Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5198 5199 5200 5201 5202 5203 5204
  • Өнөөдөр байнгын хороод хуралдана
    2016 оны 9 сарын 06
    ххх
  • Цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим дэмжигдэв
    2016 оны 9 сарын 06
    Цалин хөлсийг бууруулахгүй байх зарчим дэмжигдэв
  • Улсын онцгой комиссын анхдугаар хуралдаан болно
    2016 оны 9 сарын 06
    Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах анхны хурал өнөөдөр Шадар сайдын өрөөнд 10:00 цагт эхэлнэ. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийнэ.
    Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны IV улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийх аж. Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгөх аж.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
    2016 оны 9 сарын 06
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.05/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.



    Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгааг өөрчлөх, түүнчлэн шүүгчийн нийгмийн баталгааны зарим заалтууд төрийн бусад салбарын хуулиас дээгүүр тогтоогдсон гэж үзэж шүүгчийн нийгмийн баталгааны заалтуудыг онцгой байдал, төрийн аудит гэх мэт бусад салбарын баталгаатай ойролцоо түвшинд байхаар тусгажээ.

    Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, зардлын үр ашигтай байдлыг хангах зорилгоор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүх шатны шүүхийн ажиллагаанд болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэн боловсруулсан байна.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэн юм. Харин Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

    Үүний дараа Зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

    Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

    Монгол Улсын Их Хурлын 5, 6 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн баталж амжаагүй нийт 152 хууль, 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд тэдгээрийг хууль санаачлагчаар нь авч үзвэл Ерөнхийлөгчөөс 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Засгийн газраас 65 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Улсын Их Хурлын гишүүдээс 74 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус санаачлан өргөн мэдүүлжээ.



    Шинээр байгуулагдсан Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр Засгийн газраас өмнө санаачилж, өргөн мэдүүлсэн 50 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авсан байна.

    Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа 81 хуулийн төсөл, 16 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай, мөн Монгол Улсын хууль тогтомжийг 2016-2020 онд боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулах зорилгоор дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
    2016 оны 9 сарын 06
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
  • Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна
    2016 оны 9 сарын 06
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
  • Мөнгөний бодлогын зөвлөл шинэчлэгджээ
    2016 оны 9 сарын 05
    Мөнгөний бодлогын шинэчилсэн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.

    Тус хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн холбогдох зүйл заалтууд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 225 тоот тушаалыг үндэслэн шинээр байгуулсан Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтцийг танилцуулав.

    Мөнгөний бодлогын зөвлөл нь нийт арван дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагч байх юм.

    Хурлаар бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмсэнтэй холбогдох арга хэмжээг танилцууллаа. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичгийн төслийн авч хэлэлцэн заалт тус бүрээр хэлэлцэв.

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д 10 дугаар сарын 1-ний өдөр өргөн барих ба тус асуудлаар дахин хуралдахаар тогтлоо.

    Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд



    Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч

    О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч

    Б.Лхагвасүрэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч

    Б.Баярдаваа Мөнгөний бодлогын газрын захирал

    Б.Батдаваа Зах зээлийн газрын захирал

    Н.Батсайхан Хяналт, шалгалтын газрын захирал

    Ц.Мөнхбаяр Судалгаа, статистикийн газрын захирал

    Д.Ган-Очир Ерөнхий эдийн засагч - Ерөнхийлөгчийн зөвлөх

    Р.Саранцэцэг Мөнгөн тэмдэгтийн газрын захирал

    Хараат бус бусад гишүүд:

    Б.Батсүх Эдийн засагч, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан

    Ц.Батсүх СЭИС-ийн экономиксийн тэнхимийн профессор

    Б.Эрдэнэбат МУИС-ийн НУС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор

    Ч.Хашчулуун МУИС-ийн ЭЗС-ийн профессор

    Б.Баттүшиг ”Монголд та хэрэгтэй” ТББ
  • Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ
    2016 оны 9 сарын 05
    2016 оны 9 дүгээр сарын 6-наас 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулъя. Цаг уур, орчны шилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүсэх ажээ.

    Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Есдүгээр сарын 8-9-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    Төвийн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнхдээ зүүн өмнөөс 4-9 м/с. 6-7-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 18-23 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: 6-8-нд зарим газраар, 9-11нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    Говийн аймгуудын нутгаар: 6-7нд нутгийн зүүн хэсгээр, 9-10-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зарим газраар 9-12 м/с. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.
  • Байнгын хороод хуралдаж эхэллээ
    2016 оны 9 сарын 05
    Өнөөдөр зарлагдсан Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ.

