-
2015 оны 8 сарын 26
Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхэлжээ.
-
2015 оны 8 сарын 26
”Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор хэдхэн сарын өмнө хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж, ”Шинэ дэлхий” телевизийн захирлаар томилогдсон билээ.
-
2015 оны 8 сарын 26
Зуслангийн чиглэлийн зарим замыг хэсэгчлэн нээсэн байна. Тухайлбал, Долоон буудлын замын цагдаагийн посттой уулзвараас Шадивлан хүртэлх таван км автозамыг нээжээ. Ингэснээр иргэд энэ замыг сонгох боломжтой болжээ.
Энэ зуны хувьд зуслангийн замаас гадна нийслэлийн зүүн хэсгийн замд засвар шинэчлэлийг хийж байна. Албаныхны мэдээлж буйгаар 14 байршилд 91 тэрбум төгрөгөөр засвар хийж байгаа юм. Зам засварын ажлыг ирэх сарын нэгнээс өмнө албан ёсоор дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.
-
2015 оны 8 сарын 26
Ц.Цолмон сайд ахмад дайчнаа эргэнэ
-
2015 оны 8 сарын 26
Энэ сарын 28-нд ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ
-
2015 оны 8 сарын 26
УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт нэгэн шинэ цэцэрлэг үүдээ нээхэд бэлэн болжээ.
-
2015 оны 8 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулинд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна.
-
2015 оны 8 сарын 26
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр ижил хүйстнүүдийг хэрхэн шийтгэж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
-
2015 оны 8 сарын 26
Солонгос улсын Пёнгтэк дүүргийн цагдаагийн газар тус дүүрэг дэх орон сууцны хорооллуудаар шөнийн цагаар явж бусдын дугуйг хулгайлж байсан Монгол Улсын иргэн таван залууг саатуулжээ.
-
2015 оны 8 сарын 26
Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байгаа ажээ.
-
2015 оны 8 сарын 26
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, түүний найз ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойроос хар тамхи худалдан авах гэж байхад нь УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн саатуулсан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан билээ.
-
2015 оны 8 сарын 26
Энэ жил 21 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэнэ. Тэдгээр бяцхан үрсийг маань цоожтой хаалганы цаана чухам ямар эмгэнэлт ирээдүй хүлээж байгаа бол гэдэг үнэхээр аймшигтай.
-
2015 оны 8 сарын 26
Монголын жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэх, залуучуудад жааз хөгжмийг сурталчилан таниулах, мэргэшүүлэх зорилгоор хэрэгжиж буй төсөл хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжлэх болсонтой холбогдуулан “Хөгжим бүжгийн коллеж”-ын захирал МУГЖ Г.Эрдэнэбаттай ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.
-
2015 оны 8 сарын 26
Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
-
2015 оны 8 сарын 26
Монгол Улстай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээргүй орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийх ажлыг Нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулж эхлээд байна. Энэхүү ажлыг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй ба шинээр программ боловсруулах ажил дуусах шатандаа оржээ.
Гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо эргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах хүсэл сонирхол их байдаг ч өөрсдөө шимтгэлээ төлөх боломжгүй, өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр дамжуулан шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, тасалдуулах, шимтгэл төлөх хувь хэмжээг нь өөрсдийн дураар бууруулах гэх мэт төвөгтэй байдал үүсдэг байсан юм.
Тэгвэл сайн дурын даатгалын гэрээг цахимаар үйлдэж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгосноор асуудал цэгцэрч, сайн дураар даатгуулагчдын тоо ч өснө гэсэн хүлээлт байна. Тэрчлэн шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулж өгч буйгаараа онцлог юм гэж Нийслэлийн Нийгмийн Даатгалын газраас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 26
Наймдугаар сарын 26-ны Лхагва гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 26
www.facebook.com/OCEANGREYPRODUCTION
-
2015 оны 8 сарын 26
өнөөдөр
-
2015 оны 8 сарын 26
МАН-ын огцорсон зургаан сайдыг “Шударга ёс” эвсэл болон АН гурав, гурваар нь хувааж авахаар болсон гэх мэдээлэл байна.
-
2015 оны 8 сарын 26
Дотуур байрны бүртгэл нөгөөдөр эхэлнэ