Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5217 5218 5219 5220 5221 5222 5223
  • Шарилж устгах ажил үргэлжилж байна
    2016 оны 8 сарын 26
    Шарилж устгах ажил үргэлжилж байна

    Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой. Зуны улиралд бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг. Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 07-р сарын 01-нээс 09-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулж байна. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 28 хороодод шарилж устгалын ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, 1,3,26,13,18,14,25,20,8,10,11,12 дугаар хороодод зэрлэг ургамлын устгал, түүвэр хогийн цэвэрлэгээг хийж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлсэн аж.
  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна
    2016 оны 8 сарын 26
    “

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан.

    Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа бага зэрэг хойшилсон ч ирэх есдүгээр сард багтаан бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Тус компани өвөлжилтөд зориулж 6.7 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг энэ онд хийнэ.
  • Махны үнэ буурчээ
    2016 оны 8 сарын 26

    Махны дундаж үнэ

    2016 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5140 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 170 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар буюу 240 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2016 оны 8-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1280 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1280 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2016 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр өсч, харин монгол төмс 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр, лууван 18.1 хувиар буюу 375 төгрөгөөр, манжин 24.1 хувиар буюу 540 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Маргааш тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 28-ны Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ТҮЦ-үүдийн шалгалт үргэлжилж байна
    2016 оны 8 сарын 26
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан ”Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

    Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулна
  • Олимпийн медальтан Д.Отгондалай нутагтаа ирлээ
    2016 оны 8 сарын 26
    “Рио-2016” олимпийн наадамд боксын төрлөөс хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай болон чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалын төлөө харамсалтайгаар ялагдсан Г.Мандахнаран нар маргааш эх орондоо ирнэ. Мөн тэдэнтэй хамт чөлөөтийн баг тамирчид ирэх юм.
  • Цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ
    2016 оны 8 сарын 26
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10.30-17.30 цагт: 21-р хороо ЖУӨ-ийн 1-6-р гудамж,
    СҮХБААТАР ДҮҮРЭГ

    10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    ХАН-УУЛ ДҮҮРЭГ

    11.00-18.00 цагт: Цагаан шонхор, Эрхэт сүлд, Монголиа Вояаж, Сандей, Морин нуур, Ди Си Би, Тахианы ферм, РЭС бетон зуурмаг, Хийт констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,
    НАЛАЙХ ДҮҮРЭГ

    10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.
  • Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй
    2016 оны 8 сарын 26
    Аргын тооллын 8 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, цагаан луу өдөр.

    Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт 18-20 градус дулаан
    2016 оны 8 сарын 26
    Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байна.

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
  • ГХЯ: Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэд өртөөгүй
    2016 оны 8 сарын 25
    Гадаад харилцааны яамнаас Италид болсон газар хөдлөлтийн талаар мэдэгдэл гаргав.

    Уг мэдэгдэлд ”Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар энэ сарын 24-ний үүрээр хүчтэй газар хөдөлсний улмаас 247 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болоод байгаа бөгөөд цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Италийн Засгийн газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах талаар боломжит бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэж, гамшгийн бүсэд онц байдал тогтоон аврах ажиллагаа явуулж байна.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа ЭСЯ-наас мэдээлснээр одоогийн байдлаар монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд гамшгийн голомттой ойр байрладаг хот, сууринд оршин суудаг монгол иргэд бүгд аюулгүй байна. ГХЯ-ны зүгээс Ром дахь ЭСЯ-аар дамжуулан монгол иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна” гэжээ.

    Италийн төвийн нутгийн Лацио мужид өчигдөр 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Аматриче хот газар хөдлөлтөд хамгийн их өртөн, хотын бараг бүх байшин барилга эвдэрч нураад байгаа юм.
  • Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
    2016 оны 8 сарын 25
    Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
  • Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар завсарлага авлаа
    2016 оны 8 сарын 25
    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцсэн боловч АН-ынхан завсарлага авлаа.