    Байнгын хороод цагаасаа хоцорч эхэлсэн шалтгаан нь өглөөнөөс хойш МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, саяхан дууссантай холбоотой юм.

    Дээрх байнгын хороодоор төсвийн тодотгол түүнийг дагаж орж ирсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд шилжүүлэх аж.
  • Л.Энх-Амгалан ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа
    2016 оны 9 сарын 05
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.09.05/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У тэргүүтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлагуудын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

  • Д.Сарангэрэл, Я.Содбаатар нар МАН-ын бүлгийн дэд дарга боллоо
    2016 оны 9 сарын 05
    Я.Содбаатар, Б.Саранчимэг нар МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдов
  • Нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгалаа
    2016 оны 9 сарын 05
    Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

    Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8 500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны 5 дугаар сард 2 дахь аян эхлэх юм байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Төрийн ордны В танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргав
    2016 оны 9 сарын 05
    аа
  • Шатахуун, дизель түлшний импорт буурчээ
    2016 оны 9 сарын 05
    Энэ оны эхний долоон сарын байдлаар шатахуун болон дизель түлшний импорт 2015 оны мөн үеэс буурсан байна.
  • Ховдын цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
    2016 оны 9 сарын 05
    Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
    2016 оны 9 сарын 05
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Бярхүү өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан банкир Улаанбаатар хотод ирж, Монголын төлөөллүүдтэй уулзсныг хэллээ. Харин энэ удаад тээвэр хариуцсан банкирын хувьд ирсэн гэлээ.
  • 90 ширхэг тарваганы тулмыг устгалд оруулжээ
    2016 оны 9 сарын 05
    Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооноос хураагдсан 90 ширхэг тарваганы тулмаас тарваган тахал өвчин илрээгүй байна.

  • Ц.Элбэгдорж: Дасгалжуулагчдынхаа тэмцлээр бахархаж байна
    2016 оны 9 сарын 05
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олимпоос медаль авсан Доржсүрэнгийн Сумъяа, Доржнямбуугийн Отгондалай болон медалиа атгаад алдсан Ганзоригийн Мандахнаран, дасгалжуулагч Цэрэнбаатрын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа нарыг хүлээн авч уулзсан байна. Ерөнхийлөгч энэ талаар өөрийн цахим хуудаснаа ”Монголынхоо нэрийг хамгаалж зүтгэсэн эдгээр тамирчид, дасгалжуулагчдаар бахархахгүй байхын аргагүй. Монголынхоо нэр төрийг хаана ч өмөөрч байх хэрэгтэй” гэжээ.
  • Ургац тээвэрлэлтийн гол замуудын засвар арчлалтыг хийж эхэлжээ
    2016 оны 9 сарын 05
    Зам, тээврийн хөгжлийн “Сайдын шуурхай” өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа хэлэлцлээ.

  • Д.Сарангэрэл, Я.Содбаатар нар бүлгийн дэд дарга болох уу
    2016 оны 9 сарын 05
    МАН-ын бүлгийн хурал өнөөдөр 10.00 цагт хуралдахаар тов гарсан боловч цагаасаа хоцрон, 14.00 цагийн үед эхэллээ. Бүлгийн хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн дэд даргаар хэнийг томилох тухай ярилцсан байна.

    Удирдах зөвлөлөөс МАН-ын бүлгийн дэд даргаар Янгугийн Содбаатар, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох шийдэлд хүрч, яг одоо УИХ дахь МАН-ын бүлгээр дээрх томилгоог хэлэлцүүлж байна.

5198 5199 5200 5201 5202 5203 5204
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    8 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    16 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    17 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    19 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    28 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    34 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    46 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    1 цаг 30 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 53 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    15 цаг 45 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    18 цаг 3 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    19 цаг 28 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    19 цаг 40 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    20 цаг 10 мин
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
    20 цаг 35 мин
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
    21 цаг 1 мин
  • Мартин Лютр Кингийн алдарт “I Have a Dream” илтгэлийг бичилцсэн Кларенс Б.Жонес таалал төгсөв
    21 цаг 9 мин
  • “Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ
    21 цаг 19 мин
  • “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулт амжилттай боллоо
    21 цаг 45 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК