-
2015 оны 8 сарын 24
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим картын үйлчилгээг нэвтрүүлээд нэлээд хэд хонож байгаа билээ.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/681 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг байгуулж улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
№ Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар
1 Чингэлтэй 8 120 231
2 16 150 232
3 18 150 233
4 Сүхбаатар 10 240 234
5 Багануур 1 100 235
Нийт 5 660 -
Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн боллоо. 4 дүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлнэ. Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авна. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 24
Төв талбайг хуучнаар нь нэрлэх санал асуулга явуулна
-
2015 оны 8 сарын 24
“Буянт-Ухаа 2” хороололд залууст квот олгоно
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 24 буюу өнөөдрөөс эхэлж байна.
-
2015 оны 8 сарын 24
Монгол III сургуулийн сурагчид 2012 оны хичээлийн жилээс эхлэн IV, ХХVI сургуулийн хичээлийн байранд хоёр ээлжээр хичээллэж байсан. Гурван жилийн турш өөр сургуулийн байранд хичээллэж байсан тус сургуулийнхан энэ хичээлийн жилд шинэхэн байрандаа нээлтээ хийхээр болсон юм. Одоогоор сургуулийн барилгын ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд 24-30-нд сургуульдаа нүүж орох ажээ. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-нд сургуулийн дотоод тохижилтын ажил явагдах учир 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт, сургуулийн албаны ёсны нээлт ирэх сарын 7-нд болох юм байна.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн тохижилтын уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж байна
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-08-24 08:40:00
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд ажлын хэсгүүд уралдаанд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгжүүдээ шалгаруулж эхэллээ. БГД-ийн 4-р ажлын хэсгээс 20 гаруй аж ахуйн нэгжийг сонгон шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулахаар мэдээллийг нь бэлдэж эхэлсэн.
БГД 23-р хороо “Есөн чандмань” ХХК хүнсний дэлгүүр 3 875 000 төгрөг зарцуулан, 12м.кв талбайд ногоон байгууламж хийн, 18м.кв талбайг өөрсдийн нөөц бололцоог ашиглан тохижуулсан. Тус дэлгүүрийн удирдлага барилгын ажилд эвдэрч, сүйтсэн нийтийн эзэмшлийн зам талбайд блокон хашлага хийж, ногоон байгууламж байгуулан, хаягаа солин гадна талдаа шинээр хогийн сав тавьсан.
Харин БГД 19-р хорооны Мон бурда ХХК-ний “Кентавр” паб караоке уралдаанд идэвхитэй оролцон нийт 7 618 000 зарцуулан, 80 м.кв талбайд ногоон байгууламж байгуулж, 89 м.кв талбайг тохижууллаа. Тохижилтын ажлын хүрээнд барилгын гадна талын өнгө үзэмжийг сэргээн, засварлаж, явган хүний замын хойд талын нийтийн эзэмшил газрыг зүлэгжүүлэн, мод тарьсан. Мөн цэцгийн мандал байгуулж, жижиг усан оргилуур хийн, автомашины зогсоолоо шийдэн, хогийн сав байршуулж тогтмол цэвэрлэгээ хийж хэвшсэн байна.
БГД-ийн 4-р ажлын хэсгээс “Шилдэг хүнсний мухлаг” номинацид БГД 23-р хороо “Булган-Уул” хүнсний мухлагийг дэвшүүлж байгаа. Тус мухлаг нь тохижилтондоо 1 928 000 төгрөг зарцуулан, 8 м.кв талбайд ногоон байгууламж хийн, 10 м.кв талбайг тохижуулсан. Барилгынхаа гадна талыг бүрэн тохижуулж, будан, хаягаа стандартын дагуу шинэчилэн, ногоон байгууламж хийсэн байна.
“Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр цэцэрлэг” номинацид БГД 18-р хороо 13-р цэцэрлэгийн нэрийг дэвшүүлсэн. Тус цэцэрлэгийн тохижилтыг иргэд ч ихээхэн үнэлж байгаа бөгөөд бага зардлаар их ажил хийж болдгийг харуулсан ажил болсон хэмээн дүгнэж байгаа юм.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Цэцэрлэгт орох хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв есдүгээр сарын 1-нийг хүртэл амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж, цэцэрлэгийн насны хүүхдэд шинжилгээ хийх болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус эмнэлэг 15:00 цаг хүртэл ажиллаж шинжилгээ хийлгэх хүүхдүүд урт дараалал үүсгэх нь багасчээ.
-
2015 оны 8 сарын 24
Монгол Улс Оюу толгой хэмээх “охин”-оо Рио тинто гэх дампуу этгээдэд бэр оруулаад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байгалийн цогцолбор Говь Гурвансайханы газарт довтолж, Гацуурт компани нь Ноён уулаа харьд дамласан дуулиан шуугиан намжиж бараг амжаагүй байтал АН-ын гишүү Б.Бурмаа Халх голын чөлөөт бүсийн тухай асуудал дэгдээлээ.
-
2015 оны 8 сарын 24
Энэ баасан гарагт буюу энэ сарын 21-нд СХД-ийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд ”Mitsubishi L-200” маркийн авто машины жолооч Ц нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ”Зил131” маркийн авто машинтай мөргөлдөж 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нарын 2 хүн нас барж, 21 хүн гэмтсэн маш ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн.
-
2015 оны 8 сарын 24
Олимпийн наадмын 1500 м-н аварга Их Британи улсын Себастьян Коу IAAF буюу ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
-
2015 оны 8 сарын 24
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэлнэ.
Дэлхийн аваргад өрсөлдөх 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч дунд Монголын 21 тамирчин багтаж буй. Тэдний гурав нь багийн барилдаанд оролцохоор Астанаг зорьсон юм. Өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.
Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэй 60 кг-ын жинд Гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэй 48 кг-д Монголын шигшээ багийн найдваруудын нэг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөнө.
-
2015 оны 8 сарын 24
2015 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Астанагийн цагаар 11.00 цагаас эхэлнэ.
-
2015 оны 8 сарын 24
Наймдугаар сарын 24-ний Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 8 сарын 24
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэлсэн.
-
2015 оны 8 сарын 24
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төвөвлөж байна.
-
2015 оны 8 сарын 24
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж байна
-
2015 оны 8 сарын 24
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.
-
2015 оны 8 сарын 24
2015.8.24, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
ЭРХТНИЙ ТЭНГЭРТ ОДТОЙ, ХАР БИЧ ӨДӨР