-
2015 оны 9 сарын 12
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн
68 дугаар тушаалын хавсралт
Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм Нийтлэг үндэслэл
Сургуулийн өмнөх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажилгаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйг хөгжүүлэх сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах явдал чухал юм.Энэхүү” Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн эрх зүйн үндэс нь НҮБ-ын” Хүүхдийн эрхийн конвенци”, ‘Боловсролын тухай хүүль” Сургуулийн өмнөх боловсролын тухай” хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн заалтууд байна.Монгол улсын нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэг (цаашид цэцэрлэг гэнэ)нь энэхүү Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм-ийг хэрэгжүүлнэ.
Нэг. Дүрмийн зорилго
1. Энэхүү дүрмийн зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг эрүүл, аюулгүй. хамгаалагдсан орчинд хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Цэцэрлэгийн аюулгүй байдалд тавих шаардлага
2.1 Цэцэрлэгийн гадаад орчинд:
2.1.1 Цэцэрлэгийн барилга байгууламж нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандартад заасан нөхцөлийг хангасан байна.
2.1.2 Цэцэрлэгийн гадна талбайн зохион байгуулалт, тоглоом, бусад тоног төхөөрөмж нь хуухдийн аюулгүй байдлыг хангасан байна.
2.1.3 Цэцэрлэгийн хашаан дотор худаг, хогийн сав, муу усны нүх, бие засах газар байрлуулсан тохиолдолд таглаж битүүмжилнэ.
2.1.4 Хашаан дотор нүх, сувуг шуудуу ухсан тохиолдолд хамгаалалт, хашилтгүй орхиж
үл болно.
2.2 Цэцэрлэгийн дотоод орчинд:
2.2.1 Цэцэрлэгийн болон анги танхимийн тавилга хэрэгслийг хеделгөөнгүй, тогтвортой байрлуулж. хуүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.
2.2.2 Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
2.2.3 Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахаас өмнө эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд оруулж, хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид хоргүй болох нь тогтоогдсон тохиолдолд ашиглана.
2.2 Цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийнхэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно.
2.3 Цэцэрлэг нь гэр, эсвэл галладаг байшинд байрлах тохиолдолд зуухны гадуур хамгаалалт хийнэ.
Гурав. Аюулгүй байдлыг хангах үйл ажилгааны удирдлага, зохион байгуулалт
2.1.5 Цэцэрлэгийн эрхлэгч ньАриун цэврийн тухай” хууль ‘Талын аюулгүй байдлыг хангах тухай” хууль” Гамшгаас хамгаалах тухай” хууль” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль ”Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”” Эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм”,” Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм” -ийг багш, ажилчид, эцэг эхэд хичээлийн жилийн эхэнд, шинээр ажилд орж буй багш, ажилчидад тухай бүр тамилцуулна.
2.1.6 Цэцэрлэгийн эрхлэгч нь байгаль, цагагаарын болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон нөхцөлд аюулгүй байдлыгхангах заацарчилгыг багш, ажилчидад өгч, хэрэгжилтэд хяналт тавина.
2.1.7 Цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар улирал бүр мэргэжлийн байгуулагатай хамтран багш, ажилчидад сургалт зохион байгуулна.
2.1.8 Цэцэрлэгийн сан техник болон цахилгааны хэрэгсэлийг бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангана.
2.1.9 Гадна тоглоомын талбайн гулсуур, авирах шат, дүүжин, савлуур зэрэг тоглоомоор тоглох, дугуй унах, цас, мөсөн дээр гулгахүеийн аюулгүй байдлыгхангана.
2.1.10 Хоол хүнсний хэрэгсэл , сав суулгын хадгалалт, ариун цэврийн шаардлагыг хангаж
ажиллана.
2.1.11 Эм, чидэнз, химийн гаралтай бодис, халуун хоол , цай , ус зэргийг хүүхдийн гар хүрэхүйц газар ил байлгахыг хоригтлоно.
2.1.12 Хүүхдүүдийн гэрийн хаяг, эцэг, эх , асран хамгаалагчийн ажлын газрын болон гэрийн утасны дугаар тухай бүхий мэдээллийн сантай байна.
3.S Насанд хүрээгүй хүүхдэд бага насны хүүхдийг хариуцуулан өгөхийг хориглоно.
2.2.4 Эмч, бзгш, туслах багш нар хүүхдийн биеийн байдалд хяналт тавьж , түүнд халдварт өвчний шинж тэмдэг илэрвэлтүсгаарлах өрөөнд шилжүүлэн хэвтүүлж, эцэг
эхэд мэдзгдэнэ.
2.2.5 Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана.
Дөрөв.Бусад зүйл
4.1 Уг дурмийгхэрэгжүүлэх ажлыг хангал ггүй зохион байгуулсан , шаардлагатай үед зохих арга хэмжээ аваагүй , удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбогдох албан тушаалтанд “Сургуулийн өмнөх болосролын тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-
2015 оны 9 сарын 12
Бид Монголдоо хайртай төслийн багийнхан Дорнод аймагт ажиллаа. Дорнод аймгийн 6 цэцэрлэгийн үйл ажиллагаатай төслийн багийн 30 гаруй сэтгүүлчдийн баг танилцлаа.
Дорнод аймгийн чойбалсан хотод нийтдээ 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус бүрт нь зочлох боломжгүй бид тус аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэгийг зорьж, хүүхдүүд хэрхэн хүмүүжиж байгааг бодит байдал дээрээс нь сурвалжилсан юм.
Дорнод аймгийн улсын тэргүүний 6-р цэцэрлэг энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь олон давуу байдлыг бий болгосон гэж сургуулийн багш нар онцолсон юм.
Ингэхдээ эцэг эхчүүдтэйгээ хамтран анги танхимдаа эко,амьд орчинг бий болгож тохижуулжээ. Ямар ч хүүхдийн анхаарлыг татаж чадахуйц анги танхим бүрдсэнийг бидний хэсэг нөхөд дуу нэгтэй хэлж чадах байна. Юутай ч анги болгон өөр өөрийн онцлогтой, хүүхэд бүрийн сонирхолыг татахуйц орчин нөхцөлтэй байгаа нь бяцхан үрсэд, цаашлаад эцэг эхэд нь ч таатай уур амьсгалыг авчрах нь дамжиггүй.
Мөн тус цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийг бага, томоор нь ялгаж, зааглан хүмүүжүүлэхээс илүүтэй ах нь дүүгээ өхөөрдөж, хайрлаж, дүү нь ахаасаа бас эгчээсээ суралцаж хүмүүжих ёстой гэж үздэг аж.
Тиймээс ч 2 настай бяцхан хүүхдүүд 4 настай эгч, ах нартайгаа нэг өрөөнд тоглож наадан, суралцаж байгаа нь бидэнд их онцлог санагдаж байв.
Тэд өнөөдөр өнгө ялгаж, хоол хийх арга барилаас суралцаж, бүр хутга сэрээтэй хэрхэн харьцах, зүү тариур ямар учиртайг хүртэл ялгаж таниж сууна гэвэл та итгэх үү.
Үнэхээр цэцэрлэгийн хүүхэд энэ бүхнийг суралцаж байна гэхэд итгэмээргүй ч энэхүү цэцэрлэгт тогооч нар бас эмч, урлагийнхан гээд бүгд хүмүүжиж байв. Тэд багшаараа бууз, хуушуур чимхэх, гурил илдэх, халбага сэрээтэйгээ хэрхэн харьцахыг заалгаж байна. Үүгээр зогсохгүй ургамал гэдэг амьд амьтан, тэднийг хайрлаж, арчлах ёстой гэдгийг багаасаа мэдэрч, цэцэрлэгийн ногоон байгууламжид багшийн хамтаар мод хүртэл тарьж, арчилж байгаа нь бусад цэцэрлэгүүдэд тэр бүр хэвшээгүй сургалтын систем гэлтэй.
Содон, сонирхолтой энэхүү туршлагаас бусад цэцэрлэгүүд ч үлгэр дуурайлал авахад илүүдэхгүй биз ээ.
Энэ жил аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 6-р цэцэрлэгийн тухайд нийт 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ жил 60 хүүхэд шинээр бүртгэж авчээ. Хэдий аймгийн хэмжээнд 24 цэцэрлэг байгаа ч, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцолсон юм.
Цэцэрлэгийн хүнсний ногооны 20-30 хувийг өөрсдийн талбайгаас хангаж, жимсээр төрөл бүрийн жүүс бэлтгэн хүүхдийн эрүүл мэндэд анхаардаг байна.
-
2015 оны 9 сарын 12
“I Love Mongolia” төслийн багийнхан Хэнтий аймгаас Дорнод аймагт хүрэлцэн ирээд байна. Төслийн багийнхан тухайн орон нутгийнхаа өв соёл, түүх ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдралыг сурталчлан таниулж байгаагаараа онцог юм.
Энэ удаад Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгээс эхлээд урлагийн театр, музей, цэцэрлэгт хүрээлэн, тамгын газар зэрэгтэй танилцлаа.
Ингээд манай сурвалжлах баг Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Улсын тэргүүний, Үндэсний лаборатоти Хан Уул цогцолборыг зорьж, дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм. Орон нутагтаа төдийгүй, нийслэлд ч жишиг болохуйц энэхүү улсын сургууль нь 1998 онд анх байгуулагдаж байжээ.
Сургуулийн удирдлагуудын хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажилд шамдан ажилдагаа онцолж байв. Ингээд инээд хөөр цалигласан эрдмийн өргөөгөөс хийсэн эхний сурвалжлагынхаа тэргүүнд сургуулийн захирал Г.Бүдтуяатай ярилцсанаа хүргье.
-Маш сайхан эрмийн их өргөө баригджээ. Сургалтандаа ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?
-Өнгөрсөн хичээлийн жилд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хичээлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Барилгын ажил маань дулааны шугамаа шийдвэрлэж чадаагүй хугацаа алдахад хүрээд байсан. Гэвч БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр өөрийнхөө багцаас 250 сая төгрөг, мөн аймгийн засаг дарга асан н.Ганбат гуай 250 сая төгрөг шийдвэрлэснээр гэр хорооллын хөдөөгийн хүүхдүүд орчин үеийн тохилог барилгад нэг ээлжгүйгээр хичээллэх бүрэн боломж нээгдсэн түүхтэй.
Хүүхдүүд шинэчлэсэн сургалтын хөтөлбөр, бага, дунд хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлж, аймаг улсдаа тодорхой хэмжээгээр ахиц амжилтыг авчирж байна. Сургуульд маань орон нутгийн төдийгүй, нийслэл, гадны зочид төлөөлөгчид хүртэл сонирхон ирдэг болсон.
Орчин үед тохирсон хими, физик мэдээлэл зүйн бүхий л каминаттай.
-Танай сургууль урлагийн талын авьяасыг түлхүү суулгахыг зорьдог юм шиг санагдлаа?
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж сургуулиараа бишгүүр хөгжмийг хөгжүүлж өнгөрсөн хавар Улаанбаатар хотод очиж илтгэлээ тавьлаа. Бүх хүүхэд нотоор хөгжим сурдаг. Хийл болоод бүжгийн дугуйлангуудад бүх хүүхэд хамрагдаж байна. Өнгөрсөн жил олон ястны бүжгийг анги бүлгээрээ сонирхон сурч тайлангаа тавьлаа. Хүүхэд нэг бүрт урлагийн боловсролыг яаж олгохов гэдэг л стандарт явагдаж байна. Манайх өөрсдөө энэ үйл ажиллагаагаа арай өөр аргазүйгээр явуулж байгаа.
Манай сурагчдын хувьд өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй амжилтууд гаргасан. Аймгийнхаа олимпадад түрүүлсэн. Бүх талаараа ахицтай байгаа.
-Багш нарыг хөгжүүлэх хийгээд хүүхэд бүрт хүрч ажиллах дээр хэр ахицтай явж байна?
-Багш нараа яаж хөгжүүлэх зэрэг сургалтуудыг бүхий л аймаг орон нутгуудаар явж хийсэн. Энэ үеэр тэтгэвэртээ гарах гэж байсан ахмадууд “Та нар сургуулиа сахь гэдэг байсан бол би 30 гаруй жил сургуульд ажиллаж байхдаа түмний хүүхдийг болоод өөрийгөө зовоож яаж хичээллэдэг байснаа одоо ухаарч байна. Ийм амархан аргазүйгээр хүүхдүүд өөрөө мэдрээд сургаж байгаа гэдэг хамгийн чухал юм байна” хэмээн ярьж байсан.
Сургалтын явцад, гурван жил дугаргаж чадаагүй хүүхдийг та дугаргалаа гээд манай багшид талархал илэрхийлж байгаа багш нарыг хараад бид сургуулиараа, багш нараараа бахархаж байсан. Тэгэхээр энэхүү аргазүйн шинэчлэл хүүхэд бүрт хүрч чадаж байна.
Ер нь манай БСШУЯ-наас барьж байгаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг бодит амьдрал дээр нь барьж чадвал яг үр дүнгээ өгч байгаа.
Ямар аргазүй нь боломжтой байна гэдгийг судалж үзсэний үндсэн дээр бүх нийтэд түгээн дэлгэрүүлж буйгаараа онцлог байна.
-Ерөнхийдөө лаборатори сургууль гэдгийг аймаг, нийслэл бүрт хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болох уу?
-Улаанбаатарт 20 гаруй лаборатори сургууль бий. Аймаг аймаг дээр нэг, нэг сургууль байна гэж тусгасан. Ер нь бид гадны сургалтын хөтөлбөрийн дагуу буюу хуулбарлаж байна гэж ярьдаг. Гэтэл өөрийнхөө бага боловсролын үндсэн хөтөлбөрийг тусгавал ямар хэрэгтэй вэ гэдгийг харлаа.
Тэгэхээр лаборатори сургууль нь өөрөө базз нь болж өгч байна.
-Танай сургууль хажуудаа дотуур байртай юм байна. Бүх сумдаас хүүхэд ирж сурах боломжтой юу?
-Дотуур байрныхаа хүрэлцээг хараад зургаан сумдаас одоогоор хүүхэд элсүүлээд байгаа. Суурь боловсролтой болсон сургуулиудын хүүхдүүд ирж сурч байна.
Энэхүү сургууль өнгөрсөн жил “хуучин хувцсаа” тайлсан нь энэ. Тэд шинэ хичээлийн байрандаа ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч сургалтын хөтөлбөр, онол практик, хүүхдүүдийн суралцах эрмэлзэлд аль хэдийнэ ахиц гарчээ.
Сургуулийн хөгжмийн дугуйлангийн бишгүүр хөгжмийн хамт олон аяз өргөж, ахлах ангийн сурагчид лабораториудынхаа үйл ажиллагааг танилцуулав.
10Б ангийн сурагч М.Учрал “Физикийн комбинатын гол зорилго хүүхэд өөрөө өөрөө хөгжих. Манай физикийн танхим шинэчилсэн хөтөлбөрийн дагуу явдаг учир компьютер ашиглагдаж хичээллэгддэг. Харин химийн танхимд анхлан суралцагчдад зориулсан үе болоод бүлгийн дугаарыг цээжлэх, цаашлаад гүнзгийрүүлэн сурч буй оюутнуудад хэрэгтэй танхим байгаа. Багш нар маань өөрсдөдөө сэтгэл гаргаж үелэх системийг хүртэл хийж өгсөн байдаг. Мөн тухайн бүлэг сэдвийнхээ хүрээнд сурагчид бүтээл хийдэг” хэмээн танхимуудаа танилцуулав.
-
2015 оны 9 сарын 12
Тарваган тахлын үед хэрхэн ажиллах тухай сургуулилт хийлээ
-
2015 оны 9 сарын 12
Үс, хувцсанд үнэр шингэдэг газарт хооллож болохгүй
-
2015 оны 9 сарын 12
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт энэхүү ойтой холбоотойгоор маргааш 11.40 цагт УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулахаар товложээ.
Одоогоос 25 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага нэртэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ үед 53 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон ажлаа эхлүүлж байжээ. Тухайн үеийн Улсын Бага хурлын гишүүдээс өнөөдрийн парламентад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй гишүүд ажиллаж байгаа юм
-
2015 оны 9 сарын 12
Мисс Н.Ану ”Уруул”-аараа зурсан зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ
-
2015 оны 9 сарын 12
С.Цэрэнчимэд, Б.Номин нар ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ
-
2015 оны 9 сарын 12
Нэгдсэн төсөв 769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
-
2015 оны 9 сарын 12
“Парламент 25” шатрын тэмцээн эхэллээ
-
2015 оны 9 сарын 12
Өрхийн эмнэлгүүдэд ирэх даваа гаригаас шээсний анализатор суурилуулна
-
2015 оны 9 сарын 12
УИХ-ын гишүүн Л.Болд ууртай явна
-
2015 оны 9 сарын 12
“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг
-
2015 оны 9 сарын 12
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гаригаас авна
-
2015 оны 9 сарын 12
Аки башё ням гаригт эхэлнэ
-
2015 оны 9 сарын 12
Япон Улсын Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаатай танилцана
-
2015 оны 9 сарын 12
Харин бусад нутгаар
-
2015 оны 9 сарын 12
МҮЭСТО
19:00 цагт Шинэ үе продакшны “Сэлфинээс боллоо” намар цагийн нээлтийн хошин шоу тоглолт
СТӨ
19:00 цагт Маск продакшны “Бусдын хайрыг хүндэл” инээдмийн шоу тоглолт
ТҮМЭН ЭХ ЧУУЛГА
18:00 цагт “Түмэн эх” чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭ ЧУУЛГА
18:00 цагт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагийн тоглолт
-
2015 оны 9 сарын 12
“Парламент 2015” шатрын тэмцээн болно
Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон Улсын Их Хурлын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн Бямба гарагийн /2015.09.12/ 09.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглох юм.
Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй (эмэгтэй оролцогчийг хамтатгаад) төрлөөр явуулна.
Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн оролцогчид Улсын Их Хурлын даргын өргөмжлөл, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өргөмжлөлийг тусгай байр эзэлсэн 2 эмэгтэй оролцогчид олгох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 9 сарын 12
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ZQdQbVGlU1I” frameborder=”0” allowfullscreen></iframe>