Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5290 5291 5292 5293 5294 5295 5296
  • Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2016 оны 7 сарын 17
    Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Хоёр иргэнийг усанд осолдохоос аварлаа
    2016 оны 7 сарын 17
    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд туул голд хүн живж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсны үр дүнд усанд живж байсан иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөн тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг 19 цаг 05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг 19:06 цагт газар дээр очиход иргэн Л.Х усанд живж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.
  • Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгээс зөвлөмж өглөө
    2016 оны 7 сарын 17
    БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

    ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Х.ДАРМЕН ТАНАА

    2016.07.15 Өлгий

    Зөвлөмж өгөх тухай

    Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тохиолдсон үерийн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаа тогтворжиж эхэлж байгаатай холбогдуулан дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

    Үерийн гамшигт өртсөн нутаг дэвсгэрийг халдваргүйжүүлэх ажлыг 7 хоногийн хугацаанд багтаан шуурхай зохион байгуулж дуусгах
    Халдваргүйжүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг байнга хянаж, удирдлага зохицуулалтаар хангах, өдөр бүр хийсэн ажлын тайланг тогтмол гаргуулж, тулгамдсан асуудлуудыг тухай бүр шийдэж ажиллах
    Үерийн гамшгийн голомтоос нүүн шилжиж шинэ нутаг дэвсгэрт байршсан айл өрхүүдийг цахилгаанаар шуурхай хангах, цэвэр усны хангамжийг шийдэх, Өлгий сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтныг нэрвэгдэгсдийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхээр байнга ард иргэдийн дэргэд ажиллуулах
    Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг шуурхай, бодит байдлаар түгээн олгох, гарын үсэг зуруулж баталгаажуулах, фотожуулах, баримтжуулах
    Өлгий сумын үерийн эрсдэлийн зэрэглэл өндөр тул цаашдаа орон нутгийн хөгжлийн бодлогын хөтөлбөрт үерийн далан суваг барих, зураг төсөв бүтээн байгуулах зардлын тооцоог тусгаж, үерийн далан барих ард иргэдийг аюулгүй бүсэд амьдрах боломжийг бүрдүүлэх
    Ард иргэдийн сэтгэл хямралыг засах, тайвшруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ, тогтворжуулах талаар төрийн болон мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагын зүгээс хийж байгаа ажлын талаар ард иргэдэд тогтмол мэдээлэл өгөх
    Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, үнэн бодит мэдээллийг ард иргэдэд түгээж сургах
    Ард иргэдийн байшин, хашаа барьсан материал /блок/-ын стандартыг шинэчлэн тогтоож, цаашид энэхүү барилгын материалын хэврэг, эмзэг байдлыг бууруулах, чанарыг сайжруулах
    Ард иргэдийн аюулгүй амьдрах мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах
    Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, шуурхай хариу арга хэмжээний үр дүнгийн талаар өдөр бүр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгдэж байх



    УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН

    ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ
  • Автотээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой өнөөдөр тохиож байна
    2016 оны 7 сарын 17
    Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улсад тэмээн жин, морин өртөө зэрэг уламжлалт тээврийн үндэс суурин дээр ачаа, зорчигч тээвэрлэх мехникжсан тээврийн хэрэгслээс бүрдсэн шинэ салбар 1925 онд үүсч хөгжих суурь тавигдаж, авто тээврийн салбарын түүхийн цоо шинэ хуудас нээгдсэн байдаг.

    Өнгөрсөн жил Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн.
  • Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ
    2016 оны 7 сарын 17
    Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ
  • Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    2016 оны 7 сарын 17
    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд боллоо.

    Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Ухаалаг боловсрол төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

    Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Болор, БНСУ-ын “Экзим” банкны ерөнхийлөгч Ли Док Хүн нар гарын үсэг зурав.

    2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар гарын үсэг зурав.

    Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Чон Гван Жү нар гарын үсэг зурав.

    Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын БОНХАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Солонгосын Ойн агентлаг хоорондын ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БНСУ-ын Ойн агентлагийн дарга Шин Вон Соб нар гарын үсэг зурав.

    Мэдээлэл, технологид сурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭМСЯ болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоонд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

    Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХАХНХЯ, БНСУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурав.

    Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.

    Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Намхайнямбуу, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Жү Хён Хван нар гарын үсэг зурав.
  • Толгойн өвдөлтийг 2 минутад арилгах шилдэг арга
    2016 оны 7 сарын 17
    Толгойн өвчнөө дарахын тулд өвчин намдаах эм сураглаад сууж байгаа танд толгойн өвчнөөс хоёрхон минутад ангижрах хөгжилтэй арга санал болгож байгаадаа баяртай байна. Толгойн өвдөлтөөс ангижрахад танд хоёр минутын зав, англи хэлний багахан мэдлэг, бас итгэл хэрэгтэй. Дүрс бичлэг дэх эмч танаас “Толгой чинь хаана аа өвдөж байна?”, “Толгойнхоо өвдөлтийг ямар өнгөтэй гэж дүрслэх вэ?”, “Толгойн өвдөлт чинь ямар хэлбэртэй вэ?” гэсэн хачирхалтай асуулт асууна. Та энэ асуултад 3-4 удаа хариулах төдийд толгой чинь өвдөхөө больсныг мэдрэх болно. Хоёр минутын дүрс бичлэгийн төгсгөлд толгойн өвдөлт чинь багассан ч өвдсөн хэвээр байвал энэ дүрс бичлэгийг дахин үзэхийг зөвлөж байна.
  • Өнөөдөр НӨАТ-ын сугалааны азтан тодорно
    2016 оны 7 сарын 17
    НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр буюу долдугаар сарын 17-ний өдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд зургадугаар сарын 01-31-ны хоорондох бүх сугалаа хамаарах юм. Өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.
  • Томоохон зах, худалдааны төвүүд маргаашнаас эхлэн ажиллана
    2016 оны 7 сарын 17
    Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалттай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь өөрчлөгдөн амарч байгаа ч маргаашнаас эхлэн хуваарийн дагуу ажиллана.

    Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төв, “Хархорин худалдааны төв” маргааш буюу даваа гаригаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

    Харин “Нарантуул” худалдааны төв энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Пак Гын Хэ: Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг харлаа
    2016 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

    Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

    Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.

    Ганц жил дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

    Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.
  • Хонины ордныхон өнөөдөр сэтгэл хөдлөлөө хянах нь чухал
    2016 оны 7 сарын 17
    Хонь - (3/21-4/19)
    Сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. Санал зөрөлдөөнөөс болж хий дэмий уурлаж, бухимдаж магадгүй. Ажлын газар эсвэл гэр бүлийн гишүүдийн дунд далд эсэргүүцэл гарч болзошгүй. Үүнээс болоод таны хувьд тэсэхийн аргагүй байдал үүснэ. Үүнийг дараа шийдэхэд оройтох юмгүй. Ерөнхийдөө өөртөө анхаарал хандуул. Аливаад бусдыг буруутгахаас зайлсхийвэл сэтгэл санаа тогтвортой.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Үхэр - (4/20-5/20)
    Үхрийн ордныхны өнгөрсөнд бүтээсэн ихэнх ажил эргээд бусдад хэрэг болно. Гэсэн хэдий ч өнгөрсөнд мартагдсан зөрчил ба дургүйцэл болон чиний ард тавигдсан зүйлүүд магадгүй нэг хүнийг сэтгэл дундуур байдалд оруулна. Мэдээллээ сүүлд хийх боломжтой ба сайн зөн совин магадгүй чамайг хөгжөөх болно. Холилдсон чиг хандлагатай байна. Татвар эсвэл даатгалтай холбоотой чухал санхүүгийн асуудлаа ялгаж салгах шаардлага гарна. Мөн өөрийн санхүүдээ юу болж байгааг ойлгох чухал болоод байна.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Ихэр - (5/21-6/21)
    Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсч байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд уулзалт, цагийн хуваариа дахин сайн шалга. Хэн нэгнээс ажлын хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг лавлаж асуу. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Хийж буй ажилдаа тэвчээртэй хандвал нэмэлт орлого олох боломжтой.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Мэлхий - (6/22-7/22)
    Hap, Cap хоёр, хоёулаа таны тэмдэг Мэлхийн ордод өнөөдөр байрлах тул өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж энерги, эрч хүч, урам зориг оргилох болно. Энэ бол чадах бүхнээ хийж өөрийгөө харуулах цаг. Холимог гарагуудын нөлөө их тул ирж байгаа хэдэн өдрүүдэд болгоомжлох шаардпагатай. Учир нь өндөр эрсдэлтэй, осол гарах хандлагатай үе байх болно. Аюултай спорт зэрэгт оролцохоос зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Арслан - (7/23-8/22)
    Биеийн алжаалаа тайлж, амар. Таны эрч хүч зуун хувьд хүрч чадахгүй байвал ажлаасаа чөлөө аваад гэртээ амар. Өнөөдрийн зорилго бол хүсэл тэмүүлэлдээ хүрэх. Гэхдээ энэ нь өөрийгөө гаргуунд нь хая гэсэн үг биш. Амрангаа дараагийн ажлаа төлөвлөж, толгойдоо байгаа асуултуудад хариулт олох гээд хичээгээд үзэж болох юм. Таны зөн билэг, мэдрэмж дээд цэгтээ хүрчээ. Та өөрийн дотоод сэтгэлээ сонсохыг хүсч байвал бясалгал хийгээрэй. Эргэцүүлэн бодож суух цаг өөртөө гарга.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Охин - (8/23-9/22)
    Ажил төрөл болон хайр дурлалын харилцаандаа тайван хүлээцтэй байж чадвал ямар ч чухал асуудлыг маш хурдан шийднэ. Таны эрч хүч урам зориг маш их байгаа бөгөөд үүнийгээ ажил төрөлдөө ашиглахыг зөвлөе. Та өнөөдөр бусдаас санхүүгийн туслалцаа авах болно. Хийсэн ажлынхаа үр дүнд шагнал урамшуулал хүртэнэ. Танд өөрийн асуудлаа тохохыг оролдож буй хүмүүсээс хол бай. Аюултай таагүй нөхцөл байдалд орохоос сэргийл.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Жинлүүр - (9/23-10/22)
    Таныг зовоож байсан асуудал нааштайгаар шийдэгдэх болно. Та мэргэжлээ золиослон өөр ажил хайх боловч таны оролдлого бүтэлгүй болох талтай. Та хийж буй ажилдаа хэр дуртайгаас хамааран ажилдаа үлдэх эсэхээ шийдэх болно. Ажлаа цалингаас нь болж хийж байгаа бол амжилтанд хүрэхгүй, харин бусдад туслах үүднээс хийвэл энэ нь таныг аугаа шагналд хүргэнэ.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Хилэнц - (10/23-11/21)
    Амар амгалан энэ өдөр ихэнх Хилэнцүүдэд ажил хиймээргүй санагдах байх. Том төсөл, шинээр эхлэх ажлаа түр хойшлуулж, улмаар мөнгө санхүүгийн баримтуудаа цуглуул. Орлого зардлаа нарийн тооцоолж, өнгөрсөн оныхтой харьцуулан судапгаа шинжилгээ хийгээрэй. Зуны энэ сард мөнгө төгрөгтэй холбоотой элдэв амлалтыг гэр бүлийнхэндээ өгөхөөс татгалзсан нь дээр.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Нум - (11/22-12/21)
    Нууцлаг зүйл олж мэдэх, үнэнийг ухаарах, сэтгэл санаагаа ариусгахад тааламжтай өдөр. Бүхий л харилцаанд сайн өдөр. Гэхдээ ямар ч ажил ихээхэн хүчин чармайлт эсвэл нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгтэйгээр бүтэх магадлалтай. Та өнөөдөр гэртээ ч, ажил дээрээ ч маш эрэлт хэрэгцээтэй хүн байх болно. Гэхдээ таны хичээл зүтгэлийг дарга нар тань анзаарч, үнэлж зохих ёсоор урамшуулж байгаа нь таныг баярлуулна.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Матар - (12/22-1/19)
    Гараг эрхсийн өөр өөр нөлөө нь матрынхны эрчимтэй зүтгэлтэй байдлыг удаашруулна. Таны төрөлхийн чанар тань удаан, тогтвортой байдал хэдий ч яг одоо гариг эрхэс таныг хурдлуулан яаруулж аливааг нухацтай бодох боломж өгөхгүй байхад хүргэж байна. Өөдрөг үзэл, хүсэл тэмүүллийг тань няцаана. Хэрэв албан тушаал, бизнесийн асуудалтай холбогдвол яарах нь ухаалаг боловч чухал ажлуудаа хэрэгжүүлэхээ түр азна. Таны нэр хүнд өсөхөд та өөрийгөө болон бусдыг шаргуу ажилла хэмээн түлхэц өгнө.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Бумба - (1/20-2/18)
    Ирээдүйд танд аюул учруулах магадлалтай, өс санадаг ажиллагсдынхаа санаа бодлыг өөрчлөхийг хичээ. Хийж дуусгах ёстой ажил маш их байх тул сайн ажиллахыг хичээ. Од гарагсын нөлөөгөөр бизнесийн гэрээ хэлцэл хойшлох буюу бүр цуцлагдаж магадгүй. Ийм байдал 8-р сарын эх хүртэл үргэлжлэхийг анхаар. Гэрлэх төлөвлөгөөгөө эргэн харж магад, энэ хугацаанд хайртай хүнийхээ санаа бодлыг сонсч шаардлагатай арга хэмжээг аваарай.
    Дэлгэрэнгүй
    Ням, 2016 оны 07 сарын 17
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдрийн уур амьсгалд Ангараг гараг нөлөөлөх болно. Хэрвээ та амьдралынхаа дээшилж, доошилж байдаг хэмнэлтэй зохицож сурах хэрэгтэй. Удирдах гэсэн хүсэл тань таныг хямруулж болох талтай. Өөртөө итгэлтэй байдал таныг жолоодох ч өнөөдрөөс гадна дахин хэдэн долоо хоног эрсдэлийг давахад тань зоригжуулж магадгүй. Та маш болгоомжтой байх хэрэгтэй. Хүч, нөөц бололцоогоо үр бүтээлчээр ашиглаж чаддаг Загаснууд өөрсдийгөө медалийн тавцан дээр байгаагаар харах болно.
  • Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийв
    2016 оны 7 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хоёрхон сарын дараа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийллээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс олон улсын дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ ойр ойрхон хэрэгжиж байгаа нь БНСУ, Монгол Улсын харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаж байв.

    Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.
  • “Классик Дуэт” концерт өнөөдөр тоглогдоно
    2016 оны 7 сарын 17
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 15-нд “Хунт нуур” балетыг олны хүртээл болгосон бол энэ удаад тус театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг өнөөдөр орой тоглохоор болжээ. Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд дуурь бүжгийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох аж. Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох ба тоглолл оройн 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрлмийн театрын тайзнаа тоглогдоно.
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал эхэллээ
    2016 оны 7 сарын 17
    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал эхэллээ
  • АН-ын Гүйцэтгэх зөвлөл маргааш хуралдана
    2016 оны 7 сарын 17
    АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдана
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 7 сарын 17
    Улаанбаатар хотод АСЕМ өндөр дээд хэмжээний 11 дэхь уулзалтын хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашиныг улсын дугаарын сүүлчийн орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа.

    Үүний дагуу өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
    2016 оны 7 сарын 17

    2016.7.17, Ням гараг / Билгийн тооллын: 13
    Зуны адаг хөхөгчин хонин сар
    Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр

    Аргын тооллын: 2016.7.17, Ням гараг
    Наран ургах шингэх: 06.11-21.45
    Үс засуулбал: Жаргал ирнэ
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Авахуй

    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 27 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 17
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
  • Сайд нар болон байнгын хороодын дарга нарыг АСЕМ-ын дараа томилно
    2016 оны 7 сарын 16
    Өчигдөр чуулганыг нэгдсэн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Харин өнөөдөр Ерөнхий сайдыг томилно. Тэгвэл Засгийн газрын сайд нар болон байнгын хороодын дарга нарыг наадмын дараа сонгон, батлахаар болжээ. Ингэснээр УИХ дахь томилгоо дуусч үйл ажиллагаа нь жигдрэх юм.
  • Өмнөд Хятадын тэнгисийн маргааны асуудлаар хэлэлцжээ
    2016 оны 7 сарын 16
    Өмнөд Хятадын тэнгисийг эзэмших тал дээр Хятад улстай хэд хэдэн улсууд маргаантай байгаа билээ. Тэдний тоонд Вьетнам, Филиппин, Бангладеш, Тайланд зэрэг улс орж байгаа билээ. Тэгвэл АСЕМ-ын уулзалтын үеэр энэхүү маргаантай асуудлаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-т хандан “Бид энэ асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

    Тэд Улаанбаатарт Дээд түвшний уулзалтын өмнө буюу өнгөрсөн пүрэв гаригт уулзсан юм байна. Хятадын тал Өмнөд Хятадын тэнгисийн түүхийг аваад үзвэл манай улстай илүү холбоотой бөгөөд бид нээсэн гэж үзэж бүхлээр нь эзэмшихийг хүсч байгаа юм байна. Харин Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүхээс тухайн орнууд хамтран эзэмших ёстой гэсэн шийдвэр гарсан. Гэвч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхгүй гэдгээ Хятадын тал мэдэгдээд байсан билээ.
5290 5291 5292 5293 5294 5295 5296
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    11 цаг 19 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 23 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    14 цаг 7 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    17 цаг 13 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    19 цаг 31 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    20 цаг 2 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    20 цаг 3 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    20 цаг 14 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    20 цаг 42 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    20 цаг 51 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    20 цаг 52 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    20 цаг 54 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    21 цаг 2 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    21 цаг 9 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 20 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    22 цаг 5 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    22 цаг 27 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    22 цаг 28 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК