолд арай олон санал авсан нам нь төрийн эрхийг барихаасаа илүүтэй, бусдын ая эвийг олох, тал засах, эрх мэдэл хуваалцах гэж үйл тамаа цайсан нь нэгэнт нууц биш.

    Тухайлбал, АН өнгөрсөн дөрвөн жилд ийм зовлонг хангалттай амслаа. МАН ч тийм бэрхшээлийн дундуур туучиж өнгөрсөн удаатай. Мажоритар тогтолцооны хамгийн гол согог нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас нэр дэвшигч дэмжлэг багатай байсан ч сонгогдох магадлалтай. Мөн нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авахад л УИХ-д үнэмлэхүй олонхи болох бололцоог энэ тогтолцоо олгодог. Үүний хамгийн тод жишээ нь 2000 оны сонгуулийн дүнд МАХН нийт сонгогчийн 50.03 хувийн санал авсан атлаа 76 суудлын 72-ыг нь авчээ. Мандатын тоо тэнцүү биш учраас нийлбэрээрээ бусад нам ард түмнээс хэдэн санал авсныг тооцоолох бололцоогүй байсан гэдэг. Тухайн үеийн ардчилсан хүчин нийт сонгогчийн 40 орчим хувийн саналыг авсан атлаа ердөө тавхан суудал авч байсан гэсэн үг. Үүгээрээ дан мажоритар бол дэмий юм байна гэж үзсэн. 2012 онд холимог тогтолцоог сонгосны нэг шалтгаан нь энэ байсан. Гэвч холимог тогтолцоогоор сонгууль явуулж намдаа санал авахаар сонгогчдын санал зөв тусгагдаж байгаа хэрнээ олонхи бүрдэхгүй нөхцөл үүсдэг. Нэг нь 40, нөгөө нь 30, үлдсэн нь 20, 10 хувь гэх байдлаар сонгогчдын санал нам хүчнүүдэд хуваагдсанаар тэдний хэн нь ч олонхи болохгүй. Тэгэхээр үргэлж эвслийн Засгийн газар бүрдэж таарна. Эрээвэр хураавраас бүтсэн Засгийн газар тогтвортой байна гэж байхгүй. Ийм л учраас явж явж мажоритар нь дээр юм байна гэдэг шийдэл дээр бууж байх шиг.
    Гагцхүү ямар мажоритар байх нь зөв бэ. Томсгосон тойргоос илүү жижиг 76 нь Монгол Улсад тохирно гэх хандлага бий. Томсгох нь нэг сонгогч олон хүн сонгох болдгоос үүдэж будилах, ончтой байх чанар алдагддаг сул талтай. Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах нь өөр олон сул талтай байдаг ажээ. 2008 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Ингээд МАХН (Одоогийн МАН)-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас 1, бие даан нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдсон байна. Нэг сонгогч олон нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болсноор нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болж, эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан гэж шүүмжлэл дагуулсан сонгууль л даа. Энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах ямар ч боломжгүй байсан гэдэг. Эцэстээ сонгуулийн үр дүнд үл итгэсэн иргэдийн жагсаал болж, Монгол Улс анх удаа сонгуулиас үүдсэн үймээнд автаж, онц байдал зарлан таван хүний амь эрсэдсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг бас ажиглагдсан билээ. Тиймээс нэг мандаттай 76 тойргоор сонгууль явуулах зарчмыг илүү дээр гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
    МАН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхлэх үеэс л 100 хувь мажоритар буюу нэг тойрог, нэг мандат гэсэн системийг дэмжиж байсан. Магадгүй тэд 2000 оны ялалтаа зүүдэлж байж болох юм. Жижиг мажоритар тогтолцоогоор явагдсан тэр сонгуульд 602 хүн нэр дэвшсэнээс 575 нь улс төрийн 13 нам, гурван эвслээс, 27 нь бие даан нэр дэвшигчид оролцов. Ингээд МАН 72 суудал авч байлаа. Харин өнөөдөр ийм зүүдээр АН ч ялгаагүй өөрийгөө шагнаж буй. Тэдний байр суурь уг нь 48:28 байсан. Эрх баригч намын хувьд намынхаа нэрээр нэлээд санал татаж чадна гэж найдаж байсан хэрэг л дээ. Одоо энэ байр сууриа өөрчлөхөөс аргагүй болсон. Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол тухайн намын рейтинг. Ирэх сонгуульд ялагдаж ч магадгүй нөхцөл байдал үүссэнийг эрх баригч нам соргог анзаарч, үүнээс үүдэлтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх санаархлаа Үндсэн хуулийн цэцээр дамжуулж хэрэгжүүлж байна гэж хардах улс төрийн нам, улстөрчид бий юм. Үнэхээр ч улс төрийн намууд, тэр дундаа АН, МАН-ын рейтинг бага байгаа үед жижиг 76 гэх хувилбар нь илүү ашигтай. Тухайн тойрогтоо нэр хүндтэй хүнээ олж нэр дэвшүүлэхэд л намын рейтингээс хамаарахгүйгээр сонгогдоод гараад ирэх боломжтой. Жижиг гэгдэх тухайн тойрогтоо л нэр хүндтэй, олон хүний санал авч чадах хүн байвал бөх, уяач, дуучин байх нь хамаагүй. Намын өмнөөс илгээх бодлого баримтална гэж ойлгож болно. Ийм нөхцөлд аймаг, сумандаа дархлагдсан хурган улстөрчид илүү жин дарах боломжтой гэдэг нь мэдээж.
    Ингэж сонгогдох хувь улстөрчдийн олон­логоор нам төрийн эрхийг барих хэмжээнд ялалт байгуулж болно гэсэн логик бас байгааг үгүйсгэхгүй. Энэ мэт олон шалтгаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа том биш, жижиг тойрог бүхий мажоритар болгон өөрчлөх магадлалтай байна.
    Эцэст нь яагаад жижиг 76 буюу нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоо нь илүү дээр вэ гэдэгт товч хариулт өгье. Олон мандаттай 26 том тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх ноцтой зөрчигддөг. Уг нь хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалж, өгч байгаа саналынх нь жин адилхан байх ёстой. Энэ сонгуулийн үнэт чанар. Гэтэл олон мандаттай томсгосон тойргоор бол Өмнөговийн сонгогчид ганцхан хүнийг сонгож саналаа өгч байхад нийслэлийн нэг дүүргийн сонгогч гурван хүний нэрийг дугуйлдаг байх жишээтэй. Эсвэл хоёр аймагт нийлээд ганцхан мандат оногдож байхад нэг дүүрэгт гурван мандат оноодог. Энэ мэт ялгаатай санал өгөх нь байж болшгүй жишиг. Тэгвэл жижиг 76 тойрогт ийм чанар бараг л байхгүй. Хүн ам болоод засаг захиргааны нэгжид үндэслэсэн 76 тойрог болгон хуваадаг учраас. Томсгосон тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, нэгийгээ татаж унагадаг бол жижиг 76-д тийм үзэгдэл гарахгүй. Харин ч эсрэгээрээ нэг намаас нэр дэвшигчид баг болж, мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг.
    Олон мандаттай том тойргийн хамгийн том сул тал нь сонгогч будилах тохиолдол ихээс гадна хүссэн хүнээ дугуйлахын зэрэгцээ хүсээгүй, сайн мэдэхгүй хүнийхээ төлөө хүртэл санал өгөхөд хүрдэг дутагдалтай. Харин сонгогчийн боловсрол, эрх талаасаа жижиг 76 гэх хувилбар нь хамаагүй илүү боломжуудыг олгодог. Ядаж л сонгогч хэнийг сонгохоо мэддэг. Энэ тухайд “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр” дээр гэж эртнээсээ хэлж ирсэн үгтэй ард түмэн бол монголчууд. Мөн сонгогч, сонгогдсон гишүүн хоёрын дунд эргэх холбоо бий болдог нь маш том давуу тал. “Эргээд ирэх нүүртэй” байхын тулд сонгогдсон гишүүн өөрийн тойргоо тойглодог. Үүнийг төсвийн мөнгийг тойрогтоо татлаа, жалга довны бодлого хэрэгжүүллээ гэж шүүмжилдэг л дээ. Гэвч “буцах хаяг, буух эзэнгүй”, сонгосон сонгогчгүй УИХ-ын гишүүн хэрхэн хангалтгүй ажилладгийг бид өнгөрсөн дөрвөн жилд бас харлаа. Тиймд төр засгийн бодлогыг алагчлалгүй хэрэгжүүлэх, хүртээх үүднээс авч үзвэл бас ч тийм буруу жишиг биш санагдана.
    Томсгосон 26 тойргийг бус, жижиг 76-г сонгох хамгийн сүүлчийн шалтгаан бол одоо болох сонгуулийн хугацаа юм. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байхаар хуульчлан баталсан. Гэтэл энэ хугацаанд томсгосон тойрогт олон нэр дэвшигч танигдаж амжихгүй. Ингэснээр сонгогчид буруу сонголт хийх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Харин жижиг 76-д нэг бол танигдсан хүн нь л нэр дэвшинэ, эс бол богино хугацаанд танигдаж бас амжина. Ард түмэн “Хэн нь хэн бэ” гэдгийг мэдэж сонголтоо хийнэ. Энэ чинь л бид хэнийг төр засагтаа төлөөллөө болгож илгээх вэ гэдгийн гол шалгуур мөн билээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүй болсон энэ үед УИХ-ын эрхэм гишүүд хамгийн зөв хувилбарыг олж хатгана гэж найдахаас.
5146 5147 5148 5149 5150 5151 5152
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    5 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    18 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    49 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    1 цаг 16 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 32 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    2 цаг 13 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    2 цаг 23 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    2 цаг 42 мин
  • Наадам айсуй: Харваачдын ГОЦ амжилт
    2 цаг 47 мин
  • Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
    3 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
    3 цаг 4 мин
  • Японы эзэн хаан Нарүхито: Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна
    3 цаг 5 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
    3 цаг 11 мин
  • П.Өсөхбаатар: Энэ жил Завханы хоёр дэвжээ маань нэгдээд, бөхчүүд их өнгөтэй байна
    3 цаг 35 мин
  • Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
    4 цаг 11 мин
  • Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Монгол Улсад дахиж эдийн засгийн форум болохгүй
    4 цаг 14 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Заамар суманд ажиллалаа
    4 цаг 52 мин
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
    5 цаг 9 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ИХ НАС
    5 цаг 27 мин
  • Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    5 цаг 37 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК