Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5222 5223 5224 5225 5226 5227 5228
  • Жолооны үнэмлэхийг хэвлэж байна
    2016 оны 8 сарын 23
    Өнгөрөгч долоодугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар зургаадугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Тодруулбал жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

    Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй иргэний жолооны үнэмлэх хэвлэх юм. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан ажээ.
  • Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүллээ
    2016 оны 8 сарын 23
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан талаар Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -3.4 хувьтай байхаар тусгагдсан байна.

    Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.

    Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Улсын Их Хурлын даргад Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

    Харин төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болох юм байна.

    Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай
    2016 оны 8 сарын 23
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 14 цагаас ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өгөхөөр боллоо. Залгаад
    Засаг дарга нар Ерөнхий сайдтай хамтран ажиллах батламжид гарын үсэг зурах ёслол болон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаантай шүү. Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд оролцоно.
  • Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
    2016 оны 8 сарын 23
    Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид орон сууцны таван давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэх дуудлагын дагуу аврах ангийн найман алба хаагч 5 давхраас унах гэж байсан таван настай У гэх охиныг аварч, ээж Ш-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй нь орхихгүй байх, эцэг эхчүүд асран хамгаалагч нар нь хүүхдэд тавих хяналтаа сайжруулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 8 сарын 23
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
    Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг үүсгэсэн болохыг Сангийн сайд танилцуулав.

    Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг 2016 оны төсвийн тодотголд тусгах шаардлага үүсчээ.

    Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд”, мөн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд” гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
    Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,329.8 тэрбум төгрөгөөр, сангийн зарлагыг 1,707.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 321.7 тэрбум төгрөгөөр тус тус баталсан. Тус сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар НДС-ийн нийт орлогыг 1,257.1 тэрбум төгрөгөөр, сангийн нийт зарлагыг 1,787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс тус санд олгох татаасын хэмжээг 494.9 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож, тусгасан байна.

    Мөн гадаад зах зээл дээр уул, уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны төсвийн жилд үргэлжлэн суларч байгаа зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр төсвийн тодотголд тусгасан байна.

    Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын дээр дурдсан өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч 5,344.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүн 1,787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9,741.4 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэж байгаа болохыг Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

    Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний -18.2 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.6 дугаар зүйлд заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4 хувиас хэтрүүлэхгүй байна” гэсэн заалтад нийцэхгүй байгаа хэдий ч үүсээд байгаа эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ.

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад өөрчлөлт оруулах төслүүдийг мөн өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Сингапурын ерөнхийлөгч асан С.Р.Натан таалал төгсчээ
    2016 оны 8 сарын 23
    Сингапурын Ерөнхийлөгч асан С.Р.Натан 92 насандаа таалал төгслөө гэж тус улсын ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг даваа гаригт мэдээлжээ. Түүний үхлийн шалтгаан нь тархинд цус харвалт байсан байна. Тэрбээр 1999-2001 оны хооронд Сингапурын Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.
  • Транзит тээврийн хаалт Улаан-Үдэд болно
    2016 оны 8 сарын 23
    Транзит тээврийн хаалт Улаан-Үдэд болно
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
    2016 оны 8 сарын 23
    Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
  • Нийслэлийн иргэдийн түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна
    2016 оны 8 сарын 23
    Нийслэлийн иргэдийн түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна
  • Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барина
    2016 оны 8 сарын 23
    УИХ-дахь МАН-ын бүлэг болон тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ–ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа аж.



    Дашрамд дурдахад, энэ сарын 25-ны өдөр буюу энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.
  • Сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг
    2016 оны 8 сарын 23
    Сахарын замбараагүй хэрэглээ хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулдаг
  • Эрх мэдлийн ХЯМРАЛ
    2016 оны 8 сарын 23
    Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Зас­гийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын ги­шүүдээс бүрддэг болсон.
  • Ээлжит бус чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
    2016 оны 8 сарын 23
    УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдөр буюу пүрэв гаригт хуралдуулж магадгүй гэх мэдээлэл байна. Хуралдаанаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэх юм. Мөн өмнөх УИХ-аар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг төлөвлөсөн бөгөөд 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
  • А.Цогцэцэг сайдад дайх ил захидал надад байна
    2016 оны 8 сарын 23
    ...Зарим дарга нар миний хийх ёстой ажил бол гарын үсэг зурж, тамга дарах, дипломат хүмүүстэй гар барин уулзах, албаны яриа өрнүүлээд дараа нь найрсагаар гар бариад зургаа даруулсанаар ажил дуусаж байгаа нь тэр гэдэг юм билээ...
  • Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг танилцуулж байна
    2016 оны 8 сарын 23
    Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг танилцуулж байна
  • Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
    2016 оны 8 сарын 23
    Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
  • Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв
    2016 оны 8 сарын 23
    Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв
  • Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут гэж хэн бэ?
    2016 оны 8 сарын 23
    Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна.

    Орхон аймгийн Засаг даргаар Дамбын Батлут томилогдон, долдугаар сарын 20-нд тамга тэмдэгээ хүлээн авч, ажиллаж эхлээд байна.
    Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн
    Төгссөн сургууль:
    1999 - 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер
    2006 - 2007 Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн
    Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг
    Ажилласан байдал:
    1994 - 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор
    2001 - 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч
    2004 - 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
    2006 - 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн
    2008 - 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
    2006 - 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн
    2008 - 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,
    2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
    2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
    2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга
    Гавъяа шагнал:
    НХХЯ-ны тэргүүний ажилтан
    Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • Өнөөдөр болох үйл явдал
    2016 оны 8 сарын 23
    ШУТИС дээр Японы 8 их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд “Цахилгаан дамжуулалт, түгээлтийн технологи ба Олон улсын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хэлэлцүүлгээр Япон улс сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглаж байгаа, Монголд дэлхийн стандартыг хангасан эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж болох, Мөн дэлхийн улс орнууд эрчим хүчийг үйлдвэрлэхдээ байгал орчинд ээлтэй шинэ технологийг хэрхэн нэвтрүүлж буй, тэдгээрийг монголд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэх болно. Гэх зэргээр сонирхолтой судалгаатайгаар эрчим хүчний талаарх мэдээллийг ирж аваарай. Хэлэлцүүлэг 09-11 цагийн хооронд ШУТИС-ийн төв байранд Мэдээлэл авах утас 99049347
  • ”Догшин хутагтын сахиус”
    2016 оны 8 сарын 23
    Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид ”Догшин хутагтын сахиус” /Тууж/
5222 5223 5224 5225 5226 5227 5228
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    2 цаг 14 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    4 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    5 цаг 2 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    5 цаг 3 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    5 цаг 15 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    5 цаг 43 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    5 цаг 51 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    5 цаг 52 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    5 цаг 54 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    6 цаг 3 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    6 цаг 9 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 21 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    7 цаг 5 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    7 цаг 27 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    7 цаг 28 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    21 цаг 20 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    23 цаг 38 мин
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Бурхан багшийн Их Дүйчин өдөр ням гарагт тохиож байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
  • НИТХ дахь МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК