-
2015 оны 9 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн хуулийг барьцаалаад хаашаа ч хөдөлгөхгүй байгаа гэнэ. Тодруулбал, тэрбээр би өршөөгдвөл бусад нь ч бас өршөөгдөнө. Би өршөөгдөхгүй бол мөн адил өршөөгдөхгүй гэж аашилж яваа сурагтай. Цаашилбал Өршөөлийн хуульд хориг тавьбал би өршөөгдөхөө болино. Намайг өршөөгдөхгүй болчихвол бусад нь ч мөн адил өршөөгдөхгүй гэж үзэж байгаа бололтой. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг заалт тус бүрээр нь биш бүхэлд нь авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байгаа аж.
-
2015 оны 9 сарын 04
Сүүлийн үед Өршөөлийн хуулийн асуудал нийгэмд бөөн эргэлзээ, асуудлууд үүсгэсээр байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсан асуудал ч иргэдийн дунд дуулиан хэвээр үргэлжилж байна гэхэд хэлсдэхгүй.
-
2015 оны 9 сарын 04
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 9 сарын 04
2015 оны 09 дүгээр сарын 03-ны 21 цагаас 09 дүгээр сарын 04-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтэйн уулсаар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2015 оны 9 сарын 03
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд есдүгээр сарын 1-нд нэгэн шинэ хүн мэндэлсэн талаар бид мэдээлж байсан.
-
2015 оны 9 сарын 03
вс аймгийн Улаангом сумын ”Шодон хус” гэдэг газарт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч ажиллаж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар энэ сарын 27-нд ассан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 03
Энэтхэгт 15 сая хүн Засгийн газрынхаа эдийн засгийг бодлогыг эсэргүүцэж, ажил хаялт зарлан жагсаал цуглаан хийжээ.
-
2015 оны 9 сарын 03
МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд хуралдав.
-
2015 оны 9 сарын 03
Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр смарт картгүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчих шийдвэр гарсан.
-
2015 оны 9 сарын 03
БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов.
Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 76 цэргийн албан хаагч оролцож байгаа юм.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхийлөгч Мамнүн Хусейн зэрэг гадаадын 30 орны төр засгийн тэргүүн, 19 орны өндөр дээд түвшний засгийн газрын төлөөлөгч,10 олон улсын байгууллагын тэргүүн оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ёслолын парадын дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзана.
-
2015 оны 9 сарын 03
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээж, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах зорилготойгоор “Хатан дуулал -2015” урлагийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус наадам улсын хэмжээнд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралыг идэвхитэй байлгах үүднээс тэд өмнө нь “Тэргэнцэртэй гоо бүсгүй”, “тэргэнцэртэй иргэдийн парад” зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион явуулж байсан юм. Жилд нэг удаа болох энэ наадам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдөр болно. Одоогоор хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн наадамдаа оролцохоор бүртгүүлсэн бөгөөд оролцогчид дуу хөгжмөөс эхлээд уран уншлага, жүжигчилсэн тоглолт, ардын урлаг зэрэг төрлөөр өрсөлдөнө.
-
2015 оны 9 сарын 03
Увс аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас 2015.08.28-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд цагдаагийн газрын тасаг албад оролцож 2015 оны 8 сарын байдлаар хийсэн ажлын тайлан мэдээг иргэд олон нийтэд танилцуулан шинээр батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан сурталчилж, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараан ажиллаа.
Мөн Замын цагдаагийн тасгийн 10 алба хаагч Монгол Улсын Их Хурлаас Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлаж 2015.09.01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болсонтой холбогдуулан дээрх хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг зохион байгууллаа.
Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус бүр 100 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараасан ба Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 185 хүнд ухуулга яриа, таниулга хийж, 2015 оны эхний 7 сарын гэмт хэргийн статистик мэдээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар танилцуулга хийсэн юм.
-
2015 оны 9 сарын 03
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-ийн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2015 оны 9 сарын 03
Авлигатай тэмцэх газар 2015 оны 09 дүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдлоос 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн 65 зөрчлийг арилгаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж ажиллах талаар тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад албан бичгийг хүргүүлснээс зөрчил гаргасан нийт 37 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сануулах, цалингийн хувь бууруулах, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
-
2015 оны 9 сарын 03
Сурах бичгийг худалдаж буй байршлууд
-
2015 оны 9 сарын 03
Монголд үйлдвэрлэсэн арьс, арчилгааны саван ”Азийн байгалийн болон органик бүтээгдэхүүний үзэсгэлэн”-д тавигдлаа. Уг үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт Хонконгт гарч өнгөрсөн юм. Жил тутмын уг үзэсгэлэн өнгөрсөн жилийнхээс илүү өргөн дэлгэр болсон байна. Хонконгийн Конвенц болон үзэсгэлэнгийн төвийн арга хэмжээний танхимд болсон уг арга хэмжээнд 25 орны 250 гаруй байгууллага, хувь хүн оролцож, хэдэн мянга гаруй бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулжээ.
Д.Хулан гэх Монгол эмэгтэй Монголын ургамлуудаас арьс арчилгааны органик бүтээгдэхүүн /Lhamour/ саванг гарган авсан байна.
Урьд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж байсан Д.Хулан 2014 онд компаниа байгуулжээ. Тэрбээр тус үзэсгэлэнд оролцож, анх удаа гадаадын зах зээлд хөл тавьсан нь энэ юм. Тэрбээр чацаргана, сарлагийн сүү, тусгай чулуун давс зэрэг орц найрлагатай саван, ванны хөөс, лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.
Түүний ашигласан өөр нэг гайхалтай түүхий эд бол хонины сүүлний өөхөн тос юм. Үүнийг монголчууд үрэвсэл намдаах эмчилгээний зориулалтаар ашиглахын хажуугаар хүнсэндээ хэрэглэдэг. Үүнээс гадна Монголын харшлын эмнэлгүүд өөхөн тосноос гаргаж авсан саванг экзем болон хайрст үлд зэрэг өвчтэй хүмүүст хэрэглэж эхэлжээ.
-
2015 оны 9 сарын 03
Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд болон албаны бусад хүмүүс оролцлоо Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах хэлтэс
-
2015 оны 9 сарын 03
Өршөөлийн хууль өнөөдрөөс хэрэгжиж байгаа талаар хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл онцолж байгаа. Гэвч яг бодитойгоор өршөөлд хуульд хамрагдсан хүн байхгүй байгаа бололтой.
Тухайлбал, 2015 долдугаар сарын 2-ноос өмнө нь жолооны эрхээ хасуулсан иргэд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд хандахад “Удирдлагуудаас энэ асуудлаар чиглэл ирээгүй. Тиймээс өршөөлийн хуулиар нэг ч хүний эрхийг сэргээхгүй. Эрх сэргээлгэсэн тохиолдолд давтан шалгалт өгөх үү, эс өгөхүү гээд олон асуудлаар чиглэлд бидэнд ирээгүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл, эрх сэргээлгэх хүмүүсийн шууд болоод бүгдийг нь сэргээх үү, эсвэл шалгалт авах уу зэрэг асуудлаар холбогдох удирдлагуудаас нь чиглэл ирээгүй байгаа аж.
Харин тэнсэн харгалзах болоод ял хойшилсон хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байгаа юм.
-
2015 оны 9 сарын 03
ХУД Эрүүл мэндийн төв “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна
-
2015 оны 9 сарын 03
Махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