    Хэлэлцүүлгийн явцад АН-ын гишүүд тав хоног зарсарлага авах санал гаргасан. Гэвч цаг тулсан асуудал учраас боломжгүй гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлаад нэг хоногийн завсарлага өглөө.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

    -Энэ хуулийг хойшлуулж байгаа нэрээр цаашид хүчингүй болгоно гэж Б.Дэлгэрсайхан гишүүн сая хэлчих шиг боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Б.Дэлгэрсайхан гишүүн хоёрын ярьж байгаа ярианууд өдөр шөнө шиг зөрж байна. Тиймээс бид тав хоногийн завсарлага авмаар байна. Тэр хугацаандаа тайлбар мэдээлэл аваад, зөвшилцмөөр байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

    -Хуулиа хэрэгжүүл гээд өгчихөөд байхад шүүхээс бид хэрэгжүүлэхгүй гэж дүгнэлт ирүүлж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл. Гэтэл тэр хууль зөрчсөн саналыг нь үндэслээд бид бүхэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэж байгаа нь бас л хууль зөрчсөн үйлдэл юм.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

    -“Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд олон ажил дутуу байна. Тиймээс тав хоногийн завсарлагаа наашлуулах хэрэгтэй” гэлээ.
  • ”Сайн хувьцаа”-ны мөнгийг гүйцээж олгоно
    2016 оны 8 сарын 25
    УИХ-д өргөн бариад буй Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд “Сайн хувьцаа” хөтөлбөр хамрагдаж, Тавантолгойн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан иргэдийн үлдэгдэл мөнгийг гүйцээж олгохоор тусгажээ.

    Энэ хүрээнд Засгийн газраас хувьцаа авах хүсэлт гаргасан иргэдийн тоог харгалзан арилжааны банкнуудад холбогдох тооцоог хийсэн байна. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд нийт 1 сая 313 мянга 432 иргэн хүсэлт гаргасан байна.

    Тэдний 1 сая 294 мянга 944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн үлдсэн бөгөөд тэдний хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор болсон ч тодорхой хугацаа заагаагүй байна.
  • Орон нутгийн сонгуулийг 13,9 тэрбумаар зохион байгуулахыг дэмжив
    2016 оны 8 сарын 25
    13,9 тэрбум
  • Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
    2016 оны 8 сарын 25
    Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
  • Орон нутгийн замд ослоос болгоомжлохыг анхаарууллаа
    2016 оны 8 сарын 25
    Орон нутгийн замд ослоос болгоомжлохыг анхааруулав
  • Сайд нарын 48 хувь нь ХОМ-оо мэдүүлжээ
    2016 оны 8 сарын 25
    Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.

    Одоогийн байдлаар Засгийн газрын гишүүд ХОМ-ээ бүрэн өгөөгүй байна. Тодруулбал, наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.
  • ШЕЗ: Шүүгчдийн цалинг бууруулахыг эсэргүүцэж байна
    2016 оны 8 сарын 25
    ШЕЗ-өөс УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ
    Өдрийн сонин

    Засгийн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг танах тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө хэмээн үзжээ.
  • Д.Отгондалай, Г.Мандахнаран нар маргааш эх орондоо ирнэ
    2016 оны 8 сарын 25
    олон чөлөөтийн баг тамирчид маргааш өглөө ирэх гэж байна.
  • Тагнуулын ерөнхий газарт томилгоо хийгдлээ
    2016 оны 8 сарын 25
    н.Донжчимбуугийн хувьд насаараа төрд ажилласан хүн. Түүний хувьд уг салбартаа олон жил ажилласан туршлагатай аж. Харин н.Энхсүх нь ТЕГ-т 20 гаруй жил ажилласан нэгэн юм байна. Тагнуулын Ерөнхий газрын даргаар өнгөрсөн жилүүдэд Б.Хурц ажиллаж байсан билээ. Монгол төрийн нүд чих болж хар хайрцагны бодлогыг зангиддаг тус байгууллагын удирдлагууд хэзээ, үргэлж олны анхаарлыг татдаг билээ.
5217 5218 5219 5220 5221 5222 5223
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    1 цаг 3 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    3 цаг 21 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 52 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    3 цаг 53 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    4 цаг 4 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    4 цаг 32 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    4 цаг 41 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    4 цаг 42 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    4 цаг 44 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    4 цаг 52 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 59 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 10 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    5 цаг 55 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    6 цаг 17 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 цаг 18 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    20 цаг 10 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    22 цаг 27 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    23 цаг 53 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК